2019-12-20

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ
Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл юм. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амаргүй, Бурханы хүслийг ойлгоход амаргүй байдаг төдийгүй хүн энэ замаар алхахад улам бүр бэрх болдог. Үзэгдэлгүйгээр хүн өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл үзэгдэл л хүнийг хамгаалж, хамгийн агуу хамгаалалтаар хүнийг хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд ажлын гурван үе шатан дахь Түүний бүх хүслийг болоод Түүний ухаалаг ажлын мөн чанарыг та нар мэдэж авах ёстой. Энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба
дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы энэ бүх оршихуй нь бүх хүн төрөлхтөнд үнэхээр тун чухал байдаг ба хэрвээ хүмүүс Бурханыг шүтэхдээ үүнийг мэдэхгүй бол Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид нь ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар ч агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь эгээ л мэдэх хэрэггүй ачаа гэж итгэдэг хүмүүс байдаг. Хүмүүсийг будилуулахаас зайлсхийхийн тулд ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй, харин аль болох хурдан нуух ёстой гэж тэд боддог. Ажлын өмнөх хоёр үе шатыг мэдэгдэх нь илүүц алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүн итгэдэг—энэ бол та нарын үзэл. Өнөөдөр ийм маягаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг боловч Миний ажлын чухал ач холбогдлыг ухаарах өдөр та нарт ирнэ: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Би ажлын гурван үе шатыг та нарт тунхаглаж байгаа тул энэ нь та нарт ач тустай байж л таарна; ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм тул орчлон ертөнц даяарх хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын чухал ач холбогдлыг ухаарах болно. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүынсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд байх тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл залруулагдахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Хуучин үзлээ хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь хуучин үзэл биш байж магад. “Үзэл” гэдэг нь хүний төсөөлсөн, бодит байдалтай нийцэхгүй зүйлсийг хэлдэг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд хүнийг шинэ ажилд ороход нь саад болдог бол, ийм мэдлэг ч бас үзэл юм. Хүн ийм мэдлэгт зөв хандлага баримталж чадвал, мөн хуучин, шинэ хоёрыг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болж, шинэ эрин үед орох үндэс суурь нь болдог. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанараас хэрхэн ангижрч, Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтад захирагдах зэрэг олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал мэдлэг чинь улам бүр гүн гүнзгий болно. Хэрвээ чи ажлын гурван үе шатны талаар, өөрөөр хэлбэл, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар тодорхой мэдлэгтэй бол, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханы хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хамгийн бат бэх суурь чинь энэ болно. Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч, энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр төрөл бүрийн шашин болон урсгалд тулгараад байгаа хамгийн том асуудал бол Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлыг ялгаж салгаж чаддаггүй, иймээс өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар энэ үе шатны ажлыг ч бас Ехова Бурхан хийсэн эсэхийг тэд тодорхой харж чадахгүй. Хэдийгээр ихэнх хүмүүс Бурханыг дагадаг ч, энэ нь зөв зам эсэхийг хүмүүс одоо ч тодорхой харж чадахгүй. Энэ зам нь Бурхан Өөрөө биечлэн удирддаг зам мөн эсэх, бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ийм зүйлсийг хэрхэн ялган таних талаар ихэнх хүнд ямар ч сэжүүр байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй бол ярьсан сургаалууд нь энэ хүмүүсийн дунд бүрэн үр дүнгээ өгч чадалгүй, ердөө хагас хугас үр нөлөөтэй байдаг, энэ нь хүмүүсийн амийн оролтод нөлөөлдөг. Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Тэдгээрийг олж харахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн үүнийг нь батлах баримт байдаггүй, мөн залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдал дээрх Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домгийг сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүс ч үүний адил байдаг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөл юм. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л хүний үзэл төсөөлөл нь, хүний үзэлтэй таардаггүй өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн хүссэн бүхнээ төсөөлж болох ч Бурханы ажлын ямар ч үе шат юм уу, үүний өчүүхэн төдий хэсгийг ч дураараа няцааж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө зөнгөөр нь орхиж, тэр ч бүү хэл Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн гаргаж болох ч, Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим төдийгүй захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын чухал ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, өмнөх хоёр үе шатны ажил нь өнөөдрийн ажилтай яавч адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой байдаг бөгөөд эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх хүн үргэлж асар олон гарч ирдэг гэснийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ үе шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүн өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэж байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс бүгд Бурханы дайсан юм. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн, өөрсдийн үзлийг орхиж чаддаг. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэстээ та нарыг бүгд мэдлэгтэй болгож, бүрэн үнэмшүүлнэ, тэгээд бүх хүнд Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харуулах бөгөөд бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болно, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Ажлын гурван үе шатыг яагаад ингэж ахин дахин дурдаад байна вэ? Эрин үеүүдийн улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөлт бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн өөрөө хөгждөггүй, харин Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Бүх бүтээл болон бүх шашин, бүх урсгалын хүмүүсийг нэг Бурханы эрх мэдэл дор аваачихын тулд Бурханы ажлын гурван үе шатыг дурддаг билээ. Чи ямар шашинд ч харьяалагддаг бай, эцэстээ бүгд Бурханы эрх мэдэл дор захирагдах болно. Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; шашны ямар ч тэргүүн үүнийг хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин бий, эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн тэргүүн буюу удирдагчтай бөгөөд дагалдагчид нь дэлхий даяар янз бүрийн улс орон, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай, улс орон бүр дотроо хэд хэдэн шашны урсгал байдаг. Гэвч дэлхий дээр хэчнээн ч шашин байлаа гэсэн, орчлон ертөнц дээрх бүх хүн эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнолыг шашны тэргүүн буюу удирдагчид залж чиглүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шашны тодорхой нэг тэргүүн буюу удирдагч хүн төрөлхтнийг залж чиглүүлдэггүй; харин тэнгэр газар, бүх зүйлийг төдийгүй хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгч бүх хүн төрөлхтнийг удирддаг, энэ бол баримт юм. Дэлхийд хэд хэдэн том шашин байдаг хэдий ч тэдгээр нь хэчнээн агуу байсан ч бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог бөгөөд аль нь ч энэ эрх мэдлийн хүрээг даван гарч чаддаггүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ ажил нь шашны тодорхой нэг тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашныхаа удирдагч төдий л болохоос тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэн буюу Бурханыг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн даван гарч чаддаггүнийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) эн зэрэгцэж болохгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтнийг анх Бурхан бүтээсэн бөгөөд ямар ч шашин бай, Бурханы эрх мэдэл дор эргэн очих болно—Энэ нь зайлшгүй чиг хандлага билээ. Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүн хэчнээн ч өндөр байр суурьтай байлаа гэсэн хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт хүргэж чадахгүй, хэн ч бүх зүйлийг төрлөөр нь ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж, тус бүрийг нь төрлөөр нь ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөөан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бө—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шатыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийсэн ба нэг Бурхан хийсэн. Ажлын гурван үе шатны баримт нь хүн төрөлхтнийг Бурхан удирдсаны баримт бөгөөд хэний ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шат төгсмөгцөө бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, бүгд Бурханы эрх мэдэл дор эргэн очно, учир нь бүхий л орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин гэж байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачиж чадахгүй, харин дэлхийг бүтээсэн Тэр үүнийг төгсгөлд нь гарцаагүй аваачна, иймээс биэ сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд тусалж чадахаас биш, эрин үеийг төгсгөж чадахгүй нэгэн бол Бурхан биш байх нь гарцаагүй, бас хүн төрөлхтний Эзэн биш байх нь гарцаагүй. Тэрээр ийм агуу ажил хийж чадахгүй; ийм ажлыг биелүүлж чадах цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чаддаггүй бүхэн бол Бурхан биш, дайснууд гэдэг нь гарцаагүй. Бүх муу ёрын шашин нь Бурхантай нийцдэггүй бөгөөд Бурхантай нийцдэггүй тул тэд Бурханы дайснууд мөн. Бүх ажлыг энэхүү нэг жинхэнэ Бурхан хийдэг, бүх орчлон ертөнцийг энэхүү нэг Бурхан захирдаг. Тэр Израильд ажиллаж байна уу, Хятадад ажиллаж байна уу хамаагүй, энэ ажлыг Сүнс хийж байна уу, махбод хийж байна уу хамаагүй, бүгдийг Бурхан Өөрөө хийдэг ба өөр хэн ч орлож чадахгүй. Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан учраас л эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй—энэ бол хамгийн агуу үзэгдэл билээ. Чи Бурханы бүтээл болохынхоо хувьд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөөх Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс Бурханы бүтээл байхад тэнцэхгүй! Бурханы бүтээл болохын хувьд чи хаанаас ирснээ ойлгодоггүй, хүн төрөлхтний түүхийг болон Бурханы хийсэн бүх ажлыг ойлгодоггүй, түүнчлэн хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгодоггүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэддэггүй бол үүргээ биелүүлж байна гэж тооцогдохгүй. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больсонгүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаардаггүй, Бурханы бүх бүтээлийн хувьд үүнээс гутамшигтай зүйл гэж байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи Бурханы бүтээл боловч өөрийнхөө түүхийг ойлгодоггүй, аян замд чинь хэн чамайг удирдаж ирснийг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг мэдэхгүй бол Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо ч гэсэн мэдэхгүй хэвээр байвал чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийх эрхгүй. Өнөөдөр Бүтээгч дахин нэг удаа биечлэн бүх хүнийг удирдаж, Өөрийн мэргэн ухаан, төгс хүч, аврал болон гайхамшигт байдлыг бүх хүнд харуулдаг. Гэтэл чи одоо ч ухаарч ойлгоогүй—тэгвэл чи аврал хүлээн авахгүй нэгэн биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд тийм хүмүүс Бурханыг гэрчилдэг хүн биш. Бурханд гэрчлэл хийе гэж хүсвэл Бурханыг мэдэх ёстой ба Бурханы тухай мэдлэгт Бурханы ажлаар дамжин хүрдэг. Иймээс, эцсийн дүнд Бурханыг мэдмээр байвал Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал юм. Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биежилт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чаддаг хүмүүс нь Бурханы амлалт, ерөөлийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы эрх мэдлийг эзэмшиж, Бурханд гэрчлэл хийн эцсээ хүртэл үлдэх бүлэг хүмүүс байх болно. Та нар бүгдээрээ, эсвэл ердөө тэн хагас нь юм уу цөөн хэд чинь л энэ бүлгийн гишүүн болж магадгүй—энэ нь та нарын хүсэл зориг болон эрэл хайгуулаас хамаардаг.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment