2019-04-30

Миний амьдралын зарчмууд намайг гэмтээн үлдээсэн

Чанкай   Бэньши хот, Ляонин муж
“Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн нийтээрээ хэрэглэдэг хэллэг бол миний хувьд дэндүү сайн мэддэг хэллэг юм. Нөхөр бид хоёр ямар ч илүү дутуу зангүй хүмүүс байлаа: Хувийн ашиг хонжоо, алдагдлын асуудал үүсэх үед бид бусадтай үг сөрж, маргалддаггүй байв. Хүлцэнгүй хандах боломжтой үедээ хүлцэнгүй хандаж, нийцтэй байх боломжтой үед нь нийцтэй байх тал дээр хүчин чармайдаг байв. Үүний үр дүнд хүмүүс биднийг хууран мэхэлж, буруугаар ашигладаг байв. Амьдрал дээр үнэхээр “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” байх нь—хэрэв та дэндүү сайхан сэтгэлтэй, асуудалд дэндүү нийцэлтэй, даруу ханддаг бол таныг хуурч мэхлэх магадлал нэн өндөр байдаг. Би ийм бодол тээсээр цаашид өөрийгөө ингэж буруугаар ашиглуулж, бухимдалтай амьдрахаа болихоор шийдэв: Ирээдүйн бүх асуудал, харилцаандаа би дэндүү нийцэмтгэй байхаа болино гэж амлалаа. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсны дараа ч би биеэ авч явах, бусадтай харилцахдаа энэхүү зарчмаа дагаж баримталсан хэвээр байсан.
Миний амьдралын зарчмууд намайг гэмтээн үлдээсэн
Би нэг хэсэг үүрэгт ажлаа биелүүлж байхдаа нэг эгчтэй хамтарч ажилласан юм. Тэр эгч миний хангалтгүй, дутагдалтай талуудыг байнга хэлдэг байсан бөгөөд намайг бүхий л талаараа доош нь татаж байгаа мэт санагддаг байв. Эхлээд би “Гэрээсээ хол ганцаараа байх нь хэцүү байгаа биз. Жаахан хүлцэнгүй хандаад үзье дээ” гэж бодов. Хожим нь харин тэр эгч шүүмжлэхдээ өршөөлгүй ханддагаа харуулж, би ч нөгөө “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” хэллэгээ дахин санаж эхлэв. Тэр эгч намайг дэндүү сайхан сэтгэлгэй болохоороо бусдын бай болохдоо амархан гэдгийг таньж мэдсэн тул жижиг сажиг, авцалдаагүй зүйлээр өө эрэх замаар надад хатуу хандахаар шийджээ гэсэн бодол надад орж ирэв. Би түүний ийм зан байдалтай цаашид эвлэрч, хүлцэнгүй хандахгүй байхаар шийдэж, дотор минь дарагдаж байсан муухай аашийнхаа бүх энергийг цуглуулж байгаад уур дүүрэн үгээ урсгаж гарав. Эгчийн амнаас ганц ч үг гарахгүй болсон үед л дуугаа хураав. Хожим нь тэр эгч надтай сэтгэлийнхээ үгийг хуваалцахыг хүсэж, түүний хэлж ярьж, гаргаж байсан үйлдэл нь маш хүний үнэргүй байсныг ухамсарлан ойлгосноо хэлж, өөрийг нь уучилна гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Мөн Бурхан энэ нөхцөл байдлыг төлөвлөж, түүнтэй холбоо тогтоохын тулд намайг ашигласан гэж хэлэв. Үүнийг сонсоход надад үнэхээр тааламжтай байсан бөгөөд тулааны талбараас ялагч болон тодорсон дөрвөн одтой генерал мэт өөрөө өөртөө санагдаж билээ. Үүнээс гадна “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэгт олон давуу тал байна гэдэгт би илүү их итгэдэг болж билээ.
Саяхан л гэхэд чуулганаас эмхлэн гаргасан “Завхарсан хүмүүс оршин тогтнохынхоо тулд найддаг Сатаны 100 аксиом” хэмээх нийтлэлийг уншиж байхдаа “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэгийг олж харав… “Хүн төрөлхтөн Сатаны нөлөөн дор олон мянган жилийн турш завхарсаар ирсэн бөгөөд Сатан хүмүүсийн тархийг угаахдаа тоо томшгүй төөрөгдлийг ашигладаг. Энд бид хүн төрөлхтөн амьдралынх нь туршид өөрсдийг нь чиглүүлж өгөх үнэт сургаал гэж өндрөөр үнэлдэг 100 төөрөгдлийг тоймлон оруулсан юм. Эдгээр төөрөгдөл нь хүний зүрх сэтгэлд хэдийнээ гүнээс гүн шигдэж суусан байдаг; хэрэв үнэнээр зэвсэглэгдээгүй л бол хүмүүс эдгээр төөрөгдлийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдэх чадваргүй байдаг. Хэрэв хүмүүс Сатаны төөрөгдлүүдийг амьдралын үнэт сургаал, зарчим хэмээн эрхэмлэн дагавал завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч авралыг олж авч чадахгүй.” Энэ хэсгийг уншсаныхаа дараа би гэнэт урт удаан зүүднээс сэрсэн мэт нэгэн зүйлийг ухаарав: “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэг нь хүн төрөлхтөнд итгүүлж, завхруулах зорилгоор Сатаны зохиосон төөрөгдөл юм байна. Бурхан биднээс бусадтай харилцахдаа хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, уучламтгай байхыг хүсдэг. Бид бусдад халамжтай, хүндэтгэлтэй, элэгсэг хандах ёстой. Үүний эсрэгээр Сатаны номлодог “ Номхон морь ноолоход амар” гэсэн амьдралын зарчим нь биднийг сайнаас аажим аажмаар холдуулж, хорон муу руу чиглүүлж, бусадтай харьцахдаа хэтэрхий сайн эсвэл эвлэрэмтгий хандахгүй байхыг заадаг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” солих хэрэгтэй болж, хатуу ширүүн, харгис, хорон муу санаатай байхыг сурах ёстой болдог. “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэг нь үнэнээс яг эсрэг төөрөгдлийн илэрхийлэмж буюу Сатаны логик бөгөөд Сатаны сөрөг байдалд хамаардаг, агуу улаан лууны хор болохыг ухаарав. Хүн чанар бүр мөсөн устаж алга болох хүртэл хүмүүсийг бие биенийхээ эсрэг хуйвалдаж, жигшүүрт аллага үйлдэж, эцэс төгсгөлгүй өрсөлдөж, хэнд ч бууж өгдөггүй болгохын тулд Сатан эдгээр хуурмаг “онолоор” дамжуулан хүмүүсийн тархийг угаадаг. Ийм байдлаар хүмүүс Сатан шиг завхарч, өргөлийн эд зүйл булдаг болж, Сатан ч нийт хүн төрөлхтнийг завхруулж, ашиглах гэсэн зорилгодоо хүрч байгаа. Би энэхүү төөрөгдлийг нэвт харж чадаагүй бөгөөд “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэгийг хүлээн авч, хүндэлвэл зохих үнэн гэж үздэг байлаа. Би хэт сайхан сэтгэлтэй, эвлэрэмтгий байж болохгүй, бусадтай харьцахдаа тэвчээртэй эсвэл хүлцэнгүй байх нь нэг төрлийн тэнэг, мулгуу хэрэг бөгөөд намайг бусдад хууран мэхлүүлж, залилуулахад өртөмтгий болгоно гэж боддог байв. Би энэ төөрөгдлийг амьдралдаа баримтлах ёстой зарчим гэж үздэг байсан тул тэр эгч намайг хангалтгүй, дутагдалтай талуудаа ухаарч, өөрчлөөсэй гэж хүссэний үндсэн дээр надад хэлэхэд би түүний үгийг хүлээж аваагүйгээр барахгүй намайг дээрэлхэж, жижиг сажиг зүйлээр өө эрж байна гэж бодож билээ. Үр дүнд нь би өөрийнхөө дотор байсан араатныг сул тавьж, чөтгөр шиг аашилсан. Эгч өөрийгөө дорд үзэж, надаас уучлалт гуйсан ч би өөрийнхөө дотор руу өнгийж хараагүй бөгөөд ичихгүй хэвээр байсан төдийгүй цохилт өгч чадсан мэт сэтгэлийн таашаал эдэлж, “Номхон морь ноолоход амар” зарчмаа баримталсан тул эгч эцэстээ “ялагдлаа хүлээн зөвшөөрлөө” гэж бодон сууж байв. “Энэхүү ялалтыг авснаараа” би Сатаны тэрхүү аксиомыг хамгаалж, магтан дуулах тал руугаа орсон байлаа. Яасан утгагүй зүйл вэ, би ямар солиотой байсан юм бэ! Би бүх зүйлийг эсрэгээр нь ойлгож, хорон мууг сайн гэж андуурч, хэний ч үгэнд итгэдэггүй байжээ! Бурханы эцсийн ажил бол хүн төрөлхнийг Сатаны хороос цэвэрлэж, үнэнийг ашиглан завхарсан хандлагыг нь өөрчлөх явдал юм. Миний тохиолдолд харин би өөрөө үнэнийг эрэлхийлж, дотор минь байгаа Сатаны хорыг таньж мэдэхийг эрмэлзэхгүй байсны хажуугаар өөрийгөө өөрчлөхийн тулд үнэнийг хэрэгжүүлэхгүй байжээ. Үүний оронд би Сатаны төөрөгдлөөс зуурч, үнэнээс татгалзаж байжээ. Хэрэв би ийм маягаар цаашид үргэлжлүүлсэн бол би хэзээ ч өөрөө өөрийгөө ойлгож эхлэхгүй байсан. Би хэзээ ч үнэнийг олж, хандлагаа өөрчилж чадахгүй байсан. Эцэст нь Сатаны хувь тавилангийн нэгэн адилаар Бурхан намайг бүр мөсөн устгах байлаа.
Сатаны “Номхон морь ноолоход амар” гэсэн аксиом нь төөрөгдлөөс өөр юу ч биш, хүн төрөлхтний тархийг угааж, завхруулах үйлсдээ ашигладаг Сатаны төөрөгдөл гэдгийг ухаарах боломжийг надад олгож, намайг гэгээрүүлж, гэрэлтүүлж өгсөн Бурхан Танд талархая. Завхралд автсан хүн төрөлхтөн бие биенийхээ эсрэг үргэлжлүүлэн тэмцэлдэхдээ энэ хэллэгийг шалтаг болон хэрэгсэл болгон ашигладаг. Уг хэллэг нь үнэний эсрэг тэсрэг зүйл бөгөөд хүн төрөлхтнийг зөвхөн завхруулж, сүйрүүлж л чадна. Хэрэв хүн өөрийнхөө оршин тогтнолыг Сатаны хороос авбал, хэрэв тэрээр Сатаны аксиомын дагуу амьдарвал, тэр хүн илүү их завхарсан, хорон муу л болно. Тэрээр хүн чанараа илүү их алдаж, Бурханыг илүү их эсэргүүцэж, Бурханаас холдуулагдах болно. Тэрээр хэзээ ч Бурханы авралыг олж авч чадахгүй. Төгс Хүчит Бурхан минь, би бүхий л хүчин чармайлтаа Таны үг болон үнэнийг эрэлхийлэх, дотор минь байгаа Сатаны янз бүрийн хорыг таньж, Сатаны төөрөгдлүүдийг бүр мөсөн таягдан орхиж, Сатаны аксиомуудын дагуу амьдрахаа болиход зориулна гэдгээ тангараглаж байна. Би бүхий л асуудалд Таны хүслийг эрэлхийлж, Таны үгийг дагаж, Таны үгийг зүрх сэтгэлийнхээ гүнд суулгаж, хийж буй бүх зүйлдээ аксиом болгон мөрдөж, мөн өөрийгөө хэмжих хэм хэмжээ болгож мөрдөнө гэдгээ тангараглаж байна. Таны үгэнд бүрэн нийцүүлж амьдрахыг зөвшөөрнө үү.
Read More

2019-04-29

Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм



Линшин   Шижиацуан хот, Хэбэй аймаг
Хэдэн хоногийн өмнө би Нөхөрлөл болон Амийн оролтын IV номлолд байдаг “Бодит үнэнд орох арга зам” хэсгээс уншихад: “Тухайлбал, одоо буруу замаар эргэсэн хэн нэгэн байгаа бол. Үүнийг ашиглан та үнэний тухай ярилцахдаа хэрхэн ярианы сэдвээ болгох вэ? … Эхлээд, та Бурханы ажил, Бурхан хэрхэн хүн төрөлхтнийг авардаг тухай гэрчлэл өгөх хэрэгтэй. Тэгээд, та тухайн хүний зам нь Бурханы авралд хүргэх эсэх, тэрээр Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах эсэх, мөн энэ нь Бурханы баталсан зам мөн эсэхийн тухай ярьж болно. Тиймээс, эхлээд та Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь Бурханы замчилж буй зам нь авралын зам болох тухай гэрчлэл өгнө. Түүнийг Бурханы хайр болон Түүний авралыг харахад тусал, зөвхөн ингэж байж л тэрээр зөв замаар явж чадна. Энэ асуудлыг шийдэхийн тулд та Бурханд гэрчлэл өгөхгүй эсвэл Бурханыг өргөмжлөхгүй байх нь зүгээр гэж үү? Хэрэв та зөвхөн аль зам авралд хүргэж, аль зам нь авралд хүргэхгүйг яриад, харин Бурханы ажлыг гэрчлэхгүй бол та ердөө номлол ярьсаар байх болно. Гэсэн хэдий ч, хэрэв та эхлээд Бурханы ажлыг гэрчлээд, дараа нь эдгээр хоёр замын тухай яривал та ахин номлолын тухай ярихгүй болно.” Эдгээр үгсийг уншаад дотор минь самуурлаа. Зүрхэндээ би: Хоёр зам нь хоёулаа хүн үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьдаг гэж бодож байлаа. Яагаад Бурханы ажлыг авчраагүй хүн номлолын тухай яриад, Бурханы ажлын тухай ярьж, дараа нь эдгээр зүйлсийг авчирч байгаа хүн номлолын тухай яриагүй гэж? Энэ талаар нарийвчлан үзэх зуур би Филистин аварга биет Голиатыг ялсан Библийн Давидын түүхийг бодлоо. Тэр үед Давид эхлээд Еховаг өргөмжлөөд, дараа нь олстой дүүгүүр чулууг шидэж, эцэст нь Голиатыг ялсан. Хэрэв Давид тэр үед Еховаг өргөмжлөлгүй, зүгээр л очоод олстой чулуугаар шууд цохисон бол, тэр Голиатыг ялах байсан болов уу? Мэдээж үгүй. Учир нь Давид Голиатыг ялсан шалтгаан нь бүхэлдээ зөвхөн тэр Еховад итгэж, Еховагаас хамаарч байсан тул Ехова түүнд тусалсанд юм. Хэрэв тэр Еховаг өргөмжлөөгүй бол Еховагийн тусламжийг авч чадахгүй байлаа. Тэр чулуу дүүгүүрдэн шидэх гайхалтай чадвартай байсан ч Голиатыг ялж чадахгүй байх байсан юм. Үүнийг бодох үед миний зүрхэнд энэ бүгд гэнэт ойлгомжтой болов. Бурханы өөрийгөө өргөмжилж, Түүнд хандахыг хүмүүсээс хүссэн шалтгаан нь хүмүүсийг дүрэм журам, ёслолыг ажиглаасай гэсэндээ бус харин зүрхэндээ Бурханыг тээж, зүрхнийхээ хамгийн дээд гайхамшиг хэмээн Бурханыг алдаршуулахын тулд юм. Хэрэв хүн үнэхээр Бурханыг өндөрт өргөмжилж, түүнд хандвал энэ нь тэдэнд Бурханыг гэх зай байгааг, Бурханыг зүрхэндээ хамгийн агуу хэмээн алдаршуулж чадахыг харуулж байна. Ийм замаар хэрэв хүмүүс Бурхантай нүүр тулбал тэд Бурханы баяр баясал, ерөөлийг хүлээн авч, тэдний дотор Ариун Сүнс ажиллах болно. Тэд хийх бүх ажлаа өөрсдөндөө найдах бус, харин Бурхан тэднийг замчилж байгаад найдна. Мөн үр дүн нь ч угаас сайн байх болно. Хэрэв хүн Бурханыг өргөмжилж, түүнд ханддаггүй бол энэ нь түүний зүрхэнд Бурханыг гэх зай байхгүй, хийж буй бүх зүйлээ өөрсдийн сайн чанараар хийдэг гэсэн үг. Ийм хүн Бурханыг зэвүүцэх бөгөөд мэдээж Түүний ерөөлийг эсвэл Ариун Сүнсний ажлыг хүлээн авахгүй. Иймд, түүний ажил үр дүнгүй байх болно. Энд ирээд би гайхахаас өөр юу ч хийж чадсангүй: Миний үнэнийг хэрэгжүүлэх ажил байнга үр дүнгүй байгаа нь би хийж буй бүх зүйлдээ Бурханыг өргөмжилж, түүнд хандахгүй байгаагаас болж байгаа гэж үү? Олон жилээ эргээд харвал миний Бурханы өмнө хийх залбирал болон өөрийн маань үнэнийг хэрэгжүүлэх арга зам бүхэлдээ уялдаагүй байгааг ажиглав. Үнэнийг хэрэгжүүлж байхдаа би хааяа л Бурханд найдаж эсвэл Түүнд ханддаг байлаа. Үнэнийг хэрэгжүүлэхдээ өөрийн хүч чадалдаа найдсанаар би Ариун Сүнсний тусламжийг хүлээн авах боломжгүй байжээ. Тиймээс ч юмс үргэлж бэрхшээлтэй, хэцүү байж, би ч онцгой үр дүн харах боломжгүй байж.
Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм
Түүнээс хойш, би бодит амьдралын бүх асуудалд Бурханыг өргөмжилж, Түүнд хандах дасгалаа хийж эхэлсэн юм. Өглөө бүр залбирахдаа, би Бурхан миний амьдрал, миний өдрийг удирдахыг зөвшөөрч өөрийгөө Бурханы гарт бүрэн даатгадаг. Өөрийнхөө авралын тухай чухал асуудлаар би бүрэн залбирал үйлдэж, Бурханд хандах болно. Би юугаар дутагдаж эсвэл юу хэрэгтэй байгаагаа мэддэггүй. Гэсэн ч, Бурханд бол бүх зүйл тодорхой. Тэр намайг хамгийн сайн ойлгодог. Бурхан ямар нөхцөл байдал миний авралын замналд хэрэгтэй, надад ямар туршлага хэрэгтэй, би юунд орох ёстойг хамгийн сайн мэддэг. Тиймээс намайг “урлан бүтээж”, удирдах боломжийг Бурханд олгохын тулд өөрийгөө Бурханы гарт бүрэн даатгаж байна. Би зөвхөн Бурханд дуулгавартай Бурханы авралын замд залах зааварчилгааг дагахыг хүсэж байна. Түүнчлэн, бодит амьдралын бүхий л асуудалд би Бурханд хамгийн түрүүнд хандаж, Бурханд миний өмнө алхаж надад замчлах боломж өгч, Түүний араас дагаж, бүх үг болон үйлдэлдээ Бурханы хүслийг дагах болно. Хэсэг хугацааны дараа, би өмнөх үймэрсэн толгойт нэгэн шигээ өдрийг өнгөрөөхгүй байгаагаа олж мэдсэн юм. Одоо би ямар нэг зүйлтэй тулгарах үедээ үнэний аль талыг хэрэгжүүлэх ёстой, амьдралын аль тал руу би орох ёстой болон юу Бурханы хүсэл болохыг мэддэг. Эд бүгд өмнөхөөсөө хавь илүү тодорхой байгаа. Үүнийг мэдээгүй байсан ч, би зарим үнэнийг хялбархан хэрэгжүүлж чадна. Жишээ нь: Бурханы өмнө зүрх сэтгэлээ намжаах тухайд бол хэдийгээр би өмнө нь Бурханы өмнө очихдоо аниргүй байхыг хүсдэг байсан ч зүрх минь надад захирагддаггүй, өөрөө ч мэдэлгүй утгагүй зүйлсэд санаагаа зовоодог байлаа. Заримдаа бүр нийтлэл бичиж байхад, оюун санаа маань тэнүүчилж, би ч үүнийгээ хянаж чаддаггүй байсан. Өнөөдөр, би өөрийгөө удирдахын тулд тийм ч их зүтгэл гаргадаггүй. Өөрийн мэдэлгүй зүрх минь гадаад юмсад автах мөчүүд хамаагүй багассан. Хэдий миний оюун санаа одоо ч гэсэн үе үе тэнүүчилдэг ч, үүнийг би тэр даруй ухаарч чаддаг болхоор оюун санаагаа буцаан авч ирэхэд надад хялбар байдаг. Өөрийгөө танихын тухайд, өмнө нь би мөн л өдөр бүр ямар нэг хэмжээгээр хөгжихийг хүсдэг, харин өөрийгөө тун бага мэддэг байлаа. Гэсэн ч, би үргэлж дотоод бодлоо тогтоон барьж чаддагүй байсан. Би өөрийгөө мэдэхийн тулд бодлоо тогтоон барихыг үргэлж мартдаг байв. Зарим шөнө би “Өнөөдөөр яагаад дахиад л өөрийгөө мэдэж чадсангүй вэ?” гэж боддог байсан. Өдөр бүрийг ингэж дэмий өнгөрүүлсээр байсан. Одоо, миний оюун санаанд тодорхой бодол орж ирмэгц, тэднийг намжаан барих нь маш хялбар болсон. Тэдгээр бодлуудыг ойлгосны дараа би Бурханд өөрийгөө илүү сайн танихад туслахыг гуйн залбирч, зүрхэндээ өөрийгөө үзэн ядаж, өөрийнхөө махан биеийг үгүйсгэх хүчтэй болдог юм. Би тодорхой нөхцөлтэй нүүр тулахдаа мөн л юунд ялзарч, юу дутагдаж байгааг илчлэхийн тулд Бурхан энэ нөхцөлийг ашиглаж байгааг мэддэг. Тэгээд, би тэрхүү үнэнээр өөрийгөө зэвсэглэдэг. Зүгээр л хамгийн бага юмсыг хийхийн оронд өөрийн үүргээ биелүүлэх тухайд бол өмнө нь би гар харалгүй байвал хангалттай гэсэн хандлагаа зөнгөөрөө гаргадаг, заримдаа үүнийгээ өөрөө ч мэддэггүй байсан. Заримдаа мэддэг байсан ч ердөө үүнийгээ шийдье гэж төвлөрдөггүй байв. Одоо, зүрхэнд минь ийм хандлага гарвал би сэтгэлдээ үүнд сэрэмжтэй байдаг. Тэгээд, залбирлаар би өөрийн дотроо энэ нөхцөлийг эргүүлж чаддаг. Би энэ бүх үр дүн Бурхан замчилж, намайг нээснээс бий болсныг маш сайн мэдэж байна. Энэ бол зөвхөн Ариун Сүнсний надад өгсөн хүч чадлаар л би үүнд хүрсэн хэрэг. Бүрханд бүх алдарыг өргөе!
Үүнийг ойлгосныхоо дараа, би өмнө нь үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байсан учир нь би үнэнийг хэрэгжүүлэхдээ өөртөө л найдаж, авралын замаар уруудан алхахдаа өөртөө л итгэж байсных гэдгийг мэдсэн юм. Миний зүрхэнд Бурханыг гэх зай байгаагүй, би туршлагууддаа Бурханы үгийг хэрэгжүүлээгүй, мөн би Ариун Сүнсний ажлыг ч хүлээн аваагүй байсан. Яг л Бурханы хэлснээр: “Хэн ч Ариун Сүнсийг мэддэггүй байсан бөгөөд тэд ялангуяа Ариун Сүнсний зам юу болохыг мэдээгүй. Тийм учраас хүмүүс Бурханы өмнө өөрсдийгөө үргэлж инээдтэй байдалд оруулдаг байлаа. Бурханд итгэдэг бараг бүх хүмүүс Сүнсийг мэддэггүй, харин зүгээр л будилсан маягийн итгэлтэй байдаг гэж хэлж болно. Хүмүүс Бурханыг ойлгодоггүй гэдэг нь үүнээс харахад тодорхой бөгөөд хэдий тэд Түүнд итгэдэг гэж хэлдэг ч үүний мөн чанарын тухайд тэдний үйлдэл дээр үндэслэвэл тэд Бурханд биш харин өөрсөддөө итгэдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (5)”-аас). Бурханы үгийг нээсэн нь надад авралыг эрж байгаа итгэгчид Ариун Сүнсний ажилд найддаг ба тэд бүгд Ариун Сүнсээр удирдуулдаг хүмүүс юм гэдгийг ойлгох боломжийг өгсөн. Өөртөө л найддаг хүмүүс үүнийг хүртэхгүй. Өмнө нь, би ердөө л Бурханд найддаггүй, Түүнд ханддаггүй, бүр Бурханыг замчлалыг ч эрэлхийлдэггүй байж. Би Бурханыг гаргууд хаяж, юм бүхнийг өөрийн хүчиндээ найдан, ямар ч үр дүнгүйгээр, сохроор хийдэг байсан. Мөн би Бурханд итгэх болох үнэнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү гэж гомдоллодог байв. Одоо би энэ бүхэн Бурханд “итгэх” итгэлгүйгээс минь болсныг мэдэж байна. Бурханы үгэнд: “Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очих болно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш та нарын үйл биш.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдвар”-аас). “Чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний удирдамжинд дуулгавартай байсан цагт бүх зүйл биелэх болно. Чи яагаад үүнийг тийм хэцүү гэж боддог юм бэ? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас). Египетийг орхин гарсан израильчуудыг эргэн санавал, Бурхан биечлэн тэднийг замчлаагүй гэж үү? Израильчууд юу ч хийгээгүй. Тэд зөвхөн үүл болон галын баганыг л дагах хэрэгтэй байсан. Замын туршид, тэдэнтэй тулгарсан бүх хүнд бэрхийг Ехова Бурхан Өөрөө таягдсан юм. Өнөөгийн авралын зам ч бас Египетээс зугтсан израильчуудынх шиг биш гэж үү? Бурхан ердөө биднээс түүнд сүсэглэхийг, Бурханд хандахыг, өөрсдийн зүрхээ Бурханд өгч, Бурханаар замчлуулахыг л хүсдэг. Ингэж хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна. Ариун Сүнс хэн нэгний дотор ажиллаж эхэлж байгаа бол тэд үнэний аль нэг талыг хэрэгжүүлэхэд маш амархан байх болно. Учир нь Бурхан Өөрөө Сатантай тэмцэгч, Бурханы үг л бидний дотоод сатаны зан чанарыг өөрчилж чаддаг. Энэ зүйл бидний ажлаар гүйцэлдэх боломжгүй юм. Эдгээрийг ойлгосны дараа, миний Бурханд итгэх итгэл эрс нэмэгдсэн. Хэдий би одоо үнэний янз бүрийн төрхийн талаар маш өнгөц оролттой байгаа ч, би Бурханыг үргэлжлүүлэн өргөмжилж, Түүнээс хамаарсаар байвал Бурхан намайг бүх үнэнд хүргэж, эцэст нь аврагдана гэдэгт итгэдэг!
Хамгийн агуу мэргэн ухаан бол бүхий л туршлагадаа Бурханыг өргөмжилж, Түүнд хандах юм гэдгийг ойлгох боломжийг надад олгон намайг нээж өгсөн Бурханд, Түүний зааварчилгаанд талархаж байна. Зөвхөн Бурханыг өргөмжлөн, Бурханд хандсанаар л хүн Ариун Сүнсний ажлыг туршлагаар мэдэж чадна. Хүн Ариун Сүнсний ажлаар л үнэнийг хэрэгжүүлж, мөн авралд хялбархан замнаж чадна. Үүний сацуу, Бурхан надад Бурханд итгэх замаасаа аймшигтайгаар салж байгааг ухаарахад тусалсан юм, учир нь би амаараа Бурханд итгэдэг гэж наманчлавч ч Бурханы туршлага дутмаг байсан юм. Өмнө нь, би авралын замаар замнахдаа ч, хүртэхийг хүссэн зүйлээ хийхдээ ч өөртөө л найддаг байсан. Арван жилийн туршилт маань намайг бүтэлгүйтлийн зам дээр байсныг баталж өгсөн. Одооноос эхлэн, би урьдын Бурханд итгэх зам, Бурханыг туршлагаар мэдэх арга барилаа орхихыг хүсэж байна. Би Бурханыг туршлагаар мэдэх шинэ замаар үнэнийг хэрэгжүүлж, үлдсэн замаа Бурханы зааварчилгаагаар туулах болно. Би Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгохдоо Түүнд найдах бөгөөд Бурхан намайг үнэний бодит байдалд гарцаагүй хөтлөх болно.
Read More

2019-04-28

Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү


Mongolian Christian Worship Songs “Чи мөнх амийн эх сурвалжийг мэдэх үү?” (Magtan duu) Бурхан бол хүний амийн эх, тэнгэр, газар Түүний амийн хүчээр оршдог. Амьтай ямар ч зүйл Бурханы захиралт, эрх мэдлээс ангижирч чадахгүй. Хэн байх чинь хамаагүй, бүгд Бурханд дуулгавартай байж, Түүний ноёрхол, хяналт, тушаалуудад захирагдах ёстой. Магадгүй чи амийг, үнэнийг олж, мөнх амийг авахын тулд итгэдэг Бурханаа олохыг хүсэж болно. Мөнх амийг авахыг хүсвэл түүний эх сурвалжийг, Бурханы хаа байгааг олоорой. Бурхан бол хувиршгүй амь, зөвхөн Түүнд амийн зам бий. Бурхан амийн зам тул Бурхан мөнх амийн зам билээ. Тэр орчлонд дээд эрхийг барьдаг. Зүрх бүрийн түшиг болж, хүмүүсийн дунд амьдарч, амьсгалдаг. Тэгснээр л Тэр шинэ амийг авчирч, хүнийг амийн зам руу хөтөлдөг. Бурхан газар дээр ирж, Хүмүүсийн дунд амьдарснаар хүн амийг авч, оршин тогтнодог. Удирдлагын ажилд нь үйлчлэхийг бүх зүйлд Бурхан тушаадаг. Зөвхөн тэнгэрт эсвэл хүний зүрхэнд ч биш, Бурхан энэ ертөнцөд амьдарч байгаа. Энэ үнэнийг үгүйсгэх нь үнэний замыг ч, амийг ч чамд авчрахгүй. Мөнх амийг авахыг хүсвэл түүний эх сурвалжийг, Бурханы хаа байгааг олоорой. Бурхан бол хувиршгүй амь, зөвхөн Түүнд амийн зам бий. Бурхан амийн зам тул Бурхан мөнх амийн зам билээ. Мөнх амийг авахыг хүсвэл түүний эх сурвалжийг, Бурханы хаа байгааг олоорой. Бурхан бол хувиршгүй амь, зөвхөн Түүнд амийн зам бий. Бурхан амийн зам тул Бурхан мөнх амийн зам билээ. Бурхан орчлон ертөнцөд тушаадаг, Тэр бол цор ганц амийн зам. Бурхан бол мөнх амийн зам.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

Мянган жилийн хаанчлал ирсэн


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Мянган жилийн хаанчлал ирсэн” (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “газар дээрх мянган жилийн хаанчлалын ирэлт нь газар дээрх Бурханы үгийн ирэлт юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь, хүмүүсийн дунд амьдарч, хүний үйлдэл болоод түүний сэтгэлийн гүн дэх бүх бодолтой хамт байхын тулд ирсэн Бурханы үгийн ирэлт юм. Энэ нь мөн Бурханы биелүүлэх бодит байдал бөгөөд мянган жилийн хаанчлалын гайхалтай дүр зураг билээ. Энэ бол Бурханы тодорхойлсон төлөвлөгөө: Түүний үгс газар дээр мянган жилийн хугацаанд харагдаж, тэдгээр нь Түүний бүх үйлийг илэрхийлж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгах болно, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.”

Read More

2019-04-26

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь” (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанарыг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Түүнээс гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны боолчлол болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн амьдралыг минь төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний оюун ухаан ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана: Бидэн дунд амьдардаг, бидний хэдийнээ голсон энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр мөн! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. ”

Read More

2019-04-25

Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй


Magtan duu 2019“Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй” Бурхан энэ дэлхийд олон жил байсан ч хэн Түүнийг мэддэг вэ? Бурхан хүмүүсийг гэсгээдэг нь гайхах зүйл биш. Бурхан тэднийг эрх мэдлийнхээ бай болгон ашигладаг мэт санагддаг. Тэд Бурханы буун дахь сум мэт санагддаг, Бурханыг гал нээмэгц тэд нэг нэгээрээ зугтана. Гэвч энэ тэдний л төсөөлөл, энэ бодит биш. Өөрийнх нь удирдлагын “үндсэн хөрөнгө” тул Бурхан хүмүүсийг эрдэнэс мэт хайрладаг. Тэр тэднийг таягдан хаяхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Бурхан хүмүүсийг үргэлж хүндэлсэн. Тэр тэднийг боол мэт дарлан мөлжиж, худалдаагүй. Учир нь Бурхан, хүн хоёр салшгүй, Тиймээс үхэл амьдралын амин холбоо тогтдог. Бурхан хүмүүсийг үргэлж нандигнан хайрладаг. Хэдий хүн Бурханыг хайрладаггүй ч Бурхан тэдний төлөө хичээсээр, Тэд Бурханд найдсаар байдаг. Өөрийнх нь удирдлагын “үндсэн хөрөнгө” тул Бурхан хүмүүсийг эрдэнэс мэт хайрладаг. Тэр тэднийг таягдан хаяхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Тэд Бурханы тангарагт үнэхээр итгэж чадах уу? Тэд яаж Бурханыг сэтгэл хангалуун байлгах вэ? Энэ бол бүх хүн төрөлхтний үүрэг, Бурханы үлдээсэн “гэрийн даалгавар”. Тэд шаргуу ажиллаж, үүргээ биелүүлэх нь Бурханы итгэл найдвар билээ. Өөрийнх нь удирдлагын “үндсэн хөрөнгө” тул Бурхан хүмүүсийг эрдэнэс мэт хайрладаг. Тэр тэднийг таягдан хаяхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. Тэдэнд хандах Түүний хүсэл өөрчлөгдөхгүй. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-04-24

Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно” (Нэгдүгээр хэсэг) Монгол хэлээр Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр, өөрөөр хэлбэл цэвэрлэх эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн цэвэрлэх ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. ”

Read More

2019-04-23

Би Бурханы авралыг мэдэрсэн

Чэн Хау   Юнжоу хот, Хунань Муж
Бурханы нигүүлслээр, миний эхнэр бид хоёр хоёрдугаар шугамын сайн мэдээний багт үүрэг гүйцэтгэхээр тушаал дэвшсэн. Түүнээс хэсэгхэн хугацааны өмнө эхнэр маань багийн захирлаар дэвшин томилогдсон бөгөөд би ихэмсэг зан, завхай байдлаасаа болж Ариун Сүнсний ажлыг алдан өөрийн үйлдлээ эргэцүүлэхээр гэр лүүгээ илгээгдсэн. Эхнэр бид хоёр эдгээр үүргээ нэгэн зэрэг биелүүлж эхлэх үед, би үүргээсээ халагдсан байхад түүнийг ажилдаа дэвшин томилогдсоныг харахад хүнд боловч зайлсхийх аргагүй зүйл байсан. Нүдэнд нулимс хурахтай зэрэгцэн ингэж бодогдлоо: “Миний хувьд дууслаа. Бурхан юмсыг төрөл зүйлээр нь тусгаарлан би халагдаж, би илчлэгдэж, арчигдан хаягдаж байгаа нь тодорхой боллоо. Өх! Энэ олон жилийн дараа итгэгчийн амьдрал маань ийм дүүрчихсэн уналтаар төгсөнө гэж хэн бодох билээ. Одоо миний хийж чадах зүйл бол шийтгэлээ хүлээх явдал.” Тэгээд би гэр лүүгээ зүглэхэд сэтгэл маш хүнд байв. Тэр үеэс эхлээд би ялагдалд автаж, Бурханы тухай буруу ойлголт, буруутгалаар дүүрсэн. Би ямар ч найдваргүйгээр харанхуйд живсэн.
Би Бурханы авралыг мэдэрсэн
Нэг өдөр би Бурханы үгийн дараах хоёр хэсэг ишлэлийг санамсаргүйгээр олж харлаа: “Та нарт ямар ч ирээдүй байхгүй гэж Би хэзээ ч хэлээгүй, тэр ч бүү хэл та нар устгагдаж эсвэл мөхлийг туулах болно гэж хэлээгүй; Би олны өмнө тийм зүйл зарласан гэж үү? Та нарт ямар ч найдвар байхгүй гэж чи хэлдэг, гэхдээ энэ нь чиний өөрийн дүгнэлт биш гэж үү? Энэ нь чиний өөрийн сэтгэхүйн үр нөлөө биш гэж үү? Чиний өөрийн дүгнэлт тооцогдох уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас) “Чи Бурханы зөвт зан чанарыг харахгүй байгаа бөгөөд Бурханыг үргэлж буруугаар ойлгож, Түүний хүсэл зорилгыг мушгин гуйвуулдаг. Ийм учраас чи үргэлж гутранги байдалтай байх бөгөөд итгэл найдвараа алдсан байдаг. Энэ чинь өөрийгөө шийтгэж байгаа хэрэг бус уу? …Чи Бурханы ажлыг ойлгохгүй. Чи Бурханы хүслийг бүрэн дүүрэн ойлгоогүй байгаа. Бүр цаашилбал чи Бурханы эзэгнэх ажлынхаа 6000 жилд оруулсан Түүний сайн хүсэл зорилгыг ойлгохгүй!” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас) Эдгээр хэсэг ишлэлийг уншаад, би дараах эхлэлтэйгээр, ухаарч ойлгов: Бурхан миний тухай яриагүй гэж үү? Чуулганаас намайг халсныг мэдмэгцээ би намайг илчилж, таягдан хаяж гэж таамаглан дүгнэлт хийгээд үнэнийг эрэлхийлэх итгэлээ алдсан. Би мөнхийн сөрөг байдал, үл ойлголцол дунд амьдарч өөрийн уналтаасаа болоод бүрэн огцорчээ. Тэр мөчид, би зүрх сэтгэл рүүгээ өнгийн асуулаа: “Яагаад чамд ийм азгүй явдал тохиолдсоныг чи үнэхээр ойлгож байна уу? Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож байна уу? Мэдээж үгүй! Би ойлгодоггүй! Tэгвэл би яагаад ийм бүдүүлэг таамаглал, үндэслэлгүй зураглал гаргаад байгаа юм бэ? Энэ нь хэтэрхий бардам, хэтэрхий хорон явдал биш гэж үү? Би өөрийгөө харанхуй шаналангийн энэ газар луу зэрэг бууруулан авчирсан юм биш үү? Би ямар тэнэг, ямар хийсвэр байсан юм бэ!” Тиймд би залбиран Бурханы өмнө очиж энэ шинэхэн илчлэлтэндээ Бурханы хүслийг нээж олох гэгээрүүлэлтийг Түүнээс хүсэв. Сүүлд би Бурханы үгийн энэ хэсэг ишлэлийг харсан юм: “Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шаzустгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. …та нарыг бүр илүү дордуулах зүрх сэтгэл Түүнд байхгүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харах сэтгэл, эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагах сэтгэл ч Түүнд байхгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн(4)”-ээс). Бурханы чин сэтгэлийн үг зүрх сэтгэлийг минь дулаацуулж хөшүүн, сэтгэлээр унасан байдлаас минь сэргээн босгосон. Миний нөхцөл байдал анхны ажиглалт магадлалаар нэг л биш санагдсан ч энэ бол үнэндээ Бурхан надад хайраар хандаж авралаараа хөрөнгө оруулалт хийсэн болж таарлаа. Энэ нь миний бодсон шиг намайг үгүй хийх явдал биш байв. Би үүргээ биелүүлэхдээ бодлогогүй, эрээ цээргүй ханддаг байсан буюу бардам бас үг сонсдоггүй байжээ. Сатан намайг гишгэчин дэвслэхийг Бурхан зүгээр харж тэвчиж чадаагүй юм байна. Тэр намайг илүү доод түвшинд живэхийг тэвчиж чадаагүй, ялангуяа эрээ цээргүй, бардам үйлдлээсээ болж Бурханы зан чанарыг зөрчсөний төлөөх шийтгэлтэй нүүр тулахыг маань харж тэвчээгүй ажээ. Тийм учраас шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурхан намайг авралын нигүүлслээрээ ерөөж, Сатаны ялзралд зууралдахаас салахад тусалж Тэр миний дээр авралыг авчирчээ. Чуулганаас намайг халсан нь, үнэн хэрэгтээ, Бурханы хамгийн агуу аврал байжээ. Би хэдийчинээ бардам болно төдийчинээ ихээр Бурхан намайг алдаа дутагдалтайгаа тулгарах орчинг бүрдүүлсэн. Тэр миний хүслийг биелэгдээгүй хэвээр үлдэхийг ингэснээр хөшүүн зүрх сэтгэл маань шаналал мэдрэхийг зөвшөөрсөн. Бурхан энэ шаналлаар дамжуулан үйлдэхдээ намайг өөрийн үйлдлээ эргэцүүлж ялзарсан уг чанарынхаа талаар ойлгох, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд хүргэсэн. Энэ бол Бурханы надад үзүүлсэн жинхэнэ авралын ажил юм. Түүний хийсэн бүх зүйл бол надад тавьсан халамж, анхаарал хайр байжээ. Тэгээгүй бол би одоог хүртэл амарлингуй гэм нүгэл дотроо амьдарч, эрээ цээргүй үйлдэл хийсээр байх байсан. Эцэст нь миний үйлдэл Бурханы зан чанарыг зөрчиж би Бурханаар таягдуулан хаягдах байсан. Энэ л мөчид би Бурханы аврал үнэхээр бодитой байсныг олж харсан. Бурханы хайрын тухайд худал, хоосон зүйл юу ч байхгүй—энэ бол үнэн зөв, бодитой билээ. Хэдий тийм боловч би Бурханы ажил, авралыг олж хараагүй байжээ. Бурханы авралын онц чухал зорилгыг би эрэлхийлээгүй, харин түүний оронд боломж гарах бүрд өөрийгөө дөвийлгөн тодорхойлж, Бурханыг буруугаар ойлгож, шүүмжилж, гутранги эрээ цээргүй байдал дотор амьдарч байна. Би ямар бодлогогүй байсан юм бэ! Би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авах үнэ цэнэгүй.
Эрхэм хүндэт Бурхан минь, Танд баярлалаа! Энэ туршлагаараа дамжуулан би, Таны аврал бодитой бас Таны шүүлт, гэсгээлт хайраар дүүрэн болохыг ойлгож ухаарлаа. Таны шүүлт, гэсгээлтгүйгээр би хэзээ ч өөрийгөө үнэн шударгаар харахгүй байх байсан. Би ялзрал дундаа үргэлжлүүлэн амьдарч, Сатанд дэвслүүлэн доошоо чиглэлтэй эргүүлгээр дамжин унаж эцэст нь түүнд ялагдах байсан. Энэ туршлагаараа дамжуулан би Таны мөн чанар хайр юм байна гэдгийг, Таны бүх үйлдэл хүн төрөлхтнийг аврахын тулд юм байна гэдгийг бас ойлгож ухаарсан. Бурхан минь, би өөрийгөө үнэнийг эрэлхийлэх, шинээр эхлэхэд бүрэн зориулах андгай тангараг өгч байна. Үр дүн нь ямар ч байсан хамаагүй Таны хүслийг хангалуун байлгахын тулд би бүтээлийн үүргээ биелүүлэх тангараг өгч байна.
Read More

2019-04-22

Шударга хүн байх нь амаргүй

Зишин   Ухань Хот, Хубей Муж
Бурханы үгээр хооллож, ундлан, номлол сонсох замаар шударга хүн байхын ач холбогдлыг би ойлгож, үнэнч шударга хүн болохын төлөө хичээн ажиллаж эхэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би шударга хүн байх эхлэлээ олж авсан юм. Жишээлбэл: Залбирах эсвэл хэн нэгэнтэй ярилцах үедээ би үнэнийг, чин сэтгэлээсээ ярьж чаддаг байсан; мөн өөрийн үүргийг биелүүлэх явдлыг нухацтайгаар авч үзэж чаддаг, завхралаа илчлэх үедээ бусад хүмүүст өөрийгөө нээж чаддаг байсан. Үүнээс болоод би, үнэнч шударга байх нь хэрэгжүүлэхэд нэлээд амархан бөгөөд энэ нь огтхон ч, “Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг” хэмээн Бурханы үгэнд хэлэгдсэн шиг хэцүү биш гэж бодсон. Завхарсан хүний хувьд шударга хүн болох нь үнэхээр амар биш гэдгийг би туршлагаараа нэлээд хожуу ойлгож чадсан юм. Бурханы үг үнэхээр туйлын үнэн, ямар ч хэтрүүлэггүй байдаг.
Шударга хүн байх нь амаргүй
Нэг өдөр нийтлэл хянан засварлаж байхдаа би дүүргийн редакцийн багийн нэгэн эгч өгүүлэл бичих, хянах, аль аль талаар надаас илүү байгааг анзаарав. Тэгээд би “Түүний хянасан өгүүлэлд би илүү хатуу хандах ёстой, хэрэв удирдагчид түүнийг ажлаа надаас илүү сайн хийж байгааг харвал түүнийг дэвшүүлнэ, энэ нь миний байр суурийг эрсдэлтэй болгоно” гэж бодлоо. Энэ санаа надад төрсний дараа би өөрийгөө дотроо буруутгав. Эргэцүүлж, задлан шинжилснийхээ дараа би энэ нь, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцэл, жинхэнэ авьяастанд атаархаж, өөрөөсөө бусад хүнийг гадуурхаж байгаагийн илрэл гэдгийг ухаарлаа. Нэгэн уулзалтын үеэр уг нь би өөрийнхөө завхралыг ил тод зарлахыг хүсэж байсан боловч ингэж бодсон юм: Хэрвээ би өөрийн муу санааны талаар ярьвал миний хамтрагч болон гэрийн эзэгтэй намайг яаж харах бол? Тэд, зүрх сэтгэл нь хэтэрхий хорлонтой, уг чанар нь хэтэрхий муу муухай юм гэж хэлэх болов уу? Ер нь мартъя, хэлээгүй нь дээр юм байна. Энэ бол зүгээр л нэг бодол байсан, би ямар үнэхээр үүнийг хийсэн биш дээ. Ингээд би, өөр нэгэн хүн нийтлэл засахдаа надаас дээр байгааг хараад би ажлаасаа халагдах вий дээ гэж маш их сандарч байснаа хальт дурдаад харин өөрийн жинхэнэ харанхуй талыг нуугаад өнгөрөв. Дараа нь зүрх сэтгэлийн минь доторх буруушаалт ихээхэн нэмэгдсэн. Ингээд би, энэ нь зөвхөн нэг удаа л тохиолдоно, харин дараагийн удаа би үнэнч шударга хүн байхын төлөө ажиллах болно гэж Бурханы өмнө тангарагласан юм.
Хэдэн өдрийн дараа миний амьдарч байсан гэрийн эзэгтэй тэднийд амьдарч байсан хоёр эгчийг (би тэднийг мэддэг байсан) их магтсан боловч миний талаар сайн ч, муу ч зүйл хэлэхгүй байхыг сонсоод би дотроо маш их гуниглав. Түүнийг өөрийнхөө талаар илүү сайнаар бодуулахын тулд би нөгөө хоёр эгчийн алдааг нэг нэгээр нь тоочин хэлж тэднийг өөрөөсөө дор харагдуулахыг оролдлоо. Үүнийг хэлснийхээ дараа, хэлсэн зүйл минь зохисгүй бөгөөд санаа, зорилго маань өөрийгөө өргөхийн тулд бусдыг доош хийх байжээ гэдгийг би ухаарсан юм. Гэхдээ үнэнээ хэлэхээс ичсэний улмаас би гэрийн эзэгтэйд хэлэв: “Та тэр хоёр эгчийг магтаж байхыг сонсоод таны зүрхэнд тэд шүтээн болсныг мэдэрч, тэгээд би тэдний дүр төрхийг бага зэрэг эвдэж, тэгсээр та хүмүүсийг шүтэхээ болох байх гэж бодлоо.” Намайг дуугай болмогц хамтрагч эгч маань хэлэв: “Энэ нь чамд ямар нэг далд санаа байсан эсэхээс хамаарна. Хэрвээ байсан бол энэ нь хэтэрхий зальхай хэрэг. Хэрвээ үгүй бол энэ нь зөвхөн завхралын илчлэлт байсан гэж хэлж болно.” Үүнийг сонсоод, тэдэнд миний талаар муу сэтгэгдэл төрөх вий гэдгээс туйлын их айсан болохоор өөрийгөө хурдан тайлбарлахыг хичээн: “Надад ямар ч далд санаа байгаагүй, гол нь би үүнийгээ зөв илэрхийлж л чадсангүй…” гэв. Энэ хуурамч тайлбараас болж би дотроо маш их сандарч, ийнхүү өөрийгөө маш их буруутгаж байв: Чи хэтэрхий зальтай. Чи өөрийн ёрын муу санаа, ихэрхүү эрмэлзлээ үргэлж нууж, хадгалан тойруу байдлаар ярьж, худал хуурмагийг зохиож, үнэнийг далдалдаг. Энэ нь Бурханыг хуурч байгаа хэрэг биш гэж үү? Гэсэн хэдий ч би гэмшээгүй, зөвхөн намайг уучлахыг Бурханаас гуйсан. Гэвч Бурханы зан чанар бол халдашгүй бөгөөд Бурханы сахилгажуулалт удахгүй над дээр бууж ирсэн.
Маргааш нь би гэнэт өндөр халуурч, бүх л биеийн үе мөчөөр янгинаж эхлэв. Би эхлээд шөнө унтаж байхдаа ханиад хүрчлээ, эм уугаад л зүгээр болчихно гэж бодсон. Гэвч эм уувч эдгэхгүй гэдгийг хэн мэдлээ, хоёр өдрийн дараа би орноосоо ч босч чадахаа болив. Цаашид, хэл маань хавдаж, хатуурч, хоолой бас хавдаж өвчин ороод, өвдсөндөө болоод би ярьж ч чадахгүй боллоо. Юм идэх байтугай шүлс залгихад хэцүү болов. Энэ гэнэтийн өвчинтэй тулгарсны улмаас би айж, зүрх сэтгэлдээ дахин дахин Бурханд залбирч байв. Тэр мөчид миний дотор гэнэт тод ухаарал орж ирэв: Хэн чамайг худлаа ярь гэв? Хэрэв чи худлаа яривал заавал сахилгажуулагдах ёстой. Ингэвэл чиний хэл ямар ч нүгэл үйлдэхгүй. Тэр үед л би, Бурханы сахилгажуулалт надад тохиолдсон гэдгийг ухаарсан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханаас маш хурдан уучлал гуйв: “Өө Бурхан минь, миний буруу гэдгийг би ойлголоо. Намайг уучлаарай. Энэ удаа би заавал сэтгэлээ нээх болно.” Залбирсны дараа миний хоолой өвдөх нь мэдэгдэхүйц сайжирсныг би анзаарлаа. Гэсэн хэдий ч, миний хамтран зүтгэгч болон гэрийн эзэгтэй намайг яагаад гэнэт өвдсөнийг асуухад би эхлээд бүх үнэнээ хэлье гэж бодож байсан боловч “Би бүх үнэнийг хэлмэгц өмнө нь миний хэлсэн олон зүйлтэй зөрчилдөх болно. Тэд намайг маш их зальтай гэж бодох болов уу? Бид ирээдүйд хэрхэн хамтран ажиллах вэ?” гэх зэргээр бодсоны эцэст надад үнэнээ хэлэх зориг хүрсэнгүй, харин ч гэрээ санасны улмаас бие өвдлөө гэж тоомжиргүйгээр хэлэв. Тэднийг явсны дараа зүрх минь тавгүйтэж, зүсэгдэх мэт болж байв. Миний зальхай байдал ийм амархан, өөрийн эрхгүй гардаг болно гэж би хэзээ ч бодож байсангүй. Би орондоо ороход яг үхэх гэж байгаа мэт цээж давчдан амьсгалахад хүндрэлтэй болж байлаа. Бүтэж үхэхнээ хэмээн айж юуг ч үл хайхран би арай ядан босч өрөөний хаалгыг онгойлгож агаар оруулав. Намайг хаалганы дэргэд ирэхэд дэлхий ертөнц эргэлдэхийг мэдэрнээ гэж яаж мэдэх билээ. Хөл минь суларч, бүх биеэр хүйтэн хөлс чийхрахад нүд харанхуйлав. Би эрчээрээ урагш савж, хаалга налан зогслоо. Энэ мөчид Бурханы үгсээс дараах мөр миний зүрх сэтгэлд зурсхийн орж ирэв: “Тийм байдлаар хүмүүс Намайг хууран мэхлэхийг Би яаж зөвшөөрөх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нарын зан араншин маш дорд!”). Бурханы сүр жавхлант, хилэнт үгсийн өмнө би Бурханы уур хилэнг мэдэрч, зүрх сэтгэл минь айдаст автан чичирлээ. Бурханы зан чанар халдашгүй юм, гэтэл би өөрийн нэр хүнд, байр суурь, бардам зангийнхаа төлөө тангаргаасаа дахин дахин няцаж, Бурханыг ичгүүр сонжуургүйгээр хууран мэхэлж байжээ. Өөрт нь ийм байдлаар хандахыг Бурхан яаж надад зөвшөөрөх юм бэ? Би хүндээр амьсгаадан байж, Бурханд хандан зүрх сэтгэлдээ “Энэ удаа би заавал үнэнээ хэлэх болно, би заавал хэлэх болно…” хэмээн давтан хэлж байлаа. Бурханы сахилга бат, шийтгэлийн дор би эгч нартаа бүх түүхийг ярихаас өөр аргагүйд хүрлээ.
Зөвхөн энэ туршлагаар дамжуулан, “Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг” хэмээх Бурханы үгс нь үнэндээ үнэн бөгөөд над шиг зальхай хүмүүст чиглэдэг гэдгийг би эцэстээ ойлгосон юм. Зальжин уг чанар миний дотор гүн үндэслэж, миний амь болсон болохоор миний хувьд үнэнч шударга хүн байх нь тэнгэрт дүүлэхээс ч илүү хэцүү байлаа. Уг нь би үнэнч шударга хүн байх нь амархан гэж боддог байсан боловч миний хэрэгжүүлэлт сэтгэлийн минь гүн дэх зүйлийг огтхон ч агуулж байсангүй, миний хувийн ашиг сонирхол хөндөгдөхгүй л бол өнгөц маягаар үйлдэл хийж үнэнч харагдахыг оролдож байсан нь тэр ажээ. Өнөөдөр энэ нь хэрвээ миний амин чухал ашиг сонирхлыг хөндөж эсвэл миний хэтийн төлөв, хүрэх газар, байр суурь, нэр хүндэд нөлөөлөх юм бол миний хуучин уг чанар аяндаа илэрч, би шударга байж чадахгүй юм байна. Нэгэнт энэхүү үнэн миний өмнө байгаа тул, үнэнч шударга хүн байх нь үнэхээр амаргүй гэдгийг би гүнээ ухаарч эхлэв. Ялангуяа над шиг зальтай хүн, өөрийн бүх хуурамч занг хаялгүйгээр, Бурханы сахилга бат, шийтгэлгүйгээр хэзээ ч үнэнч шударга хүн болж чадахгүй. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг ухамсартайгаар эрэлхийлж, Бурханы бүх үгийг хүлээн зөвшөөрч, өөрийн зальт уг чанарыг илүү гүн гүнзгий ойлгож, дүр эсгэлтээ бүрмөсөн зогсоож, шударга хүн байх болно, ингэснээр би жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулах болно.
Read More

2019-04-21

Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй

Чэн Минжи   Шэньси аймгийн Шиань хот
Би өөрийгөө нийтэч, шулуухан төрлийн хүн гэж үздэг. Би хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Хүмүүстэй харилцахдаа ч тэр би хэтэрхий шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэснээсээ байнга мэхлэгдэж, дооглуулна. Зөвхөн чуулганд явсаны дараагаар би өөрийн гэж дуудаж болохоор газраа олсон юм. Би өөртөө ингэж бодов: Өмнө нь миний цайлган зан сул тал минь болж, бусдад намайг амархан мэхлэгдэхэд хүргэдэг байсан, харин чуулганд Бурхан нийгмийн элэг доог болсон хүмүүсийг, шудрага хүмүүсийг хүсдэг, тиймээс би хэтэрхий цайлган байхдаа санаа зовох шаардлагагүй болсон. Би ялангуяа Бурхан шудрага бөгөөд эгэл хүмүүсийг хайрладаг бөгөөд зөвхөн шудрага хүмүүс Бурханы авралыг хүртэнэ гэдгийг сонсоод тайтгарсан. Ах эгч нар маань өөрсдийнхөө урвамтгай уг чанараа таньж мэдсэн ч, өөрчлөж чадалгүй, ямар их зовж байгааг хараад, би шулуун шудрага зантай болохоор ийм зовлонг туулах шаардлагагүйдээ улам их тайтгарсан. Нэгэн өдөр Бурханы илчлэлтийг хүлээн авсаныхаа дараа, би бодож байсан шигээ бас тийм ч шудрага хүн биш гэдгээ эцсийн эцэст ухаарав.
Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй
Нэг өдөр Бурханы нөхөрлөлийн үеэр ийн хэлэхийг сонсов: (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”). Бурханы үг миний нөхцөл байдлыг төгс дүрслэн өгүүлсэн байлаа. Үнэндээ би тойруулж ярьдаггүй, дандаа хүмүүст хууртдаг болохоор өөртөө урвамтгай, зальжин зан байхгүй гэж дандаа боддог байлаа. Үүний улмаас би өөрийгөө хүнд байдаг урвамтгай, зальжин занг Бурхан илчлэн өгүүлнэ гэж огтхон ч санаагүй юм, оронд нь шудрага мөн чанартай хэмээн өргөмжилсөн юм. Би хүн бүр урвамтгай зантай, харин би яагаад ч юм өөр, төрөхдөө л би ийм төрөлхийн шудрага зантай төрсөн гэж боддог байлаа. Миний бодол Бурханы эгдүү хүргэм байв. Энэ цэгт ирээд би Бурханы үгс бүхий өөр нэг мөрийг саналаа: “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. … Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван Сануулга”). Бурханы үгс надад Бурхан шудрага байдал гэдгээр үнэхээр хувийн ашиг хонжоо, ирээдүйн төлөвлөгөөгүйгээр Бурханд зүрх сэтгэлээ өгдөг хүнийг хэлнэ гэдгийг ухааруулсан юм. Бурхантай тохиролцож, хариу нэхнэ гэж байхгүй: Шудрага хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд амьдардаг. Шудрага хүн Бурханд асар их итгэлтэй бөгөөд хэзээ ч Түүнийг хуурах гэж оролдохгүй. Үүргээ биелүүлэхдээ тэд хичээнгүй, хэзээ ч зальдаж аливаа зүйлсээс зугатах гэж оролддоггүй, зоргоороо аашилдаггүй. Шудрага хүмүүс өөрсдийгөө Бурханы өмнөх бүх зүйлд илчилж, бас хувийн асуудал, бэрхшээлээ ах, эгч нартайгаа хуваалцах эрмэлзэлтэй байдаг. Шудрага хүмүүс түүхийг гуйвуулалгүй, илэн далангүй хэлдэг. Шудрага хүмүүс үнэнийг хэлдэг, хүн чанартай. Миний хувьд би шудрага хүн байхын утгыг ердөө ч ойлгоогүй байсан бололтой. Аливаа юмсыг шүүх миний эгэл ертөнцийн шүүлтээр Бурханы “шудрага хүн” гэдэг нь энэ эгэл ертөнцөд “цайлган хүнийг” хэлж байв. Бурханы “шудрага хүн” болон миний “шудрага хүн” гэдэгт адил зүйл бараг байхгүй гэдгийг би мэддэггүй байлаа. Би ямар мунхаг, тэнэг байгаа вэ!
Сатан хүнийг мянга мянган жил ялзруулсан: Бид бүгдээрээ Сатаны муу ёрын, авцалдаагүй байдал нэвт шингэсэн орчинд өсөж торнидог. Бидний үгс, зан байдал, нийгэмд бидний өөрсдийгөө авч явах байдал бүгд Сатантай тохиролцсоноос хамаарна. “Ухаантай хүн бага ярьдаг,” “Амиа бодохгүй бол хэн ч чамайг аврахгүй” “Шарыг харж шарвах, улааныг харж урвах” гэсэн Сатаны эдгээр алдартай үгс өөрсдийгөө аль хэдийн хүний нийтийн далд ухамсарт суулгаад байна: Тэд хэдий биднийг урвамтгай, зальжин болгодог ч бидний амьдралын салшгүй хэсэг. Бүх хүн төрөлхтөн урвамтгай, зальжин байдлаас болж зовж байгааг үзээд би өөрийгөө халдашгүй дархан, төрөлхийн шудрага гэж бодох болов уу? Би илэн далангүй, нээлттэй хүн болохоор шулуухан, илүү дутуу үггүй ярьдаг. Би мунхаг, тэнэг учраас бусдад байнга мэхлэгддэг, гэхдээ энэ би үнэхээр шудрага хүн гэсэн үг биш. Эргээд бодохоор би ямар олон удаа нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд худал, хуурмаг занг ашиглаж байсан юм бэ? Бурханд цэвэр ариун, хоёргүй сэтгэлээр итгэхийн оронд ирээдүйн ашиг хонжоог хайн ямар олон удаа сэтгэл түгшин хөрвөөсөн юм бэ? Би Бурханы төлөө бүх зүйлээ орхих аваас өөрөө юу ч үгүй үлдэхвий гэж айдаг байсан болхоор үргэлж Бурханаас амлалтыг, нэг л өдөр Түүний хаанчлалд багтана гэсэн баталгааг хүсдэг байв. Зөвхөн тэгэж байж би үнэнийг бүхий л зүрх сэтгэлээсээ санаа зовохгүйгээр хайх боломжтой болно. Ямар олон удаа би Бурханд итгэлгүй, үүргээ биелүүлэх явцдаа өчүүхэн гарз, ашиг хонжооны төлөө дэмий санаа зовж явсан юм бэ? Ямар олон удаа би Бурханы тааллыг хүртэхийн тулд “чанга дуутай ч хоосон үгсээр” ярьж шийдвэр гаргаж, больж байсан бэ? Ямар олон удаа би өөрийгөө ах эгч нартаа нээхээс хүлцэж, хувийн асуудал, хувийн бэрхшээлээ хуваалцах аваас тэд намайг дорд үзэхвий гэж эмээсэн бэ? Ямар олон удаа би сонор сэрэмжтэй, бусдыг сэжиглэн байж, зөвхөн миний итгэж ирсэн зүйлс өөрт минь ач тус авчирна гэж хэлсэн бэ? Үүний улмаас миний итгэлийн ойлголт, миний оруулсан хувь нэмэр, миний Бурхантай хийгээд бусадтай харилцах харилцаа урвамтгай зангаар бүхэлдээ халдварлагдсан байв. Та нар намайг хором бүрт урвамтгай зангийн уг чанарын дагуу амьдарч байсан гэж хэлж болно.
Шудрага хүмүүс гэдэг зөвхөн илэн далангүй ярьдаг, цайлган хүнийг хэлдэг бус харин үнэнболоод хүн чанарыг зэмшдэг хүмүүсийг хэлдэг гэдгийг үзүүлж намайг гэгээрүүлсэн Бурхан танд баярлалаа. Бурханы тодорхойлолтоор намайг шудрага хүн биш, харин ч Сатаны урвамтгай уг чанар, Бурханы илчилсэн урвамтгай байдлаас бож зовж байгаа хүн гэдгийг надад үзүүлсэн Танд мөн талархъя. Хүндэт Бурхан минь одооноос би өөрийгөө шудрага хүн болгохын төлөө зориулна. Би танаас намайг илчилж, өөрийнхөө урвамтгай уг чанарыг сайтар ойлгох боломж олгохыг гуйж байна. Тэгэх аваас би өөрийгөө жигшиж, махан биеэ үгүйсгэж, үнэн ба хүн чанарыг эзэмшсэн шудрага хүн удахгүй болно.
Read More

2019-04-20

Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь

И Рань   Лайву хот, Шаньдун муж
Хэсэг хугацааны өмнө, чуулганы ажилтнуудаа өөрчилдөг зарчмын талаар ойлголтгүйгээсээ болж чуулганы нэгэн ахлагч солигдох үед дотор минь нэгэн ойлголт гарч ирэв. Өөрийн харж чадах зүйлээсээ үндэслэн бодвол тэр эгч үнэнийг хүлээн авах болон үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан ба ялзралын тухай өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймд, үнэнийг тийм ихээр эрэлхийлдэг байсан хэн нэгнийг солигдсоныг хүлээж авч чадаагүй. Тэр ялзралын тухай хэтэрхий их илэрхийлдэг байгаад ахлагч нь түүнийг буруу ойлгож үнэний мөрийг хөөдөггүй хүн гэж бодоод сольсон байж болох уу? Хэрвээ үнэхээр тийм бол үнэнийг эрэлхийлж байсан хэн нэгний суралцах боломж сүйрсэн хэрэг биш гэж үү?
Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь
Би энэ талаар маш их эргэлзэж байх үедээ чуулганаас гаргасан ажлын зохицуулалтын тухай: “Бурханы гэр бүлийнхэн мөн чанарынхаа дагуу хүмүүсийг сургах, ашиглах шийдвэрээ гаргадаг” гэсэн ишлэлийг уншив. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг мөн чанартай бол Бурханы гэр бүл түүнийг хэзээ ч хаяхгүй; хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй л бол тэд эргэлзээгүй өөрчлөлтийг биеэрээ туулан мэдэрнэ. Хэрвээ хүн үнэний мөрийг хөөх мөн чанартай бус бол өөрсдийн үүрэг хариуцлагаа үгүйсгэдэг, зөв замыг дагадаггүй бол сургалт авах үнэ цэнэгүй бөгөөд Бурхан ч гэсэн ийм төрлийн хүнийг төгс болгож чадахгүй. Бурхан хэн нэгнийг төгс болгохыг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр бүл мөн тэднийг сургаж чадахгүй. … Тэгэхээр хүмүүсийн учир зүйг олохын тулд Бурханы ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу хандах ёстой. Энэ бол Бурхантай хамтран ажиллах, Бурханд үнэнээр үйлчлэх цорын ганц арга зам юм. Хэрвээ, Бурхантай хамтран ажиллах энэхүү үр дүнтэй аргыг хэрэглэхгүй бол Бурханы ажил тасалдаж Бурханы хүсэл бүхэлдээ зөрчигдөнө” (“Зарим асуудлын талаар нөхөрлөх нь”, 1 дүгээр Чуулганы ажлын Нөхөрлөл ба Ажлын зохицуулалтын хураангуйгаас). Эдгээр үгсийг ойлгох гэж хичээх зуураа хэн нэгнийг дэвшүүлэх эсвэл солиход чуулганы ашигладаг зарчим гэж байдаг болохыг би ойлгосон. Энэ нь Бурханы ажлын шаардлага ба хүмүүсийн мөн чанарын дагуу хийгддэг бөгөөд хүмүүсийг мухар сохроор хүссэнээрээ ашиглаж, сольдоггүй болохыг би ойлгосон. Түүнээс гадна чуулган хүмүүсийг зарим нэг завхрал илэрхийлсэн гэсэн үндсэн дээр халж сольдоггүй харин юмсыг мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Хэрвээ хүний мөн чанар нь үнэнийг эрэлхийлэх явдал бол чуулган тэднийг орхихгүй, үнэнийг эрэлхийлж буй хүнийг огоорч мартан, сүйрүүлэхгүй гэдэгт маргах зүйлгүй. Тийм учраас би Бурханы өмнө очиж залбирч, удирдамж эрэлхийлсэн: “Өө Бурхан минь! Би Сатаны улмаас үнэхээр гүнзгий ялзарсан гэдгээ, Таны ажлын талаар ойлголтгүй, Тантай хэзээ ч нийцэхгүй олон олон үзэл бодлыг дотроо агуулсан гэдгээ мэднэ. Өнөөдөр Таны удирдамжин дор хүмүүсийг сонгох, сургах, солих чуулганы арга зам нь байнга Таны ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу байдаг болохыг би мэдлээ. Чуулганы ажлын зохицуулалтын талаар өөрийн үзэл бодолтой болсон ч гэсэн би тэр халагдсан эгчийн мөн чанарыг сайн ойлгоогүй л байна. Би Танаас намайг удирдан хөтлөхийг гуйж байна; өөрийн гуйвуулга болон алдаанаасаа болоод Бурханы ажлыг одооноос эхлэн тасалдуулахгүй байхын тулд тодорхой харахад минь намайг хөтлөөч..”
Залбирсныхаа дараа би, Бурханы удирдамжин дор, ажлын зохицуулалтыг хүлээн авч эдгээр үгсийг уншсан: “Бурханы үгийг уншсанаар, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзарсан байдлаа Бурханы үгийн дагуу хэмжиж чадна. Тэд Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг, зөвхөн Бурханы үгсийг ойлгоход бус түүнчлэн өөрсдийгөө ойлгохын тулд хийдэг. Ямар ялзрал илэрхийлэгдсэн нь хамаагүй тэд үүнийг ил гаргаснаар ах эгч нар ямар нэгэн бодит зүйлд хүрэхийн зэрэгцээ, тэд өөрсдийн ялзралын асуудлыг шийдвэрлэж чаддаг. Энэ нь мөн хүмүүсийг Бурханы үг рүү удирдан хөтлөх хамгийн сайн арга барил юм. … Зөвхөн бичигдмэл утгын талаар ярьдаг, жинхэнэ бодит байдал үгүй хүмүүс Бурханы гэр бүлд ахлагч байх гавьяагүй. Ийм төрлийн ахлагч нар, ажилчид солигдвол зохино” (Нөхөрлөл болон ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бурханд үйлчлэхийн тулд хүн бүх төрлийн хүмүүсийг ялгаж сурах ёстой”). Эдгээр үгс намайг Бурханы үгийг уншсанаар үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзрал, завхралаа Бурханы үгээр хэмжиж чаддаг, Бурханы үгсийн мөн чанарыг үнэнзөвөөр ойлгодог, өөрсдийн завхралынхаа уг чанар, мөн чанарыг үнэн зөвөөр ойлгодог болохыг ухаарч мэдэхэд хүргэсэн. Тэдний нөхөрлөл хүмүүст жинхэнэ замыг илчлэн харуулж, хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Цаашилбал, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тэд өөрсдийн асуудлаа шийдэж, амь руу орох, зан чанартаа өөрчлөлт гаргахад анхаарч чадна.
Энэ цаг үед би солигдсон эгчийн тууштай байдал, ажлын гүйцэтгэлийг нарийвчлан санасан. Хэдийгээр бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ тэрээр үндэслэлтэй, нэлээн мэтгэлцсэн үгс ашиглан уран цэцэн, урт яриа өрнүүлдэг боловч амь руу дотогшлох болон өөрийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлээгүй, маш бардам, өөрийгөө зөвтгөсөн байдалтайгаар дандаа амьдарч, бүх зүйлийг сайн хийдэг гэж итгэдэг байсан. Үнэн хэрэгтээ, түүний ажил эмх замбараагүй байжээ. Хэрвээ түүний хүлээн авсан, нөхөрлөн хуваалцсан зүйлс үнэний мөн чанарын тухай үнэн зөв ойлголт байсан бол өөртөө туслахын тулд тэр ойлголтоо яагаад ашиглаж чадаагүй юм бэ? Ахлагч түүний алдаатай талуудыг онцлон ярьж түүний ажилд оршин байгаа ноцтой асуудлуудад нухацтайгаар хандан энэ талаар түүнтэй харилцахад эгч толгойгоо байнга дохиж хүлээн авч байгаагаа, зарчмын дагуу ажлаа хийх хүсэлтэйгээ илэрхийлж байсан ч далдуур зарчмыг зөрчдөг хуучин арга замаа хамгаалж, өөрийнхөө хүссэнээр юмсыг хийж ажилд дахин хохирол учруулсан. Түүнтэй харилцахад тэр гадна талдаа маш их гэмшсэн байдалтай байсан боловч дараа нь ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр тэрээр өөрийнхөө тухай ойлголтоо ярьж ялзралынхаа талаар нээсэн ч гарсан үр дүн нь бусад хүмүүсээр өөрийгөө хүндлүүлэх, түүний тухай өндөр хэмжээнд бодох, хүмүүсийг түүний өмнө авчрах зэрэгт чиглэсэн байлаа. Юмсыг нээлттэйгээр илчлэн гаргах түүний арга зам хэнд ч ямар ч үр ашиг авчраагүй юм. Энэ нь зөвхөн хүмүүст хохирол учруулж, хууран мэхэлж чадсан юм. Тэр олон жил ажиллаж өөрийгөө үгчилсэн ойлголтоор цэнэглэсэн хэдий ч амь доторх түүний зан чанар огт өөрчлөгдөөгүй болохыг би түүний тууштай гүйцэтгэлээс олж харсан. Эсрэгээр тэр улам ч бардам, биеэ тоосон болжээ. Тэр бол үнэнийг эрэлхийлдэг нэгэн ч биш, цэвэр үнэнийг хүлээн авсан эсвэл сайхан нөхөрлөдөг нэгэн ч биш байжээ гэдгийг би зөвхөн одоо л ойлгож ухаарч байна. Түүнийг сургахын хэрэг байхгүй байсан бөгөөд хэрвээ тэр байр сууриндаа хэвээр үлдсэн бол чуулганы ажлыг гацааж, ах эгч нарыг хохироож л чадах байв. Түүнийг сольсон нь Бурханы үнэнхүү зөвт байдал байсан ба Бурханы хувьд түүнийг аврах илүү сайн арга зам байсан ажээ. Ингээгүй бол тэр гадаад байдалдаа хууртагдсан хэвээр байж арга барилынхаа алдаа дутагдлыг олж харахгүйгээр эцэст нь Бурханы шийтгэлд унах байлаа.
Зөвхөн энэ хэрэг явдлаар дамжуулан би өөрийгөө онолын төдий мэдлэгтэй, ажлын зохион байгуулалт болон үнэний тухайд зөвхөн бичигдмэл утгад анхаарлаа хандуулдаг, үнэний тухай ямар бага ойлголттой байснаа олж харсан. Ажлын зохион байгуулалт дахь Бурханы хүслийг ойлгож авахад би анхаарлаа хандуулсангүй, бас надад үнэний тухай үндсэн ойлголт байсангүй. Тиймд би хүмүүсийн мөн чанарыг бүрэн ойлгож чадахгүй хэвээр дуусаж, харин ч эсрэгээр үнэнийг хайсан нэгнийг андуурч ташааран халчихлаа гэж бардамнан санаа зовж байжээ.
Өө Бурхан минь! Даржин, харалган, харамсмаар байдлыг минь харуулж, үнэнгүйгээр хүн аливаа зүйлийн мөн чанарыг бүхлээр нь ойлгож чадахгүй харин гадаад өнгөнд хууртдаг гэдгийг ухааруулсан Таны илчлэлт, гэгээрлийн төлөө Танд талархъя. Зөвхөн, үнэнийг ойлгосноор л хүн амин чухал ажлыг сайн хийж чадна. Өө Бурхан минь! Өнөөдрөөс эхлээд би, үнэний мөрийг хөөхдөө илүү их хичээл зүтгэл гаргахыг, бүхий л зүйлд Таны хүслийг эрэлхийлж, даруй Танд хэрэгцээтэй байхыг би хүсэж байна.
Read More

2019-04-19

Би Христийг харахад нийцэхгүй

Хуанбао    Далиан хот, Лиаонин муж
Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш Христийн хувийн үйлчлэлийг хүлээн авч чадах, Түүний сургаалыг өөрсдийн чихээрээ сонсож чадах ах эгч нарыг би байнга бахдан биширдэг байсан. Ирээдүйд нэгэн өдөр Христийн сургаалыг сонсож чадах бол ямар гайхамшигтай байх бол, мэдээжийн хэрэг Түүнийг харвал бүр ч их гайхамшигтай байна даа гэж би зүрх сэтгэлдээ боддог байв. Гэхдээ сүүлд нь Түүний нөхөрлөлийг сонсох тусам, Түүнийг харахад би нийцэхгүй юм байна гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон.
Би Христийг харахад нийцэхгүй
Энэ бол Нөхөрлөл ба Амийн оролтын талаар номлох номны 1-3 дугаар боть хэвлэгдсэн үед болсон явдал. Нэгдүгээр ботийг сонсоод Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн маш сайн ярьсан юм шиг санагдсан. Хоёрдугаар ботиос нэг эгчийн нөхөрлөлийг сонсоод (энэ бол, эдгээр нь Христийн нөхөрлөл гэдгийг хэн нэгэн надад хэлэхээс өмнө болсон явдал), ялангуяа мэдлэгийг хэрхэн харах вэ гэдэг асуудлын талаар Түүнийг ярилцахад нь энэ эгч зүгээр л Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний доорх удирдагч юм байна гэж бодсон. Тэгээд ч ах эгч нарын зүгээс ямар нэг сонирхсон реакци үзүүүлээгүй болохоор миний таавар зөв гэдэгт итгэлтэй байлаа, дээр нь энэ эгч Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн шиг сайн ярьж чадаагүй гэж надад санагдсан учраас би түүнийг анхааралтай сонсоогүй. Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний нөхөрлөлийн дараагаар Гуравдугаар ботийг дуулсныхаа дараа, би нөгөө эгчийн “энэ ахын нөхөрлөлийн талаар одоо…,” гэж хэлэхийг сонсоод энэ эгч бол Ариун Сүнсэнд ашиглагдсан тэр хүний доорх удирдагч юм байна гэдэгт бүр илүү итгэлтэй болсон, яагаад гэвэл бидний дэлхий дээр эхлээд удирдагч нар ярьдаг дараа нь тэдний удирдлаганд байгаа хүмүүс ярьдаг. Тиймд би “Дараа завтай болохоороо үүнийг сонсоно оо” гэж бодон чанга яригчийг унтраасан. Харин тэр эгчийг үнэн хэрэг дээрээ Христ байсныг мэдсэн өдрөө би бүр цочирдож эцэст нь сургаалын үг нэг бүрийг нухацтайгаар сонссон.
Түүний дараа би: Би яагаад Христийн нөхөрлөлийг өөрийн биеэр сонсох гэж тэгж их хүсэн тэмүүлсэн юм бэ? Тэр эцэст нь бидэнд хандан ярихад би ялган таньж чадаагүй. Би өөрийн нөхцөлдөө тааруулан Бурханы үгийг идэж ууж эхэлсэн ба Бурхан: “Бүх хүн Есүсийн жинхэнэ дүр төрхийг харахыг хүсэж Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харж, Түүнтэй хамт байхыг хүсэхгүй ах эгч дүүс байхгүй гэдэгт би итгэж байна. Есүсийг харахаас өмнө, тодруулбал, бие махбодтой болсон Бурханыг харахаасаа өмнө Есүсийн талаар, тухайлбал, гаднах төрх, ярьж байгаа байдал, амьдралын хэв маяг гэх мэт олон зүйлийн талаар хүнд бодол эргэлддэг. Гэсэн хэдий ч, Түүнийг бодитоор харах тэр мөчид бодол төсөөлөл чинь даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Чи мэдмээр байна уу? Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй, гэхдээ хүн Христийн мөн чанарыг өөрчлөхийг бүр ч илүү хүлцэхгүй. Чи Христийг үхэшгүй мөнхийн агуу нэгэн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн чиний итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харах зохистой гэж чи бодож байгаа, гэхдээ Би чамайг бодитой барьцтай зүйлээр өөрийгөө хөгжүүлээсэй гэж урин дуудах байна! Өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүс бүдэрч алдсан бөгөөд алдах ч болно; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын алдаа гаргадаг шалтгаан юу вэ? Чухамдаа шалтгаан нь чиний бодолд байгаа эрхэм дээд, хүндлүүштэй Бурханд оршино. Гэхдээ жинхэнэ үнэн бол хүний хүсэж бодсоноор болохгүй. Христ зөвхөн эрхэм дээд биш, харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр ердөө л нэг Хүн биш, … Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хүссэнээр байдаг. … Та нар Христийг аль хэдийн жирийн хүн болж ирсэн мэтээр хандаж Түүний үгийг жирийн хүнийх шиг хүлээн авдаг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас). гэж хэлсэнийг харсан. Бурханы үгтэй харьцуулаад, эцэст нь Христийн нөхөрлөлийг сонсоход миний ялзарсан зан чанар хэрхэн илэрсэн тухайд би бодсон. Би Христийн сургаал, нөхөрлөлийг өөрийн чихээрээ сонсох гэж хүссэн, гэхдээ эцэст нь Христийн нөхөрлөлийг сонсон ч, би хайхраагүй. Би Христийг ердийн л нэг эгэл хүн гэж харсан. Үүний шалтгаан нь би Христийн мөн чанарыг ойлгоогүй, Христ даруу төлөв, нууцлаг байдгийг ойлгоогүй, дээр нь Христийн талаар маш их бодол, үзэлтэй байсан юм. Христийн нөхөрлөлийг би Түүнд шууд ойртон очдог ах, эгч нар болон Түүний нөхөрлөлийг өөрсдийн чихээрээ сонсох боломжгүй бусад хүмүүсийн хүрээнд хязгаарлагдах ёстой хэмээн төсөөлдөг байсан; Христийн нөхөрлөлийг дагалдан, Өөрийн ялгамж чанараа Христ олон нийтэд зарлана гэж би төсөөлсөн; Христийн нөхөрлөлийг бусдаас өөр хоолойгоор олон сайхан үг хэллэгийг хослуулан, ер бусын хүн шиг ярина гэж би төсөөлж байсан; Христийн нөхөрлөлийг би ах эгч нарын хөөрч догдолсон, оргилсон уухай дагалдана гэж төсөөлсөн; хэрвээ Ариун Сүнсээр ашиглагдсан хүн, Христ хоёр ээлжлэн ярих байсан бол Христ эхлээд ярьж сүүлд нь Ариун Сүнсээр ашиглагдсан тэр хүн ярих байсан гэж бодсон… Христийг онцгой байдлаар төсөөлсөн учраас би Түүний ажил, үгийг өөрийн төсөөллийнхөө хүрээнд хязгаарласан. Бодит байдал миний төсөөлсөнтэй зөрөхөд би Христэд ердийн хүний адил хандсан бөгөөд бусад хүмүүс нөхөрлөлөөс маш ихийг хүртэж чадсан бол би юунд ч хүрээгүй, харин тэгэхийн оронд өөрийн бардам, ихэрхүү, үнэнийг үл тоомсорлосон сатанлаг чанараа харуулж харин өөрийгөө Христийг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцдэг нэгэн болгосон байв.
Сүүлд би Бурханы үгнээс: “Та нар Христийг байнга л харахыг хүсдэг. Гэхдээ өөрийгөө ингэж дөвийлгөх хэрэггүй; хүн бүр Христийг харж болно: гэхдээ хэн ч Христтэй харахад нийцэхгүй гэж Би хэлнэ. Учир нь хүний уг чанар ёрын муу, сайрхал омог бардам, тэрслүүгээр дүүрэн, тэгээд Христийг харахаараа уг чанар чинь чамайг сүйрүүлж чамайг үхлээр яллана” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас). “Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ та нар Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? … Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас). гэсэн байхыг олж үзсэн. Эндээс Бурханы үгс надад намайг хэтэрхий бардам, хэтэрхий тэрслүү, бас хэтэрхий дээрэнгүй, эрх мэдэл, албан тушаалтай нэгнийг анхааралтай сонсож зөвшин толгой дохьдог гэдгийг, мөн хэдийгээр үнэнийг ярьж байсан ч эрх мэдэл, албан тушаалгүй хүмүүсийг сонсохооргүй хэмжээнд дорд үздэг байсан тул Бурханы дуу хоолойг ялган таньж чадаагүй гэдгийг маань ойлгуулсан. Би нөхөрлөлийн тухай сонсохоороо үнэнд анхаарлаа төвлөрүүлдэггүй, үнэнийг олж авах гэж хүсдэггүй байсан, харин түүний оронд ухаан санаагаа таамаглал дэвшүүлэх, эрэн сурвалжлах зэрэгт зориулсан. Би бардамнал, тэрслүү байдал, үзэл бодол, төсөөллөөс өөр юу ч илрүүлээгүй. Над шиг бардам, тэрслэгч, үнэнийг хүлээж авдаггүй нэгэн, над шиг ачлал хүндлэлгүй эсвэл үнэнийг хүсэмжилдэггүй хүн хэрхэн Бурханы дуу хоолойг сонсож, мэдэж чадах вэ дээ? Христийг харахад би яаж нийцэх вэ?
Тэрхүү илчлэлтээр дамжуулан би эцэст нь, хэдийгээр Христийг харахыг хүссэн ч би Түүнийг харахад нийцэхгүй, учир нь Сатаны намайг ялзруулсан нь хэтэрхий гүнзгий, уг чанарынхаа хувьд би бардам бас тэрслэгч, надад үнэн байхгүй, үнэнийг хайрлах хайр байхгүй, би Христийн мөн чанарыг ойлгодоггүй, эрүүл бус бодлын үүднээс шүүдэг, надад хэтэрхий олон ойлголт, бодлууд байдаг, бас миний итгэдэг Бурхан бол одоо ч гэсэн, сүртэй, уран цэцэн үгтэй бие хүний дүр төрх болох тодорхойгүй Бурхан юм байна гэдгийг ойлгосон. Харин Христийг үнэхээр харах үедээ хэдийд ч миний үзэл үндэслэж, бардам зан маань нахиалж, миний тэрслүү чанар намайг сүйрүүлж мэднэ. Одоо би өөрийгөө үнэнээр зэвсэглэж Бурханы үгсээр дамжуулан Христийн мөн чанар болоод өөрийн ялзарсан уг чанарыг ойлгох эрэл хийж, Христийг ойлгодог, бишрэн хүндэлдэг хүн болох ёстой.
Read More

2019-04-18

Бодитой Бурхан бол Бурхан өөрөө гэдгийг чи мадах ёстой


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бодитой Бурхан бол Бурхан өөрөө гэдгийг чи мадах ёстой” (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы махбод дахь илрэлт гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг ажлыг Түүний хэвийн хүн чанараар дамжуулан Бурханы махбод болсон бие хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хүн чанар дахь ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь бодитой Бурхан махбодоор илрэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал, Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадах бөгөөд бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчилж, хүн чанар дахь ажлыг нь тийм ч их анхааралтай авч үзэхгүй байхаа больж, хэт туйлширдаггүй, мөн ямар ч тойруу замаар явдаггүй болох болно. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгдэж, ингэснээр хүмүүс Түүнийг тод томруун, амьд, үнэн бодитой болохыг харж чаддаг.”
Read More

2019-04-17

Үнэнийг хүлээн авдаг нэгэн болоорой


Magtan duu “Үнэнийг хүлээн авдаг нэгэн болоорой” Есүс Христийн эргэн ирэлтэд хэрхэн хандах бэ? Өөрийн замаа сонго, үнэнийг бүү үгүйсгэ Эсвэл Ариун Сүнсийг бүү доромжил. Мэдлэггүй бүү бай, биеэ бүү тоо. Ариун Сүнсний зааврыг дуулгавартай дага. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авах бүхэнд агуу аврал байна. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авахгүй бүхэнд яллалт байна. Өө- Үнэнийг хүсэмжилж, үнэнийг эрэн хай. Зөвхөн ингэж чи ач тусыг хүртэнэ. Үнэнийг сонссон мөртлөө хамраа сөхдөг нэгэн нь үнэхээр мунхаг бөгөөд мэдлэггүй байна. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авах бүхэнд агуу аврал байна. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авахгүй бүхэнд яллалт байна. Өө- Өө- үнэнийг хүлээн ав, өө- үнэнийг хүлээн ав. Бурханы итгэлийн замдаа зөөлөн гишгээрэй. Яаруу дүгнэлт битгий хийгээрэй. Бурханд итгэх итгэлдээ энгийн эсвэл хайнга хандаж болохгүй. Түүнд итгэдэг хүмүүс хүндэтгэлтэй, даруу байх ёстой. Үнэнийг сонссон мөртлөө дүгнэлт хийх гэж яардаг, Эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардам зангаар дүүрэн байна. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авах бүхэнд агуу аврал байна. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авахгүй бүхэнд яллалт байна. Өө- Есүст итгэдэг хэн ч хараал, яллах эрхгүй. (Өө- үнэнийг хүлээн ав.) Чи ухаантай байж, үнэнийг хүлээн авах ёстой. Есүсийн эргэн ирэлт нь үнэнийг хүлээн авах бүхэнд агуу аврал байна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-04-15

Та нар үйл хэргээ анхаарах учиртай


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нарт оршин тогтнох хөрөнгө дутдаг ба Намайг юм уу үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр, эсвэл бүхэлдээ хоосон сургаалд үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын үйл хөдлөлийг ажиглаж, санаа зорилго, ёрын муу үр жимсийг чинь шинжилж байдаг. Хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр зүрх сэтгэл болон сүнсээ үнэхээр тавьсан нэгнийг Би ер олоогүй. Иймд Би илэрхийлэхийг хүссэн бүх үгээ ийм хүн төрөлхтөнд хий дэмий цутгахыг хүсэхгүй байна. Би дуусгаагүй ажлаа дуусгаж, Өөрийн хараахан авраагүй хүн төрөлхтнийг аврахаар зүрх сэтгэлдээ төлөвлөж байна. Гэсэн хэдий ч, Миний авралыг болон Миний үгний хүнд хайрладаг үнэнийг Намайг дагадаг бүхэн хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи тэнгэрийг түнэр харанхуй бүрхсэн, орь дуу хэзээ ч тасардаггүй баргар хүйтэн ертөнцийг бус, агаар нь анхилуун үнэрээр дүүрэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна. ”

Read More