2019-12-29

Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдол

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газрыг буюу Түүний байсан ариун газрыг хүмүүсийн дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахын тулд тохирох хүмүүсийг сонгон авчээ. Израиль бол Бурханы, Адам болон Еваг бүтээсэн газар бөгөөд тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь Түүний газар дээрх ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын хүний суурь байсан билээ.

Тэр үед, Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг бүх дэлхий дээр эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн авах хүртэл үүнийгээ өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц хангалттай ихийг ойлгосон байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэдээгүй. Даган мөрдөх дүрэм журам, хууль байсан эсэх, Бүтээгчийн төлөө хийх ёстой ажил бүтээгдсэн зүйлд байсан эсэх тухайд бол: Адамын үр удам эдгээр зүйлийн алийг ч мэддэггүй байлаа. Тэдний мэддэг бүхэн гэвэл гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг агуулж байсан энэ хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг яаж сэтгэл хангалуун байлгахаа мэддэггүй байжээ. Тэд хэтэрхий багыг ойлгож байлаа. Иймээс, тэдний зүрх сэтгэлд хэдийгээр зальтай зүйл огт байгаагүй, атаархал, хэрүүл тэмцэл хааяа л тэдний дунд гардаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хүндэтгэхийг мэддэггүй байжээ; Ехова бол тэдний өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг мэддэггүй байлаа. Иймд тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тийм байсан юм бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн болохгүй гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь арга хэрэгсэл болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсэн явдлыг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлын тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамын цаг үеэс Ноагийнхыг хүртэл тэднийг зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үер дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн бүх ард иргэдийг удирдаж Израилийн газар нутаг даяар амьдарч байсан бөгөөд Ехова Өөрийн амийг өгөхийн тулд амьсгалаа хүнд үлээж, хүнийг шорооноос босгож, бүтээгдсэн хүн болгож чадахаас гадна хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж, мөн газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнийн цагийн дагуу ярьж, ажиллаж чадна гэдгийг хүмүүст харуулжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, цаашлаад хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, Израильд эхлүүлсэн Түүний ажил нь бусад хүмүүс болон улс үндэстнүүд (үнэндээ тэд нар Израилиас тусгаар биш байсан ба харин ч Израилиас салж одсон харь үндэстэн боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэтгэж, Түүнийг дээдлэх байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь хүн төрөлхтнийг бүтээчихээд газар дээр дураар нь амьдруулсан бол тэр тохиолдолд хүний махан биеийн уг чанарын хувьд (уг чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг, өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх байсан юм) хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавиад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхөөр хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчих байсан бол тэр тохиолдолд бүх хүн юу ч биш болох байв; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн юу ч биш болж, түүнчлэн Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Тэрээр газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандаж ярих чадвартай байсан нь бүгд Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан болон бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилдөөгүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа хүмүүст бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэж, биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрахыг ойлгуулж, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг ойлгуулсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд ямар ч илүү оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд үүнд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Түүнийг хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүний бүтээлийг яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө гадаад бүрхүүл байсан ба хүн байх бодит байдал дутмаг байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг, эсвэл хуулийг хэрхэн мөрдөх тухай өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндлэх чадвартай болж магад ба ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн тэр үед л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон юм. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээр Өөрийн ажлыг хийж буй Түүний тодорхой байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэх хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлахад зориулагдсан байлаа. Тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахиж байгаа эсэх, эцэг эхээ хүндэлж байгаа эсэх, хуурамч шүтээнд мөргөж байгаа эсэх гэх мэт: эдгээр нь тэдний нүгэлтэй юу эсвэл зөв шударга уу гэдгийг шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас Еховагийн галд цохиулсан зарим хүн байсан, чулуугаар шидүүлж алуулсан, мөн Еховагийн ерөөлийг хүртсэн зарим хүн байсан бөгөөд тэд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийн дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг. Тэдний амьдралыг удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байхын тулд Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймд Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, их ажил хийсэн боловч, хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр мэдлэггүй хүмүүст хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заажээ. Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдэнд зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт гаргах хэмжээнд өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах явдал байв, үүнийг дүрэм ч гэж хэлж болох юм, учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин өөрсдөд нь байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлах явдал байсан. Учир нь бүтээгдсэнийхээ дараа хүн юуг эзэмших ёстой талаараа юу ч мэддэггүй байсан юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаасаа илүү гарахад хүргэсэн, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байлаа. Ямар ч байсан, Еховагийн Израильд хийсэн ажил нь хүмүүсийг залж чиглүүлэх, хүмүүст өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан , жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл мөн. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment