2019-01-06

Бурханы хамгаалал: Миний зургаан настай ач хүүгийн гайхамшигтайгаар эсэн мэнд үлдсэн тухай гэрчлэл

Христэд итгэгч Ван Игийн зургаан настай ач хүү зам тээврийн осолд орсон бөгөөд энэ тухай Ван И сонсох үед ач хүү нь аль хэдийн эмнэлэгт эмчлүүлж байв. Тэрээр асар их сул дорой байдал, шаналал мэдрэв. Дараа нь тэрээр Бурханд залбиран, Бурханд найдах бөгөөд ач хүүгээ Бурханд даатгасны дараа гайхамшиг тохионо!
Хятад, Ван И
Бурханы хамгаалал: Миний зургаан настай ач хүүгийн гайхамшигтайгаар эсэн мэнд үлдсэн тухай гэрчлэл

“Байна уу? Авга эгч үү? Хурдан хэсгийн эмнэлэг рүү хүрээд ир. Ач хүү чинь том ачааны машинд дайруулаад, бие нь хүнд байна. Яг одоо эмчлүүлж байна! Хурдлаарай!”
Энэхүү яаралтай дуудлага одоогоос бараг 7 жилийн өмнө, 2011 оны 12-р сарын 15-ны орой тийш ирсэн юм. Бага ач хүүгийнхээ орсон зам тээврийн ослыг бодох бүрд би одоо ч үргэлжлэх айдсыг мэдэрдэг ...
Долоон жилийн өмнө ...
Тэр өдөр утсаа тавьсны дараа бүх бие минь дагжин чичирч, тэр дороо уйлж эхэлсэн юм. Зүрхийг минь хутгаар сийчих мэт санагдаж, тэвчишгүй шахам байв. Ашгүй миний том ач хүү намайг барьж авлаа, тэгээгүй бол би унаад өгөх байв.
Эмнэлэг рүү яран очих үедээ би ач хүүгээ дүүрэн цусан дунд хэвтэж буйг төсөөлөхгүй байж чадсангүй. Тэгээд би дотроо “Бага ач маань ердөө зургаахан настай. Том ачааны машинд мөргүүлээд амь гарч чадах болов уу? Ямар нэг зүйл буруугаар эргэвэл би хүү болон бэрдээ юу гэж хэлнэ ээ?”
Би шаналалд автаад байх яг тэр үед том ач хүү минь надад чин сэтгэлээсээ ингэж хэлэв: “Эмээ, битгий уйл даа. Хамтдаа Бурханд залбирч, дүүг маань Бурханы гарт даатган, түүнийг хамгаалаач гэж Бурханаас гуйцгаая.” Том ач хүүгийн маань үг надад сануулга болов. Тийм ээ, Бурхан бол бидний амийн булаг бөгөөд хувь заяа маань бүгд Түүний гарт атгаастай байдаг. Би бага ачийнхаа амийг Бурханд даатгах ёстой. Ингэж бодон би Бурханд ач хүүгээ даатгасан залбирал хэлж, зүрх сэтгэл минь жаахан ч гэсэн тайвшрав.
Түргэн тусламжийн өрөөний гадаах сэтгэл түгшээсэн хүлээлт
Тэр оройн 9 цагт би төрөл төрөгсдийнхөө хамт эмнэлэг рүү яаран очив. Эмч надад ач хүүгийн маань зүрх хэвийн ажиллаж байгаа тухай хэлж, шинэ мэдээ байвал надад мэдэгдэнэ гэв. Тэр түргэн тусламжийн өрөөний гадаа тэвчээртэйгээр хүлээхийг биднээс хүссэн юм.
Цаг хором хормоор, минут минутаар алгуурхнаар сажилж, гадаа бороо зөөлхөн шивэрч, бороон дусал түг түг хийн дусалж байв. Тэр мөчид нөхөр минь санаа нь ихэд зовсондоо сэтгэлээ барьж дийлэлгүй уйллаа. Нөхрөө ингэж хараад зүрх минь шимширч, би ч мөн цурхиран уйлж эхлэв. Гэвч би Христэд итгэгч байснаа гэнэт санаж, Бурханд хурдхан залбирав: “Өө Бурхан минь! Ач хүү минь зам тээврийн осолд орж, одоо би их шаналал дунд, тун сул дорой байна. Үүнийг би яаж туулахаа мэдэхгүй байна, Таныг намайг чиглүүлж, замчлаач гэж гуйя.”
Бурханд залбирсныхаа дараа би Бурханы дараах үгийг санав, “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: ....Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?” Тийм ээ, Бурхан бүх зүйлийг бүтээж, хүн төрөлхтнийг ч бүтээсэн. Бүх зүйлийн хувь заяа, хүний хувь заяа төдийгүй амьдрал, үхэл, өвчин, өтөл нас, сайн зол завшаан, сайн эрүүл мэнд зэрэг бүгд Бурханаар урьдчилан заяагдаж, захирагддаг бөгөөд ямар ч хүн эдгээрийг хянаж, өөрчилж болдоггүй. Бага ач хүү маань түргэн тусламжийн өрөөнд эмчлүүлж байсан бөгөөд аливаа зүйл яаж өрнөхийг би урьдчилан таах юм уу, өөрчлөх чадваргүй байв. Энэ бүгд Бурханы хяналт дор байсан бөгөөд яг одоо миний хийж чадах ганцзүйл гэвэл Бурханы гарт ач хүүгээ даатгах байлаа. Ингэж бодон миний амгалан бус зүрх сэтгэл дахин амар тайвныг олов.
Ач хүү минь хэрхэн мөргүүлсэн тухай
Хэдэн цагийн дараа манай нөхөр ач хүүг маань яаж зам тээврийн осолд орсныг надад нулимс урсган нэгд нэгэнгүй ярьсан юм ...
Тэр үед манай нөхөр ач хүүг маань хөтлөөд цуг алхаж байтал ач маань гэнэт өвөөгийнхөө гарыг тавьж, шууд зам руу гүйгээд орчихжээ. Арван хоёр дугуйтай хүнд ачааны тэрэг яг хажуугаар нь явж байж таарсан бөгөөд ач хүү маань арван метр гаруй шидэгдсэн байна. Жаахан царай нь, ам хамар нь цусаар бүрхэгдэж, хөвөнтэй хувцас бүгдэд нь цус нэвчжээ. Усны нэг гутал нь ч бас цусаар дүүрсэн байв. Үүнийг сонсоод би ихэд гуниглаж, нулимс минь тасарсан зүүлтийн сувд адил цувран унаж байлаа. Ач хүү минь ингэж аймшигтайгаар мөргүүлснийг би огт мэдээгүй юм – ач минь амиа алдах аюулд байсан гэж үү? Ийм жаахан хүү шүү дээ ...
Шаналахад минь Бурханы үг дахин нэг удаа ирж, намайг гэгээрүүлэв:Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяаг хянадаг уу?Бурханы үг намайг өөрөөсөө ичихэд хүргэв;  Би үнэхээр л Бурханд ийм өчүүхэн итгэлтэй байжээ. Итгэгч болон үл итгэгч, ерөнхийлөгчөөс эгэл ард хүртэлх бүх давхаргын хүмүүс, хүн нэг бүр Бурханы гарт байдаг. Бага ач маань хэр удаан амьдрахыг ч бас Бурхан урьдчилан тогтоосон бөгөөд ач маань энэ удаад амьд үлдэх хувьтай бол үхэх цаг нь болоогүйг харуулна, тэгээд би Бурханд хамгаалалтынх нь төлөө талархах ёстой; гэхдээ ач маань золгүй байвал би зүгээр л дагах ёстой.Үүнийг ойлгоод би толгой бөхийн, Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь! Би танд үнэхээр өчүүхэн бага итгэлтэй юм, тэгээд би Таны гарт ач хүүгээ дахин даатгамаар байна. Ач минь сэрсэн ч бай, үгүй ч бай, би Таны дээд эрхэнд захирагдахад бэлэн байна.” Ийм маягаар залбирсны дараа зүрх сэтгэл минь Бурханд итгэх итгэлээр дүүрч, би ихэд амар тайван боллоо.
Гайхамшиг тохиов
Дараа өдөр нь ач хүү минь бас л ухаан ороогүй байв. Нөхөр минь өдөржин үг ч дуугарсангүй, хоолойгоороо хоол ч давуулсангүй, цурхиран уйлангаа надад ингэж хэлсэн юм: “Ач хүү минь ухаан орохгүй бол бид байшингийн дээврээс үсэрч, ачтайгаа цуг үхэх хэрэгтэй.” Нөхрийгөө ингэж хэлэхийг сонсоод би маш их шаналав. Тэр үед би Бурханы дараах үгийг саналаа: Би та нарын хүчит цамхаг, Би та нарын орогнол, Би та нарын дэмжлэг, мөн түүнчлэн Би та нарын Төгс Хүчит Нэгэн, Би та нарын бүх зүйл билээ! Бүх зүйл Миний гарт байдаг, ” Бурханы үг надад итгэл өгөв – Бурхан бол миний хүчит цамхаг, миний ар тал, түшиг бөгөөд ач хүү минь Түүний гарт байгаа, надад айх зүйл гэж байхгүй. Ингэж бодоод би нөхрөө тайтгаруулахаар их хичээж, ингэжхэллээ, “Битгий тэнэг зүйл хий. Байшингийн дээврээс үсэрлээ гээд ач хүү маань аврагдах уу? Ачийн маань үхэх, сэхэх эсэх нь Бурханы гарт байгаа. Зүгээр л зүрх сэтгэлээ тайвшруулж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагд.” Намайг ингэж хэлэхийг сонсоод нөхөр маань дахиж юм хэлсэнгүй.
Гурав дахь өдөр нь бага ач минь гайхамшигтайгаар ухаан орлоо! Бид маш их баярлаж, бүгд нулимстайгаар инээмсэглэн, зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байлаа! Эмч ач хүүгийн маань ухаан санаа хэр байгааг шалгахыг хүсэж, нөхөр бид хоёр луу дохин: “Энэ хоёр хүн хэн бэ?” гэж асуув. Ач хүү маань бидэн рүү хараад, нүдээ анивчин, цээлхэн хоолойгоор, “Нэг нь манай эмээ, нөгөө нь манай өвөө байна” гэв. Ачийн маань ийм тод ярихыг сонсоод тэнд байсан бүх хүн сэтгэл догдолсондоо инээд алдацгааж, эмч надад гайхширан ингэж хэлэв: “За, танай ач хүү үнэхээр л маш азтай хүү юм! Тэгтлээ айхтар мөргүүлсэн байж гуравхан өдрийн дараа ухаан орж, ухаан санаа нь ийм цэлмэг байна гэдэг бол гайхамшиг! Энэ үнэхээр гайхамшиг!” Би толгой дохисоор байсан бөгөөд талархлын нулимс унаган мэгшихгүй байж чадсангүй.
Ослоос долоо хоног өнгөрсний дараа ач хүү маань эрчимт эмчилгээний тасгаас гарав. Эмч бидэнд ингэж хэлсэн юм, “Үнэнийг хэлэхэд, танай ач хүү үнэхээр маш их азтай байлаа. Ачаас тань хөнгөн нөхцөлд ирсэн бусад хүмүүс ч арав хонож байж л эрчимт эмчилгээний тасгаас гардаг юм. Танай ач хүү дөнгөж зургаахан настай, бас ийм хүнд гэмтсэн юм байж эрчимт эмчилгээнээс ердөө долоохон хоногийн дараа гарна гэдэг бол бие нь үнэхээр хурдан сайжирч байгааг харуулж байна! Би ийм зүйл харна гэж хэзээ ч бодоогүй.” Ойр орчимд байсан бусад хүн ч мөн, “Энэ бол Бурханы ерөөл!” гэцгээв. Би ч мөн “Тийм ээ, энэ үнэхээр Бурханы ивээл мөн!” гэлээ
Ач хүү минь эмнэлгээс гарав
Ач хүү минь эмнэлгээс гарсан өдрөө сувилагч руу даллан, наргиа байдлаар ингэж хэлэв, “Баяртай эгч ээ! Би энд дахиж ирэхгүй ээ.” Ачааны машинд мөргүүлснийхээ дараа ач маань ослын ямар ч ул мөргүйгээр ийм цоглог байхыг нь хараад би Бурханд үнэхээр талархсан юм!
Бид гэртээ харьсны дараа хөршүүд маань манай ачийг ийм хурдан эмнэлгээс гарсныг хараад нэг нэгээрээ надад ингэж хэлэв, “Бурханд итгэх итгэл чинь үнэхээр үр шимээ өгчээ. Танай ач хүүгийн мөргүүлсэн газар гурван хүн амиа алдсан юм билээ. Танай Бурханы хамгаалалт байгаагүй бол ач хүү чинь амь гарч чадаа ч уу, үгүй ч үү, хэн хэлж мэдэх вэ!” Бас зарим хүн, “Танай ач хүү үнэхээр азтай юм! Та үнэхээр Бурхандаа талархах хэрэгтэй!” гэцгээв. Тэднийг ийм зүйлс хэлэхийг сонсоод би толгой дохиж, зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байв!
Энэ үйл явдлыг туулсны дараа би Бурханы төгс хүчин, дээд эрхийн талаар зарим нэг мэдлэгтэй болж, Бурханд итгэх итгэл минь асар ихээр нэмэгдэв. Одоо Бурхан түшиг тулгуур минь болсноор би ихэд тайван, амгалан болсон. Насан туршдаа би Бурханы хайрыг хариулахын тулд чадах бүхнээ хийхийг л хүснэ!
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment