2018-09-02

Нэгэн пасторын сүнслэг гэмшил

Төгс Хүчит Бурханы үгс болон Лиү эгчийн нөхөрлөл намайг дотроос маань гэрэлтүүлж удаан хугацаагаар эргэлзүүлээд байсан асуултыг шийдвэрлэв. Хуулийн Эрин үед Бурхан зөвхөн уучлах ажил хийсэн, харин хүний гэм нүгэл үйлдэлтийн үндсийг таслах ажил хийгээгүй бөгөөд үнэнийг илэрхийлэх замаар, эцсийн өдрүүд дэх бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажил нь хүнийг бүрэн ариусгах ба аврах ажил болж таарлаа. Бид өөрсдийгөө эзэмдэн захирч эсвэл махан биеэ орхиж хэчнээн шаргуу хичээсэн ч ялгаагүй, одоог хүртэл ариусгалд хүрээгүй, харин ч бүр гэм нүгэл үйлдэх, гэмээ гэмшин хүлээхийн тойрогт амьдарсан. Тэгвэл Бурхан хүнийг бүрэн аврагдах байдалд хүргэхийн тулд хэрхэнтүүнийг цэвэршүүлж, өөрчлөх юм бэ? Биднийг гэм нүглийн хүлээснээс аврахын тулд Бурхан дахиад махан бие болсныг тэд дурдсан. Тэдний ярьсан зүйл Библитэй нийцэх үү? Би тэднээс тайлбар хүсье гэж бодсон. Гэвч тэдний вэб хуудсан дээрээс харсан нэг хэсэг ишлэл санаанд оров: Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас). Би ухаалаг, үндэслэлтэй хандах хэрэгтэй гэж бодлоо. Удаан хугацаанд намайг эргэлзүүлсэн асуудлын тухайд би арга замаа олсон. Тэгэхээр, миний даруй ойлгох шаардлагатай байгаа энэ асуудлыг шийдвэрлэхэд нь тэдэнд хугацаа өгөх хэрэгтэй, тэгвэл би дараа нь бусад асуудлуудыг хөндөж чадна. Хэрвээ энэ нь үнэхээр Бурханаас ирсэн бол миний бүх эргэлзээ арилна гэж би итгэсэн. Тэгээд би асуухгүй байж чадаагүй: “Таны ярьсан зүйл надад аль хэдийнэ тодорхой болсон.Шүүлтийн ажлыг хийхээр Эзэн ирсэн үед л хүн ариусгалд хүрч чадна гэдгийг би ойлголоо. Үүнийг л би олон жилийн туршид хүсэн тэмүүлсэн. Би одоо Төгс Хүчит Бурхан хүнийг шүүх, ариусгах ажлаа хэрхэн хийхийг мэдэхийг маш их хүсэж байна.”
Нэгэн пасторын сүнслэг гэмшил


Су эгч надад Төгс Хүчит Бурханы үгийг Skype-аар илгээж би Төгс Хүчит Бурханы үгсийг сэтгэл догдлон уншив: Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээрудаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэнномын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Дараа нь Су эгч нөхөрлөлөө үргэлжлүүлэн: “Бурхан үндсэндээ, хүний ялзарсан зан чанар, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарт чиглэсэн үнэнийг илэрхийлэх замаар эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгахыг бид Төгс Хүчит Бурханы үгнээс харна. Сатан хэрхэн хүнийг ялзруулдаг, Бурхан хүнийг хэрхэн авардаг, хүнийг дагах гэдэг нь юу болохыг, Бурханд дуулгавартай байх гэдэг нь юу болохыг итгэгч хүмүүс ямар үзэл бодолтой байх хэрэгтэйг, Бурханд итгэх итгэлд амжилтын зам гэж юу болох, Бурханд итгэх итгэлд уналтын зам гэж юу болох, хүний гэмт уг чанарыг хэрхэн мэдэх, ямар төрлийн хүнийг Бурхан төгөлдөршүүлдэг, хүний амийн зан чанарыг өөрчилдөг арга зам гэх мэт янз бүрийн үнэнийг Төгс Хүчит Бурхан илэрхийлсэн. Христэд итгэгчдийн уншдаг Төгс Хүчит Бурханы үгс. Эдгээр үгс бүгд эрх мэдэлтэй, хүч чадалтай бөгөөд хүний хувьд цэвэршиж, өөрчлөгдөх амийн зам юм. Төгс Хүчит Бурхан хүний ялзарсан зан чаарын бүх талуудыг бүхэлд нь илчилсэн. Төгс Хүчит Бурханы үгсийг уншихявцдаа бид заримдаа Бурханыг ээж шигээ хайрламаар, элэгсэг, хүндэлмээр гэж мэдэрдэг, заримдаа бид Түүнийг аав шиг хатуу чанга гэж мэдэрдэг. Ялангуяа, бид Төгс Хүчит Бурханы шүүсэн, гэсгээн цээрлүүлсэн, хүнийг илчилсэн үгийг уншихад тэдгээр нь бидний дуулгаваргүй байдал, ялзрал, эсэргүүцэл, буруу зорилго, үзэл бодол, төсөөллийг нээн харуулах хоёр үзүүртэй сэлэм  мэт санагддаг. Мөн түүнчлэн, тэдгээр нь бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан үл мэдэгдэх сатанлаг хорнуудыг илрүүлдэг. Бидний амьдруулан гаргасан зүйлс Сатаны муу муухай зүйлс болохыг бид ухаарч ойлгодог. Жишээлбэл, бид бардам, биеэ тоосон, шударга бус бас башир зальтай, амин хувиа боддог and хүний үнэргүй, хомхой бас Бурханд огтхон ч хүндэтгэл үзүүлдэггүй. Энэ нь, бид аль хэдийнэ Сатанаар ялзруулагдсан болохыг улмаар бид цаашид хүн шиг байхгүй болохыг; бидний үйлдэл ба үйлс, бодол, санаанууд бас бохир заваан, ялзарсан, аймшигтай гэсэн үг. Бид үнэхээр их доромжлолыг, ичгүүрийг мэдэрнэ. Төгс Хүчит Бурханы үгийг уншихдаа бид Бурхан биднийг нүүрэн дээр маань шүүмжилж байгаа мэт санагддаг, хүний сатанлаг зан чанарыг Бурхан жигшдэг, үзэн яддаг гэдгийг,Бурханы зан чанар зөвт бөгөөд ариун болохыг бас халдлагыг зөвшөөрдөггүйг харж чаддаг. Хэрвээ ямар ч өөрчлөлтгүйгээр ийм ялзарсан зан чанараараа амьдарсан хэвээр байвал бид устан алга болж, шийтгэгдэнэ гэдэг нь урьдчилан тодорхойлогдсон. Бурханы бидэнд заасан авралын зам мөрийн дагуу бид хэрэгжүүлэлт гаргавал биднийг Ариун Сүнс удирдан дагуулах бөгөөд тэр үед бидний ялзарсан зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Хүн сатанлаг зан чанараа өөрийн хүсэлгүйгээр илэрхийлсэн бөгөөд үнэнийг хэтэрхий хүндрэлтэйгээр хэрэгжүүлж байна гэж би байнга боддог байв. Бурханы ажлын шүүлт, гэсгээлтийг бид биеэрээ туулан мэдрэх тохиолдол ихсэхэд үнэнийг хэрэгжүүлэх нь хялбар зүйл болохыг би ойлгож ухаардаг. Бид сатаны ялзарсан зан чанарыг нээж илрүүлэхдээ зэвүүцэж, жигшил зэвүүцлээ ухаан санаандаа хадаж, бас өөрсдийгөө үзэн яддаг. Тэгээд бидний ялзарсан зан чанар улам бүр цөөрч үнэнийг илүү ихээр хэрэгжүүлж чадна. Аажмаар бид Бурханаас эмээж муугаас зайлах замыг даган Бурханд дуулгавартай байх, Бурханд шүтэн мөргөх бодит байдалд үнэхээр орж энгийн хүнлэг байдлаар амьдарна. Энэ болүнэн хэрэгтээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ажлын үр дүн байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг бүрэн ариусгаж, аварч, төгөлдөршүүлэх ажил билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч Бурханы шүүлт, гэсгээлтийг биеэр туулан мэдэрдэг хүн бүхэн үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Хэрвээ хүн өөрийгөө азтай гэж бодож аврагдахын тулд нигүүлсэлд найдаж чадаж байвал, гэм нүглийн уучлал нь бүрэн аврагдсан байдал гэж бодвол, эцсийн өдрүүд дэх Христийн суудлын өмнө шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол тэрээр ариусгагдаж амьдралын зан чанараа өөрчилж чадахгүй эцэст нь гарцаагүй Бурханаар орхигдож, арчигдан алга болж улмаар мөхөж, сүйрэлд хүрч Бурханаар аврагдах, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо үүрд алдана. Энэ бол маргаангүй зүйл.
Би сэтгэл догдлон ингэж хэлсэн: “Тийм ээ, энэ бол миний хайж байсан зүйл. Бурхан надад хариултыг нь өглөө. Халлелуяа!”
Бурханд талархъя! Тэдний нөхөрлөлийг сонсоод сэтгэл зүрх маань гэрэлтээд ирэх шиг санагдсан. Би Бурханд итгээд нэлээн удсан, итгэгч нарт байнга сургаал заадаг, өөрийгөө сахилгажуулдагбайсан, гэсэн ч би гэм нүглээс салж салж чадахгүй дунд нь амьдарч, өдөр бүр тарчлан шаналж, сэтгэл зовнин Эзэний замыг дагаж чадаагүй. Тэр үед би эцэст нь хэрвээ хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг биеэрээ туулан мэдрэхгүй бол тэд гэм нүглийн хүлээс, дөнгөнөөс өөрсдийн хүчээр салж хэзээ ч чадахгүй гэдгийг ойлгосон. Одоо би үнэн авралд хүрч ариусгалд хүрэх замд ороод байна. Бурханы надад өгсөн өршөөл, авралын төлөө би Бурханд үнэхээр их талархаж байна. Энэ хэдэн өдрийн туршид болсон харилцаа, ярианы дагуу би, хүнийг бүрэн өөрчлөх, ариусгах улмаар хүн цэвэршин Бурханы хаанчлалд орох шалгуурыг давж Бурхантай хамт мөнхийн амар амгаланд орох хэмжээнд хүртлээ бүрэн аврал хүлээн авах шалтгаан болгохын тулд Төгс Хүчит Бурханаар хийгддэг ажлын үе шат гэм нүглийн уучлалын суурин дээр хийгддэг болохыг эцэст нь ухаарч ойлгосон. Бурханы ажил үнэхээр бодитой.
Дараа нь бид долоо хоног бүрийн уулзалтын цагаа товлов. Цаг хугацаа өнгөрөх тусам миний олон эргэлзээ Төгс Хүчит Бурханы үгсээр дамжин тайлагдсан. Төгс Хүчит Бурханы үгийн талаарх ойлголтоос, ах эгч нарын нөхөрлөлөөстөрсөн үнэний гэрлээр би чуулганаа хангасан. Таван долоо хоногийн дараа би Бурханы ажлын гурван үе шат болон гэм нүглийн хүлээснээс ангижрах арга замын тухай номлолоо дуусгав. Миний эхнэр, ах, эгч нар гээд чуулганд байсан бүх хүмүүс Бурханы үгээр байлдан дагуулагдсан. Ариусгагдаж эцэст нь Бурханы хаанчлалд орохын тулд сүүлчийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авахыг тэд бүгдээрээ хүссэн. Энэ нь намайг, Бурханы үг тэмдэг, гайхамшгуудаас илүү хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Миний дээр ирсэн Төгс Хүчит Бурханы хайр, авралд би маш ихээр талархав. Ялангуяа, Бурханы үгээр илэрхийлэгдсэн та ирээдүйн даалгавартаа хэрхэн хандвал зохих вэ? номыг уншихад миний сэтгэл маш их хөдөлж байв. Өөрийн мэддэг бусад пасторууд, ах эгч нарыг Бурханы өмнө авчрах нь пасторын хувьд миний үүрэг. Сайн мэдээг номлохоор хэсэг хугацаанд хамтран ажилласны дараа би өөр нэг гэрийн чуулганы пастор болон ах, эгч нарыг бүгдийг нь Төгс Хүчит Бурханы өмнө авчирсан. Бурханы сэнтийн өмнө Үнэхээр олон ах, эгч нар өргөгдөн ирж, ариусгагдах, аврагдах замаа олсныг хараад би маш аз жаргалтай байна. Бүх үр дүнд ТөгсХүчит Бурханы ажлаар хүрсэн гэдгийг би мэднэ. Бүх алдар нэр Төгс Хүчит Бурханд байх болтугай!
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment