2019-10-31

Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай Библийн 5 зөгнөл биелжээ

5. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчдийн илрэлт

Маркийн 13-р бүлгийн 6-р эшлэлд, эцсийн өдрүүдэд хоёр дахиа ирэхэд нь ямар тэмдэг бий болохыг шавь нар нь асуухад Эзэн Есүс “Учир нь ‘Би бол Христ’ хэмээн олон хүн Миний нэрээр ирж, олныг мэхлэх болно.” гэж хэлсэн. Мөн Матайн 24-р бүлгийн 24-р эшлэлд “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.” гэж тэмдэглэсэн байдаг.

Эцсийн өдрүүдэд эргэж ирэхэд нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирнэ гэж Эзэн Есүс зөгнөсөн билээ. Сүүлийн хэдэн жилд Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт улс оронд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид ээлж дараалан гарч ирлээ. Тэд өөрсдийгөө Христ гэж дуудан, Есүсийн нэр барин дүр эсгэхээр оролдоод зогсохгүй тэд бас Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшиг, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах гэх мэтийг дуурайхаар оролддог. Маш олон хуурамч Христийн илрэлтээс бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх энэ зөгнөл биелсэн гэдгийг харж болно, учир нь хуурамч Христүүд гарч ирэх үед жинхэнэ Христ үнэндээ аль хэдийн ирчихсэн байдаг. Энэ үед бид бүр ч их идэвх санаачилга гаргаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайх ёстой. “Одоо ийм олон хуурамч Христ, хуурамч эш үзүүлэгч гарч ирлээ.
Хэрвээ бид тэднийг эрж хайж, судлах санаачилга гаргаад хууртах юм бол яах вэ?” гэж зарим ах, эгч хэлж магадгүй юм. Гэхдээ хэрвээ бид хууртахаас айсандаа Бурханы илрэлт болон ажлыг эрж хайж, судлахгүй бол Эзэн эргэн ирчихсэн гэдгийг мэдэхгүй, тэгээд хаягдах бүр ч их магадлалтай болох бус уу? Бид хахахаас айсандаа идэхээ больж, багыг гамнах гээд ихийг алдаж байгаа хэрэг бус уу? Эзэний ирсэн тухай номлодог бүхэнд хууртахаас айсандаа юуг ч харахгүй, барихгүй, сонсохгүй гэх хандлага баримтлах нь мунхаг хэрэг гэдгийг бид үүнээс харж болно. Хэрвээ бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахыг хүсвэл хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг таньж чаддаг байх нь амин чухал билээ. Ийм маягаар л бид Эзэнийг угтаж, хууртахгүй байж чадна. Тэгвэл хуурамч Христийн шинж юу вэ? Эзэн Есүс “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх” гэсэн. Эзэний үгээс бид, хуурамч Христүүдийн гол онцлог нь энэ гэдгийг харж болно: Тэд хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж, жинхэнэ мэт харагдах ч үнэндээ хуурамч төөрөгдлийг номлож л чаддаг; харин нүгэл үйлдэж, нүглээ улайдаг хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх үнэнийг илэрхийлж огт чаддаггүй, мөн хүн төрөлхтнийг завхралаас нь аварч чаддаггүй. Яагаад гэвэл хуурамч Христүүд туйлын хорон муу ёрын сүнснүүдийн мөн чанартай бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Христ л үнэн, зам, амь; Христ л үнэнийг илэрхийлж, бидэнд замыг харуулж, биднийг амиар хангаж чадна. Биднийг хангах үнэнийг илэрхийлж чаддаггүй, зарим нэг энгийн тэмдэг, гайхамшиг үзүүлж л чаддаг бүхэн хуурамч Христ юм—энэ бол хуурамч Христүүдийг жинхэнэ Христээс ялгах үндсэн зарчим мөн. Эзэний үгийг өөрсдийн үндэс болгосноор бид мэхлэгдэх талаар санаа зовох хэрэггүй. Хуурамч Христүүд болон жинхэнэ Христийн хоорондох ялгааг хэрхэн тодорхой таних тухайд “Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хэрхэн ялгах вэ” хэмээх энэхүү гайхалтай киноны хэсгийг үзнэ үү.

Эзэн Есүсийн эргэн ирэлттэй холбоотой бүх зөгнөл биелчихсэн, Эзэн эргэн ирсэн гэдгийг дээрх баримтуудаас бид харж болно. Гэхдээ “Эзэн эргээд ирсэн юм бол бид яагаад угтаагүй юм бэ?” гэж олон хүн асуух нь гарцаагүй. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтахаар хэрэгжүүлдэг арга замд маань ямар нэгэн буруу зүйл байж болох юм гэдгийг та нар ер нь бодож үзсэн үү? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухайд хуурамч Христүүдээс сэрэмжлэх нь эн тэргүүний зорилт гэж олон хүн үздэг. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэний эргэн ирэлтийн тухай гэрчилдэг бүхэн хуурамч гэж итгэдэг бөгөөд ухаалаг охин байх, Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал тавьдаггүй. Зарим хүн харуулдан хүлээх, Эзэн Есүсийн нэрийг баримтлах, Түүний замыг мөрдөхөд анхаардаг. Гэхдээ энэ нь ердөө идэвхгүй хүлээлт бөгөөд тэд хэзээ ч санаачилга гаргаж, эрж хайж, судалж шинжилдэггүй, мөн Эзэний дуу хоолойг сонсоход огт анхаарал хандуулдаггүй. Бид ингэж хэрэгжүүлснээр Эзэнийг угтаж яаж чадах юм бэ? Эзэн Есүс “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл та нар олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Лук 11:9). “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. … Зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:3, 8) гэж хэлсэн. Эзэн бол итгэмжит бөгөөд бид эрж хайх зүрх сэтгэл өвөрлөж, эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт болон ажлыг идэвхтэйгээр судалж шинжилж, Эзэний дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, энэ замд үнэний ямар нэг илэрхийлэл байгаа эсэхийг, биднийг амиар хангаж чадах эсэхийг харахаар хичээж байгаа цагт Өөрийнхөө хоёр дахь ирэлтийг таниулахаар Эзэн биднийг гарцаагүй залж чиглүүлнэ!

Редакторын тэмдэглэл: Эзэн Есүсийн эргэн ирэлтийн талаарх бүх зөгнөл биелсэн гэдгийг бид энэ өгүүллийг уншаад одоо ойлголоо. Тэгвэл бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах ёстой вэ? Үнэний энэ талыг үргэлжлүүлэн эрж хайж, судлахын тулд “Эзэн эргэж ирлээ” гэх сайн мэдээний хуудсыг бид санал болгож байна. Энэ өгүүллээс та бүхэн ямар гэрэл, гэгээрэл авах юм уу саад бэрхшээлтэй тулгарвал сэтгэгдэл үлдээж, эсвэл манай вэб хуудасны шууд чатаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment