2019-04-09

Бурханы үгийн магтан дуу “Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс”


Бурханы үгийн магтан дуу “Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс” Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдмээр байна уу? Тэдний мөн чанар юу болохыг мэдмээр байна уу? Тэд Мессиагийн тухай уран сэтгэмжээр дүүрэн байсан, Түүнийг ирнэ гэж итгэснээс биш амийн үнэнийг хайгаагүй. Өнөөг хүртэл Түүнийг хүлээсээр, үнэн ба амийн замыг мэдэхгүй л байна. Ийм тэнэг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн хүртэх вэ? Тэд яаж Мессиаг харах боломжтой байх билээ? Есүсийн ярьсан үнэний замыг мэдээгүй учир Түүнийг эсэргүүцсэн, Мессиаг эсвэл Ариун Сүнсний ажлыг ойлгоогүй. Хэзээ ч Түүнийг харж эсвэл хамт байгаагүй учраас тэд Түүний мөн чанарыг эсэргүүцэнгээ Түүний нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлсэн. Ⅱ Дуулгаваргүй, зөрүүд, биеэ тоосон тэдний итгэлийн зарчим нь: Түүний номлол хэчнээн гүн, эрх мэдэл нь хэдий өндөр ч, Мессиа гэж нэрлэгдсэн цагт л Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан. Гэвч энэ бол сүржин төсөөлөл гэж доогломоор утгагүй яриа юм. Есүс Христийг ойлгодоггүйгээсээ болоод та нар Фарисайчуудын алдааг давтахгүй биз? Та нар үнэний болон амийн замыг харж чадах уу? Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Христийг эсэргүүцэхгүй гэдгээ баталж чадах уу? Хэрэв үгүй бол та нар амийн биш үхлийн ирмэг дээр байна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment