2019-12-19

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ
Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг мэдэх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийг мэдэх ёстой, түүнчлэн хүний аврагдах үйл явцыг мэдэх ёстой. Та нар Бурханы тааллыг хүртэхийн тулд дүрэм журмын дагуу хэрхэн үйлдэхийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар мэдэхгүй
бол Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл энэ юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлголоо гээд сэтгэл ханах ёсгүй—ингэдэг бол чи хэтэрхий ягшмал үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц төдийгүй сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход анхаараад бүх нууц болон үзэгдлээс хамгийн агуу нь болох энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас цаашгүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

Хүн зөвхөн хэрэгжүүлэлт дээр л төвлөрөөд Бурханы ажил болон хүний мэдлэгийг хоёрдогч зүйл гэж үзвэл бага зүйлд анхаараад, ихийг нь орхигдуулахтай адил биш гэж үү? Чи мэдэх ёстой зүйлээ мэдэж, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлэх л ёстой. Энэ л үнэнийг эрж хайдаг хүн юм. Сайн мэдээг түгээх цаг чинь ирэхэд хэрвээ чи, Бурхан бол агуу бөгөөд зөвт Бурхан, дээдийн дээд Бурхан, ямар ч агуу хүнтэй харьцуулшгүй Бурхан, Түүнээс дээд хэн ч байхгүй… хэмээх эдгээр хамаа намаагүй, өнгөц үгийг хэлж, чухал ач холбогдолтой үг хэлж тун чадахгүй байвал, хэрвээ чи Бурханыг мэдэх талаар юм уу Бурханы ажлын талаар хэлэх үггүй, түүнчлэн үнэнийг тайлбарлаж, хүнийг дутагдаж байгаа зүйлээр нь хангаж чадахгүй бол чам шиг хүн үүргээ сайн биелүүлж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, хаанчлалын сайн мэдээг түгээх нь тийм ч энгийн зүйл биш. Чи эхлээд үнэнээр болон ойлгох ёстой үзэгдлээр зэвсэглэх ёстой. Чи Бурханы ажлын өөр өөр талуудын үзэгдэл болоод үнэний талаар тодорхой мэддэг болох үедээ зүрх сэтгэлдээ Бурханы ажлыг мэдэж авах бөгөөд зөвт шүүлт ч бай, цэвэршүүлэлт ч бай, Бурхан юу хийхээс үл хамааран чи хамгийн агуу үзэгдлийг өөрийн суурь болгон эзэмшиж, хэрэгжүүлэх зөв үнэнийг мөн эзэмших ба ингэснээр чи Бурханыг эцсээ хүртэл дагаж чадна. Бурхан ямар ч ажил хийлээ гэсэн ажлынх нь зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын гол цөм өөрчлөгддөггүй бөгөөд хүний төлөө гэх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх ёстой. Түүний үг хэчнээн хатуу байсан ч, орчин нөхцөл хэчнээн бэрх байсан ч Түүний ажлын зарчим өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний санаа зорилго өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний төгсгөл юм уу хүний хүрэх газрын талаарх илчлэл биш, сүүлчийн шатны ажил биш, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөг төгсгөх ажил биш л бол, мөн Тэрээр хүнийг хүн болгох цаг үед байгаа л бол Түүний ажлын цөм нь өөрчлөгдөхгүй: Энэ нь үргэлж хүн төрөлхтнийг аврахын төлөө юм. Бурханд итгэх итгэлийн чинь суурь энэ байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ. Чи ажлын энэ гурван үе шатны зорилгыг мэдчих юм бол, ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн ойлгохоо мэддэг болж, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ чи энэ цэгт хүрч чадвал энэхүү хамгийн агуу үзэгдэл Бурханд итгэх итгэлийн чинь суурь болно. Чи зөвхөн хэрэгжүүлэх амархан замыг юм уу гүн гүнзгий үнэнийг эрж хайх ёсгүй, харин үзэгдлийг хэрэгжүүлэлттэй хослуулах ёстой, тэгснээр хэрэгжүүлэлтийн талаарх үнэн болон үзэгдэлийн талаарх мэдлэгтэй байх болно. Энэ л үнэнийг бүрэн эрэлхийлдэг хүн юм.

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн дүрэм зурмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм зурмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын эсвэл иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ чи Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далайд дусал төдий юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба тэгэх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчдөг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү? Өнөөдөр та нар, Бурханы ажлын гурван үе шатны чухал ач холбогдлыг яагаад мэдэх ёстойгоо ойлгох хэрэгтэй. Миний хэлж байгаа үг та нарт ач тустай, харин зүгээр дэмий хоосон яриа биш. Хэрвээ та нар эдгээрийг зүгээр л морин дэл дээр давхингаа цэцэгсийг бахдах мэт уншвал Миний шаргуу ажил талаар өнгөрөх бус уу? Та нар дор бүрнээ өөрсдийн уг чанарыг мэдэх ёстой. Ихэнх хүн маргалдахдаа сайн байдаг ба онолын асуултуудад түгдрэлгүй хариулдаг боловч мөн чанартай холбоотой асуултуудад юу ч хэлж чаддаггүй. Өнөөдөр ч гэсэн та нар дэмий зүйл ярьж, хуучин уг чанараа өөрчилдөггүй ба та нарын ихэнх чинь илүү өндөр дээд үнэнд хүрэхийн тулд эрэлхийлдэг замаа өөрчлөх бодолгүйгээр, идэвх зүтгэлгүй амьдардаг. Тийм хүмүүс Бурханыг хэрхэн эцэст нь хүртэл дагаж чадах юм бэ? Та нар аргалаад замын төгсгөлд хүрлээ ч гэсэн, энэ нь та нарт ямар ашиг тустай байх юм бэ? Хэтэрхий оройтохоосоо өмнө санаагаа өөрчилж, нэг бол үнэхээр эрж хайж, эсвэл эртхэн больсон нь дээр. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар бусдыг мөлжигч болно—та нар тийм дорд, жигшүүртэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна уу?

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой бөгөөд ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиосон юм биш. Энэ нь хүний өөрийн төсөөлсөн зүйл биш, мөн Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай тааллын үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааглал, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааглал юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үгээрээ үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн мэдэрсэн зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдогийг бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг хоёр нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч, үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл чи үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэддэгт тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй ба хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед, Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд байхгүй юм уу эсвэл ердөө ганц хоёрхон байж, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно, гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, мөн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө юм. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм. Ажлын гурван үе шатыг бүгдийг нээлттэй болгох нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment