2020-03-07

САЙН МЭДЭЭ ТҮГЭЭХ АЖИЛ НЬ БАС ХҮНИЙГ АВРАХ АЖИЛ МӨН

    Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний ажлын эцсийн зорилт болон үүнийг гүйцэлдүүлэхийн өмнө Би энэ ажлаар ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчихаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажилласаар ирсэн бөгөөд энэ өдрийг хүртэл Өөрийн ажлыг мөн л энэ маягаар хийж байна. Миний ажилд асар олон зүйл агуулагддаг хэдий ч энэ ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, мөн л хүнийг бүрэн төгс болгосны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдагтай яг адилхан.
Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс итгэл найдвартаа ихэд гонсойсон үед Би ажлаа мөн л үргэлжлүүлж, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлыг үргэлжлүүлж байна. Хүн Миний хэлдгээс залхдаг гэх баримтыг үл харгалзан, Миний ажлыг тоож санаа тавих ямар ч хүсэлгүй байдаг гэх баримтаас үл хамааран Би Өөрийн хийх ёстой ажлаа хийсээр байгаа, яагаад гэвэл, Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл нь Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л Израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Миний удирдлагыг одоо ч гэсэн олон хүн бас л ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газрын талаар л санаа тавьдаг. Би юу хэлдэг нь хамаагүй, хүмүүс Миний хийдэг ажилд мөн л санаа тавьдаггүй, харин ирээдүйд хүрэх газартаа л анхаарлаа онцлон төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажлыг яаж өргөжүүлж чадах юм бэ? Миний сайн мэдээг яаж дэлхий даяар түгээж чадах юм бэ? Миний ажил өргөжихөд Би та нарыг бутраан тараана, мөн Ехова Израилийн овог бүрийг цохисонтой яг адилаар Би та нарыг цохино гэдгийг та нар мэдвэл зохино. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд түгээхийн тулд энэ бүхнийг хийнэ, ингэснээр томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулах ба Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжлөх болно. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелж болох юм. Би израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.


   Миний хэдэн мянган жилийн турш удирдсаар ирсэн ажил эцсийн өдрүүдэд л хүнд бүрэн илчлэгддэг. Өөрийн удирдлагын нууцыг Би одоо л хүнд бүрэн нээлээ. Хүн Миний ажлын зорилгыг мэдсэн ба түүнээс гадна, Миний бүх нууцын талаар ойлголттой болсон. Санааг нь зовоодог хүрэх газрынх нь тухай бүх зүйлийг Би хүнд хэлсэн. 5900 гаруй жилийн турш далдалж байсан Өөрийнхөө бүх нууцыг Би аль хэдийн хүнд дэлгэсэн. Ехова гэж хэн бэ? Мессиа гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ? Та нар энэ бүхнийг мэдэх ёстой. Миний ажлын эргэлтийн цэг энэ хэдэн нэрд бий. Та нар үүнийг ойлгов уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг аль нэг нэрээр минь дуудаж гуйдаг үндэстнүүдэд Миний нэрийг хэрхэн түгээх ёстой вэ? Миний ажил аль хэдийн өргөжих явцдаа байгаа бөгөөд Би үүнийг аливаа бүх үндэстэнд бүхэлд нь түгээнэ. Миний ажил та нарын дотор нэгэнт хэрэгжсэн тул Ехова Израильд Давидын гэрийн хоньчдыг бут цохисонтой яг адилаар Би та нарыг бут цохиж, үндэстэн бүрийн дунд бутраан тараана. Учир нь, эцсийн өдрүүдэд Би бүх үндэстнийг үйртэл нь няц дарах бөгөөд ард түмнийг нь шинээр хуваарилагдахад хүргэнэ. Намайг эргэж ирэхэд үндэстнүүд Миний дүрэлзсэн дөлөөр тогтоосон хилээр аль хэдийн хуваагдчихсан байна. Тэр үед Би хүмүүст Өөрийгөө төөнөх нар мэт шинээр харуулан, тэдний огт үзээгүй Ариун Нэгэний дүрээр ил тод харуулж, Ехова Би нэгэнтээ Иудейн овгуудын дунд алхаж байсантайгаа адилаар үй олон үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би газар дээрх хүн төрөлхтний амьдралыг зална. Би ариун газрт илрсэн учраас тэд Миний алдар сууг гарцаагүй харах ба өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлэх агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлийг харна. Тэр нь Би газар дээр хаанчилж, Өөрийн олон хөвгүүнийг алдар суу руу аваачих үед байх болно. Газар дээр хүмүүс газар сайгүй мэхийх бөгөөд Миний асрыг хүн төрөлхтний дунд, Миний гүйцэтгэж буй ажлын хадан дээр бат бэх босгоно. Хүмүүс бас сүмд Надад үйлчилнэ. Бохир, жигшүүрт зүйлст дарагдсан тахилын ширээг Би яйртал цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Би өнөөдрийн сүмийг буулгаад шинийг барина. Зэвүүн хүмүүсээр дүүрсэн одоо байгаа сүм нурах бөгөөд Миний барьсан сүм Надад үнэнч зарц нараар дүүрнэ. Тэд Миний сүмийн алдар суугийн төлөө дахин нэг зогсож, Надад үйлчилнэ. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харах ба Би хуучин сүмийг буулгаад шинийг барих тэр өдрийг ч та нар гарцаагүй харна. Түүнчлэн Миний асар хүний ертөнцөд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг хэмх эвдсэнтэйгээ адилаар Өөрийнхөө асрыг хүний ертөнцөд авчирна, энэ нь яг л хүмүүс Миний бууж ирэхийг хардагтай адил. Бүх үндэстнийг бут цохисныхоо дараа Би тэднийг шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг тавина, тэгснээр бүгдээрээ Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө үнэнчээр зориулах болно. Тэд өнөөгийн израильчууд шиг тахилчны өмсгөл, титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдний дээр эргэлдэж, тэдэнтэй хамт орших болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас ийм маягаар гүйцэлдэнэ. Харь үндэстнүүд дэх Миний ажил Израильд хийсэн Миний ажил шиг байна, яагаад гэвэл, Би ажлаа Израильд өргөжүүлж, үүнийгээ Харь үндэстнүүдэд түгээнэ.

   Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ.Үүнээс ч илүүтэйгээр, Би бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилна, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдаж болох юм. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, түүнчлэн чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй байж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулах ёстой гэж л Би та нараас хүсдэг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэх, буцах зам хайх, эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл чи тэнэглэж байгаа бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс бол ирээдүйг чинь хөнөөж буй чухам тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон бол чамайг хамгаалж буй чухам тэр зүйл билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, өтгөн мананд бүдчин ороод, нарыг олж чадахгүй байхаас зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байна. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Элбэг ихийг хүртээхэд минь хүн цээжиндээ эрхэмлэхийн оронд хэний ч анзаарахгүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн цаашид Миний элбэг дэлбэг байдлыг олж илрүүлж, эсвэл өөрт нь аль эрт Миний хэлсэн үнэний гашуун үгийг олж чадахаа болино. Тэр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө амны минь хурц илдийг л хардаг. Та нар Миний гарт буй савааг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй, тийм учраас та нар Миний өмнө одоо ч бас давлиун, цадиггүй байж, Миний гэрт Надтай бас л тэмцэлдэж, амаараа ярьсан зүйлийн минь талаар хүний хэлээр маргалддаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэрнээ бас л огтхон ч айдаггүй. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойныхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөгг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг танин мэдсэн. Хүн Миний гарын атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдираагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хардаг ба ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занд шүүлт хийж болох юм. Тиймээс хүний нууцхан үг, үйл хэрэг нь Миний шүүх суудлын өмнө үргэлж үлддэг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Миний шүүлт хүнийг хэзээ ч орхиогүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг нь шатааж, ариусгах явдал юм. Ийм маягаар[a] Намайг дэлхийгээс одоход хүмүүс Надад үнэнч байдлаа мөн л хадгалж чадах ба Миний ариун зарц нарын үйлчилдэг шигээр Надад үйлчилж, газар дээрх Миний ажлыг гүйцэлдэх өдрөө хүртэл үргэлжлэх боломжтой болгоно.

     Тайлбар:

     а. Эх бичвэрт “Ийм маягаар” гэдэг үг байдаггүй.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment