2019-10-30

Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ

Жэн Шунь

Бид одоо эцсийн өдрүүдийн төгсгөлд байгаа бөгөөд Эзэнд чин сэтгэлээсээ итгэж, эргэн ирэхийг нь хүлээдэг олон ах, эгч энэхүү асуултын талаар бодож байгаа нь лавтай: Илчлэлийн 22-р бүлгийн 12-р эшлэлд Эзэн Есүс “Харагтун, Би удахгүй ирнэ.” хэмээн зөгнөсөн. Эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж бидэнд амласан юм чинь Эзэн одоо эргээд ирчихсэн болов уу? Христэд итгэгч бидэнд энэ асуулт үнэндээ маш чухал тул Эзэн үнэхээр эргэж ирсэн эсэхийг бид яг яаж мэдэх вэ? Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд Библийн зөгнөлөөр дамжуулан хэдийнээ хэлсэн бөгөөд бид бүх баримтыг нэгтгэж, чин сэтгэлээсээ тунгаан бодох л юм бол хариултыг нь олно.

1. Дайн дажин, өлсгөлөн, газар хөдлөлт үзэгдэнэ

Матайн 24-р бүлгийн 6-аас 8-р эшлэлд: “Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм.Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” гэдэг. Сүүлийн жилүүдэд
дэлхий даяар тохиолдсон гамшгууд улам бүр ширүүссээр байгаа бөгөөд газар хөдлөлт, үер, ган гачиг, ой хээрийн түймэр, өлсгөлөн, өвчний дэгдэлт аймшигтай ойр ойрхон тохиож, өргөн тархах болсон; дэлхий ертөнц тогтворгүй, ороо бусгаа байдалтай байгаа, мөн дайн дажин, хэрцгий догшин үйлдлүүд, бус нутгийн хямрал, террорист халдлага удаа дараа гарч, хурцадсаар байна. Жишээлбэл, 2015 оны 4-р сард АНУ-ын 16 мужид шувууны ханиадны вирус байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн дотор АНУ-д гарсан шувууны ханиадны хамгийн ноцтой дэгдэлт байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. 2015 оны 4-р сарын 25-нд Непалын төв хэсэгт Рихтерийн шаталбараар 8.1 магнитудын газар хөдлөлт болж, 9,000 орчим хүн амь үрэгдэж, 22,000 хүн гэмтэж бэртэв. Энэ нь сүүлийн 80 гаруй жилийн дотор Непалд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг байлаа. 2015 оны 11-р сараас 2016 оны 7-р сарын хооронд Парис, Брюссель, Ниццад хэд хэдэн террорист халдлага гарсан нь дор хаяж 200 хүн үрэгдэж, 700 гаруй хүн гэмтэхэд хүргэсэн. 2016 оны 4-р сард Энэтхэгт сүүлийн 40 жилд тохиогоогүй хамгийн хүнд ган гачиг нүүрлэснээс үүдэн 300 сая гаруй хүн хүрэлцэхүйц ундны ус олоход бэрхшээлтэй болов. 2017 оны 2-р сарын 4-өөс 6-нд их хэмжээний цас орсны улмаас Афганистан, Пакистаны хилийн дагуу дараалсан олон цасан нуранги үүсэж, 100 гаруй хүн амиа алдаж, 2,617 орчим гэр бүл, нийтдээ 15,702 хүн нэрвэгджээ. 2017 оны 4-р сарын 1-ний үүрээр Колумбын Мокоа хотноо ширүүн борооноос үүдэн үер, хөрсний гулгалт болж, наад зах нь 316 хүн амь үрэгдэн, 332 хүн гэмтэж бэртэж, 103 хүн ор сураггүй алга болсон байна. Энэ нь Колумбын түүхэн дэх цаг агаараас үүдэлтэй гурав дахь гамшиг байсан ба Мокоа хотыг нэрвэсэн хамгийн том гамшиг гэж тооцогддог. Яг нарийндаа эдгээр гамшгийн давтамж нь хүн төрөлхтөнд Бурханаас ирж буй сануулга болдог бөгөөд Библийн энэ зөгнөл аль хэдийн биелж, Эзэн дахин ирсэн гэдгийг бид үүнээс харж болох юм.

2. Израилийн сэргэлт

Матайн 24-р бүлгийн 32-оос 33-р эшлэлд: “Одоо инжрийн модны сургаалт зүйрлэлээс сурч ав; Мөчир нь зөөлөрч, навчис нь зулзагалахад зун ойртсоныг та нар мэддэг. 33Үүний адилаар та нар энэ бүхнийг хараад Тэр үүдэн дээр чинь ойрхон байгааг мэднэ.” хэмээдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан, инжрийн мод навчсаа дэлгэх гэдгийг Израилийн сэргэлттэй хэлэгддэг. Израиль 1948 оны 5-р сарын 14-нд сэргэсэн юм. Израилийн сэргэхийг харах үед маань хүний Хүү үүдэнд байна гэж эдгээр бичвэр бидэнд хэлдэг. Израиль сэргэснээс хойш 70 жил өнгөрчээ; 70 жилийн өмнө үүдэн дээр байсан юм чинь, Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн юм биш үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай энэ зөгнөл ч бас биелсэн гэдэг нь тун тодорхой байна.

3. Сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрд тунхаглана

Матайн 24-р бүлгийн 14-р эшлэлд: “Хаанчлалын энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх улс үндэстэнд гэрчлэгдэнэ; тэгээд төгсгөл ирэх болно.” гэдэг. “энэ сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж” гэдэг нь бүх дэлхий Эзэн Есүсийн сайн мэдээг сонсох үед Христ ирнэ гэсэн утгатай. (Энэ нь, хүн бүр сайн мэдээг сонссон үед, эсвэл хүн болгон Христэд итгэх үед гэсэн үг биш.) Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, золин авралын ажлаа гүйцэлдүүлэх үед Ариун Сүнс Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр элч, шавь нарыг залж чиглүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш Эзэний сайн мэдээ радио, интернет, ном, сайн мэдээний зарын хуудас, итгэгчдийн номлол гэх мэт бүх төрлийн сувгаар дамжин аажмаар түгсэн. Христийн шашныг дэлхий даяар үүсгэн байгуулж, тэр ч бүү хэл олон улс орон Христийн шашныг төрийн шашнаа болгожээ. Христэд итгэгчид ч мөн дэлхий даяар аль хэдийн түгсэн төдийгүй бурхангүй улс төрийн намаар удирдуулсан Хятадад хүртэл Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүн бас л олон бий; Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ аль эрт дэлхийн зах хязгаарт түгжээ. Хүндэт ах эгч нар аа, хэсэгхэн зуур ингээд бодоод үз: Дэлхий дээр Эзэн Есүсийн сайн мэдээг огт сонсож байгаагүй ямар улс үндэстэн, ямар бүс нутаг байгаа юм бэ?

4. Ёс бус явдал элбэгшиж, итгэгчдийн хайр хөрнө

Матайн 24-р бүлгийн 12-р эшлэлд: “Ёс бус байдал элбэгшсэнээс болж олон хүний хайр хөрөх болно.” гэдэг. Ёс бус явдал шашны ертөнцөд одоо ихсэж, Ариун Сүнсний ажил байхгүй, мөн Бурхан дэргэд нь байхгүй. Зарим нь оргилуун итгэлтэй мэт харагддаг атлаа мөн л ертөнцийн замаар алхдаг. Эд хөрөнгөд шунан дурлах явдал итгэгчдийн дунд өргөн тархаж, зарим нь чуулган дээрээ бүх төрлийн бараа зарж, зарим нь бизнес эрхлэн, үйлдвэр ажиллуулж, мөнгө олохоор завгүй ажилладаг. Тэд Эзэний төлөө ажиллахыг огт бодолгүй, ертөнцийн будилаанд хутгалдан амьдардаг. Пастор, ахлагч нар номлохдоо Эзэний үгийг номлохын оронд Библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлахад л анхаардаг; тэд Эзэнд гэрчлэл хийдэггүй, Эзэнийг өргөмжилдөггүй, мөн Эзэний хүслийг ойлгохоор эрж хайхад нь итгэгчдээ хөтөлдөггүй. Иймээс тэд сонсогчдоо Библийн мэдлэг рүү хөтөлж таардаг ба хонин сүрэг нь Бурханаас улам холддог; зарим пастор, ахлагч бие биетэйгээ өрсөлдөж, атаархан маргалдаж, бүр бүлэглэл үүсгэж, янз бүрийн фракц, бүлэглэлд хуваагдан, тахил хулгайлж, ёс бус бэлгийн харьцаанд орж, Бурханаас эмээх ямар ч зүрх сэтгэлгүй болохдоо тулдаг. Одоо шашны ертөнцөд эдгээр ёс бус үйлдэл улам гаарч, чуулганууд улам бүр эзгүйрч байна. Эдгээр зүйл бидэнд Хуулийн эрин үеийн төгсгөлийн талаар гарцаагүй бодогдуулдаг, урьд нь Еховагийн алдраар бялхаж байсан сүм эзгүй хоосон харагдах үед тахилчид муу тахил өргөж, сүм арилжааны газар болсон юм. Өнөөгийн чуулган, Хуулийн эрин үеийн төгсгөл дэх сүм хоёрын хооронд ямар нэг ялгаа байна уу? Библийн энэхүү зөгнөл бүрэн биелж, Эзэн эргэн ирсэн гэдгийг бид үүнээс харж болно.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment