2019-11-13

Асуулт 14: Библид: “Учир нь зүрх сэтгэлээрээ хүн зөвт байдалд итгэдэг; амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөвт болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

Хариулт:

Эзэнд итгэгчид бүгд ингэж боддог: Эзэн Есүс загалмай дээр нас эцэслэхдээ биднийг золин аварсан, иймээс бид бүх нүглээс хэлтрүүлэгдсэн. Эзэн биднийг нүгэлтэн гэж харахаа больсон. Бид итгэлээрээ дамжуулан зөв шударга болсон. Эцсээ хүртэл тэсвэл Эзэнийг эргэж ирэхэд бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх болно. Тэгвэл, энэ үнэн мөн үү? Энэ яриаг батлах нотолгоог Бурхан хэзээ нэгэн цагт өгсөн үү? Хэрвээ энэ үзэл бодол үнэнтэй нийцэх юм бол үр дагавар нь юу байх вэ? Эзэнд итгэдэг бид Түүний үгийг бүх зүйлийнхээ үндэс болгон ашиглах хэрэгтэй. Эзэний эргэн ирэлтэд яаж хандахад энэ нь бүр ч хамаатай. Ямар ч нөхцөлд бид, Түүний эргэн ирэлтэд хүний үзэл төсөөлөлд үндэслэн хандаж болохгүй. Ийм зан авирын үр дагаврыг бодоход ч ноцтой юм. Энэ нь, фарисайчууд Мессиагийн ирэхийг хүлээх зуураа Эзэн Есүсийг загалмайд цовдолсонтой адил. Үр дүн нь юу байх вэ? Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлаа дуусгасан. Энэ бол үнэн. Гэвч хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан уу? Энэ нь, Эзэн Есүст итгэгч бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шалгуурыг хангана гэсэн үг үү? Энэ асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Бурхан нэг удаа ингэж хэлсэн, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). Бурханы үгийн дагуу, тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс нүглээс чөлөөлөгдөж, цэвэрлэгдсэн гэдэгт бид итгэлтэй байж болно. Тэд бол Бурханы хүслийг биелүүлж, дуулгавартай байж, хайрлаж, Түүнийг хүндэлдэг хүмүүс юм. Бурхан ариун бөгөөд тэнгэрийн хаанчлалд орох хүмүүс Түүнтэй хамт амьдрах учраас хэрвээ бид цэвэрлэгдээгүй бол тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг яаж хангах вэ? Тиймээс итгэгчид бид нүглээс хэлтрүүлэгдсэн ба тэнгэрийн хаанчлалд орно гэдэг үзэл маань Бурханы хүслийг буруугаар ойлгосон явдал юм. Энэ нь хүний төсөөллөөс гаралтай. Эзэн Есүс биднийг нүглээс хэлтрүүлсэн нь худлаа биш. Гэвч энэхүү уучлалаар дамжуулан бид бүрэн цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болсон гэж Эзэн Есүс хэлээгүй. Энэ баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгвэл нүглээс хэлтрүүлэгдсэн хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бүх итгэгч яагаад боддог юм бэ? Тэд юуг нотолгоо болгон ашигладаг вэ? Энэ баримтаа тэд яаж баталдаг вэ? Библид бичсэнчлэн тэд энэ итгэлээ Паул болон бусад элчүүдийн үгэнд үндэслэдэг гэж олон хүн хэлдэг. За тэгвэл Паул болон бусад элчийн үг Эзэн Есүсийн үгийг төлөөлдөг үү гэж асууя. Тэдгээр нь Ариун Сүнсний үгийг төлөөлдөг үү? Хүний үг Библид байж болно, гэхдээ эдгээр нь Бурханы үг гэсэн үг үү? Библиэс тодорхой харж болох нэг баримт бий: Бурханаар магтагдсан хүмүүс Түүний үгийг сонсож, Түүний ажилд дуулгавартай байж чаддаг. Тэд бол Түүний замыг дагадаг, Бурханы амласныг өвлөн авах эрхтэй хүмүүс юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Хэдийгээр итгэгч бидний нүгэл өршөөгдсөн ч цэвэрлэгдээгүй байгаа, бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн хэвээр байгаа. Бурхан бидэнд ингэж хэлсэн байдаг, “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Бурханы үгээс нүгэл нь өршөөгдсөн бүхэн тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Хүмүүс цэвэрлэгдэх ёстой; тэд тэнгэрийн хаанчлалд орохын өмнө Бурханы хүслийг биелүүлэгч болох ёстой. Энэ бол няцаагдашгүй баримт. Бурханы хүслийг ойлгох гэдэг нь бидний санасан шиг тийм энгийн биш бололтой. Нүгэл маань өршөөгдсөнөөс болж бид цэвэрлэгдчихгүй юм байна. Бид эхлээд үнэний зарим бодит байдлыг олж авах ба Бурханы магтаалыг хүртэх ёстой. Тэгвэл тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно. Хэрвээ үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхаж, эсвэл бүр үзэн яддаг бол, мөн шагнал болон титэм эрэлхийлж, Бурханы хүслийг тоохгүй, Бурханы хүслийг биелүүлэхгүй бол мууг хийж байгаа хэрэг биш үү? Эзэн ийм төрлийн хүнийг магтдаг уу? Тийм бол бид хоёр нүүртэй фарисайчууд шиг болно: Бид нүглээ уучлуулсан ч тэнгэрийн хаанчлалд орох чадваргүй хэвээр байгаа. Энэ бол маргаангүй үнэн.

Үргэлжлүүлэн нөхөрлөе. Эзэн Есүс нүглийг маань өршөөсөн. Ямар “нүглийг” Тэр өршөөсөн бэ? Эзэнд итгэж эхэлсний дараа бид ямар нүглээ улайдаг вэ? Гол нүглүүд гэж Бурханы хууль, тушаал, эсвэл үгээс урвадаг тэдгээр бодит нүглийг хэлж байгаа юм. Хүмүүс бид Бурханы хууль, тушаалаас урвасан учир Түүний хуулиар яллагдаж, шийтгэгдэх байсан. Тиймээс Эзэн Есүс золин аврах ажлаа хийхээр ирсэн. Бид зөвхөн Эзэн Есүст залбирч, нүглээ улайж, гэмших хэрэгтэй ба Тэр биднийг өршөөж, дараа бид Түүний хуулийн дагуу яллалт, шийтгэлийн бай болохоо болино. Бурхан биднийг нүгэлтэн гэж үзэхээ болино. Ингэж бид Бурханд шууд залбирч, хашхиран уйлж, Түүний арвин нигүүлсэл, үнэнийг хуваалцаж чадна. Энэ бол бидний үргэлж ярьдаг Нигүүлслийн эрин үе дэх “аврал”-ын жинхэнэ утга учир юм. Энэхүү “аврал”нь цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орохтой ямар ч хамаагүй. Энэ нь хоёр тусдаа зүйл гэдгийг та нар ойлгох ёстой, учир нь нүглээ өршөөлгөж, аврагдсан бүхэн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс огт хэлээгүй. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгаая, “Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос). “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна.…Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Төгс Хүчит Бурханы үгс энэ асуултад маш тодорхой хариуллаа. Эдгээр үгийг сонсонгуутаа л бид ойлгож байна. Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс хэлтрүүлэх гэж золин аврах ажлаа хийсэн нь тэднийг итгэлээр зөвт болгож, итгэлээр аварсан юм. Гэвч нүгэл нь өршөөгдсөн хүн бүхэн тэнгэрийн хаанчлалд орж болно гэж Эзэн Есүс хэлээгүй. Учир нь Эзэн Есүс бид бүгдийн нүглийг өршөөсөн байж болох ч сатаны уг чанарыг маань хэзээ ч өршөөгөөгүй. Бидний доторх ихэрхүү, аминчхан зан, худал хуурмаг, ёрын муу зэрэг завхарсан зан чанар маань байсаар л байна. Эдгээр зүйл бол нүглээс илүү гүнзгий юм. Тэднийг шийдэхэд илүү хүндрэлтэй. Хэрвээ сатанлаг уг чанар, завхарсан зан чанар зэрэг Бурханыг эсэргүүцдэг зүйлсийг шийдэхгүй бол бид олон нүгэл үйлдэхгүй байж чадахгүй. Бид хууль зөрчихөөс ч долоон дор, илүү жигшмээр нүгэл үйлдэж ч магадгүй. Фарисайчууд яагаад Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэж чадсан бэ? Тэд Түүнийг яаж загалмайд цовдолж чадсан бэ? Энэ нь, хүний сатанлаг уг чанар шийдэгдээгүй бол хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвасаар байхын баталгаа.

Бид олон жил Эзэнд итгэж, нэг зүйлийг туулж мэдэрсэн, өөрөөр хэлбэл, хэдийгээр нүгэл маань өршөөгдсөн ч бид үргэлж нүгэл үйлдэхгүй байж чадахгүй. Бид худлаа ярьж, хуурч, нэр хүнд байр суурь эрэлхийлэхдээ заль хэрэглэсээр байна. Бид хариуцлагаас хүртэл зугтааж, өөрийнхөө төлөө бусдыг асуудалд оруулдаг. Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшигтай тулгарч, зовохдоо л бид Бурханыг буруутгаж, Түүнээс урвадаг. Бурханы ажил бидний үзэлтэй нийцэхгүй бол Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, шүүдэг. Хэдийгээр нэр дээрээ Бурханд итгэдэг ч, бусад хүнийг хүндэлж, дагасаар байдаг. Хэрвээ бидэнд байр суурь байвал ахлагч, пасторууд болон фарисайчуудтай яг адилаар бид өөрсдийгөө магтаж, гэрчилдэг. Бид Бурхан мэт аашилж, өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлэхийг оролддог. Бид Бурханд барьсан тахилыг хулгайлж, өөрийн болгодог. Бид атаархуу болж, эрхэмлэдэг зүйлс, махан биеийнхээ хүсэл болон сэтгэл хөдлөлөө дагадаг. Бид аливааг эзэмшиж, бүлгээ байгуулж, өөрсдийн гэсэн жижиг хаанчлалыг бий болгодог. Эдгээр нь бүгд тодорхой баримт. Хэрвээ сатанлаг уг чанар, зан чанар маань шийдэгдэхгүй бол нүгэл маань сая удаа өршөөгдсөн ч тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй гэдгийг бид харж чадна. Бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чадна гэдэг баримт нь биднийг Сатанд харьяалагдсан хэвээр, Бурханы дайсан ба Түүгээр яллагдаж, шийтгэгдэх нь гарцаагүй гэдгийг харуулж байна. Яг л Библид хэлсэнчлэн, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, Харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26-27). Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая. “Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас). Та нарын харж байгаагаар бид Эзэн Есүсээр золин аврагдсан ч сатанлаг зан чанартаа амьдарч, нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байна. Нүглээс чөлөөлөгдөж, Бурханы зүрх сэтгэлийг дагуу байхын тулд бид Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Тэгвэл тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болно. Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс нэг удаа ингэж хэлсэн, “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:2-3). Эзэн бидэнд орон байр бэлдэхээр буцсан ба дараа нь биднийг авахаар эргэж ирэх болно. Үнэн хэрэгтээ, “авах” гэдэг нь биднийг эцсийн өдрүүдэд дахин төрүүлэх Түүний төлөвлөгөө юм. Эзэн ажлаа хийхээр ирэхдээ, Бурханы үгээр шүүж, цэвэрлэж, төгс болгохоор сэнтийнхээ өмнө биднийг аваачих болно. Гамшиг ирэхээс өмнө Тэр биднийг ялагч болгох болно. Түүний, биднийг авах үйл явц нь үнэн хэрэгтээ биднийг яаж цэвэрлэж, төгс болгох вэ гэдэг явдал юм. Эзэн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхээр газар дээр ирчихсэн байна. Түүнтэй хамт амьдрахаар бид Түүний сэнтийн өмнө өргөгдөөд байна. Энэ нь Эзэн биднийг авахаар ирэх тухай зөгнөлийг бүрэн биелүүлж байгаа биш үү? Агуу гамшиг төгссөний дараа, газар дээр Христийн хаанчлал байгуулагдах болно. Агуу гамшгийн цэвэршүүлэлтээс амьд гарсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орон байртай байх болно.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment