2020-05-18

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VI

Бурханы ариун байдал (III)

   Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн сэдэв Бурханы ариун байдал байсан. Бурханы ариун байдал нь Бурханы Өөрийн аль талтай хамаатай вэ? Энэ нь Бурханы мөн чанартай хамаатай юу? (Тийм.) Тэгвэл бидний нөхөрлөл дэх Бурханы мөн чанартай хамаатай сэдэв юу вэ? Энэ нь Бурханы ариун байдал уу? Бурханы ариун байдал: энэ бол Бурханы цор ганц мөн чанар юм. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн зүйлийн гол агуулга юу байсан бэ? (Сатаны ёрын мууг ялгаж таних. Өөрөөр хэлбэл, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг тухай; тэр хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, уламжлалт соёл, мухар сүсэг болон нийгмийн хандлагыг ашигладаг.) Энэ бол өнгөрсөн удаа бидний хэлэлцсэн гол сэдэв байсан. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагыг ашигладаг; эдгээр нь хүнийг завхруулдаг Сатаны арга зам юм. Нийтдээ таван арга зам байдаг. Сатан хүнийг завхруулахдаа алийг нь хамгийн их хэрэглэдэг, аль нь хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж та нар бодож байна вэ? (Уламжлалт соёл. Яагаад гэвэл Күнз, Мэнзийн сургаал гэх мэт сатанлаг гүн ухаан бидний оюун санаанд гүн шингэсэн.) Зарим ах эгч уламжлалт соёл гэж боддог. Өөр хүн байна уу? (Мэдлэг. Мэдлэг нь хэзээ ч биднийг Бурханд шүтэн мөргүүлдэггүй. Энэ нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы захиралтыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, бага залуугаасаа суралцахыг, мөн суралцаж, мэдлэгтэй болсноор л ирээдүй, хувь заяа чинь баталгаажна гэдгийг Сатан бидэнд хэлдэг.) Сатан ирээдүй, хувь заяаг чинь хянахын тулд мэдлэгийг ашигладаг, дараа нь чамаар хүссэн бүхнээ хийлгэдэг; Сатан хүнийг ингэж хамгийн гүн завхруулдаг. Тэгвэл та нарын ихэнх нь Сатан мэдлэгийг ашиглан хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж бодож байна. Өөр байна уу? Жишээ нь, шинжлэх ухаан эсвэл нийгмийн хандлагын тухайд ямар вэ? Эдгээртэй санал нийлж байгаа хүн байна уу? (Байна.) Өнөөдөр Би хүнийг завхруулдаг Сатаны таван арга замын тухай дахин нөхөрлөх болно, тэгээд дуусмагцаа яг аль талаар нь Сатан хүнийг хамгийн гүнзгий завхруулдгийг харахын тулд та нараас зарим нэг асуулт асууна.

   Хүнийг завхруулдаг Сатаны таван арга замаас бидний дурдсан эхнийх нь мэдлэг, иймээс эхлээд нөхөрлөлийнхөө сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Энэ нь зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс “мэрийн сурч, өдөр бүр сайжран”, мэдлэгийг зэр зэвсэг болгон өөрсдийгөө зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад хүмүүсийг хүргэдэг; өөрөөр хэлбэл, чи хэдий чинээ их мэдлэг олж авна, төдий чинээ ихийг ойлгох болно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг. Сатан, мэдлэгийг суралцахын зэрэгцээ өндөр дээд туйлын зорилготой байхыг хүмүүст хэлж, амбицтай, туйлын зорилготой бай гэж тэдэнд хэлдэг. Хүмүүст мэдэгдэлгүйгээр Сатан иймэрхүү олон санааг дамжуулж, хүмүүст өөрийн эрхгүй эдгээр зүйл нь зөв, эсвэл ач тустай мэт санагдахад хүргэдэг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүс ийм замаар алхаж, өөрсдөө ч мэдэлгүйгээр туйлын зорилго, амбицдаа хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар өөрийн мэдэлгүйгээр Сатаны өгсөн мэдлэгээс, агуу буюу алдартай хүмүүсийн үзэл санааг суралцдаг. Тэд бас хүмүүсийн баатрууд гэж үздэг зарим хүний янз бүрийн үйл хэргээс суралцдаг. Сатан эдгээр баатруудын үйл хэргээр хүнд юу ухуулж байгаа вэ? Сатан хүнд юу суулгахыг хүсдэг вэ? Хүн эх оронч байж, үндсэрхэг үзэлтэй байж, баатарлаг байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас, эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Шударга журамтай байх, эсвэл өөрийн анд буюу найзын төлөө амиа золих. Сатаны энэхүү мэдлэг дотроос хүн өөрийн мэдэлгүй олон эерэг бус зүйлийг суралцдаг. Нэг л мэдэхэд, тэдэнд зориулан Сатаны бэлтгэсэн үр тэдний төлөвшөөгүй оюун санаанд суудаг. Эдгээр үр нь, агуу хүн байх учиртай, алдартай хүн байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүн, эсвэл найзынхаа төлөө амиа зольдог хүн, шударга зурамтай хүн байх учиртай гэж тэдэнд санагдуулдаг. Сатанд уруу татагдан тэд өөрийн мэдэлгүйгээр өөрсдөд нь зориулан түүний бэлтгэсэн замаар алхдаг. Энэ замаар алхах зуур, Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхийг тэдэнд хүчээр тулгадаг. Өөрийн мэдэлгүй, өөрсдөө огтхон ч мэдэлгүйгээр тэд амьдралынхаа дүрэм журмыг бий болгодог бөгөөд эдгээр нь тэдэнд хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас өөр юу ч биш юм. Суралцах үйл явцад, өөрсдийн гэсэн зорилго тавьж, амьдралын зорилго, амьдралын дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход Сатан тэднийг хүргэдэг, тэр зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх ч бай, намтар ч бай, боломжтой бүх аргыг ашиглан хүмүүст бага багаар өгөөш үмхүүлдэг. Ийм маягаар, суралцах явцдаа зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон оронд, эсвэл газарзүйд дуртай болдог, бас зарим нь улс төрд дуртай, зарим нь физик болон химид дуртай, цаашлаад теологид дуртай болсон хүмүүс ч байдаг. Эдгээр нь бүгд мэдлэгийн нэг хэсэг. Зүрх сэтгэлдээ та нар дор бүрнээ эдгээр зүйлийг мэддэг, хүн нэг бүр өмнө нь тэдгээртэй харьцаж байсан. Ийм төрлийн мэдлэгийн тухайд, тэдгээрийн тодорхой нэгнийх нь талаар хэн ч эцэс төгсгөлгүй ярьж чадна. Иймээс эдгээр мэдлэг хүний зүрх сэтгэлд хэр гүн орсон нь тодорхой бөгөөд хүний зүрх сэтгэлд эдгээр мэдлэгийн эзлэх байр суурь болон хүнд хэр гүн үр нөлөө үзүүлдгийг энэ нь бас харуулдаг. Хэн нэгэн хүнд мэдлэгийн нэг тал таалагдмагц, зүрх сэтгэлдээ нэгийг нь гүнээ хайрламагц, өөрийн мэдэлгүй туйлын зорилготой болдог: Зарим хүн уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгтэл баатрууд байхыг, агуу эсвэл алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс байдаг. Хүн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгт суралцах арга замаар дамжуулан зорилгодоо хүрч, өөрсдийн хүсэл болон туйлын зорилгыг биелүүлэхийг хүсэх явдал юм. Энэ хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд энэ амьдралдаа хий дэмий амьдралгүйгээр мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг, эсвэл ажил мэргэжилтэй болохыг хүсдэг—тэд эдгээр өндөр дээд туйлын зорилго, амбицыг өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө байдаг вэ? Та нар энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Сатан яагаад үүнийг хийхийг хүсдэг вэ? Эдгээр зүйлийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын талаар тодорхой мэдэж байх ёстой.

  Одоо Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцацгаая. Одоог хүртэл ярилцсан зүйлээсээ та нар Сатаны өөдгүй муу сэдлийг ойлгож эхлэв үү? (Бага зэрэг ойлголоо.) Хүнийг завхруулахын тулд Сатан яагаад мэдлэгийг ашигладаг вэ? Мэдлэг ашиглаад хүнд юу хийхийг тэр хүсдэг вэ? Хүнийг ямар зам руу хөтөлдөг вэ? (Бурханыг эсэргүүцэх.) Энэ нь гарцаагүй Бурханыг эсэргүүцэх явдал. Энэ бол мэдлэгийг суралцаж байгаа хүмүүсээс чиний олж харах үр дагавар—Бурханыг эсэргүүцэх явдал юм. Тэгвэл Сатаны өөдгүй муу сэдэл юу вэ? Чи тодорхой мэдэхгүй байгаа, тийм үү? Хүн мэдлэгийг суралцах явцад, үлгэр домог, эсвэл зүгээр л нэг хэсэг мэдлэг тайлбарлах ч бай, эсвэл өөрсдийн хүслийг юм уу туйлын зорилгыг хангах боломж олгох ч бай хамаагүй, Сатан олон янзын арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байхыг чин эрмэлзэлтэй гэж нэрлэдэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой гэж тэд боддог. Хэрвээ хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилтад хүргэж чадвал—ийм байдлаар амьдрах нь илүү бахадмаар биш гэж үү? Тийм байдлаар зөвхөн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, харин түүхэнд мөрөө үлдээх боломжтой—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, энэ ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулж, дараа нь үүнийг дууслаа гэж шийддэг үү? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн радикал арга биш юм. Санаандгүй байдлаар хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ өөрийн мэдэлгүйгээр амьдралдаа туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилго гаднаа хэчнээн гоёмсог санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний хувьд, тэдний амьдралдаа эрж хайдаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, баян тансаг амьдрал болон хүний амьдралыг эдлэх хөрөнгөтэй болдог. Алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол зугаа цэнгэлийг эрж хайх болон бие махбодийн цадиггүй таашаалыг эдлэх хөрөнгөтэй болдог гэж хүмүүс боддог. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс үнэхээр нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт ийм байдлаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүхэлдээ, бүрэн дүүрэн живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд буюу дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, өөрсдийн хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлийг сурахаас өөрцгүй. Амин зуулгынхаа төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө, эсвэл үндсэн хэрэгцээнийхээ төлөө л мэдлэг суралцдаг гэж зарим хүн хэлэх болно. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдэхийн тулд л арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Ийм хүмүүс байдаггүй. Тэгвэл тэр юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулж, энэ бүх жилүүдэд зовж зүдэрдэг юм бэ? Энэ нь алдар нэр, ашиг хонжооны төлөө байдаг: Түүний өмнө алдар нэр, ашиг хонжоо хүлээж, дуудаж байдаг бөгөөд тэр зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан тэрхүү замыг дагаж, тэгснээрээ алдар нэр, ашиг хонжоонд хүрч чадна гэж итгэдэг. Тэр өөрийн ирээдүйн зам мөрийн төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийн төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны заасан, Сатаны суулгасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь Сатаны хүнд суулгасан амьдралын өндөр дээд туйлын зорилго биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс суртахуун, баатарлаг хүмүүсийн зоригтой сэтгэлийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз. (Тийм ээ) Эдгээр үзэл санаа нь нэгээс нөгөө үед нөлөөлж байгаа бөгөөд үе удам бүрийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй мөрддөг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм. Тэгвэл Сатан хүмүүсийг энэ зам руу хөтөлсний дараа тэдний хувьд Бурханд шүтэн мөргөх боломжтой юу? Сатаны хүнд суулгасан мэдлэг болон үзэл санаа нь Бурханд шүтэн мөргөх ямар нэг зүйлийг агуулдаг уу? Тэдгээр нь үнэнд хамаарах ямар нэг зүйлийг багтаадаг уу? Тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах ямар нэгэн зүйлийг агуулдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Та нар бага зэрэг баталгаагүй ярьж байгаа мэт санагдаж байна, гэхдээ хамаагүй. “Алдар нэр”, “ашиг хонжоо” бол хүмүүсийг ёрын муу зам руу татахдаа Сатаны ашигладаг хоёр түлхүүр үг гэдгийг чи мэдэж авсан л бол тэр нь хангалттай.

  Дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хашиж, хянасаар байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Сатан, зөвхөн алдар нэр, ашиг хонжоо боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиослодог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч санал, шийдвэр гаргадаг. Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед зүүсэн бөгөөд тэдгээрээс ангижрах хүч, зориг тэдэнд байдаггүй. Иймээс, хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их бэрхшээлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урвадаг бөгөөд тэд улам бүр ёрын муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооноос болж үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал түүний өөдгүй муу сэдэл ой гутам биш гэж үү? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь та нар алдар нэр, ашиг хонжоогүйгээр ямар ч амьдрал байхгүй гэж боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол тэд цаашид өмнөх замаа харж чадахгүй, өөрсдийн зорилгыг харж чадахгүй бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр ашиг хонжоо нь хүнийг хүлэхийн тулд Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарах болно. Үүнийг ухаарч эхлэх өдрөөсөө чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, Сатаны чамайг хүлэхээр авчирсан гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр чамд ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салах бөгөөд Сатаны чамд авчирсан бүхнийг бас үнэхээр жигших болно. Тэр үед л чи Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болох болно.

  Бид дөнгөж сая хүнийг завхруулахын тулд Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцлаа, дараа нь Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай нөхөрлөцгөөе. Юуны өмнө Сатан, хүний сониуч зан, шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүний хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Түүнчлэн Сатан хүний материаллаг хэрэгцээг болон өөрсдийн амьдралын чанарыг тасралтгүй сайжруулах хүний шаардлагыг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Тиймээс Сатан энэ нэрийн дор хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааны замыг ашигладаг. Шинжлэх ухааны энэ замыг ашиглан Сатаны завхруулдаг зүйл нь зөвхөн хүний үзэл санаа юу, эсвэл хүний оюун ухаан уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас өөр юуг завхруулахдаа Сатан шинжлэх ухааныг ашигладаг вэ? (Байгаль орчин.) Та нарын зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн магадлал, дүгнэлтүүдийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы хайрласан амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, нээж ашиглахдаа шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдарч буй орчин улам илүү дээр болж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжрах болно, цаашлаад өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх тэдний хэрэгцээг хангахын тулд шинжлэх ухааны хөгжил явагддаг гэсэн шалтгийн дор тэр үүнийг хийдэг. Энэ нь Сатаны шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний ойрын хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Үүний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн янз бүрийн шинжлэх ухааны аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо хүмүүсийн хувьд органик өндөг олж идэхэд амаргүй байдаг. Сатаны шинжлэх ухаан гэж нэрлэдэг зүйлээр боловсруулсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйтгэгдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны үр бүтээл гэж нэрлэгддэг зүйлсээс болж сүйтгэгдсэн. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд Бурханы хайрласан бүхий л экологийн орчин болон амьдрах орчин шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйдсэн. Хэдийгээр маш олон хүний эрж хайж байсан амьдралын чанар, чансаа нь тэдний хүлээж байсан зорилгод хүрч, хүсэл болон махан биеийг хангасан боловч хүний амьдардаг хүрээлэн буй орчин шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “үр бүтээлээс” болж үндсэндээ устгагдаж, сүйтгэгдсэн. Бид одоо ганц цэвэр агаараар амьсгалах эрхгүй болсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Ийм амьдралын орон зайд амьдрахад хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал байна уу? Хүн энэ амьдралын орон зайд амьдардаг бөгөөд бүр анхнаасаа энэ амьдрах орчин нь хүний төлөө Бурханаар бүтээгдсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай—энэхүү амьдрах орчныг бүгдийг нь хүнд Бурхан хайрласан; энэ нь Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг байгалийн зүйл юм. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу жаргалтай байх байсан бөгөөд бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдралын үндсэн орон зай цаашид цэвэр онгон байхаа больсон. Гэхдээ ийм төрлийн үр дагаварт юу хүргэснийг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй, цаашлаад бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санааг ашиглан шинжлэх ухааныг ухан ойлгож, ханддаг. Энэ нь маш их жигшмээр, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон тэдний амьдрах орчныг ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол газар дэлхий дээрх энэ хүн төрөлхнийг Бурхан Өөрийн гараар устгах хэрэгтэй юу? Хэрвээ хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжсөөр байвал энэ нь ямар чиглэлд явах вэ? Хүн алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар эрж хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ, шуналыг зогсолтгүй хангадаг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд ямар ч экологийн тэнцвэр байхаа больсон, үүний зэрэгцээ, ийм төрлийн орчноос болж хүн төрөлхтний бие бүгд муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал хаа сайгүй тархдаг. Энэ нь одоо хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Одоо та нар үүнийг суурин дээр, хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм байдлаар—өөрсдийгөө тасралтгүй баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд зогсолтгүйгээр шинжлэх ухааныг ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглан Сатаныг дагах юм бол—хүн төрөлхтөн аяндаа ямар төгсгөлтэй байхыг та нар ухаарч чадах уу? (Сүйрнэ.) Энэ нь сүйрэл байх болно: алхам алхмаар сүйрэлд дөхнө. Алхам алхмаар сүйрэлд дөхнө! Одоо харахад, шинжлэх ухаан бол хүний төлөө Сатаны бэлтгэсэн шидэт ханд юм, ингэснээр та нар үүл манан дунд ямар нэг зүйлийг ялган салгадаг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн тодорхой харж чадахгүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чадахгүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигласаар байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ нь хоёр дахь арга зам юм.

   Гурав дахь арга зам нь хүнийг завхруулахын тулд Сатан уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай юм. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд олон төстэй байдал байдаг, зөвхөн уламжлалт соёлд зарим түүх, домог яриа, эх сурвалж байдаг. Сатан ардын аман зохиол юм уу түүхийн номон дахь олон түүхийг хуурамчаар зохиож, бий болгосон бөгөөд уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаар хүмүүст гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Жишээ нь, Хятадын “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэргийг аваад үз. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь энэ бүхнийг дэлгэрэнгүй мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг, ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг бөгөөд чи үүнийг мартаж чаддаггүй. Эдгээр нь бүгд аль эртнээс хүний төлөө Сатаны үүсгэсэн зүйлс бөгөөд өөр өөр цаг үеүдэд дэлгэрүүлсэн Сатаны янз бүрийн үзэл санаа, эсвэл үлгэр домог юм. Эдгээр зүйл нь хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвддэг бөгөөд хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, чи уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгээс үүсдэг эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл чиний оюун ухаанд үндэслэж, чиний зүрх сэтгэлд ормогц энэ нь тарнийн шившлэг дор байгаатай адил—чи эдгээр соёл, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолдох болно. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг магадлахад чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр тарнийн шившлэг юм. Чи хичээсэн ч тэдгээрээс салж чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; тэднийг цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүн өөрийн мэдэлгүйгээр ийм тарнийн шившлэг дор орсныхоо дараа өөрийн мэдэлгүйгээр Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл тэд түүнийг Бурхан мэт авч үздэг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянаж байдаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санааг болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи мөн диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд сан тавьж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл сан тавьж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд шүтэн мөргөх нь тун утгагүй юу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед тун мунхаг байсан, тийм уу? Тиймэрхүү зан төлөв нь утгагүй, мунхаг, гэнэн юм, тийм биз дээ? Сатан зөвхөн чамайг хэрхэн завхруулах тухай л бодолхийлдэг бөгөөд чамд амар амгаланг өгч чадахгүй; тэр чамд зөвхөн түр зуурын амс хийлтийг л өгч чадна. Гэхдээ чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл түүнд өгсөн тангаргаа зөрчвөл тэр чамайг хэрхэн тарчилгахыг чи харах болно. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин эсрэгээрээ золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг энэ нь авчирсан. Сатаны эзэмшил дотор Амар амгалан байдал байдаггүй ба энэ нь үнэн юм. Энэ бол феодалын мухар сүсэг блон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

   Сүүлийн асуудал нь хүнийг завхруулахын тулд Сатан нийгмийн хандлагыг хэрхэн ашигладаг тухай юм. Эдгээр нийгмийн хандлага нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Тэр нь бидний өмсдөг хувцасны тухай байдаг уу? Тэдгээр нь загварлаг хувцас, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнсний тухай юу?” гэдэг. Тэдгээр нь үнэхээр эдгээр зүйл гэж үү? Эдгээр нь хандлагын нэг хэсэг боловч бид энэ тухай энд яримааргүй байна. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийг энэ дэлхий дээр биеэ авч явахад хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний оюун санааны байдлыг хянаж, нөлөөлдөг. Ар араасаа гарч ирэх энэ бүх хандлага нь ямар нэгэн ёрын муу нөлөөгөөг авчирдаг ба энэхүү ёрын муу нөлөө нь хүнийг тасралтгүй доройтуулж, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа үргэлжлүүлэн алдахад хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо жудаггүй, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр хандлагыг харж чадахгүй. Хандлагын салхи үлээх үед магадгүй ердөө цөөхөн тооны хүмүүс л шинэ хандлагыг тогтоогчид болох болно. Тэд ийм төрлийн зүйл хийж эхлэн, ийм үзэл санаа, эсвэл ийм үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хүмүүсийн дийлэнх нь мэдээгүй байх зуураа өөрийн мэдэлгүйгээр аяндаа үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, үүгээр хянагдах хүртлээ ийм төрлийн хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдаж байдаг. Ээлж дараагаар ирдэг эдгээр чиг хандлага нь угаасаа эрүүл саруул бие, оюун санаатай биш, үнэн гэж юу болохыг хэзээ ч мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүнээр, эдгээр чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралд хэрхэн хандах тухай Сатаны тэдэнд хэлсэн зүйлийг болон Сатаны тэдэнд “хайрласан” оршин тогтнох арга замыг сайн дураар нь хүлээн зөвшөөрүүлдэг. Тэдэнд эсэргүүцэх хүч чадал байхгүй, мөн чадвар ч байхгүй, тэр ч бүү хэл эсэргүүцэх ухамсар байхгүй. Тэгвэл эдгээр хандлага нь яг юу юм бэ? Би энгийн нэг жишээ хэлье, тэгвэл та нар аяндаа ойлгож магадгүй. Жишээ нь, өнгөрсөн үеийн хүмүүс өөрсдийн бизнесийг хөгшин, залуу ямар ч хүнийг луйвардахгүй байдлаар явуулдаг байсан бөгөөд хэн ч худалдан авсан бай, бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанарын сэжүүр энд илэрхийлэгдсэн үү? Хүмүүс бизнесээ эрхлэхдээ ийм итгэл үнэмшилтэй байх нь, тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг энэ нь харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн нөхцөл байдалд хүмүүс өөрийн мэдэлгүйгээр улам бүр мөнгийг хайрлаж, ашиг хонжоог хайрлаж, зугаа цэнгэлийг хайрлах болсон. Тэгвэл хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх болсон уу? Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрийн мэдэлгүй өөрсдийн нэр хүнд, алдар цуу, итгэл хүнд, хүний мөсийг үл ойшоодог; үгүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, бусад хүмүүс хуурч луйвардах олон янзын арга ашиглан, баяжиж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх замыг бодож олох ёстой” гэх болно. Чи тэгээд арга зам бодно. Мөнгө олохдоо чи, хөгшин, залуу ямар ч хүнийг луйвардахгүй, бараагаа бүгдэд адилхан үнэхээр зарах ердийн аргын дагуу мөс чанартайгаар мөнгө олж байгаа боловч энэ нь чамайг хурдан баяжуулахгүй. Гэсэн хэдий ч ашиг олохыг яарсандаа үзэл санаа чинь аажмаар хувирдаг. Энэхүү хувирлын явцад биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг луйвардах үедээ чи биеэ барьсан байдалтайгаар, “Энэ бол хүнийг луйвардаж байгаа сүүлчийн удаа бөгөөд би дахиж үүнийг хийхгүй. Би хүмүүсийг луйвардаж болохгүй. Хүмүүсийг луйвардах нь зөвхөн залхаан цээрлүүлэлт хүртэх ба надад гай гамшиг авчрах болно!” гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил байдаг; гэмшиж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг луйвардах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо анзаарах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийн зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, хууран мэхлэлтээ зөвтгөдөг. Үүний дараа, хүн нэгэнт энэхүү луйвраар бохирдох л юм бол мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил юм. Өөрийн мэдэлгүй тэр залилж мэхлэх үйлдлээ зөвтгөж, үүнийг хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр тэр, залилан мэхлэх нь хууль ёсны арилжааны зан байдал гэж үзэж, заль мэхийг өөрийн оршин тотнол, амьдралд хамгийн ашигтай арга зам гэж үздэг; үүнийг хийснээрээ хурдан баяжиж чадна гэж тэр боддог. Энэхүү үйл явцын эхэнд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй ба тэд ийм зан байдал болон хийх аргыг дорд үздэг, дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө аргаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар хувирч эхэлдэг. Тэгвэл энэхүү хувирал нь юу вэ? Энэхүү хандлагыг зөвтгөж, хүлээн авдаг, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү үзэл санааг хүлээн зөвшөөрч, зөвтгөдөг. Нэг л мэдэхэд, хэрвээ бизнес хийхдээ хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ, мөн хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан байх болно гэж чамд санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү луйвар чиний амин сүнс, гол тулгуур болдог бөгөөд түүнчлэн чиний амьдралын зайлшгүй дүрэм журам болсон тийм зан байдал болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ үзэл санааг хүлээн зөвшөөрсний дараа хүний зүрх сэтгэл өөрчлөгддөг үү? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл хүний мөс чинь өөрчлөгдсөн үү? Чиний хүн чанар өөрчлөгдсөн үү? Тэгвэл мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Хүний бүх зүйл, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол хүртэл, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай, улам бүр адилхан болдог.

  Одоо та нарын хувьд эдгээр нийгмийн хандлагыг ойлгоход амархан байгаа. Би зүгээр л энгийн жишээ буюу хүмүүсийн сайн мэдэх түгээмэл харагддаг жишээ сонгосон. Эдгээр нийгмийн хандлага нь хүмүүст томоохон нөлөөтэй юу? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? (Тийм.) Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний юуг завхруулахын тулд эдгээр нийгмийн хандлагыг ээлж дараалан ашигладаг вэ? (Мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзэл.) Тэдгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг уу? Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар урхидахын тулд эдгээр нийгмийн хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүйгээр мөнгө болон материаллаг хүслийг эрхэмлэж, түүнчлэн хорон муу явдал болон хүчирхийллийг эрхэмлэдэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Хүний зүрх сэтгэл дэх сэтгэл зүйн хандлага нь юу вэ? Хүн юуг эрхэмлэдэг вэ? Хүн ёрын муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг. Тэд гоо сайхан болон сайн сайханд, тэр ч бүү хэл энх тайванд дургүй. Хүмүүс хэвийн хүн чанартай энгийн амьдралаар амьдрах хүсэлгүй байдаг, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийн хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийж, махан биеийн жаргал цэнгэлд умбадаг. Тэгвэл хүн ийм төрлийн хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь чамайг чөлөөлөгдөхөд тусалж чадах уу? Чиний мэддэг уламжлалт соёл, мухар сүсэг чинь чамайг энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний ойлгодог уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь тэдэнд тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг авч үзье. Эдгээр хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Ийм байдлаар хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд цаашид ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд цаашид ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллээр дүүрэн болсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, өөрсдийн гэсэн ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.) Намайг дөнгөж сая эдгээр зүйлийг ярихыг сонссоныхоо дараа, Сатаны завхруулсан иймэрхүү орчин, дэлхий ертөнц, бөөн хүний дунд амьдрах нь тун аймаар гэж та нар бодохгүй байна гэж үү? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Та нар одоо үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход та нар “Сатан хүнийг завхруулахын тулд маш олон өөр арга ашигладаг. Тэр бүх боломжийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн аврагдаж чадна гэж үү?” гэж бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэсэн хэдий ч зарим хүн зүрх сэтгэлдээ: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, маш улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр бүгд Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо бидний зүрх сэтгэл чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг вэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” гэх мэтийн асуулт тавих болно. Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, гарцаагүй бага зэрэг зүрхшээдэг, тийм үү? Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн нь хүмүүст, аврагдах ямар ч итгэл найдваргүй гэдгийг нь улам бүр мэдрүүлж, Бурханаар хаягдсан гэдгийг нь улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулсан юм. Гэхдээ бүү санаа зов. Бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв болох “Сатаны ёрын муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихын тулд, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой болгохын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны ёрын муугийн тухай ярих учиртай. Үүний тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны ёрын мууг мэдэх боломж олгох, нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment