2019-01-03

Бурханд итгэх замд минь төрөл төрөгсөд минь хавчиж, саад хийхэд би итгэлдээ гэрчлэл хийхийн тулд Бурханд найдсан

Бурханд итгэх замаар замнана гэдэг тийм ч энгийн хэрэг биш юм. Үүнийг үргэлж бэрхшээл, шалгалт дагаж байдаг. Шалгалт нүүрлэхэд бид сул дорой болж, цөхөрч болох ч, тэдгээрийг давсныхаа дараа бэрхшээл, шалгалтыг даган Бурханыг гэх итгэл, хайр ирдэг юм байна гэдгийг ойлгодог билээ.

Бурханд итгэх замд минь төрөл төрөгсөд минь хавчиж, саад хийхэд би итгэлдээ гэрчлэл хийхийн тулд Бурханд найдсан
Австрали, Шинюань
Бурханд итгэх замд минь төрөл төрөгсөд минь хавчиж, саад хийхэд би итгэлдээ гэрчлэл хийхийн тулд Бурханд найдсан

Эгчийнхээ болон түүний нөхрийн гарт саад тотгортой анх тулгарсан минь
2018 оны 5-р сард би эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Бурханы үгийг хэсэг хугацаанд уншсаныхаа дараа би Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм байна гэдгийг баталгаажуулсан билээ. Баяртайгаар би сайн мэдээг эгчтэйгээ хуваалцсан юм.
7-р сарын 20-ны өглөө эгч минь надтай уулзаж ярилцмаар байна гэсэн зурвас илгээсэн байв. Эгч минь эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх нь гэж бодоод би ихэд баярласан юм. Гэхдээ хэрэгявдал төсөөлснөөр минь эргэсэнгүй. Эгчтэйгээ уулзаад би Бурханы үгийг зэвүүцсэн өнгөөр уншихыг нь сонсож, эгч минь эдгээр үгнээс байнга өө эрж байв; эгчид минь үнэнийг эрж хайх хүсэл ер байсангүй. Биднийг ярилцах үед эгч маань өөрийнхөө буруу ойлголттой зууралдаж, үүнд итгэхээ боль гэж надад зөвлөв. Эгчид би яаж ч нөхөрлөөд намайг сонссонгүй. Би эгчийнхээ ийм хандлага баримтлахыг хараад ихэд гуниглаж, ярианаас маань эцэстээ ямар ч үр дүн гарсангүй.
Тэр өдөр, оройн хоолны дараа намайг ширээн дээрхийг цэвэрлэж байх үед хаалга гэнэт чангаар тогшив. Нөхөр маань хаалга тайлахаар явсан бөгөөд эгч нөхөртэйгөө ирснийг хараад би нэлээд гайхлаа.
Хүргэн ах маань гал тогооны хаалган дээр ирээд, “Эгч чинь чамайг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэлээ. Энэ үнэн үү?” гэж надаас асуув.
Би “Тийм” гэж хэллээ.
Ах цааш нь, “Итгэлийн чинь үндэс их өнгөцхөн, бас чи үнэхээр өчүүхэн жаахныг ойлгож байна. Би шашин судалсан, бас өөрийгөө үргэлж зарлагадаж, Эзэний төлөө ажиллаж байна, Библийг би чамаас сайнойлгоно. Үйлс 4:12-т: Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй. ’ гэсэн байдаг. Бид Бурханд итгэхдээ Эзэн Есүст л итгэж болно. Амийг маань аврахад бидэнд өөр найдах Бурхан гэж үгүй. Чи яагаад явж, өөр Бурханыг хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм бэ?” Энэ асуулт намайг маш их балмагдуулж, юу гэж хариулахаа би яг тэр үед мэдсэнгүй. Би нөхөр лүүгээ зэрвэс харахад нөхөр минь намайг тайван бай гэж дохив. Би гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад ах эгч нарын өмнө нь надад нөхөрлөсөн үнэний талын тухай бодлоо.
Хэсэг хугацааны дараа би ингэж хэлэв, Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй. (Үйлс 4:12) Энэ үнэн, гэхдээ энэ нь Бурханы нэр зөвхөн Есүс л байж болно гэдгийг баталдаггүй. Хуучин гэрээнд “Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй. Би зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй.” (Исаиа43:11)
“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ болмөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15). хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр эшлэлийг шууд утгаар нь тайлбарлавал, Ехова, Есүс хоёрын аль нь Бурханы цорын ганц нэр юм бэ?”
Хүргэн ах маань тэвчээр алдан, “Чи хам сэдвээс нь гадуур эш татаж, Библийг гуйвуулж байна. Хэдийд ч бай, Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй!” гэж ууртайгаар хариулав.
Би цааш нь ингэж хэллээ, “Бурханд анх нэр гэж байгаагүй. Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэх ёстой болсон учраас л нэр авсан. Нэр гэдэг нь ажлын нэг үе шатыг төлөөлдөг бөгөөд ажлын үе шат бүр нь Бурханы зан чанарын нэг хэсгийгилэрхийлдэг. Бурханы нэр яаж ч өөрчлөгдлөө гэсэн хамаагүй, мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийдэг. Бурханы нэр үүрд байна гэдэг нь Түүний нэр тухайн эрин үеийнхээ явцад өөрчлөгдөхгүй гэсэн үг. Харин Бурханы бүхий л удирдлагын ажлын турш хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн үг биш. Эрин үе өөрчлөгдөхөд Бурханы нэр үүнийг даган өөрчлөгдөх болно. ‘Төгс Хүчит Бурхан’ гэдэг нэр нь Илчлэлийн 1-р бүлгийн 8-р хэсгийн: “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав”  гэснийг яг биелүүлдэг. Төгс Хүчит Бурхан бол дахин ирсэн Эзэн Есүс юм.”
Хүргэн ах маань дахин дуугаа өндөрсгөж, над руу гараараа чичлэн ингэж хэллээ “Чамайг юу ч гэсэн, би хүлээн зөвшөөрөхгүй. Би Эзэн Есүсийн нэрийг л дагана, Эзэн Есүсийн нэрд итгэснээр л бид аврагдаж чадна. Би чамайг даруйхан гэмш гэж зөвлөе.”
Эгч минь хажууд нь зогсоод, нөхрийнхөө хэлсэн зүйлийг давтав. Намайг буулт хийхгүй байгааг хараад, хүргэн ах сэдэв сольж эхэллээ. Ах ар араас нь асуулт тавьсан атлаа миний хэлсэн юуг ч тэд сонсолгүй, Бурханы талаар маш олон доромжилсон зүйл хэлэв. Тэднийг яваадудаагүй байтал хадам ээж маань нөхөр лүү залгаж, Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийн минь талаар асуув. “Чи өрх гэрийнхээ тэргүүн нь байна. Аливаа зүйл дээр илүү мэдэлтэй байх хэрэгтэй.” гэж хадам маань нөхрийг өдөөн хатгасан байв.
Бэрхшээл, шалгалт бол Бурханы ерөөл
Тэдний хавчлага, саадтай учраад би жаахан сэтгэлээр унав. Тэднийг явсны дараа би тэр дороо сандал дээр ядруухан сууж, дотроо ингэж бодлоо: “Би тэдэнд Эзэний хоёр дахь ирэлтийн сайн мэдээг номлохдоо ердөө л сайн санасан юм сан. Гэтэл тэд яагаад үүнд итгэлгүй, харин ч оронд нь надад саад хийхгэж оролдоно вэ? Би зүгээр л Бурханд чин сэтгэлээсээ итгэмээр байхад яагаад энэ ийм хэцүү байна вэ? Бурханд итгэх энэ зам үнэхээр явахад амар зам биш юм!” Ингэж бодоод би жаахан сул дорой болж, уйлж эхлэв. Яаран Жан эгч рүү утсаар залгаж, өөрийнхөө хүндрэл бэрхшээлийн талаар ярилаа. Жан эгч намайг сонсоод, Бурханы үгийн дараах эшлэлийг надад уншиж өгөв: Урам зориг бүү мох, сул дорой бүү бай, Би чамд илчлэх болно. Хаанчлалд хүрэх зам тийм дардан биш, юу ч тийм энгийн биш! Та нар ерөөлийг амархан ирэхийг хүсдэг тийм үү? Өнөөдөр хүн бүр гашуун сорилттой тулгарах болно, эс бөгөөс Намайг гэсэн хайрын сэтгэл чинь хүчирхэг болж өсөхгүй бөгөөд та нар Намайг жинхэнэ хайраар хайрлахгүй.Зүгээр жижиг нөхцөл байдал байсан ч гэсэн, хүн бүр тэдгээрийг давж гарах ёстой, тэдгээр нь ердөө тодорхой хэмжээгээр л ялгаатай байдаг.”
Жан эгч ийнхүү ярьж, нөхөрлөлөө, “Бидэнд нүүрлэсэн энэхүү нөхцөл байдал бол Бурханы ерөөл юм. Бурхан Өөрийг нь гэх итгэл, хайрыг маань туршихын тулд энэ нөхцөл байдлыг ашиглаж байна. Хэцүү, саадтай орчинд л Тэрээр Бурханыг гэх бидний хайр, итгэл үнэн эсэхийг илчилж чаддаг. Тав тухтай орчинд бид Бурханд хайртай, Бурханы сэтгэлийг хангалуун байлгадаг гэж хэллээ ч, бодитой биш юм. Бид бодитой нөхцөл байдалтай учирсан, бэрхшээл, шалгалтын үед Бурханд найдаж, Түүнийг хангалуун байлгаж, Түүнд хийхгэрчлэлдээ бат зогсож чадсан тэр цагтаа л Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс байх болно. Бид өөрсдийнхөө гэр бүлийн гарт хяхалт хавчлагатай тулгарах үе бол Бурхан Өөрийг нь гэх хайрыг маань туршихын тулд бэлдсэн баялаг цэнгэл бөгөөд сайн зүйл юм.”
Тийм ээ! Би Бурханы үгийг л уншаад, эдгээр бэрхшээлийг туулаагүй бол Бурханы гэх итгэл, хайрыг маань энэ нь туршихгүй байх сан. Ийм жаахан хэргээс болж би сул дорой болсон бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүйг минь харуулах байсан. Иовыг шалгалт туулж байх үед эхнэр нь болонгурван найз нь бүгд түүнд Бурханд итгэх итгэлээ орхи гэж зөвлөж байсан, гэсэн ч Иов Бурханд үнэнч байдлаа хадгалж, Бурханыг орхиогүй – Иов бол Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн байсан. Түүний хажууд, манай гэр бүлийн өчүүхэн хавчлагын туршлага маань юу л шалих билээ? Би Иовыг үлгэрлэн дагаж, гэр бүл маань яаж ч албадлаа гэсэн Бурханыг гэх итгэл, хайраа хадгалах ёстой!
Гэр бүлийнхээ саад, эсэргүүцлийг дахин туулах үед минь Бурханы үг намайг гэрчлэлд зогсоход хөтөлсөн
7-р сарын 21-ний өглөө эгч маань тэр оройдоо манайд ирнэ гэсэн зурвас илгээж, би ч тэг гэв. Оройн 7 цагийн үед хаалга тогших сонсогдож, нөхөр маань хаалга тайлахаар очив. Гэнэтийн юм болж, нөхрийн маань үеэл ч бас ирсэн байлаа. Би энэ гэнэтийн явдалд зүрх алдаж, зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Өчигдөр орой би тэр шашин судлаачтай нүүрэлдэх үед хариу барих их хэцүү санагдсан. Одоо манай нөхрийн үеэл бас гэнэт гараад ирлээ. Би ийм олон хүнтэй тулгарахаас айж байна. Өө Бурхан минь! Надад итгэл, хүч чадал хайрлаач, намайг айж, чичрэхгүй байлгаж, энэ байдалтай нүүр тулах чадвартай болгооч.” Залбирсныхаа дараа би Бурханы дараах үгийг санав, Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхангарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно.Тийм ээ! Бурхан миний бамбай болж байхад, надад айх юу байсан юм бэ? Бурхан энэ нөхцөлд намайг замчлах нь гарцаагүй гэдэгт би итгэж, тэр үед зүрх сэтгэл минь хамаагүй амгалан, тайван боллоо.
Нөхрийн маань үеэл хатуухан өнгөөр, “Эзэн эргэн ирж, бие махбодтой болсон гэж чи хэлж байна. Энэ яаж боломжтой байх юм бэ? Библид, Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.Тийм ээ, Амен” (Илчлэл 1:7).хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эзэн махбодод биш, харин эргэлзээгүй үүлэн дээр эргэн ирнэ!”
Нөхрийнхөө үеэлийн ярианы өнгийг сонсоод яг тэр үедээ би яаж хариулахаа мэдээгүй боловч өмнөх удаагийнх шигээ балмагдсангүй. Оронд нь би Бурханы өмнө тайван байж, залбиран, зүрх сэтгэлдээ эрж хайв. Гэнэт би, цуглаан дээр ах эгч нарын надтай нөхөрлөсөн үнэний талын тухай бодлоо.
Тайван, хянамгайгаар би нөхрийнхөө үеэлд ингэж хэлэв: “Бид зөвхөн, Эзэн үүлэн дээр бууж ирнэ гэх зөгнөлийн дагуу Эзэний эргэн ирэлтийг хүлээж болохгүй. Илчлэл 16:15-д, “Харагтун, Би хулгайч мэт ирнэ.”гэдэг. Энэ хэсэгт, Эзэнийг хулгайч мэт ирнэ гэж хэлдэг юм хойно, энэ нь Эзэн нууц замаар ирээд, хэнд ч мэдэгдэхгүй гэдгийг хэлж байна. Лук 17:24-25-д, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно”.гэсэн байдаг. Түүнийг хүний Хүү гэж дуудсаныг бодоход, махбод дахь Бурханыг хэлж байна. Тэр сүнсэн бие байвал хүний Хүү гэж дуудуулжболохгүй. Энэ хэсэгт мөн ‘Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ гэж хэлсэн байдаг. Бурхан сүнсэн биеэрээ илрэх байсан бол үүнийхээ төлөө зовохгүй, энэ үеийнхэнд мөн гологдохгүй байх байсан гэдэг нь тодорхой.”
Нөхрийн маань үеэл үгийг минь тасалж, гараараа ширээ цохив. “Энд энэ үеийнхэнд гологдоно гэсэн нь Эзэн Есүсийн эрин үеийг хэлж байна гэж би боддог.” гэж тэр хэллээ.
Би цааш нь ингэж хэлэв, “Эзэн Есүс их зовлон туулж, ирсэн тэр үеийнхэндээ гологдсон. Энэ нь энд, Эзэн эргэн ирэх үедээбиед махбод болж, тэр үеийнхэндээ гологдох болно гэсэн утгатай. Энэ талаар бодоцгооё. Бурхан бүх хүн төрөлхтний өмнө үүлэн дээр гарч ирэх байсан бол, энэ нь асар их хүчтэй байж, дэлхий ертөнцийг гайхшируулах байсан. Хүн бүр газар сөгдөж, нэг ч хүн эсэргүүцэж зүрхлэхгүй байсан. Ийм нөхцөлд, эргэн ирсэн Эзэн Есүс мөн л их зовлон туулж, энэ үеийнхэнд гологдоно гэж үү? Би цөөн үнэнийг ойлгодог учраас Бурханы үгийг танд үзүүлсэн нь дээр байх!”
Нөхрийн маань үеэл ингэж бархирав, “Хэрэггүй ээ! Чамайг юу ч гэсэн бай, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид зүгээр л Эзэн Есүс биднийг авч явахаар үүлэн дээр ирэхийг хүлээнэ! Чамайг замаа хурдан соль гэж зөвлөх байна.” Эгч маань нөхөртэйгөө бас үг нэмэрлэв. Тэд цааш нь надад Төгс Хүчит Бурхан дахь итгэлээ яаж орхих талаар зөвлөж, буулт хийх янзгүй байгааг минь хараад залбирал хэлчхээд, явцгаав.
Бэрхшээл, шалгалтын дараа би Бурханы үйл хэргийг харав
Эгч минь миний Төгс Хүчит Бурханд итгэдэг тухай аав ээж хоёрт хэлэх гэж байгаа гэж яг явахынхаа өмнө хэлсэн бөгөөд би санаа зоволгүй байж чадсангүй: эх газрын Хятадад ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар олон цуу яриа зохиодог тул аав ээж хоёр итгэлийн минь тухай сонсоод яаран ирж, Бурханд итгэх итгэлд минь саад хийх биш үү? Би эцэг эхээ их хүндэлдэг тул ирэхэд нь яаж нүүр тулахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Би улам бүр сул дорой болж, үнэхээр сэтгэлийн зовуурьтай байв. Зовохдоо би Бурханы өмнө очиж залбирав: Өө Бурхан минь, би яг одоо үнэхээр сул дорой болж, ихэд айж байна. Надад тусалж, бат зогсоход минь Танд найдахыг зөвшөөрөөч гэж гуйя. Амен!” Залбирсныхаа дараа би дараах Бурханы үгийг санав: Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи Миний төлөө аль ч харанхуй хүчинд бас автагдах ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухаанд найд; Сатаны хуйвалдаан үйлчилж эхлэхийг бүү зөвшөөр. Миний дэргэд зүрх сэтгэлээ байрлуулахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, зүрх сэтгэлд чинь амар амгалан, аз жаргалыг өгөх болно. Чи хүмүүсээс сайшаал эрж хайх учиргүй; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнтэй, чухал биш гэж үү?Бурханы үг надад замыг заав. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би аль хэдийн итгэлтэй болсон байсан учраас энэ замыг баримталж, Бурханд үнэнч үлдэх ёстой. Эцэг эх маань намайг эсэргүүцлээ ч, би Бурханаас урвах ёсгүй. Эдгээр зүйлийг бодон, зүрх сэтгэл минь хамаагүй илүү чөлөөлөгдсөн санагдав.
Хоёр өдрийн дараа нөхрийн маань үеэл, авга эгч хоёр дахин ирэв. Нөхрийн маань авга эгч бас шашин судлаач бөгөөд номлол айлдаж чуулгануудаар явдаг байсан боловч энэ удаад тэдэнтэй тулахад надад ямар ч айдас мэдрэгдсэнгүй. Харин ч эсрэгээрээ би итгэл, баяр баяслаар дүүрэв. Сүүлийн хэд хоногийн туршлага маань надад бүх төөрөгдлийг үнэн даван гарч чаддаг болохыг, мөн Бурханд найдаж л байвал Бурхан намайг замчилж, энэ хүмүүсийг үнэнээр няцаахад хүргэнэ гэдгийг үнэхээр ойлгох боломж олгосон юм. Би тэднийг тэгтлээ уруу царайтай байна гэж бодоогүй бөгөөд тэд зүгээр л сандал дээр суун, над руу хоосон хөндийгөөр ширтэж, “Яагаад юм мэдэхгүй, гэхдээ ийм асуудал дээр бид үргэлж арга мухарддаг. Бид үнэхээр юу гэхээ мэдэхгүй байна.” Үүнийг сонсоод би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн талархав. Итгэл минь энэ шалгалтыг туулна гэдгийг намайг мэдэх үед Сатан хүнд байдалд орсон юм. Энэ хүмүүс үнэхээр хэлэх үггүй болоод явцгаасан билээ. Дараа нь тэд гэр бүлийн бусад хүмүүсийг ар араасаа над дээр ирж, намайг зовооход турхирсан ч, би жаахан ч буулт хийсэнгүй.
Энэ шалгалтаар дамжуулан би ялган таних чадвартай болсон
Нэгэн өдөр би Бурханы дараах үгийг харав: Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэжАриун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу ? Эдгээр шашин судлаач, номлогчид л Бурханы үгэнд илчилсэнчлэн уг чанартаа биеэ тоож, өөгшсөн, Ариун Сүнсний ажлыг зэвүүцэлтэйгээр үздэг хүмүүс гэдгийг би гэр бүлийнхээ удаа дараагийн дарамт шахалт болон Бурханы үгийн илчлэлээрдамжуулан тодорхой ойлгосон юм. Тэдэнд ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчуудаас ялгагдах зүйл байсан гэж үү? Эрт үеийн ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчууд Хуучин Гэрээг сайтар мэддэг байсан атлаа Эзэн ажлаа хийхээр ирэхэд Библийн шууд утгын дагуу явж, Бурханы ажлыг яллан, эцэстээ Эзэн Есүсийг загалмайд цовдолсон билээ. Манай гэр бүл ч адилхан байв. Тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажилтай учраад, үнэнийг эрж хайх ямар ч хүсэлгүй байгаад зогсохгүй, Библийн шууд утгатай сохроор зууралдаж, Бурханы ажлыг эсэргүүцэн ялласан – тэд маш их биеэ тоож, үзэл сурталжсан байсан! Энэ нөхцөлд ялган таних чадвар хөгжүүлэх боломж олгосон Бурханд би талархаж, Бурханы ажлын талаар жаахан ойлгодог болсон юм.”
Үй олон хүнээс намайг сонгож, намайг Өөртөө эргүүлэн авчирсан явдалд Бурханд талархъя. Энэ шалгалтын үед би сул дорой, сөрөг байдлыг мэдэрсэн боловч Бурханүргэлж надтай хамт байж, намайг дэмжиж, хангаж, замчлахад үгээ ашиглан, надад бат зогсох боломж олгосон юм. Хаанчлалд хүрэх замд минь Бурхан үргэлж хажууд минь байдаг гэдгийг мэддэг учраас би ганцаардаж, айхаа больсон. Би Бурханд найдаж, зоригтойгоор урагш алхсаар л байвал бүх саадыг үгүй хийж, Бурханыг эцсээ хүртэл дагаж чадна.

About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

1 comment:

  1. Нөхөртэйгээ 2 жил үерхсэнийхээ дараа 5 жилийн дараа нөхөр маань хачин жүжиглэж, бусад бүсгүйчүүдтэй гарч, надад хүйтэн хайрыг үзүүлж, хэд хэдэн удаа хэрэв тэр намайг бусад бүсгүйчүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар асуулт асуувал би сална гэж сүрдүүлэв. Хуучин найз маань интернет дээр доктор Велли хэмээх нэрийн өмнөөс хайрын шившлэгийн хүчээр харилцааны болон гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг хүмүүсийг хэлэхэд би үнэхээр эмх замбараагүй байсан бөгөөд эхэндээ ийм зүйл байдаг гэдэгт би эргэлзэж байсан. оролдоод үз. Би түүнтэй холбогдохдоо тэр надад хайрын үгсийг гаргахад тусалсан бөгөөд 48 цагийн дотор нөхөр маань эргэж ирээд уучлал гуйж эхэлсэн. Тэр одоо бусад эмэгтэйчүүд болон түүнтэй хамт сайн бас жинхэнэ байдлаар явахаа больсон. Байна. Энэ харилцаа, гэрлэлтийн асуудлаа шийдэхийн тулд энэхүү агуу хайрын касттай холбоо барина уу: wealthylovespell@gmail.com эсвэл шууд WhatsApp: +2348105150446.

    ReplyDelete