2019-11-14

Асуулт 14: Библид: “Учир нь зүрх сэтгэлээрээ хүн зөвт байдалд итгэдэг; амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөвт болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

Эзэнд итгэснээр бидний нүгэл өршөөгдөж, аврагдсанд тооцогдсон ч Бурханы нүдэнд бид бохир, ялзарсан хэвээр үлдэх ба цэвэр байдлыг хүлээн авахын тулд нүглээс зугтааж чадаагүй. Нүглээс өршөөгдсөн гэдэг нь хуулиар яллагдахгүй байна гэсэн үг. Энэ бол “нигүүлслээр аврагдах” гэсэн үг. Бурхан бидний нүглийг өршөөж, бидэнд ерөөлөө хайрлаж, амар тайван, нүглээ өршөөлгөсний жаргалыг бидэнд эдлүүлж, Бурханд залбирч, Бурхантай холбогдож ярих эрх өгсөн хэдий ч, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил тэнд төгсөхгүй. Эзэн Есүсийн золин аврах ажил нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын замыг засахын төлөө юм.Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил тэнд төгсөхгүй. Бид үүнийг мэдэх ёстой. Эзэнд итгэсний төлөө бидний нүгэл өршөөгдсөн ч яагаад өөрсдөдөө тусалж чадахгүй, нүгэл үйлдсэн хэвээр, нүгэл дунд амьдрахаас өөрсдийгөө салгаж чадахгүй байна вэ?Энэ бол Сатан бид бүгдийг, сатанлаг уг чанартай, сатаны зан чанараар дүүрэн болох хүртэл гүнзгий ялзруулсантай холбоотой юм. Ийм учраас бид нүгэл үйлдэхгүй байж чаддаггүй. Хэрвээ сатаны энэ уг чанар шийдэгдэхгүй бол нүгэл маань өршөөгдсөн ч бид дахин нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн хэвээр л байх юм. Ингэх юм бол бид Бурхантай нийцэлтэй болж хэзээ ч чадахгүй. Иймээс Эзэн Есүс Өөрийгөө эргэж ирэх ёстой гэж хэлсэн. Тэр хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийх юм. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

“Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. … Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой: Нигүүлслийн эрин үед, Эзэн Есүс золин аврах ажлаа л хийсэн. Эзэнд итгэсний төлөө бидний нүгэл өршөөгдсөн. Гэсэн ч бидний нүгэлт уг чанар шийдвэрлэгдээгүй. Хүний нүгэлт уг чанар бол Сатаны уг чанар юм. Энэ нь бидний дотор аль хэдийн гүн шингэж, бидний амь болжээ. Иймээс бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхгүй байж чаддаггүй. Бид сатанлаг уг чанартай байгаа нь Бурханыг эсэргүүцдгийнх нь үндсэн шалтгаан юм. Бидний нүгэл өршөөгдөж болох ч сатанлаг уг чанарыг Бурхан өршөөж чадна гэж үү? Сатанлаг уг чанар Бурхан ба үнэнийг шууд эсэргүүцдэг. Бурхан үүнийг хэзээ ч уучлахгүй. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг сатанлаг уг чанарын хүлээс, эрхшээлээс бүрэн аврах ёстой ба хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ёстой. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт ба гэсгээлт нь бидний дотор байгаа сатанлаг уг чанар, зан чанарыг онилсон ажил юм. Бидний сатанлаг уг чанар зөвхөн шүүлт, гэсгээлтээр л шийдэгдэх үү? гэж зарим хүмүүс асууж болох юм. Зовох замаар төлөөс төлж, бие махбодоо захирч, хүсэл зорилгоо хазаарлах замаар сатанлаг уг чанараа бид шийдэж чадахгүй юу? Чадахгүй нь тодорхой. Нүглийн эрхшээл, хүлээсээс гарч, махан биеийн хязгаарыг давж, бие махбодоо захирч, зовох замаар төлөөс төлсөн түүхэн дэх олон ариун хүмүүсээр жишээ авъя. Тэднээс хэн нь Бурханд дуулгавартай болохын тулд Сатаныг ялан гарч чадсан билээ? Бараг хэн ч чадаагүй. Байсан ч тэд бол Бурханы тусгайлан төгс болгосон хүмүүс юм. Гэвч ийм хүн хэд байсан билээ? Энэ нь, Бурханы шүүлт, гэсгээлт байгаагүй учир хүний сатанлаг зан чанар цэвэрлэгдэж чадаагүйтэй холбоотой. Хүний амь зан чанар тиймээс өөрчлөгдөж чадаагүй юм. Хүний арга хэрэгслийг ашиглан бидний сатанлаг уг чанарыг шийдвэрлэх боломжгүйг батлахад энэ баримт хангалттай. Хүн үнэн, амийг олж, мөнх амийн замыг хүлээн авахын өмнө Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Зөвхөн ингэж л бидний сатанлаг уг чанар бүрэн шийдвэрлэгдэнэ. Ийм учраас Эзэн Есүсийн золин аврах ажлын үндсэн дээр, хүн төрөлхтнийг сатанлаг уг чанарын хүлээс, хяналтаас аврахын тулд Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлаа хийснээр хүн төрөлхтөн цэвэрлэгдэж, Бурханы авралыг хүлээн авч, Бурханаар авахуулах юм. Үүнээс бид, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажил хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, авардаг гэдгийг харж болно. Энэ бол үнэн.

Бурхан яагаад эцсийн өдрүүдэд завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээх ажил хийдэг вэ? Энэ асуудлыг ойлгохын тулд бид Бурхан хүн төрөлхтнийг зүгээр л ажлын нэг, хоёр үе шатаар бүрэн авардаггүй гэдгийг мэдэх ёстой. Харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үе гэсэн ажлын гурван үе шатаар энэ нь дамждаг. Ажлын энэ гурван үе шат л хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрэн аварч чаддаг бөгөөд эдгээр нь л хүн төрөлхтнийг аврах Бурханы бүх ажлыг бүрдүүлдэг. Хуулийн эрин үед Ехова Бурхан газар дэлхий дээрх амьдралд нь хүнийг залж чиглүүлэхийн тулд хууль, тушаал гаргасан бөгөөд Бурхан ямар хүмүүсийг ерөөж, ямар хүмүүсийг хараадаг болох, мөн юу зөв шударга, юу нүгэлтэй болохыг хүн төрөлхтөн эдгээрээр дамжуулан мэдэж чадсан юм. Гэвч Хуулийн эрин үеийн сүүл үед Сатан хүн төрөлхтнийг улам гүн гүнзгий завхруулсан тул бүх хүн нүгэлд амьдарч байлаа. Тэд хуулийг дагаж мөрдөж чадалгүй, эдгээр хуулиар яллагдаж, хараалгах аюултай нүүр тулжээ. Тиймээс Нигүүлслийн эрин үеийд Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирж, хүнд нүглээ улайж, гэмшиж, эдгээрээ уучлуулах боломж олгон, улмаар хүнийг хуулиар яллагдаж, хараалгахаас чөлөөлж, түүнд Бурханы өмнө очин залбирах, Бурхантай ярилцан, арвин их нигүүлсэл болон үнэнийг нь эдлэх эрхтэй байх боломж олгосон юм. Энэ бол “аврагдах” гэдгийн жинхэнэ утга учир билээ. Гэвч Эзэн Есүс ердөө нүглийг маань уучилсан болохоос нүгэлт уг чанар, сатанлаг зан чанарыг маань уучлаагүй юм. Бидний сатанлаг уг чанар одоо ч оршсоор байдаг. Бид нүгэл үйлдэн, нүглээ улайж, дараа нь дахин нэг удаа нүгэл үйлдэх ёрын тойрог дотор оршсоор байгаа бөгөөд нүгэлт уг чанарынхаа хязгаарлалт, хяналтаас чөлөөлөгдөх ямар ч аргагүй байдаг. Шаналахдаа бид Бурхан руу ийнхүү хашхирсан юм: “Би үнэхээр шаналж байна! Нүглийн хязгаарлалт, хяналтаас би яаж ангижирч чадах вэ?” Энэ бол Эзэнд итгэгчдийн хувьд бид бүхэнд нийтлэг байдаг туршлага, ойлголт билээ. Гэвч бид нүгэлт уг чанараа өөрсдөө шийдвэрлэх чадваргүй юм. Хүн төрөлхтнийг аврах ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Зөвхөн Бурхан буюу Бүтээгч л хүн төрөлхтнийг аварч, биднийг Сатан болон нүглээс чөлөөлж чаддаг. Тэр л биднийг Сатаны эзэмшлээс аварч чаддаг. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: “Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас). Бурхан бол итгэмжит. Бурхан хүн төрөлхтнийг авардаг тул үүнийгээ бүрэн хийх болно. Тэрээр хэзээ ч замын голоос бууж өгөхгүй. Ийм учраас Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрмөсөн аврахын тулд эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэрээр хүн төрөлхтний сатанлаг уг чанар болон сатанлаг зан чанарын асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхийн тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Хүн төрөлхтөн нүглээс ангижирч, аврал хүртэж, Бурханаар авхуулаг гэсэндээ Тэр үүнийг хийдэг. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы хийдэг шүүлтийн ажил нь завхарсан хүн төрөлхтөнд яг хэрэгтэй зүйл төдийгүй хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы гүйцэтгэх ёстой ажлын гол үе шат юм. Энэ нь Эзэн Есүсийн дараах зөгнөлийг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). “үнэний Сүнс” гэдэг нь эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, үнэнийг илэрхийлэн, шүүлтийн ажил хийхийг хэлдэг. Бид аврал хүртэж, Бурханаар авхуулахын тулд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахад л болох юм. Энэ бол Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг үнэхээр туулсан бүх хүний баталгаажуулж чадах зүйл билээ. Бурхан яагаад эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг вэ гэдгийг ингээд ярихаар хүн бүр ойлгож чадах учиртай, тийм биз?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment