2020-05-19

Бурханы ариун байдал (III)

  Миний дөнгөж сая ярьсан эдгээр зүйл өнгөрсөн удаагийнхаас илүү дэлгэрэнгүй байна уу? (Тийм.) Тэгвэл та нарын ойлголт одоо арай илүү гүнзгий болсон уу? (Тэгсэн.) Маш олон хүн Намайг одоо Бурханы ариун байдал гэж яг юу болохыг хэлнэ гэж хүлээж байгааг Би мэднэ, гэхдээ Бурханы ариун байдлын талаар ярихдаа Би эхлээд Бурханы хийдэг үйл хэргийн тухай ярих болно. Та нар бүгд анхааралтай сонсох ёстой, дараа нь Би та нараас Бурханы ариун байдал гэж яг юу болохыг асууна. Би та нарт шууд хэлэхгүй, харин оронд нь үүнийг тунгаан бодох боломжийг та нарт олгож, үүнийг тунгаан бодох орон зайг та нарт үлдээнэ. Та нар энэ аргын талаар юу гэж бодож байна вэ? (Энэ нь сайн.) Иймээс анхааралтай сонсоорой.

   Сатан хүнийг завхруулах юм уу улайран хорлож байх үед Бурхан хажууд нь зүгээр л хараад зогсдоггүй, мөн Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэггүй. Сатаны хийдэг бүхэн нь Бурханы хувьд тун тодорхой бөгөөд ойлгож байдаг. Сатан юу хийх нь хамаагүй, ямар хандлага бий болгох нь хамаагүй, Бурхан Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг мэдэж байдаг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Үүний оронд Бурхан анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр хийхээр зорьсон бүхнийг хийж байдаг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ үүнийгээ хэнд ч зарладаггүй, мөн Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхнээр, тун аяндаа хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар нөхцөл байдалтай байх, эцэг эх чинь хэн байх, өвөг дээдэс чинь хэн байх—энэ бүхнийг Бурхан аль хэдийн шийдсэн байдаг. Иймээс эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь харж, төрөлтийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь харж байдаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг … одоо чи гүйж чадна, үсэрч чадна, ярьж чадна, өөрийн мэдрэмжийг илэрхийлж чадна. Хүнийг өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, эсвэл орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх ёстой зүйлийг хийдэг, Өөрийн хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч, өвчин эмгэг, бүтэлгүйтэлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжин дор байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, чамайг харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харьцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чи дуртай зүйлээ хийх дуртай байдаг. Чи өөрийн хүн чанар дотор амьдарч, өөрийн гэсэн амьдралын орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолын талаар өчүүхэн төдий ч ухамсарлах чадвар чамд байдаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг ба урагшлах алхмаа хийх бүрд чинь чамайг харж байдаг. Мэдлэг суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй юм. Чи бусад хүмүүстэй адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харьцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилгыг бий болгож, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас өндөр дээд амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй Бурхан бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн үеийг мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы нүдэн дор амьдарч, өсөж бойжиж, нас биед хүрдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ойлгож чадахгүй, хэний ч мэдэхгүй, тэр ч байтугай Бурханы хэзээ ч хүмүүст хэлээгүй зүйл юм. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ нь Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой, энэ нь хүн болоод Бурханы аль алинд амин чухал гэсэн үг юм. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы хувьд энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл нь энэ бүх зүйлээс хавьгүй илүү давсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан хүн нэг бүрийн аюулгүй байдлыг батлан даах ёстой юм. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй та нар үүнийг ямар нэгэн аюул, гай гамшгийг хэзээ ч туулахгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх нь лавтай. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр та нарын аюулгүй байдлыг батлан даах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл нь юу юм бэ? Энэхүү аюулгүй байдал нь чи Сатанд залгиулахгүй байх гэсэн үг. Энэ нь чухал уу? Чи Сатанд залгиулахгүй, тэгвэл энэ нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Энэ нь чиний хувийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Нэгэнт чи Сатанд залгиулчихвал сүнс чинь ч, махан бие чинь ч Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан цаашид чамайг аврахгүй. Бурхан тийм сүнснүүдийг орхидог бөгөөд тийм хүмүүсийг орхидог. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг батлан даах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

  Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байх явдлыг хариуцахаас гадна хамаагүй их ажил хийдэг; Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын төлөө бэлтгэхдээ асар их ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэчнээн олон ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх—энэ бүхнийг Бурхан чиний төлөө нягт нямбай зохицуулдаг. Дийлэнх хүмүүсийн хувьд гэвэл, Бурханы сонгосон хүмүүс ихэнхдээ ямар төрлийн гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдар цуутай гэр бүл байдаг уу? Тийм гэр бүл нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй. Байж магадгүй боловч тун цөөхөн байдаг. Тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүд байдаг уу? Ийм гэр бүл бараг байдаггүй. Тэгвэл Бурхан энэ хүмүүст зориулж ихэнхдээ ямар төрлийн гэр бүлийг бэлтгэдэг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүд нь жирийн гэр бүл вэ? Ажилчин гэр бүлүүд байдаг. Тэд амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг бөгөөд үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг. Тэд ямар ч тохиолдолд чамайг өлсгөлөн явуулахгүй боловч материаллаг хэрэгцээг чинь мөн хэт өндөр түвшинд хүргэхгүй. Мөн тариа тарьдаг гэр бүлүүд байдаг. Тариаланчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба идэх тариа будаатай байдаг болохоор юу ч тохиолдсон өлсөхгүй боловч чи маш сайхан хувцаслаж чадахгүй. Тэгээд мөн жижиг бизнес ажиллуулдаг зарим гэр бүл байдаг, заримынх нь эцэг эх сэхээтэн байдаг бөгөөд эдгээрийг мөн жирийн гэр бүл гэж тооцож болно. Түүнчлэн зарим эцэг эх нь албан хаагч, эсвэл хамгийн ихдээ доогуур зиндааны төрийн албан хаагч байдаг ба тэднийг мөн алдар цуутай гэр бүл гэж тооцож болохгүй. Илүү олон хүн жирийн гэр бүлд төрдөг бөгөөд үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө амьдарч байгаа энэхүү орчин чинь чиний төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин ч чиний төлөө Бурханы шийдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдардаг; бид онцгой тохиолдлуудыг энд хэлэлцэхгүй. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай байдаг. Засаг дарга хүн байна уу? Ерөнхийлөгч хүн байна уу? (Үгүй.) Хамгийн ихдээ л тэд жижиг бизнесийн менежер, эсвэл бага гарын боссууд гэх мэтийн хүмүүс байдаг. Тэдний нийгмийн байр суурь, эдийн засгийн нөхцөл байдал нь дундаж байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдралын орчин юм. Юун түрүүнд, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тэд ч бас тун цөөхөн. Ихэнх эцэг эхчүүд нэлээд энгийн байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бэлддэг бөгөөд энэ нь хүмүүсийг аврах Түүний ажилд асар их ач тустай юм. Гадна талаасаа, хүний төлөө Бурхан тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон ямар ч зүйл хийгээгүй мэт харагддаг; Тэр зүгээр л бүхнийг нууцаар, анхаарал таталгүйгээр, чимээгүйхнээр хийдэг. Гэхдээ үнэндээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, өмнөх замыг чинь бэлдэж, чиний авралын төлөө хэрэгтэй бүх нөхцөлийг бэлтгэхийн тулд хийгддэг. Дараа нь, Тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—чиний хувьд Бурханы дуу хоолойг сонсох цаг ирэх үед тэр нь Түүний өмнө очих цаг чинь юм. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, хүүхэдтэй болсон байхад зарим нь ганц бие хэвээр бөгөөд хараахан гэр бүлээ эхлээгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан Бурхан чиний сонгогдох цагийг болон Өөрийнх нь сайн мэдээ болон үг чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоосон байдаг. Бурхан тодорхой орчин, тодорхой хүнийг шийдэж, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал дор хэн нэгнээр чамд сайн мэдээ дамжуулахыг, ямар орчинд чамд Бурханы үгийг сонсгохыг тогтоосон байдаг. Бурхан чамд хэрэгтэй бүх нөхцөлийг аль хэдийн бэлтгэсэн байдаг болохоор өөрийн мэдэлгүйгээр чи Түүний өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн чи өөрийн мэдэлгүйгээр Бурханыг дагаж, Түүний алхам алхмаар хийгддэг ажилд орж, алхам алхмаар чиний төлөө бэлтгэсэн Бурханы ажлын арга замд ордог. Энэ хугацаанд хүний төлөө юм хийхдээ Бурхан ямар төрлийн арга зам ашигладаг вэ? Юун түрүүнд, хамгийн наад зах нь хүн Бурханы халамж, хамгаалалтыг эдэлсэн. Үүнээс гадна, Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг бэлдэж, үүн дотроос Өөрийн оршин тогтнол болон үйл хэргийг хүнд харуулдаг. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүн байдаг. Бусад нь сайн мэдээ түгээхэд тэр Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ өвчнөөс болж хөгшин залуугүй бүгд итгэдэг зарим гэр бүл байдаг байхад зарим гэр бүлд нэг хүн л итгэдэг. Харваас танай гэр бүлийн нэг нь өвчин эмгэгтэй боловч энэ нь үнэндээ чамд өгөгдсөн, Бурханы өмнө ирэх нөхцөл юм—энэ бол Бурханы нигүүлсэнгүй сэтгэл юм. Зарим хүний гэр бүлийн амьдрал бүтэмжгүй бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй байтал санаандгүй нэгэн тохиолдлоор хэн нэгэн сайн мэдээ дамжуулж, “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болох болно” хэмээн хэлэх боломж гарч ирдэг. Өөрийн мэдэлгүйгээр тэд тун хэвийн орчин нөхцөлд Бурханд итгэж эхэлдэг, иймээс энэ нь нэг төрлийн нөхцөл байдал биш гэж үү? Тэдний гэр бүл амар тайван биш байх нь Бурханаас хайрласан нигүүлсэл мөн үү? Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлдэг зарим хүн ч байдаг. Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгэхэд хүргэсэн нь хамаагүй үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхэндээ Бурхан чамайг сонгож, чамайг Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

   Эцсийн өдрүүдийн ажлынхаа одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл болон ерөөлийг хайрлахгүй, мөн хүнийг ч урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрсдийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Тэд Бурханы хайрыг харсан, мөн Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан цаашид хангах, дэмжих, гэгээрүүлэх, залж чиглүүлэх арга замыг ашиглан Өөрийн санаа зорилго, Өөрийн хэлдэг үгийг болон хүнд хайрладаг Түүний үнэнийг хүнд аажмаар ойлгуулдаг. Хүнийг сул дорой байх үед, тэднийг сэтгэлээр унасан байх үед, хаашаа ч явах замгүй байх үед нь Бурхан тэднийг тайтгаруулж, ятгаж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадлаа олж авч, идэвхтэйгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл өөрсдийн завхралыг харуулах үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр тэднийг цохиж, сахилгажуулдаг. Хүний тэнэглэл, мэдлэггүй байдал, сул дорой байдал, төлөвшөөгүй байдалд Бурхан хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Ийм байдлаар хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, зарим нэг үнэнийг ойлгож, эерэг зүйл юу болохыг, сөрөг зүйл юу болохыг мэдэж, ёрын муу гэж юу болох, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цохиж, сахилгажуулдаггүй, мөн үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө маш олон зүйл хийж, асар их төлөөс төлсөн; хүн энэхүү төлөөсийг, Бурханы хийдэг эдгээр зүйлийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэн бодитоор хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, хүний сул дорой байдалд Бурхан хүлээцтэй байдлаа дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон удирдамж бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэн болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл нь Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээрх ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга замыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харж, тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурханы харахыг хүсдэг зүйл нь хүний зүрх сэтгэл сэргээгдэх явдал юм. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга зам нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадгийг, мөн хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх явдал; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх явдал; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч, хүнийг аврах Түүний ажлын ар дахь чин сэтгэлийн хүчин чармайлтыг ухаарах явдал юм. Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилгын нэг юм.

   Сатаны ёрын муугийн талаар дөнгөж сая ярих үед, хүмүүс маш аз жаргалгүй амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг хэмээн хүн болгонд санагдуулсан. Харин Би одоо Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг Түүний ажлын тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш жаргалтай.) Бид одоо Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний нарийн нямбай бэлддэг бүхэн нь алдаа мадаггүй байдгийг харж чадна. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл энэ нь алдаа буруугүй, хэн ч үүнийг засаж, зөвлөгөө өгч, эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн нь ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд өсөж, ийм нөхцөл байдал дор өсдөг тул хүмүүс үнэндээ Бурханы гарын алганд өсдөг гэж бид хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт гутрах мэдрэмж төрсөөр л байна уу? Хэн нэгэн сэтгэлээр унасан хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хамгаалдаг.) Бурханы хийдэг бүхний ард байдаг чин сэтгэлийн хүчин чармайлт нь маргаангүй. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан эдгээр ажлыг хийх зуураа чиний төлөө Өөрийнхөө төлсөн төлөөсийн улмаас Түүнд гүнээ талархах ямар нэгэн болзол буюу шаардлагыг та нарын хэнд ч, хэзээ ч тавиагүй. Бурхан иймэрхүү зүйл өмнө нь хийж байсан уу? (Үгүй.) Урт удаан амьдралынхаа туршид, үндсэндээ хүн болгон олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталтыг туулсан. Учир нь Сатан яг чиний хажууд байж, түүний нүд чам дээр байнга төвлөрч байдаг. Чамайг гай зовлон нэрвэхэд, чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд тэр дуртай байдаг бөгөөд чамайг Сатаны урхинд ороход тэр дуртай. Бурханы хувьд, Тэр чамайг байнга хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас хамгаалж байдаг. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, захирч байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ хүний хэлдэг шигээр Бурханд Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл байдаг уу? Та нарт “Би бол бүгдээс хамгийн агуу нь, Би та нарыг хариуцдаг болохоор та нар бүгд Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлээд Бурхан хүн төрөлхтнийг ийм байдлаар сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд хэрхэн хандах нь хамаагүй, яаж ч дураараа хандаж болно; Би тэдний төлөө аливаа зүйлийг маш сайн зохицуулах хэрэггүй” гэж Тэр хэлсэн үү? Бурхан ингэж боддог уу? Бурхан ийм байдлаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээр нь хүн нэг бүрд хандах Бурханы хандлага хичээнгүй агаад хариуцлагатай, бүр өөртөө ханддагаас чинь илүү хариуцлагатай байдаг. Ийм байдаггүй гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, мөн Өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаггүй, бас хүмүүсийг хуурч аргалдаггүй. Үүний оронд Тэр үнэн бодитоор, чимээгүйхнээр Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөрийг авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харцан дор, Түүний гэрт амар амгалан, аз жаргалтай байлгадаг; тэгээд тэд хэвийн эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт худал хуурмаг нинжин сэтгэл үзүүлж, чихэнд чимэгтэй хэдхэн үгээр хүнийг хуурч аргалаад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан хоосон амлалт өгч, бардамнаж, чиний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чамд тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч заль мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэн нь үнэн бодитой байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн бөгөөд өөрсдийн амьдралыг болон өөрсдийн бүх зүйлийг хариуцуулж болох Бурхан юм. Бурханд ямар ч заль мэх байдаггүй болохоор Бурхан бол хамгийн чин үнэнч гэж бид хэлж болох уу? (Болно.) Мэдээж тэгж болно, тийм үү? Хэдийгээр одоо энэ үгийн тухай ярилцвал Бурханд хэрэглэхэд энэ нь хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг бөгөөд хүний хэлний хязгаар байдаг болохоор бидэнд ямар ч арга алга. Бурханыг чин үнэнч гэж энд хэлэх нь бага зэрэг зохисгүй боловч одоохондоо бид энэ үгийг ашиглая. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл бидний ярьсан энэ хэдэн талууд нь юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Бид ингэж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Миний ингэж хэлж байгаа нь зөв үү? Би үүний төлөө Амен авч болох уу? (Амен!) Бид Сатаны ёрын муугийн илэрхийллийн юу ч Бурханаас харахгүй. Бурханы хийдэг, илэрхийлдэг бүхэн нь хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, энэ нь амиар дүүрэн бөгөөд дагах зам болон явах чиглэлийг хүнд өгдөг. Бурханд завхрал байдаггүй, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо харвал Бурхан бол ариун гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд хүн төрөлхтний завхралын юу ч байдаггүй бөгөөд хүн төрөлхтний завхарсан зан чанар, эсвэл Сатаны мөн чанартай төстэй сэвэл адилхан зүйл байдаггүй болохоор энэ өнцгөөс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхралыг харуулаагүй ба Түүний ажил дахь хувийн мөн чанарынх нь илэрхийлэл нь Бурхан Өөрөө бол ариун гэдгийг хангалттай баталж болно. Та нар үүнийг ухаарж байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: 1) Бурханд ямар ч завхарсан зан чанар байхгүй; 2) хүн дэх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы хувийн мөн чанар болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын бүх хэв маягийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг зүйл байдаг. Эхлээд Бурхан хүнээс үнэнч хүн байхыг шаарддаг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнээс мэргэн ухаантай байхыг хүсдэг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнээс сайн, мууг ялгах чадвартай байхыг шаарддаг—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? (Тийм ээ, мөн.) Энэ бүхний үр дүнд хүн Сатанд хууртахаа больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл түүнд хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог. Та нар энэ замаар одоо хэр хол алхсан бэ? Үүнийг хэлэхэд хэцүү, тийм биз? Гэхдээ ядаж л та нар одоо Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, ямар зүйлс нь ёрын муу, ямар зүйл нь сөрөг болох тухай анхан шатны ойлголттой болсон уу? Та нар одоо ядаж зөв замаар алхаж байгаа. Бид тэгж хэлж болох уу? (Болно.)

    Бид одоо Бурханы ариун байдлын талаарх яриагаа дуусгая, тэгвэл өөрсдийн сонсож, хүлээж авсан бүхнээс Бурханы ариун байдал гэж юу болохыг та нарын хэн чинь хэлж чадах вэ? Миний ярьсан Бурханы ариун байдал нь юуг хэлдэг вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы үнэн зөв байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы итгэмжит байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы аминч бус байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы даруу байдал нь Түүний ариун байдал мөн үү? Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал мөн үү? Бурхан үнэн болон амийг хүнд үнэ төлбөргүй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илэрхийлдэг энэ бүхэн цор ганц; энэ нь завхарсан хүмүүс дотор оршдоггүй, мөн үүнийг тэндээс хардаггүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, мөн Сатаны мөн чанар, уг чанараас ч харж чадахгүй. Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц бөгөөд Бурханд Өөрт нь л ийм мөн чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм төрлийн мөн чанар эзэмшдэг. Үүнийг одоо болтол хэлэлцсэн болохоор та нараас хэн нэгэн чинь энэхүү ариун байдлыг хүн төрөлхтнөөс харсан уу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтөн дэх, та нарын шүтэн биширдэг алдартай хүмүүс, агуу хүмүүс болон шүтээнүүдийн дунд ийм ариун хүн байна юу? (Үгүй.) Тэгэхээр одоо бид Бурханы ариун байдал нь цор ганц гэж хэлж болох бөгөөд Түүний үг үйлдэл нийцдэг үү? (Тийм.) Тэгдэг. Цаашлаад мөн үүний бодитой тал байдаг. Миний одоо ярьж байгаа ариун байдал болон урьд нь та нарын ойлгож, төсөөлж байсан ариун байдлын хооронд ямар нэгэн зөрөө байна уу? (Байна.) Тэгвэл энэ зөрөө нь хэр их вэ? (Маш их!) Хүмүүсийн байнга ярьдаг ариун байдал нь юуг хэлдэг вэ? (Гадаад талын зарим нэг үйлдэл.) Үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлийг дүрсэлж, өгүүлэхийг ариун гэж хэлдэг. Энэ нь зүгээр л цэвэрхэн, гоё харагддаг зүйл буюу хүмүүст сайхан харагдаж, сонсогддог зүйл бөгөөд ариун байдлын ямар ч бодит мөн чанаргүй байдаг. Энэ бол онол. Үүнээс гадна, хүмүүсийн боддог “ариун байдлын” бодитой тал нь юуг хэлдэг вэ? Энэ нь ихэнхдээ, “ариун байдлын” агуулгын талаар хүмүүсийн төсөөлдөг, эсвэл магадладаг зүйл хэвээр үү? Жишээ нь, зарим Буддын шашинтнууд дадлагажих явцдаа нас эцэслэж, суугаагаараа унтаж байх зуураа нас бардаг. Зарим хүн, тэд ариун болсон бөгөөд тэнгэр лүү одсон гэж хэлдэг. Энэ нь мөн л нэг төрлийн төсөөлөл юм. Тэнгэрээс доош хөөрөн бууж буй тэнгэрийн дагина бол ариун гэж боддог зарим хүмүүс байдаг. Ерөнхийдөө, “ариун” хэмээх үгийн талаарх хүмүүсийн ойлголт зүгээр л хий хоосон төсөөлөл болон онол төдий байж, ямар ч бодит агуулгагүй, түүнчлэн ариун байдлын мөн чанартай ямар ч хамаагүй байдаг. Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр, үүнээс ч илүүтэйгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар юм. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч ариун хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн үүнийг ойлгох ёстой. Одооноос эхлээд “ариун” хэмээх үгийг бид зөвхөн Бурханд л хэрэглэнэ. Энэ нь зөв үү? (Тийм ээ, зөв.)

  Сатан хүнийг завхруулахдаа ямар аргуудыг хэрэглэдэг тухай яриандаа буцан орцгооё. Бид дөнгөж сая хүн дээр ажилладаг Бурханы янз бүрийн арга замын тухай ярилцсан бөгөөд үүнийг та нар бүгд өөрсдөө туулж болно, иймээс Би хэтэрхий их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ магадгүй та нар, хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг арга барилуудын талаар тодорхой мэдэхгүй байгаа, ядаж л дэлгэрэнгүй бус байгаа. Би үүнийг дахин тодруулах нь та нарт ашиг тустай юу? (Тийм.) Та нар үүнийг ойлгохыг хүсэж байна уу? Магадгүй та нарын зарим нь: “Яагаад Сатаны тухай дахиад ярина гэж? Сатаны тухай яримагцаа бид уурлаж, сонсох үедээ бидэнд тун тавгүй санагддаг” гэж хэлнэ. Энэ нь та нарыг хэчнээн тавгүйтүүлэх нь хамаагүй, та нар баримтуудтай нүүр тулах ёстой бөгөөд та нарт ойлгуулахын төлөө эдгээр зүйлийг тодорхой ярьж, ойлгомжтой болгох ёстой; эс бөгөөс та нар үнэхээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй.

    Бид өмнө нь, Сатаны хүнийг завхруулдаг таван арга замыг хэлэлцсэн. Энэ таван арга замын дотор түүний хэрэглэдэг арга барилууд байдаг. Хүнийг завхруулдаг Сатаны арга замууд нь зүгээр л нэг төрлийн халхавч; хамгийн хорлонтой нь энэхүү гадаад талын цаана нуугдаж байгаа арга барилууд бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд тэр эдгээр арга барилыг ашиглахыг хүсдэг. Тэгвэл түүний арга барилууд нь юу вэ? Та нар нэгтгэн дүгнээд өг дөө. (Хуурах, уруу татах, айлгаж сүрдүүлэх.) Та нар хэдий чинээ ихийг жагсаана, төдий чинээ их ойртож байна. Та нар түүнд гүнээ хорлогдсон бөгөөд энэ сэдвийн талаар хүчтэй мэдрэмжтэй байгаа мэт харагдаж байна. (Тэр бас уран үг ашигладаг, тэр нөлөөлж, хүчээр эзлэн авдаг.) Хүчээр эзлэн авдаг—энэ нь туйлын гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс Сатанд хүчээр эзлүүлэхээс айдаг, тийм үү? Өөр байна уу? (Тэр хүмүүсийг хэрцгийгээр хорлодог, сүрээр далайлган, ашиг хонжоогоор татахын аль алийг ашигладаг ба худлаа ярьдаг.) Худлаа ярих нь түүний үйлдлийн нэг хэсэг бөгөөд чамайг хуурахын тулд худлаа ярьдаг. Худлаа ярихын шинж чанар нь юу вэ? Худлаа ярих нь хуурахтай адилхан биш гэж үү? Худлаа ярихын зорилго нь үнэндээ чамайг хуурахын төлөө байдаг. Өөр байна уу? Илэн далангүй ярьцгаа. Надад мэдэж байгаа бүхнээ хэл. (Тэр өдөөж, хорлож, мэхэлж, хуурдаг.) Та нарын ихэнх нь энэхүү хууран мэхлэлтийн тухайд адилхан байдлаар мэдэрч байгаа, тийм үү? (Тэр зусардан бялдуучилж, хүнийг хянаж, хүнээс тавихгүй зуурч, хүнийг айлган сүрдүүлж, Бурханд итгүүлдэггүй.) Би та нарын юу гэж байгааг нэлээд сайн мэдлээ, бүгд зөв. Та нар бүгд энэ талаар ямар нэгэн зүйл мэдэж байна, тэгвэл одоо тэдгээрийг нэгтгэн дүгнэцгээе.

  Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн арга байдаг.

  Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамд сонсгож, дуулгаваргүй бол ямар үр дагаварт хүрэхийг чамд бодогдуулдаг. Чи айх бөгөөд түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй, ингээд чи түүнд захирагддаг.

   Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Сатан зарим нэг түүх юм уу худал яриа зохиож, чамайг залилан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, чамайг Бурхан бүтээгээгүй гэж бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч дурддаггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар ямар ч ойлголтгүй болдог. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй өөр олон талыг агуулдаг.

   Гурав дахь нь хүчээр суулгах. Юуг суулгадаг вэ? Хүчээр суулгах нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгээр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрөхгүй байхын аргагүй. Чамайг мэдээгүй байхад энэ нь чамд цутгагдаж, Сатаны үзэл санаа, түүний амьдралын дүрэм журам болон түүний мөн чанарыг чамд суулгадаг.

  Дөрөв дэх нь сүрээр далайлган, ашиг хонжоогоор татах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн арга барил ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг; зорилгодоо хүрэхийн тулд тэр арга бүхнийг хэрэглэдэг, заримдаа чамд бага сага ач тус үзүүлдэг боловч чамайг бас уруу татаж нүгэл үйлдэхэд хүргэдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, чамд цээрлэл үзүүлэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг хорлохын тулд янз бүрийн арга зам ашиглана.

   Тав дахь нь мэхлэлт болон мангартуулах. “Мэхлэлт болон мангартуулах” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй үг, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн бие махбодыг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт хүмүүст санагдуулдаг, үнэндээ энэ нь чамайг хуурч мэхлэхийн төлөө байдаг. Тэр дараа нь чамайг мангартуулдаг, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй, өөрийн мэдэлгүйгээр мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

    Зургаа дахь нь бие болон оюун ухааны сүйрэл. Сатан хүний юуг сүйрүүлдэг вэ? (Тэдний оюун ухаан, бүхий л оршихуйг.) Сатан оюун ухааныг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь чиний зүрх сэтгэл аажуухнаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний санаа зоригийг аажуухнаар сүйрүүлж, чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, зөв шударга байдал гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Дараа нь Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.

   Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр арга барил нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч арга барил чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, гэм нүглийн намагт шигдүүлж чаддаг. Эдгээр нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг арга барилууд юм.

   Бид Сатаныг ёрын муу гэж хэлж болно, гэхдээ үүнийг батлахын тулд Сатан хүнийг завхруулсны үр дагавар юу болохыг болон тэрээр хүнд ямар зан чанар, мөн чанар авчирсан болохыг бид мөн л харах ёстой. Та нар бүгд үүний заримыг мэднэ, иймээс энэ талаар ярьцгаа. Сатан хүнийг завхруулмагц тэд ямар зан чанарыг илэрхийлж, харуулдаг вэ? (Биеэ тоосон ба ихэмсэг, аминч агаад жигшүүртэй, шударга бус агаад зальжин, муу санаатай агаад хорлонтой, ямар ч хүн чанаргүй.) Ерөнхийдөө тэдэнд хүн чанар байхгүй гэж бид хэлж болно, тийм үү? Бусад ах эгч нараар яриулъя. (Хүнийг Сатан завхруулсны дараа тэдний хамгийн нийтлэг жишээ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг, ихэмсэг, шуналтай агаад аминч байдаг. Эдгээр нь хамгийн ноцтой.) (Хүн Сатанаар завхруулагдсаныхаа дараа материаллаг зүйл болон эд хөрөнгө олж авахын тулд арга бүхнийг ашигладаг. Тэд тэгээд Бурханд дайсагнаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй ханддаг бөгөөд хүнд байх учиртай мөс чанар болон эрүүл ухаанаа алддаг.) Та нарын хэлсэн зүйл бүгд үндсэндээ адилхан, ердөө бага зэргийн л ялгаатай бөгөөд та нарын заримынх нь бага зэрэг дэлгэрэнгүй байна. Дүгнэж хэлэх юм бол “биеэ тоосон” гэдэг нь хамгийн олон дахин дурдагдсан үг байлаа—биеэ тоосон, зальжин, хорлонтой агаад аминч. Гэхдээ та нар бүгд нэг адилхан зүйлийг орхигдуулсан. Мөс чанаргүй, эрүүл ухаанаа алдсан, хүн чанаргүй хүмүүс—гэсэн ч та нарын хэний ч хэлээгүй бас нэгэн чухал зүйл байгаа. Тэр бол урвалт. Сатанаар завхруулагдсаны дараа ямар ч хүнд оршин байдаг эдгээр зан чанарын эцсийн үр дагавар нь Бурханаас урвах урвалт юм. Бурхан хүнд юу хэлэх нь, эсвэл тэдэн дээр ямар ажил хийдэг нь хамаагүй, тэд үнэн гэж мэддэг хэрнээ анхаардаггүй, өөрөөр хэлбэл, тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөө больж, Түүнээс урвадаг; энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар юм. Хүний бүх завхарсан зан чанар нь адилхан байдаг. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг замуудын дундаас—хүний суралцдаг мэдлэг, мэддэг шинжлэх ухаан, ойлгодог мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагаас—юу нь зөв шударга, юу нь зөв шударга бус болохыг мэдэхэд хүнд туслах ямар нэгэн зүйл байдаг уу? Юу нь ариун, юу нь ёрын муу болохыг мэдэхэд хүнд туслах ямар нэгэн зүйл байдаг уу? Ямар нэгэн стандарт байдаг уу? (Үгүй.) Хүнд тусалж чадах ямар ч стандарт, ямар ч үндэслэл байдаггүй. Хүмүүс “ариун” хэмээх үгийг мэддэг ч гэсэн, юу ариун болохыг үнэхээр мэддэг нэг ч хүн үгүй. Тэгвэл Сатаны хүнд авчирдаг эдгээр зүйл үнэнийг мэдэх боломжийг тэдэнд олгож чадах уу? Тэдгээр нь илүү их хүн чанартайгаар амьдрах боломжийг хүнд олгож чадах уу? Бурханд улам их шүтэн мөргөх боломжийг хүнд олгож чадах уу? (Үгүй.) Тэдгээр нь хүнд, Бурханд шүтэн мөргөж, үнэнийг ойлгох боломжийг олгож чадахгүй, мөн ариун байдал болон ёрын муу юу болохыг мэдэх боломжийг ч олгож чадахгүй нь ойлгомжтой. Эсрэгээрээ хүн улам бүр доройтож, Бурханаас улам бүр холддог. Сатаныг ёрын муу гэж хэлдгийн маань ар дахь шалтгаан энэ юм. Сатаны маш олон ёрын муу уг чанарыг задлан шинжилсний дараа та нар түүний уг чанараас, эсвэл түүний мөн чанарын талаарх ойлголтоосоо Сатанд ариун байдлын ямар нэгэн элемент байхыг харсан уу? (Үгүй.) Тэр бол мэдээж. Тэгвэл Сатаны ямар нэгэн мөн чанар Бурхантай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Сатаны ямар нэгэн илэрхийлэл Бурхантай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Тэгвэл одоо, Би та нараас асуумаар байна, та нарын үгээр хэлбэл, Бурханы ариун байдал яг юу вэ? Юун түрүүнд Бурханы ариун байдлыг юутай холбоотойгоор хэлдэг вэ? Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг үү? Эсвэл Түүний зан чанарын зарим талтай холбоотойгоор хэлдэг үү? (Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг.) Бид хүссэн сэдвийнхээ голыг нь ойлгох ёстой. Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг. Юуны өмнө, бид Сатаны ёрын мууг Бурханы мөн чанарыг товойлгогч болгон ашигласан, тэгвэл чи Сатаны ямар нэгэн мөн чанарыг Бурханаас олж харсан уу? Хүн төрөлхтний ямар нэгэн мөн чанарыг олж харсан уу? (Бурханд биеэ тоосон зан, аминч зан, мөн урвалт байдаггүй бөгөөд энэ тал дээр Бурханы ариун мөн чанар илэрхийлэгддэг нь харагдсан.) Өөр нэмэх юм байна уу? (Бурханд Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй. Сатанд байдаг зүйл бүхэлдээ сөрөг байхад Бурханд байгаа зүйл бүхэлдээ эерэг байдаг. Биднийг тун жаахан байхаас одоог хүртэл, ялангуяа төөрч будилсан үед маань Бурхан үргэлж бидний хажууд байж, биднийг харж хамгаалж байсныг харж болно. Бурханд ямар ч зальжин зан, хууран мэхлэлт байдаггүй. Тэр тун тодорхой, ойлгомжтой ярьдаг ба энэ ч бас Бурханы жинхэнэ мөн чанар юм.) Маш сайн! (Бид Бурханаас Сатаны ямар ч завхарсан зан чанарыг, ямар ч хоёр нүүр, ямар ч бардамнал, ямар ч хоосон амлалт, ямар ч зальжин занг хардаггүй. Бурхан бол хүний итгэж болох цор ганц Нэгэн бөгөөд итгэмжит агаад чин үнэнч билээ. Бурхан хүмүүст үнэнч хүн байж, мэргэн ухаантай байж, сайн мууг ялгаж, янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг ялган таних чадвартай бай гэж хэлж байгааг Бурханы ажлаас бид харж болно. Үүнээс бид Бурханы ариун байдлыг харж чаддаг.) Та нар дуусав уу? Та нар хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Зүрх сэтгэлд чинь Бурханы тухай ойлголт үнэндээ хэр их байна вэ? Мөн та нар Бурханы ариун байдлыг хэр их ойлгож байна вэ? Та нар дор бүрнээ зүрх сэтгэлдээ зарим нэг түвшний танин мэдэхүйн ойлголттой байгаа гэдгийг Би мэднэ, учир нь өөрсдийнх нь дээрх Бурханы ажлыг хүн бүр мэдэрч чаддаг ба янз бүрийн хэмжээнд Бурханаас олон зүйлийг олж авдаг; тэд нигүүлсэл болон ерөөл олж авдаг ч бай, гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг ч бай, хүн Бурханы мөн чанарын талаар зарим нэгэн өнгөц ойлголттой байдаг.

  Хэдийгээр бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа Бурханы ариун байдлын тухай агуулга ихэнх хүмүүст танил бус санагдаж болох боловч энэ нь ямар санагдахаас үл хамааран бид энэ сэдвийг эхэлсэн бөгөөд өөрсдийн өмнөх замаар алхангаа та нар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь, өөрсдийн туршлагаар аажмаар ойлгож, мэдрэхийг та нараас шаарддаг. Одоо Бурханы мөн чанарын тухай та нарын танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг ойлгож, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацааг шаардана, тэгээд нэг л өдөр, Бурханы ариун байдал бол Бурханы мөн чанар нь өө сэвгүй, хайр нь аминч бус, мөн Бурханы хүнд өгдөг энэ бүхэн нь аминч бус, Бурханы ариун байдал нь өө сэвгүй агаад гэм зэмгүй гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх болно. Бурханы эдгээр мөн чанар нь зөвхөн Өөрийн ялгамж чанараар бардамнахын тулд Түүний хэрэглэдэг үг төдий биш, харин ч хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Бурхан Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш, харин ч Бурханы Өөрийн хийсэн зүйлийнх нь жинхэнэ илэрхийлэл бөгөөд Бурханы Өөрийн илэрхийлсэн оршихуйнх нь мөн чанар юм. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон нь хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэсэн үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи өөр замаар алхахаар сонгож чадна гэж төсөөлөхөө болих бөгөөд чиний төлөө Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурхан л чамд амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхах боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд амьдралын утга учрыг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд жинхэнэ хүн чанарыг амьдран харуулх, үнэнийг эзэмших, үнэнийг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд үнэнээс амийг олж авах боломж олгож чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад хүнд тусалж чадах ба хүнийг Сатаны хорлол, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг дахин зовоохгүйн тулд зовлонгийн далайгаас аварч чадахгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүй, хувь заяа, амьдралыг хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн юм уу зүйлд чамайг аврах, удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Магадгүй Миний хэлсэн эдгээр үг нь зүгээр л онолын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байгаа. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол ирээдүйн дадлага туршлага дунд, эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр амьдралын зөв замд чамайг аваачна. Та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? Тэгвэл одоо та нарт Бурханы мөн чанарыг мэдэх сонирхол байна уу? (Тийм.) Сонирхох нь сайн. Бид Бурханы ариун байдлыг мэдэх тухай өнөөдрийн сэдвээ энд дуусгая.

  Өнөөдрийн бидний цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан үйл хөдлөлийн талаар Би та нартай ярихыг хүсэж байна. Энэ талаар, та нарын зарим нь магадгүй яг одоо талархлын мэдрэмж өвөрлөж байгаа, эсвэл талархаж байгаа байх, иймээс та нар зүрх сэтгэлдээ байсан бодлыг биеэрээ илэрхийлсэн. Энэ нь зэмлэхийн аргагүй бөгөөд зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байна. Энэ нь юу вэ? Эхлээд Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх явдал байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж бид итгэж байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир нь юу вэ? (Шүтэн мөргөх.) Шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь тэгвэл юу вэ? Би өмнө нь үүнийг та нартай нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх нь чухал гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Тэгвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Маш сйан. Гэхдээ Би өнөөдөр та нарт нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байна—Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн зан байдлыг лавлаж үзэх хэрэггүй бөгөөд Би энд та нарт нэгэн зөв оновчтой мэдээлэл хэлье. Юун түрүүнд, шүтэн мөргөхийн тулд нүүрээрээ газар унан мөргөх болон өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Бурхан түүнийг нүүрээрээ газар унан мөргүүлдэг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөхийг Бурхан хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Энэ үг бол бодит үнэн, гэвч та нарын мэдрэмжийг бага зэрэг шархлуулж магадгүй. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх зүйл юу ч алга—энэ бол зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн гуйж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, үг солилцоо юм. Хэрвээ та нар үүнийг ёс төдий хийдэг бол тэгэх ёсгүй юм. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зөвхөн та нарт энэ зарчим нь юу болохыг тодорхой ойлгомжтой болгох гэсэн юм, мэдсэн үү? (Бид мэднэ.) Ингэснээр та нар үүнийг дахиж хийхгүй. Гэхдээ Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Боломж үргэлж байх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт тийм өдөр ирэх болно, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид сүүлийн үед ярилцаж, ихээхэн үг солилцсон боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрж хайх энэ замд хүний аян хол байсаар л байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм төрлийн хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Та нарын өнөөдөр хийсэн зүйл жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг ойлгосон. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод сайныг хүссэн хүслээ та нарт өгөхийг хүссэн, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд Би боломжтой бүхнийг хийдэг, ингэснээр та нар бүх зүйлийн талаар зөв ойлголт, зөв ухааралтай байх юм. Та нар үүнийг ойлгож чадна, тийм үү? (Тийм.) Тун сайн. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг боловч энэхүү ойлголтын дийлэнх нь үгийн өнгөц утга, онол, эсвэл тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан жинхэнэ ойлголт болон ухаарал юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч хүний зүрх сэтгэл чухамдаа ямар түвшинд хүртэл сэргэх нь мөн маш урт удаан аяныг туулах шаардлагатай гэж хэлж болно. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би харахыг хүсэхгүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй хүсэлтэйгээр, эргэж буцалгүйгээр, зөвт байдлын төлөө ямар ч эргэлзээгүйгээр урагш алхаж, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүй байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр их гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг мэдэх эрэл хайгуулдаа үүрэн явах ачаа буюу илүүдэл тээш бүү болго: Урагшаа үргэлжлүүлэн алх. Хэзээ тохиолдох нь хамаагүй, хүний авралын төлөө гэсэн Бурханы зүрх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй: Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм. Та нарт одоо арай дээр санагдаж байна уу? (Тийм.) Та нар бүх зүйлд болон Миний ярьсан үгэнд зөв хандлага баримтална гэж Би найдаж байна. Энэ нөхөрлөлөө энд ингээд дуусгацгаая. Бүгдээрээ баяртай! (Баяртай!)

2014 оны 1 дүгээр сарын 11


About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment