Амьдралынхаа явцад хүн бүр хэд хэдэн шийдвэрлэх онцгой үе дээр ирдэг. Эдгээр нь хүний амьдралын хувь заяаг тодорхойлдог хамгийн үндсэн, хамгийн чухал алхмууд билээ. Дараах зүйлс нь амьдралынхаа явцад хүн бүхний туулах ёстой эдгээр чухал үеүдийн товч тайлбар юм.
Төрөлт: Эхний онцгой үе
Хүн хаана төрсөн, тэр ямар гэр бүлд төрсөн, хүний хүйс, дүр төрх болон төрсөн цаг: эдгээр нь хүний амьдралын эхний онцгой үеийн нарийн зүйлс юм.
Энэ онцгой үеийн эдгээр хэсгийн талаар хэнд ч, ямар ч сонголт байдаггүй; тэдгээрийг Бүтээгч бүгдийг нь аль хэдийнээ урьдчилан тогтоосон байдаг. Тэдгээрт гадаад орчин ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй ба Бүтээгчийн урьдаас тогтоосон эдгээр баримтыг хүний бүтээсэн ямар ч хүчин зүйл өөрчилж чадахгүй. Хүн төрнө гэдэг бол тухайн хүнд зориулан зохицуулсан хувь заяаных нь эхний алхмыг Бүтээгч аль хэдийн биелүүлсэн гэсэн үг юм. Энэ бүх нарийн зүйлийг Тэр аль хэдийн урьдаас тогтоосон учраас тэдгээрийн аль нэгийг өөрчлөх хүч хэнд ч байхгүй. Хүний цаашдын хувь заяанаас үл хамааран хүний төрөх нөхцөлүүд урьдаас тогтоогдсон байдаг ба тэр хэвээрээ үлддэг; тэдгээрт хүний амьдралын хувь заяа ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй, мөн тэдгээр нь үүнийг захирах Бүтээгчийн дээд эрхэд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй.
1. Бурханы зохицуулалтаар шинэ амь төрдөг

2. Яагаад өөр өөр хүмүүс өөр өөр нөхцөлд төрдөг вэ
Хэрвээ дахин төрөх юм бол алдар цуутай гэр бүлд төрөх байсан; хэрвээ тэд эмэгтэй байсан бол Цасан Цагаантай адилхан харагдаж, хүн бүрийн хайрыг татах байсан ба хэрвээ эрэгтэй байсан бол юугаар ч гачигддаггүй агаад дэлхий даяараа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг Царайлаг Ханхүү байх байсан гэж хүмүүс ихэвчлэн төсөөлөх дуртай байдаг. Өөрсдийн төрөлтийн талаар олон дэмий юманд итгэдэг хүмүүс байдаг бөгөөд тэд гэрийнхэндээ, өөрийнхөө дүр төрх, хүйс, тэр ч бүү хэл төрсөн цаг хугацаандаа хүртэл дургүйцэн төрөлтдөө дандаа тун сэтгэл дундуур байдаг. Гэсэн ч яагаад тухайн гэр бүлд төрснөө, эсвэл яагаад тийм байдалтай харагддагаа хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Тэд хаана төрсөн, хэрхэн харагддагаас үл хамааран Бүтээгчийн удирдлага дор олон янзын үүрэг гүйцэтгэж, өөр өөр даалгавар биелүүлэх ёстой гэдгээ мэддэггүй–энэ зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээгчийн нүдээр бол хүний төрсөн газар, хүний хүйс, хүний дүр төрх зэрэг нь бүгд түр зуурын зүйлс юм. Тэдгээр нь, Түүний бүхий л хүн төрөлхтнийг удирдах үе шат бүр дэх өчүүхэн тэмдэглэл, бяцхан ялгах тэмдгийн цуврал юм. Хүний бодит хүрэх газар болон төгсгөл нь ямар нэг тодорхой үе шатанд түүний төрөлтөөр тодорхойлогддоггүй, харин амьдралдаа түүний биелүүлсэн үүрэг даалгавраар болон Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөө биелэх үед түүнийг шүүх Бүтээгчийн шүүлтээр тодорхойлогддог юм.
Үр уршиг бүхэнд учир шалтгаан байдаг, учир шалтгаангүй ямар ч үр уршиг байдаггүй гэж хэлдэг. Иймээс хүний төрөлт нь хүний өнөөгийн амьдрал болон хүний өмнөх амьдралтай заавал холбоотой байдаг. Хэрвээ хүний үхэл нь тэдний өнөөгийн амьдралын хугацааг төгсгөдөг бол хүний төрөлт нь нэг шинэхэн мөчлөгийн эхлэл юм; хэрвээ хуучин мөчлөг нь хүний өмнөх амьдралыг төлөөлдөг бол шинэ мөчлөг нь яах аргагүй тэдний өнөөгийн амьдрал юм. Хүний төрөлт нь хүний өнгөрсөн амьдрал, түүнчлэн хүний өнөөгийн амьдралтай холбогддог болохоор хүний төрөлттэй холбоотой байрлал, гэр бүл, хүйс, дүр төрх болон өөр бусад хүчин зүйлс нь бүгд тэдгээртэй заавал хамаатай байдаг. Энэ нь хүний төрөлтийн хүчин зүйлсэд хүний өмнөх амьдрал нөлөөлдөг төдийгүй мөн өнөөгийн амьдрал дахь хувь тавилан нь тэдгээрийг тодорхойлдог гэсэн үг юм. Энэ нь хүмүүсийн төрөлтийн янз бүрийн ялгаатай нөхцөл байдлыг тайлбарладаг: Зарим хүн ядуу гэр бүлд, зарим нь баян гэр бүлд төрдөг. Зарим нь эгэл гаралтай, зарим нь алдар цуутай удмынх байдаг. Зарим нь өмнө зүгт, зарим нь умард зүгт төрдөг. Зарим нь элсэн цөлд, зарим нь өвс ногоотой нутагт төрдөг. Зарим хүмүүсийн төрөлтийг баяр хөөр, инээд, баяр ёслол дагалддаг, заримынх нь уйлаан, гай гамшиг, зовлон зүдүүр авчирдаг. Зарим нь эрхэмлэгдэн хайрлагдахаар, зарим нь хогийн ургамал мэт хаягдахаар төрдөг. Зарим нь сайхан зүс царайтай, бусад нь муруй тахир төрдөг. Зарим нь харахад царайлаг хөөрхөн, зарим нь царай муутай байдаг. Зарим нь шөнө дунд, зарим нь үд дундын нарны хурц гэрэл дор төрдөг… Бүх төрлийн хүмүүсийн төрөлт нь Бүтээгчийн тэдэнд зориулж бэлтгэсэн хувь заяагаар тодорхойлогддог; тэдний төрөлт нь тэдний өнөөгийн амьдралын хувь заяаг болон мөн тэдний гүйцэтгэх үүрэг, тэдний биелүүлэх даалгаврыг тодорхойлдог. Энэ бүхэн нь Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг, Түүний урьдчилан тогтоосон зүйл; хэн ч нэгэнт тогтоогдсон хувь зохиолоосоо зугтаж чадахгүй, хэн ч өөрсдийн төрөлтийн нөхцөл байдлыг[a] өөрчилж чадахгүй ба хэн ч өөрсдийн хувь заяаг сонгож чадахгүй.
Өсөж торних: Хоёр дахь онцгой үе
Ямар айлд төрснөөс хамаараад хүмүүс гэр бүлийн өөр өөр орчинд өсөж, эцэг эхээсээ өөр өөр зүйлийг суралцдаг. Энэ нь хүний насанд хүрэх орчин нөхцөлийг тодорхойлдог бөгөөд өсөж торних[б] нь хүний амьдралын хоёр дахь шийдвэрлэх онцгой үеийг төлөөлдөг. Энэ онцгой үед хүмүүст мөн л ямар ч сонголт байдаггүй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Үүнийг мөн л урьдаас тогтоож, зохицуулсан байдаг.
1. Хүний өсөж торних нөхцөл байдлыг Бүтээгч тогтоодог

2. Хүний өсөж торнидог янз бүрийн нөхцөл байдал нь өөр өөр үүргийг бий болгодог
Хүний төрөлтийн нөхцөл байдал нь тэдний өсөх орчин, нөхцөл байдлыг үндсэн түвшинд тодорхойлдог ба хүний өсдөг нөхцөл байдал нь мөн л түүний төрөлтийн нөхцөл байдлын үр дүн юм. Энэ хугацаанд хүн хэл сурч эхэлдэг ба хүний ухаан санаа олон шинэ зүйлтэй тулгарч, ойлгож өөрийн болгож эхлэх явцдаа хүн үргэлж өсөж байдаг. Хүний чихээрээ сонсож, нүдээрээ харж, оюун ухаанаараа хүлээн авдаг зүйлс нь хүний дотоод ертөнцийг аажмаар баяжуулж, сэргээдэг. Хүний харилцдаг хүмүүс, үйл явдал, зүйлс, хүний суралцдаг ердийн мэдлэг, мэдлэг, ур чадвар, түүнчлэн нөлөөгөөр, байнгын ятгалгаар хэвшсэн юм уу, эсвэл заалгасан сэтгэлгээний арга барил нь бүгд хүний амьдралын хувь заяаг залж чиглүүлж, үүнд нөлөөлөх болно. Өсөхдөө хүний сурдаг хэл болон хүний сэтгэлгээний арга барил нь хүний залуу насаа өнгөрүүлсэн орчинтой салшгүй холбоотой бөгөөд тэрхүү орчин нь түүний эргэн тойрны эцэг эх, ах дүүс, бусад хүмүүс, үйл явдал болон зүйлсээс бүрддэг. Иймээс хүний хөгжлийн замнал нь түүний өссөн орчноор тодорхойлогддог ба түүнчлэн энэ хугацаанд хүний харилцдаг хүмүүс, үйл явдал болон зүйлсээс мөн хамаардаг. Хүний өсөж торних нөхцөл байдал аль хэдийн урьдаас шийдэгдсэн байдаг болохоор энэ үйл явцын хүний амьдардаг орчин ч гэсэн бас л угаасаа урьдаас шийдэгдсэн байдаг. Энэ нь хүний сонгож, шилснээр болдоггүй, харин Бүтээгчийн нямбай зохицуулалтаар болон хүний амьдралын хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхээр тодорхойлогдсон, Бүтээгчийн төлөвлөгөөний дагуу шийдэгддэг. Иймээс өсөх явцдаа аливаа хүний уулздаг хүмүүс, түүний харилцдаг зүйлс нь бүгд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалттай гарцаагүй холбогдсон байдаг. Хүмүүс ийм адармаатай харилцаа холбоог урьдаас мэдэж чадахгүй, мөн тэд тэдгээрийг хянаж, эсвэл ойлгож ч чадахгүй. Хүн бүхний өсөж торних нөхцөл байдал нь янз бүрийн хүмүүс, өөр өөр зүйлтэй хамаатай бөгөөд асар олон хүн болон зүйлтэй хамаатай байдаг. Ямар ч хүн харилцаа холбооны ийм асар өргөн сүлжээг зохицуулж, зохион байгуулах чадваргүй бөгөөд янз бүрийн хүн, үйл явдал болон зүйлсийн бий болох, орших, үгүй болохыг Бүтээгчээс өөр ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл хянаж чадахгүй. Яг иймэрхүү хүн, үйл явдлууд болон юмсын өөр өөр асар өргөн харилцаа холбооны сүлжээ нь Бүтээгчийн урьдчилан тогтоосны дагуу хүний хөгжлийг төлөвшүүлж, мөн хүний өсөж торних олон янзын орчныг бүрдүүлхийн зэрэгцээ Бүтээгчийн удирдлагын ажилд шаардлагатай янз бүрийн үүрэг ролийг бүтээсэн бөгөөд өөрсдийн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх найдвартай бат бөх суурыг хүн бүхний төлөө тавьсан билээ.
Бие даасан байдал: Гурав дахь онцгой үе
Хүн бүхэн бага нас, өсвөр насыг өнгөрөөгөөд аажмаар, нас биед зайлшгүй хүрсний дараа залуу настайгаа бүрмөсөн салах ёс хийж, эцэг эхдээ баяртай хэмээн хэлж, өмнөх замаа бие даасан насанд хүрэгчийн хувиар угтах нь тэдний хийх дараагийн алхам билээ. Энэ мөчид тэд насанд хүрэгчийн нүүр тулах ёстой бүх хүн, үйл явдал болон зүйлстэй тулгарч, удалгүй тохиох хувь заяаныхаа бүх холбоостой нүүр тулах ёстой. Энэ нь хүний туулж өнгөрөх ёстой гурав дахь онцгой үе юм.
1. Бие даасан байдалтай болсныхоо дараа хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч эхэлдэг

2. Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь
Хүн нас биед хүрээд эцэг эхээ орхиж, өөрөө бие даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Махан биеийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүний бүхий л амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяанд саад хийж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцөлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүн өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.
Гэрлэлт: Дөрөв дэх онцгой үе
Хүн өсөж, насанд хүрэх үедээ эцэг эхээсээ болон төрж, өссөн орчноосоо улам холддог бөгөөд үүний оронд хүн эцэг эхийнхээсээ өөр амьдралын замд амьдралынхаа зүг чигийг эрж хайн, амьдралынхаа зорилгыг хөөж эхэлдэг. Энэ хугацаанд хүнд цаашид эцэг эх нь хэрэгтэй биш, харин амьдралаа хамт туулж чадах хань ижил буюу эхнэр, нөхөр, хувь заяа нь ойр дотно холбогдсон хүн хэрэгтэй байдаг. Ийм байдлаар бие даасны дараа хүнд тохиолддог хамгийн анхны томоохон үйл явдал нь гэрлэлт буюу хүний туулж өнгөрөх ёстой дөрөв дэх онцгой үе юм.
1. Гэрлэлтийн тухайд хүнд ямар ч сонголт байдаггүй

Хүн амьдралдаа олон хүнтэй тааралддаг боловч хэн түүний хань ижил болохыг хэн ч мэддэггүй. Гэрлэлтийн тухайд хэдийгээр хүн бүхэнд өөрийн гэсэн санаа, хувийн үзэл байдаг боловч эцэстээ хэн түүний хань ижил болохыг хэн ч урьдаас харж чадахгүй бөгөөд хүний хэлснээр бараг болдоггүй. Таалагддаг хүнтэйгээ танилцсаны дараа чи тэр хүний араас хөөцөлддөг; гэхдээ тэр чамайг сонирхох эсэх нь, тэр чиний хань ижил болж чадах эсэх нь чиний шийдэх зүйл биш. Хайрыг чинь татсан этгээд чиний амьдралаа хуваалцах хүн байх албагүй; энэ зуур чиний хэзээ ч хүлээж байгаагүй хүн чиний амьдралд чимээгүйхэн орж ирээд хань ижил чинь болж, чиний хувь заяаны хамгийн чухал элемент, чиний нэг хэсэг болж, хувь заяа чинь түүнтэй адрмаатайгаар холбогддог. Иймээс хэдийгээр дэлхий дээр сая сая гэрлэлт байдаг ч бүгд хоорондоо ялгаатай: Хэр олон гэрлэлт ханамжгүй, хэчнээн нь аз жаргалтай байдаг; хэчнээн нь Зүүн, Барууныг холбодог, хэчнээн нь Умард, Өмнөдийг холбодог; хэр олон нь төгс тохирдог, хэр олон нь ижил зиндааных; хэчнээн нь аз жаргал, эв зохицолтой, хэчнээн нь зовлон, гунигтай; хэр олон нь бусдын атаархлыг төрүүлдэг, хэчнээн нь буруу ойлгогдож, ад үзэгддэг; хэр олон нь баяр хөөрөөр дүүрэн, хэр олон нь нулимсанд автаж, цөхрөлд орсон билээ… Эдгээр тоо томшгүй олон гэрлэлтээр хүмүүс гэрлэлтэд үнэнч, насан турш хариуцлагатай байх, эсвэл хайр, дассан сэтгэл, салж хагацашгүй байдал, эсвэл хүлцэнгүй байдал болон үл ойлголцол, эсвэл урвалт, бүр үзэн ядалтыг хүртэл харуулдаг. Гэрлэлт нь аз жаргал, эсвэл зовлон шаналал авчрахыг, гэрлэлт дэх хүн бүрийн даалгаврыг Бүтээгч урьдчилан тогтоодог бөгөөд энэ өөрчлөгдөхгүй; хүн бүр үүнийг биелүүлэх ёстой. Гэрлэлт бүрийн цаана орших хувь хүний хувь заяа өөрчлөгдөшгүй; үүнийг Бүтээгч урьдаас тодорхойлсон.
2. Гэрлэлт хоёр хүний хувь заяанаас төрдөг
Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог. Өнгөн талдаа гэрлэлтийн зорилго нь хүний удам угсааг үргэлжлүүлэх явдал боловч үнэндээ гэрлэлт бол даалгавраа биелүүлэх явцад хүний туулдаг зан үйлээс өөр юу ч биш юм. Гэрлэлтэд гүйцэтгэх хүмүүсийн үүрэг нь зүгээр л дараагийн үеийг өсгөж торниулах биш; тэдгээр нь хүний хүлээдэг янз бүрийн үүрэг бөгөөд гэрлэлтээ хадгалах явцад хүний биелүүлэх ёстой даалгавар юм. Хүний төрөлт нь хүний эргэн тойрны хүмүүс, үйл явдал болон зүйлсийн өөрчлөлтөд нөлөөлдөг болохоор хүний гэрлэлт нь мөн тэдгээрт гарцаагүй нөлөөлөх бөгөөд цаашлаад тэдгээрийг олон янзын арга замаар өөрчлөх болно.
Хүн бие даахаараа, хүнийг гэрлэлттэй нь холбоотой хүмүүс, үйл явдал, зүйлс рүү алхам алхмаар хөтөлдөг амьдралын замналаа эхэлдэг; мөн үүний зэрэгцээ тэрхүү гэрлэлтийг бүрдүүлэх нөгөө хүн нь тэдгээр хүмүүс, үйл явдал болон зүйл рүү алхам алхмаар дөхөж байдаг. Бүтээгчийн дээд эрхэн дор хоорондоо хамаатай хувь заяаг хуваалцдаг хамааралгүй хоёр хүн гэрлэж, гайхалтай байдлаар гэр бүл буюу “нэг уяанаас зуурч байгаа хоёр царцаа” болдог. Иймээс хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие даан амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хэв чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяан дунд үүссэн гэрлэлтийн эх сурвалж юм.
Үр удам: Тав дахь онцгой үе
Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.
Хэрвээ хүн өөр хүний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийг төрүүлж өсгөдөг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухамхүү дээд эрхийг, түүнчлэн Бүтээгчийн урьдчилан тогтоосныг хэн ч даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.
1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй

2. Дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлсний дараа хүмүүс хувь заяаны талаар шинэ ойлголт олж авдаг
Ихэнх хүмүүс гуч орчим насандаа гэрлэдэг бөгөөд амьдралын энэ үедээ хүмүүний хувь заяаны талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэхдээ хүмүүс үр хүүхэд өсгөн хүмүүжүүлж эхлэхдээ шинэ үеийнхэн нь өмнөх үеийнхний амьдрал болон бүх туршлагыг давтаж байгааг хардаг бөгөөд өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал тэдэнд тусгагдаж байгааг үзэж, залуу үеийн алхаж байгаа замыг яг л өөрсдийнх шиг нь төлөвлөж ч, сонгож ч болдоггүй юм байна гэдгийг үр сад нь өсөж торних зуур ухаардаг. Энэ бодит үнэнтэй тулгарснаар хүн бүхний хувь заяаг урьдчилан тогтоосон байдгийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог; өөрийн мэдэлгүйгээр тэд өөрсдийн хүслийг аажмаар цааш тавьдаг бөгөөд тэдний сэтгэлийн дэврүүн хүсэл бөхөж унтардаг… Энэ хугацаанд хүн ихэнхдээ амьдралынхаа чухал үеүдийг туулан өнгөрөөж, амьдралын талаар шинэ ойлголттой болж, шинэ хандлагыг хүлээн авсан байдаг. Энэ насны хүн ирээдүйгээс хэр ихийг хүлээх вэ, тэсэн ядан хүлээх ямар хэтийн ирээдүйтэй байх вэ? Тавин настай ямар эмэгтэй Царайлаг Ханхүүг мөрөөдсөөр байх юм бэ? Тавин настай ямар эр хүн өөрийнхөө Цасан Цагааныг хайсаар байх юм бэ? Дунд эргэм насны ямар эмэгтэй нугасны муухай дэгдээхэй байснаа хун болно гэж итгэсээр байх юм бэ? Ихэнх ахимаг насны эрэгтэйчүүд залуу эрчүүдтэй адил тушаал дэвших гэж улайрдаг уу? Дүгнэж хэлэхэд, эрэгтэй, эсвэл эмэгтэй байхаас үл хамааран энэ насны хүмүүс гэрлэлт, гэр бүл болон хүүхдүүдийн талаар харьцангуй ухаалаг, бодитой хандлагатай байх талтай байдаг. Ийм хүнд үндсэндээ ямар ч сонголт үлдээгүй байдаг ба хувь заяаг сорих гэж огт зүтгэдэггүй. Хүний туршлагын тухайд гэвэл, хүн энэ насанд хүрмэгцээ “Хүн хувь заяаг хүлээн зөвшөөрөх ёстой; хүний хүүхдүүд өөрсдийн гэсэн хувь тавилантай байдаг; хүмүүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэсэн хандлагыг аяндаа бий болгодог. Үнэнийг ойлгоогүй ихэнх хүмүүс энэ дэлхийн бүхий л таагүй явдал, бүтэлгүйтэл болон зовлон зүдүүрийг даван туулсны дараа хүний амьдралын талаарх өөрсдийн ойлголтыг “Тэр бол хувь заяа!” гэсэн хэдхэн үгээр л нэгтгэн дүгнэх болно. Хэдийгээр энэ хэллэг нь хүмүүний хувь заяаны тухай энэ ертөнцийн хүмүүсийн дүгнэлт болон ухаарлыг товчоор илэрхийлдэг ч, хэдий энэ нь хүн төрөлхтний арчаагүй байдлыг илэрхийлдэг ба маш гярхай, нарийн зөв хэлжээ гэж болох боловч Бүтээгчийн дээд эрхийн талаарх ойлголтоос асар зөрүүтэй бөгөөд Бүтээгчийн эрх мэдлийн тухай мэдлэгийг ердөө орлож чадахгүй.
3. Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй
Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх та нарын мэдлэг болон ертөнцийн хүмүүсийн мэдлэгийн хооронд мөн чанарын ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан товлосныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулсан гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайд давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн авч, зөвшөөрч, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад үзэгдлийг ухаарах явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг бүрэн захирдаг эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл, хүн төрөлхтний хувь заяа Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг байсан ч хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, дагаж, зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг хардаг. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс, хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.
4. Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хүмүүс л жинхэнэ эрх чөлөөг олж авч чадна
Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчлөнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны зохицуулалтаас мултрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно. Дийлэнх хүмүүсийн төлөв байдлаас авч үзвэл, хэдийгээр санаагаараа бол тэд өмнөх маягаараа амьдраад байхыг хүсдэггүй боловч, хэдийгээр тэд өвчин шаналлаасаа чөлөөлөгдөхийг хүсдэг боловч үнэндээ бол тэд хүний хувь заяаг захирах Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэ цэнэ болон утга учрыг үнэхээр ухан ойлгож чаддаггүй; тэд Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг хэрхэн эрж хайж, хүлээн зөвшөөрөхөө мэдэх нь байтугай, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр танин мэдэж, үүнд захирагдаж ч чаддаггүй. Иймээс хэрвээ Бүтээгчид хүний хувь заяаг болон хүний бүх зүйлийг захирах дээд эрх байдаг гэсэн баримтыг хүмүүс үнэхээр танин мэдэж чадахгүй бол, хэрвээ тэд Бүтээгчийн ноёрхолд үнэхээр захирагдаж чадахгүй бол “хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэсэн үзэлд хөтлөгдөж, хүлэгдэхгүй байхад тэдэнд хэцүү болох ба хувь заяаны эсрэг болон Бүтээгчийн эрх мэдлийн эсрэг хатуу тэмцлийнхээ зовлон шаналлаас салах хэцүү байх бөгөөд түүнчлэн үнэхээр чөлөөлөгдөж, чөлөөтэй болоход, Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс болоход тэдэнд хэцүү байх болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга бий: урьдын амьдрах янз маягаасаа хагацаж, урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлж, урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнэ өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг хар. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго болон тэдний амьдралын олон янзын арга замыг дахин дахин судалж, анхааралтай нарийвчлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч зорилгод тохирдоггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүн төрөлхтний унадаг нүх, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм. Энэ нь амархан сонсогддог боловч хийхэд хэцүү зүйл билээ. Зарим хүн үүний зовлонг тэсвэрлэдэг ч зарим нь чаддаггүй. Зарим нь дагаж мөрдөхөд бэлэн байдаг ч зарим нь дурамжхан байдаг. Дурамжхан байгаа хүмүүст үүнийг хийх хүсэл, шийдэмгий байдал дутагдаж байдаг; тэд Бурханы дээд эрхийн талаар тодорхой ойлгож, Бурхан хүний хувь заяаг төлөвлөж, зохицуулдаг гэдгийг бүрэн төгс мэддэг атлаа эсэргүүцэж, тэмцэлдсээр байдаг бөгөөд өөрсдийн хувь заяаг Бурханы гарт орхиж, Бурханы дээд эрхэд захирагдаж тэвчдэггүй, цаашлаад тэд Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад дургүйцдэг. Тиймээс ямар чадвартайгаа өөрөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчлөхийг, эсвэл өөрийн чадлаар аз жаргалд хүрч, Бурханы эрх мэдийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн аз жаргалтай амьдрал эрж хайдгаас биш, нэр алдар, эд баялг хөөцөлдөж, эсвэл хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэлдсэнээс болдог биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч өөрийгөө бас л засаж чаддаггүй, хөлөө шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байгаад зөвхөн гэмтэж бэртэн цус алдаж хэвтэж байхдаа л сүүлдээ бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол цэцэн бөгөөд зугтахыг сонгодог хүмүүс бол муйхар гэж Би хэлнэ.
0 意見:
Post a Comment