2017-12-01

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага

Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлэх учиртай ба бүхий л оролтыг зөв зам дээр эхлэх болно. Бурханы ардууд байна гэдэг нь Хаанчлалын эрин үед орох оролт гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургуулилтанд орж эхэлсэн бөгөөд та нарын ирээдүйн амьдрал өмнө байсан шигээ назгай, хайнга байхаа болино; тийм амьдрал нь Бурханы шаардсан стандартад хүрэх чадваргүй.
Хэрвээ чи ямар нэгэн яарсан байдлыг мэдрэхгүй байгаа бол чамд өөрийгөө сайжруулах ямар ч хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул будилж, самгардсан байгааг энэ нь харуулах бөгөөд чи Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй юм. Хаанчлалын сургалтанд орох оролт гэдэг нь Бурханы ардын амьдралыг эхлэх гэсэн үг – чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Чи яарсан мэдрэмжийг мэдрэхэд бэлэн үү? Чи Бурханы сахилгажуулалтын дор амьдрахад бэлэн үү? Чи Бурханы гэсгээлтэн дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр бууж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримтуудтай нүүр тулах үедээ чи юу хийх вэ? Өнгөрсөнд чиний анхаарал амь дээр төвлөрөөгүй; өнөөдөр чи амийн бодит байдалд орж, өөрийн амийн зан чанарын өөрчлөлтийг эрж хайх ёстой. Энэ нь хаанчлалын хүмүүсийн биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүмүүс амийг эзэмших ёстой бөгөөд тэд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайх ёстой. Энэ нь хаанчлалын хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм.
Хаанчлалын хүмүүст тавих Бурханы шаардлага доор байна:
1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
2. Тэд хаанчлалын сургалтанд орох ёстой.
3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрж хайх ёстой. Чиний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд хэвийн сүнслэг амьдрал байх үедээ чи эрх чөлөөний хүрээнд амьдрах болно, энэ нь чи Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдах болно.
4. Тэд Бурханаар авахуулах ёстой.
5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.
Энэ таван зүйл нь та нарт зориулсан Миний даалгавар юм. Миний үг Бурханы ардуудад хэлэгдсэн бөгөөд хэрвээ чи эдгээр даалгавруудыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би чамайг хүчлэхгүй – гэхдээ хэрвээ чи үнэхээр тэдгээрийг хүлээн зөвшөөрвөл Бурханы хүслийг биелүүлж чадах болно. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын хүмүүс болж, хаанчлалын хүмүүс байхад шаардагдах стандартуудад хүрэхээр эрж хайдаг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал чи Бурханы зүрх сэтгэлийг эрж хайж, Бурханаар ихэд ашиглагдах нь гарцаагүй. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хаанчлалын сургалтанд орох оролт юм. Хаанчлалын сургалтанд орох оролт нь сүнслэг амьдралыг агуулдаг. Өмнө нь сүнслэг амьдралын талаарх ямар ч яриа байдаггүй байсан харин өнөөдөр хаанчлалын сургалтанд орж эхлэхдээ чи албан ёсоор сүнслэг амьдралд ордог.
Сүнслэг амьдрал гэж ямар амьдрал вэ?
Сүнслэг амьдрал бол зүрх сэтгэлдээ бүрмөсөн Бурхан руу эргэсэн бөгөөд Бурханы хайрыг анхаарч чаддаг амьдрал юм. Энэ нь чи Бурханы үгэн дотор амьдардаг, өөр юу ч чиний зүрх сэтгэлийг эзэмддэггүй бөгөөд чи өнөөдрийн Бурханы хүслийг ухаарч, өөрийн үүргийг биелүүлэхийн тулд өнөөдөр Ариун Сүнсний гэрлээр замчлуулдаг амьдрал юм. Хүн болон Бурханы хоорондох тийм амьдрал нь сүнслэг амьдрал юм.
Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чадахгүй бол чиний Бурхантай харилцах харилцаанд зай гардаг – энэ нь бүр таслагдаж ч магадгүй байдаг – ба чи хэвийн сүнслэг амьдралгүй байдаг. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы бодитой үгсийг хүлээн зөвшөөрсөн суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Чи Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг дагах чадвартай бөгөөд Бурханы үгэн доторх Түүний хүслийг ухаарч, эдгээр үгэнд орж чадвал чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн юм. Хэрвээ Ариун Сүнсний урсгалыг дагадаггүй бол чи үнэнийг эрж хайдаггүй хүн гэдэг нь эргэлзээгүй. Өөрсдийгөө сайжруулах хүсэлгүй хүмүүсийн дотор Ариун Сүнс ажиллах ямар ч боломжгүй бөгөөд үүний үр дүнд тийм хүмүүс хэзээ ч өөрсдийн хүч чадлаа дайчилж чаддаггүй, үргэлж идэвхгүй байдаг. Өнөөдөр чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг уу? Чи Ариун Сүнсний урсгалд байдаг уу? Чи идэвхгүй байдлаас гарч ирсэн үү? Бурханы үгэнд итгэдэг, Бурханы ажлыг сууриа болгож, өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг дагадаг бүхэн – тэд бүгд Ариун Сүнсний урсгалд байгаа. Хэрвээ чи Бурханы үгс нь маргаагүй үнэн, зөв гэж итгэдэг бол, хэрвээ Тэр юу ч гэж хэлсэн хамаагүй Бурханы үгэнд итгэдэг бол чи Бурханы үгэнд орох оролтыг эрж хайдаг нэгэн бөгөөд ийм байдлаар чи Бурханы хүслийг биелүүлдэг.
Ариун Сүнсний урсгалд орохын тулд чи Бурхантай хэвийн харилцаатай байх ёстой бөгөөд чи эхлээд өөрийгөө идэвхгүй байдлаасаа ангижруулах ёстой. Зарим хүмүүс үргэлж олонхыг дагаж байдаг ба тэдний зүрх сэтгэл Бурханаас хэтэрхий хол хадуурсан байдаг; тийм хүмүүст өөрсдийгөө сайжруулах хүсэл байдаггүй ба тэдний эрж хайдаг стандарт нь хэтэрхий доогуур. Зөвхөн Бурханыг хайрлах болон Бурханаар авахуулах эрэл хайгуул л Бурханы хүсэл юм. Бурханы хайрыг хариулахын тулд зөвхөн өөрсдийн мөс чанараа ашигладаг хүмүүс байдаг боловч энэ нь Бурханд хүсэлд хангалтгүй; чи хэдийчинээ өндөр стандартыг эрж хайна, Бурханы хүсэлд төдийчинээ нийцэх болно. Бурханы хайрыг эрж хайдаг, хэвийн хүн болохын хувьд Бурханы ардуудын нэг болохын тулд хаанчлалд орох оролт нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэнэ, ач холбогдолтой амьдрал юм. Та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй – Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө амьдардаг ба тэд Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханаар сонгогдсон зөвхөн энэ бүлэг хүмүүс дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чадна: Газар дээрх өөр хэн ч тийм үнэ цэнэ, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Та нар Бурханаар сонгогдож, Бурханаар өргөгдсөн учраас, түүнчлэн та нарыг гэсэн Бурханы хайрын улмаас та нар жинхэнэ амьдралыг ухаарч, дээд зэргийн үнэ цэнэтэй амьдралаар хэрхэн амьдрах тухай мэдсэн. Энэ нь та нарын эрэл хайгуул сайн учраас биш харин Бурханы нигүүлслийн улмаас болсон; та нарын сүнсний нүдийг Бурхан нээж, та нарын зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөж, Түүний өмнө очих сайн зол завшааныг та нарт өгсөн билээ. Хэрвээ Бурханы Сүнс чамайг гэгээрүүлээгүй бол чи Бурханы юу нь хайр татам болохыг харах чадваргүй байх байсан ба чиний хувьд Бурханыг хайрлах нь боломжгүй зүйл байх байсан юм. Үндсэндээ Бурханы Сүнс чиний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн учраас л энэ нь Бурхан руу эргэсэн. Заримдаа Бурханы үгийг таашааж байх үед чиний сүнс хөдөлгөгддөг ба чи Бурханыг хайрлахгүй байж чадахгүй байгаагаа, чиний дотор асар их хүч чадал байгааг, чамд хойш тавьж чадахгүй юу ч байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ ингэж мэдэрч байгаа бол чи Бурханы Сүнсээр хөдөлгөгдөж, чиний зүрх сэтгэл бүхэлдээ Бурхан руу эргэх бөгөөд чи Бурханд залбирч ийнхүү хэлэх болно: “Өө Бурхан минь! Бид үнэхээр Танаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон. Таны алдар надад бахархал хайрладаг ба Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарцуулж, юуг ч өгч, өөрийн бүх он жилүүд болон насан туршийн бүхий л хичээл чармайлтаа Танд зориулна.” Чамайг ингэж залбирах үед чиний зүрх сэтгэлд Бурханд хандах эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд хэзээ нэгэн цагт иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүмүүс Бурханы Сүнсээр дандаа хөдөлгөгддөг байсан бол ялангуяа залбиралдаа тэд өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, Би Таны төлөө амьдрахыг хүсэж байна – Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнэтэй, илүү утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр намайг Таны төлөө амьдрах боломжтой болгосноороо Та намайг өргөсөн.” Ийм маягаар залбирах үедээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй байгаагаа, Бурханыг олж авах ёстойгоо, амьд байх зуураа Бурханыг олж авч чадахгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч чадал байх бөгөөд энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; чиний дотор хязгааргүй их хүч чадал байх ба Бурхан бол дур булаам агаад Түүнийг хайрлууштай гэсэн асар их мэдрэмж чамд төрөх болно. Энэ үед чи Бурханаар хөдөлгөгдсөн байх болно. Ийм туршлагатай бүх хүмүүс Бурханаар хөдөлгөгдсөн. Бурханаар дандаа хөдөлгөгддөг хүмүүсийн хувьд амь нь өөрчлөлт гардаг, тэд өөрсдийн шийдвэрээ гаргаж чаддаг бөгөөд Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн хайр илүү хүчтэй, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй байдлууд эсвэл өөрсдийн ирээдүйгээ тоодоггүй бөгөөд насан туршийн хичээл чармайлтаа Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүмүүс бол үнэнийг эрж хайдаг бөгөөд Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.
Чи зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлсэн үү? Чиний зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хөдөлгөсөн үү? Хэрвээ чамд хэзээ ч тийм дадлага туршлага байгаагүй бол, хэрвээ чи хэзээ ч ийм маягаар залбирч байгаагүй бол чиний зүрх сэтгэлд Бурхан ямар ч зай эзэлдэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Бурханы Сүнсээр замчлуулдаг, Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүмүүс Бурханы ажлыг эзэмшиж байдаг ба Бурханы үг болон Бурханы хайр тэдний дотор үндэслэсэн гэдгийг энэ нь харуулдаг. Зарим хүмүүс ингэж хэлдэг: “Би өөрийн залбиралдаа чам шиг үнэн сэтгэлээсээ байдаггүй, бас би Бурханаар тийм ч их хөдөлгөгддөггүй; заримдаа – бясалгаж, залбирах үедээ – би Бурхан бол дур булаам гэдгийг мэдэрдэг ба миний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг.” Хүний зүрх сэтгэлээс илүү чухал юу ч байдаггүй. Чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэх үед чиний бүхий л оршихуй Бурхан руу эргэсэн байх ба тэр үед чиний зүрх сэтгэл Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн байх болно. Та нарын дундаас ихэнхэд нь тийм туршлага байгаа – зүгээр л та нарын дадлага туршлагын гүн гүнзгий байдал нь адилхан биш. Зарим хүмүүс: “Би залбирлын олон үг хэлдэггүй, зүгээр л бусдын харилцан яриаг сонсдог ба миний дотор хүч чадал нэмэгддэг” гэж хэлдэг. Энэ нь чи дотроо Бурханаар хөдөлгөгдсөн гэдгийг харуулж байна. Дотроо Бурханаар хөдөлгөгдсөн хүмүүс бусдын харилцан яриаг сонсох үедээ зоригждог; хэрвээ зоригжуулсан үгийг сонсох үедээ хүний зүрх сэтгэл огт хөдлөхгүй хэвээр байвал Ариун Сүнсний ажил тэдний дотор байхгүй гэдгийг энэ нь баталдаг. Тэдний дотор хүсэл эрмэлзэл байдаггүй ба энэ нь тэдэнд ямар ч шийдвэр байхгүй гэдгийг баталдаг, тиймээс тэдэнд Ариун Сүнсний ажил үгүй юм. Хэрвээ хүн Бурханаар хөдөлгөгдсөн бол Бурханы үгийг сонсох үед түүнд хариу үйлдэл байх болно; хэрвээ тэр Бурханаар хөдөлгөгдөөгүй бол тэр Бурханы үгтэй холбогдоогүй, тэдгээр нь түүнтэй ямар ч хамаагүй бөгөөд тэр гэгээрүүлэгдэх чадваргүй. Бурханы үгийг сонссон агаад ямар ч хариу үйлдэлгүй хүмүүс нь Бурханаар хөдөлгөгдөөгүй хүмүүс юм – тэд бол Ариун Сүнсний ажилгүй хүмүүс юм. Шинэ гэрлийг хүлээн зөвшөөрөх чадвартай бүхэн нь хөдөлгөгдсөн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг эзэмшдэг.
Өөрийгөө үнэлээрэй:
1. Чи Ариун Сүнсний одоогийн ажлын дунд байна уу?
2. Чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн үү? Чи Бурханаар хөдөлгөгдсөн үү?
3. Бурханы үг чиний дотор үндэслэсэн үү?
4. Чиний хэрэгжүүлэлт Бурханы шаардлагуудын суурин дээр бий болсон уу?
5. Чи Ариун Сүнсний одоогийн гэрлийн удирдамж дор амьдардаг уу?
6. Чиний зүрх сэтгэл хуучин үзэлд захирагддаг уу эсвэл Бурханы бодитой үгсэд захирагддаг уу?
Эдгээр үгийг сонсоод та нарын доторх хариу үйлдэл юу вэ? Энэ бүх жилүүдийн туршид итгэчихээд чи Бурханы үгийг өөрийн амь болгосон уу? Чиний урьдны завхарсан зан чанарт өөрчлөлт гарсан уу? Чи Бурханы бодит үгсийн дагуу амьтай байх нь юу гэсэн үг болохыг болон амьгүй байх нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Энэ нь та нарын хувьд тодорхой юу? Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг – хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог – үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.
Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй – хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ. Та нар Бурханы дуу хоолойг шууд сонсож, Бурханы илрэлтийг хардаг, иймээс тэнгэр газар даяар, эрин үеүдийн туршид хэн ч энэ бүлэг хүмүүс та нараас илүү ерөөгдөөгүй юм. Энэ бүхэн нь Бурханы ажлын улмаас, Бурханы урьдчилан тогтоолт, сонголтын улмаас мөн Бурханы нигүүлслээс болж байгаа; хэрвээ Бурхан ярьж, Өөрийн үгийг айлдаагүй бол та нарын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байж чадах уу? Тиймээс Бурханд бүх алдар, магтаал нь байх болтугай, учир нь энэ бүхэн Бурхан та нарыг өргөсөн учраас болсон билээ. Эдгээр зүйлсийг сэтгэлдээ агуулаад чи идэвхгүй хэвээр байж чадах уу? Чиний хүч чадал өсөх чадваргүй хэвээр байх уу?
Чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай, цаашлаад Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх чадвартай чинь цаг хугацааны эхэнд Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарын дотор хайрлагдсан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй бөгөөд та нарт өгөгдсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулахын аргагүй. Та нар Библийн тусгай мэдлэгийг эзэмшээгүй, шашны онолуудаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан – иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүний улмаас та нар Бурханд бүр ч илүү их зориулж, бүр ч илүү их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи өөрийн хичээл чармайлтаа нэмэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад сүнсний өндрөө бэлдэх ёстой. Чи Бурханы чамд өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудтай нэг болохыг зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, Бурханаар авахуулж, эцэстээ Бурханы алдарт гэрчлэл болох ёстой. Эдгээр шийдвэрүүдийн хэчнээн нь чамд байдаг вэ? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцсийн эцэст чи гарцаагүй Бурханаар авахуулах ба Бурханы хувьд алдарт гэрчлэл болох болно. Үндсэн даалгавар бол Бурханаар авахуулж, Бурханы хувьд алдарт гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.
Ариун Сүнсний бодитой үгс нь Ариун Сүнсний ажлын динамик бөгөөд энэ хугацаан дахь хүнийг гэгээрүүлэх Ариун Сүнсний байнгын гэгээрэл нь Ариун Сүнсний ажлын чиг хандлага юм. Тэгвэл өнөөдөр Ариун Сүнсний ажлын чиг хандлага юу вэ? Энэ нь хүмүүсийг Бурханы бодитой ажил руу, мөн энгийн сүнслэг амьдрал руу удирдах манлайлал юм. Энгийн сүнслэг амьдралд орох оролтонд хэд хэдэн алхам байдаг:
1. Эхлээд чи өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд зориулах ёстой. Чи өнгөрсөн үеийн Бурханы үгийг эрж хайх ёсгүй бөгөөд тэднийг судалж эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Үүний оронд чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы бодитой үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Хэрвээ өнгөрсөн үеийн Бурханы үгийг, сүнслэг номнуудыг эсвэл номлолын бусад тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний бодитой үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ Бурханы бодитой айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.
2. Чи Бурханы хэлсэн бодитой үгсийн суурин дээр залбирч, Бурханы үгэнд орж, Бурхантай ярилцах ёстой ба ямар стандартыг биелүүлэхээр зорих гэж байгаагаа тодорхойлон Бурханы өмнө шийдвэрээ гаргах ёстой.
3. Чи өнөөдөр Ариун Сүнсний ажлын суурин дээр үнэнд гүн гүнзгий орохыг зорих ёстой. Өнгөрсөн үеийн хуучирсан айлдварууд болон онолуудтай бүү зууралд.
4. Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийг эрж хайж, Бурханы үгэнд орох ёстой.
5. Чи өнөөдөр Ариун Сүнсний алхдаг замд орохыг зорих ёстой.
Чи Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийг хэрхэн эрж хайдаг вэ? Шийдвэрлэх чухал зүйл юу вэ гэвэл Бурханы бодитой үгэн дотор амьдарч, Бурханы шаардлагын суурин дээр залбирах явдал юм. Ийм байдлаар залбирснаар Ариун Сүнс гарцаагүй чиний сэтгэлийг хөдөлгөх болно. Хэрвээ чи Бурханы хэлсэн бодитой үгийн суурин дээр үндэслэн эрж хайдаггүй бол энэ нь ашиг тусгүй. Чи залбирч, ийнхүү хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би Таныг эсэргүүцдэг ба би Танд маш их өртэй; би дуулгаваргүй агаад хэзээ ч Таныг хангалуун байлгах чадваргүй. Өө Бурхан минь, Та намайг авраасай гэж би хүсэж байна, би эцсээ хүртэл Танд үйлчлэлээ өгөхийг хүсэж байна, би Таны төлөө үхэхийг хүсэж байна. Та намайг шүүж, намайг гэсгээдэг бөгөөд надад ямар ч гомдол байхгүй; би Таныг эсэргүүцдэг ба би үхвэл таарна, ингэснээр бүх хүмүүс миний үхлээс Таны зөвт зан чанарыг харж болох юм.” Чи ийм байдлаар зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирах үед Бурхан чамайг сонсож, чамайг замчлах болно; хэрвээ чи Ариун Сүнсний бодитой үгийн суурин дээр залбирдаггүй бол Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх боломжгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу, Бурханы өнөөдөр хийхийг хүсэж байгаа зүйлийн дагуу залбирвал ингэж хэлэх болно: “Өө Бурхан минь! Би Таны даалгаврыг хүлээн зөвшөөрч, Таны даалгаварт үнэнч байхыг хүсэж байгаа ба би өөрийн бүхий л амьдралыг Таны алдрын төлөө зориулахад бэлэн байна, ингэснээр миний хийж чадах бүхэн Бурханы ардуудын стандартад хүрч чадах юм. Миний зүрх сэтгэлийг Та хөдөлгөх болтугай. Таны Сүнс үргэлжид намайг гэгээрүүлж, миний хийдэг бүхнээр Сатанд ичгүүр авчруулж, эцэст нь би Танаар авахуулахыг хүсэж байна.” Хэрвээ чи Бурханы хүсэл дээр төвлөрөн ийм байдлаар залбирах юм бол Ариун Сүнс гарцаагүй чиний дотор ажиллах болно. Чиний залбирлын үг хэчнээн олон байх нь хамаагүй – гол чухал зүйл бол чи Бурханы хүслийг ухаарсан уу, үгүй юу гэдэг явдал юм. Та нарт бүгдэд нь магадгүй дараах туршлага байгаа: Заримдаа цуглаанд залбирч байх зуур Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн нь оргилдоо хүрч, хүн бүхний хүч чадлыг ихсэхэд хүргэдэг. Зарим хүмүүс залбирах зуураа гашуунаар уйлан, нулимс асгаруулж, Бурханы өмнө гэмших сэтгэлд эзэмдүүлдэг ба зарим хүмүүс шийдвэрээ харуулж, тангараг өргөдөг. Тэр нь Ариун Сүнсний ажлын хүрэх үр нөлөө юм. Өнөөдөр бүх хүмүүс өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулах нь хамгийн чухал юм. Өмнө нь хэлэгдсэн үгэн дээр бүү төвлөр; хэрвээ чи өмнө нь болоод өнгөрсөн зүйлтэй зууралдсаар байвал Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Энэ нь хэчнээн чухал болохыг чи харав уу?
Та нар өнөөдөр Ариун Сүнсний алхаж байгаа замыг мэдэх үү? Дээрх хэдэн зүйл бол өнөөдөр мөн ирээдүйд Ариун Сүнсний гүйцэтгэх зүйл юм; тэдгээр нь Ариун Сүнсний сонгосон зам бөгөөд хүний зорих учиртай оролт юм. Өөрийн амийн оролтдоо хамгийн наад зах нь чи зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой; чиний зүрх сэтгэл Бурханыг хүсэн санагалзах ёстой ба чи үнэний гүн гүнзгий оролтыг болон Бурханы шаардсан зорилтуудыг зорих ёстой. Чамд энэ хүч чадал байх үед чи Бурханаар хөдөлгөгдсөн ба чиний зүрх сэтгэл Бурхан руу эргэж эхэлсэн гэдгийг энэ нь харуулдаг.
Амийн оролтын эхний алхам нь өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд бүрэн зориулах бөгөөд хоёр дахь алхам нь Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөө хүлээн зөвшөөрөх юм. Ариун Сүнсээр хөдөлгөгдөхөө хүлээн зөвшөөрснөөр хүрэх үр нөлөө юу вэ? Илүү гүн гүнзгий үнэнийг эрж хайж, судалж шинжлэхээр эрмэлзэх чадвартай байх болон эерэг байдлаар Бурхантай хамтран ажиллах чадвартай байх явдал. Өнөөдөр чи Бурхантай хамтран ажилладаг, өөрөөр хэлбэл чиний эрэл хайгуулд, чиний залбиралд, Бурханы үгийн сүнслэг нөхөрлөлд зорилго байдаг ба чи Бурханы шаардлагын дагуу өөрийн үүргийг биелүүлдэг – зөвхөн энэ нь л Бурхантай хамтран ажиллах явдал юм. Хэрвээ чи зөвхөн Бурханаар үйлдүүлэх тухай л ярьдаг боловч ямар нэгэн үйлдэл хийдэггүй, залбирдаггүй эсвэл эрж хайдаггүй бол үүнийг яаж хамтын ажиллагаа гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ чамд хамтын ажиллагааны юу ч байхгүй бөгөөд зорилготой оролтын сургалт үгүй бол чи хамтран ажиллахгүй байна. Зарим хүмүүс: “Бүх зүйл Бурханы урьдчилан тогтоолтоос хамаардаг, энэ нь бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг; хэрвээ Бурхан үүнийг хийгээгүй бол хүн яаж чадах юм бэ?” гэдэг. Бурханы ажил бол хэвийн, өчүүхэн төдий ч ер бусын зүйл байхгүй бөгөөд зөвхөн идэвхтэй эрж хайснаар чинь л дамжуулан Ариун Сүнс ажилладаг, учир нь Бурхан хүнийг хүчилдэггүй – чи Бурханд ажиллах боломж өгөх ёстой ба хэрвээ чи эрж хайдаггүй эсвэл ордоггүй бол, хэрвээ чиний зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч хүсэл эрмэлзэл байхгүй бол Бурханд ямар ч ажиллах боломж байхгүй. Чи Бурханаар хөдөлгөгдөхийг ямар замаар эрж хайж болох вэ? Залбирал болон Бурханд ойртон очсоноор дамжуулан. Гэхдээ хамгийн чухал нь, энэ нь Бурханы хэлсэн үгийн суурин дээр байх ёстой гэдгийг сана. Бурханаар байнга хөдөлгөгдөх үедээ чи махан биед боолчлогддоггүй: Нөхөр, эхнэр, хүүхдүүд, мөнгө – тэдгээр нь бүгд чамайг туших чадваргүй бөгөөд чи зөвхөн үнэнийг болон Бурханы өмнө амьдрахаар эрэлхийлэхийг л хүснэ. Энэ удаа чи эрх чөлөөний хүрээнд амьдардаг хүн байх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment