2018-09-30

“Бүхнийг захирагч нэгэн” баримтат киноны клип: Бурхан орчлон ертөнц дэх бүх зүйлийг захирдаг



Христийн сүмийн дуу хөгжим “Бүхнийг захирагч нэгэн” баримтат киноны клип: Бурхан орчлон ертөнц дэх бүх зүйлийг захирдаг
Хүн төрөлхтөн эдгээр асуултын хариуг хэдэн мянган жилийн турш эрж хайсаар ирсэн: Орчлон ертөнц дэх тэнгэрийн эрхэс яаж ийм төгс эмх цэгцтэй хөдөлдөг вэ? Яагаад бүх амьд зүйл үргэлж хувиршгүй зүй тогтлыг даган дэс дараалалтайгаар хөдөлдөг вэ? Хүмүүс яагаад төрдөг, дараа нь яагаад нас бардаг вэ? Эдгээр зүй тогтол, хуулийг хэн үнэндээ тогтоосон бэ? Орчлон ертөнц болон бүх зүйлийг хэн үнэхээр захирдаг вэ? “Бүхнийг захирагч Нэгэн” хэмээх Христийн киноны энэ гайхалтай хэсэг нь эдгээр асуултын голыг хөндөж, энэ бүх нууцыг тайлахад таныг замчилна.
Read More

2018-09-29

Бурханы асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй

магтан дуу“Бурханы асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй”
Бурханы асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй

Бурханы өршөөл болон тэвчээр нь бодит, үнэн билээ
Гэвч Түүнийг уур хилэнгээ гаргах үед ариун,
зөвт байдал нь ямар ч зөрчлийг тэвчдэггүй
Бурханы энэ талыг хүнд харуулдаг
Хүн Бурханыг бүрэн дагаж,
тушаалуудад нь дуулгавартай байж,
Бурханы шаардлагын дагуу үйлдвэл
Бурхан Өөрийн өршөөлөө хүнд арвин цутгадаг
Хүн ялзрал, үзэн ядалт, өш хонзонгоор дүүрвэл
Бурхан уур хилэнгээ харуулах болно
Түүний уур хилэн хэр их дүрэлзэх вэ?
Xүний хорон муу үйл, эсэргүүцлийг үгүй болтол,
Tүүний нүдэнд ахин үзэгдэхгүй болтол үргэлжлэх болно
Зөвхөн тэр цагт л Бурханы уур хилэн үгүй болно

Хэн ч байсан хэрэв зүрх сэтгэл нь Бурханаас холдож
Бурханаас эргээд, хэзээ ч эргэж ирэхгүй болвол
Тэд яаж ч байсан, яаж харагддаг ч бай,
хэр дуртай Бурханыг магтахыг хүсдэг байлаа ч,
бие болоод сэтгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаг ч,
Нэг л удаа зүрх сэтгэлээ Бурханаас эргүүлбэл
Бурханы уур хилэн зогсолтгүй дүрэлзэх болно
Хүнд асар их боломж олгочихоод
Бурхан уур хилэнгээ гүнээ гаргах үед
Үүнийг буцаах ямар ч арга байхгүй
Тийм хүнийг дахин хэзээ ч өршөөж, тэвчихгүй!
Энэ нь Бурханы зан чанарын нэг тал бөгөөд
ямар ч зөрчлийг тэвчдэггүй
Тэр эелдэг, үзэсгэлэнтэй, сайн зүйлд
нигүүлсэнгүй, тэвчээртэй
Тэр хорон муу, гэм нүгэлтэй, ёс суртахуунгүй зүйлд
дүрэлзтэл уурладаг
Ийм зүйлд Тэр Өөрийн уур хилэнгээ зогсоохгүй
Эдгээр нь Бурханы хоёр үндсэн, тэргүүлэх зан чанар билээ
Түүнчлэн эдгээр нь эхнээсээ дуустал
Бурханаар илчлэгдсээр байгаа
Өгөөмөр өршөөл,гүн гүнзгий уур хилэн
Энэ бол Бурханы зөвт зан чанар

Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн
Энэ бол Бурханы зөвт зан чанар
Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн
Энэ бол Бурханы зөвт зан чанар
Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн
Энэ бол Бурханы зөвт зан чанар

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл” номоос
Read More

2018-09-28

Христийн сүмийн магтан дуу 2018 “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” Бурханы эргэн ирэлтийг гэрчлэх нь


Христийн сүмийн магтан дуу 2018 “Чи үүрэг зорилгоо мэдэж байна уу” Бурханы эргэн ирэлтийг гэрчлэх нь Чи мөрөн дээрээ буй үүрэх ачаа, үүрэг даалгавраа мэдэж байна уу? Чиний үүргээ ухамсарлах түүхэн мэдрэмж хаана байна вэ? Чи хойч үедээ хэрхэн сайн эзэн нь байх вэ? Чиний эзэн хүний мэдрэмж хүчтэй юу? Чи бүх юмсын эзэн нь байхыг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь дэлхий дээрх амьд бүгдийн эзэн юм уу Эсвэл биет ертөнцийн эзэн юм уу? Ажлын дараагийн алхмаа хэрхэн төлөвлөж байна вэ? Чамайг хоньчингоо болгохоор хэчнээн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд биш гэж үү? Чиний даалгавар хүнд биш гэж үү? Тэдгээр ядуу сүнснүүд өрөвдөлтэй, сохор, алдагдсан бөгөөд харанхуйд гаслан уйлж гарах замаа хүлээн сууна. Харвах од мэт гэрэл ирж, Олон жил тэднийг хавчин дарласан харанхуйн хүчийг сарниулахыг тэд хэчнээн их хүсдэг билээ. Тэдний өдөр шөнөгүй хэрхэн хүлээснийг хэн мэдэх билээ? Гэрэл тусмагц эдгээр зовлондоо туйлдагсад Түнэр харанхуйн дунд чөлөөлөгдөх найдваргүй шанална. Тэд хэзээ гаслан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй эдгээр ядарсан сүнснүүд тийм их золгүй явдлыг туулж байна. Өршөөлгүй олс, хөлдсөн түүх нь тэднийг лацдан түгжжээ. Тэдний уй гашууг хэн сонсоно бэ? Хэн тэдний золгүй царайг харсан бэ? Чи Бурханы талаар бодож байсан уу? Тэр ямар их гашуудаж, түгшсэн бэ? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтнийг шаналж зовохыг Тэр хэрхэн харж тэвчинэ вэ? Хүн төрөлхтөн бол хорлогдсон золгүй хүмүүс. Тэд өдийг хүртэл амьдарсан ч, Ёрын нэгэн тэднийг хордуулсаар удсан билээ. Чи өөрийгөө хохирогчдын нэг гэдгийг мартсан уу? Бурханыг хайрлах хайраараа чи амьд үлдсэн хүмүүсийг аварч, Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханд зүтгэлээрээ эргэн төлөхийг хүсэхгүй байна гэж үү? Чи Бурханд хэрэглэгдэн энэхүү гайхамшигтай амьдралаар амьдрахыг юу гэж ойлгоно вэ? Чи үнэхээр сүсэг бишрэлтэй Бурханд үйлчилдэг хүний утга төгөлдөр амьдралаар амьдрах үнэн хүсэл, итгэл байна уу? “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Read More

2018-09-27

Христийн сүмийн кино шууд үзэх HD “Дөнгөө эвдээд гүй” Трейлер (Монгол хэлээр)



Христийн сүмийн кино шууд үзэх HD “Дөнгөө эвдээд гүй” Трейлер (Монгол хэлээр)
Ли Чунминь нь Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн чуулганы ахлагч байлаа. Хорь гаруй жилийн турш тэрээр Библийг судлахад бүрэн төвлөрөн, Эзэнд идэвхийлэн үйлчилж иржээ. Шашны тэргүүлэгчдийн жишээг даган, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр бөгөөд Библид итгэх нь Эзэнд итгэхтэй агаар нэг хэмээн боддог байв. Библийг баримталж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж тэр боддог байлаа. Эдгээр үзэл нь түүнийг хос дөнгө шиг чөдөрлөж, Бурханы мөрийг дагаж, Бурханд итгэхэд нь саад болж байв. Үүний уршгаар Ли Чунминь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя хэмээн ер бодсонгүй...
Нэгэн өдөр цэвэр тохиолдлоор тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб хуудаснаас хэсэг магтан дууны видео бичлэг үзжээ. Тэдгээрийн уярам үгс, тансаг ая сэтгэлийг нь ихэд хөдөлгөж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж үзэх сэдэл төрүүлжээ. Үнэний тухай цөөн маргаанд орсны дараа тэрээр Библийн дотоод түүхийг Төгс Хүчит Бурханы үгсээр ойлгох болсон байна. Тэрээр нөхцөл байдлын жинхэнэ баримтуудыг тодорхой ойлгож авчээ: Шашны ертөнцийн Фарисайчууд Библийг өргөмжлөх нэрээр Бурханы илрэлт ба ажлыг эсэргүүцэн, ялладаг юм. Эцэст нь тэр шашны Фарисайчуудын хяналт, хязгаарлалтыг хойш тавьж, Бурханы мөртэй хөл нийлүүлжээ ...
Read More

2018-09-26

Босоод, Бурхантай хамтран ажилла

магтан дуу“Босоод, Бурхантай хамтран ажилла”
Босоод, Бурхантай хамтран ажилла

Бүхий л оршихуйгаа өргөл болго!
Чиний юу идэж, өмсөх, ирээдүй чинь ямар байх нь
бүгд Бурханы мутарт бий.
Бурхан чиний төлөө сайн зүйлийг бэлтгэнэ.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Бурханд чин сэтгэлээ зарцуул, Тэр чамайг ад үзэхгүй.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Өөрийгөө өргөл болго,
Бурхан чамайг бүх зүйлээр ерөөх болно.

Баяр цэнгэл, хангамж эцэс төгсгөлгүй байх болно.
“Бурханы төлөө чин сэтгэлээ зарцуулдаг хүн
асар ихээр ерөөгднө” гэж айлдсан.
Бурханы төлөө зарцуулдаг нэгэнд бүх ерөөл өгөгдөх болно.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Бурханд чин сэтгэлээ зарцуул, Тэр чамайг ад үзэхгүй.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Өөрийгөө өргөл болго,
Бурхан чамайг бүх зүйлээр ерөөх болно.
Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг олж авна,
та нарт ерөөгдсөн мэт санагдахгүй байна уу?
Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг олж авна,
та нарт ерөөгдсөн мэт санагдахгүй байна уу?
Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг олж авна,
та нарт ерөөгдсөн мэт санагдахгүй байна уу?
Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг олж авна,
та нарт ерөөгдсөн мэт санагдахгүй байна уу?
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Бурханд чин сэтгэлээ зарцуул, Тэр чамайг ад үзэхгүй.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Өөрийгөө өргөл болго,
Бурхан чамайг бүх зүйлээр ерөөх болно.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Бурханд чин сэтгэлээ зарцуул,
Тэр чамайг ад үзэхгүй.
Босоод, Бурхантай хамтран ажилла!
Өөрийгөө өргөл болго,
Бурхан чамайг бүх зүйлээр ерөөх болно.
Босоод! Босоод!

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Read More

2018-09-25

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Хенань Муж, Анианг Хот, Ли Кун
Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын Эх газарт аль хэдийнэ нэг бүлэг хүмүүсийг байлдан дагуулаад байна. Бурханы илрэлтийг хүсдэг шашны бүлэглэлийн олон итгэгчид Бурханы үгээр байлдан дагуулагдсаны учир нь тэд Бурханы дуу хоолойг сонсож Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэнд оршино. Үүний зэрэгцээ, шашны бүлэглэл дэх олон тахилч, ахлагч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэх, буруутгахын тулд яахаас ч буцдаггүй. Тэд үүнийг байнга тэрслүү үзэл эсвэл шүтээн гэж хандан ямар ч шалтгаангүйгээр буруутгаж, доромжилдог. Хуучин ажил шинээр солигдох чухал цаг мөчид, үл ойшоосон, бардам зан нь тэднийг тухайн цаг үеийн Фарисайчуудын адилаар Бурханыг эсэргүүцэн  Бурханыг дайснаа гэж үзэж мөхлийн замаа сонгоход хөтөлдөг.
Дэлхийг бүтээсэн үеэс эхлээд одоог хүртэл Бурхан байнга шинэ ажил хийж хүн төрөлхтнийг хөгжлийн зүгт үргэлжлүүлэн удирдан залсаар байгаа билээ. Гэхдээ Бурханы шинэ ажил хүний дээр ирэх үе бүрт Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг олон тооны хүмүүс байдаг. Тэд Бурханы өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаас зууралдаж, хүмүүсийн үзэл, төсөөллийг цагдан, хүмүүсийн мэдлэг, оюунухаанаар дамжуулан Бурханы шинэ ажлыг тодорхойлдог бөгөөд Бурханыг эсэргүүцдэг, Бурханы шинэ ажлаас татгалздаг учраас эцэст нь Бурханаар арчигдан үгүй болдог.
Хүмүүс гүнзгий хямралд унаад цаашид хөгжих боломжгүй байсан Ноагийн үед Бурхан энэ дэлхийг үерээр сүйрүүлэх зорилготой байсан гэдэг нь бүхэнд илэрхий баримт. Ноа тэр үеийн цорын ганц зөв хүн байсан ба тэрээр Бурхан Еховагаар нигүүлсэгдсэн, Бурхан түүнд хөвөгч авдар бүтээхийг тушаан дэлхийг сүйрүүлэх үерийн тухай хэлсэн. Бурханы ажлыг задлан шинжилж, шүүхийн оронд Ноа зүгээр л сонсож, дуулгавартай байсан билээ. Тэр олон зүйлийг тооцон бодоогүй бөгөөд Ехова Бурханд бүрэн итгэж байв. Бурханы үгийг тэр дагаж, тухайн цаг үед газар дээр байсан бүх хүнд, сонссон хүн бүхэн хөвөгч авдар дээр гарч Бурханаар аврагдах арга замыг дамжуулсан. Энэ нь тухайн үед Бурханы зорилго байлаа. Гэвч хүмүүс тэр үед Бурханы зорилгыг ойлгоогүй, тийм том хөвөгч авдрыг хийхийн тулд Ноа бүх хөрөнгөө зарахыг хараад, тэрхүү үер газар дэлхийг сүйрүүлэх тухай хэлэхийг нь сонсоод түүнийг солиотой, сэтгэцийн өөрчлөлттэй хэмээж байсан. Хүн бүр түүнийг тэрслүү үзлийг, болж өнгөрөхгүй зүйлийг түгээж байна гэж бодсон. Tиймд Ноагийн хийсэн бүхнийг бүгд эсэргүүцэж, татгалзаж, элэг доог хийж муу хэлж байлаа. Өнөөдөр бид энэ бүгдийг сайн мэддэг. Ноа үнэхээр хэвийн бус хүн байсан уу? Ноа тэрслүү үзэл тарааж байсан уу? Үгүй! Тэгвэл тэр үед хүмүүс түүнийг яагаад буруутгаж байсанбэ? Энэ бол хүмүүс бодит байдлаас илүү оюун бодолдоо хэтэрхий их хамаардаг, хэтэрхий өөртөө итгэлтэй, шинэ зүйлсийг хүлээн авдаггүй байдлаас шалтгаалсан. Тэд ердөө л өөрсдийнхөө тааллаар хэрхэн хариуцлагагүй ярихыг, буруутгахыг мэддэг бөгөөд эцэст нь өөрсдийн үүрэндээ үхэх ба буруу номтон гэж тооцогдож байсан Ноагийн гэр бүл тэсэж үлдэнэ.
Хүний ялзрал гүнзгийрэхийн хэрээр Хуулийн эриний сүүлийн хагаст хууль хүнд хэрэглэгдэхээ болив. Бурхан үхлийн ирмэг дээр амьдарч буй хүмүүсийг аврахаар биемахбод болох илүү гайхамшигтай ажил хийхийг, улмаар хүн төрөлхтөнд шинэ арга замыг нээж өгөх, хүмүүсийг хуулийн хүлээснээс чөлөөлж, тэсэж үлдэх боломжтой болгохыг хүссэн. Тийм учраас хаанчлалын сайн мэдээг, гэмших арга замыг номлож эхлэхээр  хүмүүсийн дунд байх гэж Есүс ирсэн. Хүмүүс Есүсийн нэрэнд итгэж, Есүсийн өмнө нүүрээрээ унаж л байвал тэд гэмээсээ уучлагдан, шинэ гэрэлд амьдарч, амар тайван, баяр хөөр, эцэс төгсгөлгүй нигүүлслийг эдэлнэ. Хэдий тийм боловч, тэр үеийн ахлах тахилч нар, хуулийн багш нар, Фарисайчууд тухайн үед Бурханы зорилгыг, Түүний ямар ажил хийхийг мэдээгүй. Тэд Есүсийг хуулийг дагаагүй, Түүнийг, Еховагаас салан тусгаарлаж, Еховагийн ажлыг устган сүмийг сүйрүүлж байна гэж бодсон. Тийм учраас тэд Есүсийг дээд зэргээр үзэн ядаж, Түүнийг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийж, Түүнд хаа сайгүй хаалт хориг тавьж байв. Tэд Түүнийг барихгэж, Эзэн Есүсийн ажлаас өө сэв олох гэж төлөвлөгөөтэйгээр оролдсон, Есүсийг Саббат өдрийг сахиагүй Саббат өдөрт хүмүүсийг эмчилсэн, улаан буудайн түрүү цуглуулахад дагалдагчдыг удирдсан, хоол идэхийн өмнө гараа угаагаагүй, гэм нүгэлтнүүдтэй хамт хооллосон, Бурханд үйлчлэхээр сүмд ороогүй гэж хэлсэн…. Эдгээр хүмүүс “Надтай санал нийлдэггүй хүмүүс Библийн бичвэртэй санал нэгдэхгүй, Библийн эш үзүүллэгтэй санал нийлдэггүй хүмүүс, тэрс үзэлтнүүд, шүтээнийг баримтлагчид” хэмээх зарчмыг тогтмол дагадаг байсан бөгөөд Есүсийн хийсэн бүхнийг эрэлхийлэх, ажиглах санаагүй, зөвхөн өөрсдийнхөө үзэл бодлыг баримталж, хэдийгээр Есүсийг үхлээс амилуулагдан боссон гэдгийг мэдэж байсан ч Түүнийг буруутган, хавчин дарамталсан, Түүнийг төлөвлөгөөтэйгээр эсэргүүцсэн хэвээр байж энгийн хүмүүсийг хууран мэхлэхийн тулд худал хуурмагийг санаанаасаа зохиосон. Тэд хэтэрхий өөртөө итгэлтэй, бардам байсан, үнэнийг эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилд дуулгаваргүй, Бурханы зорилгыг хүртэж мэдэрдэггүй байсан. Тэд ямар арга замаар Бурханд итгэдэг байсан бэ? Тэд илтээр өөрсдийнхөө төсөөлөл, үзэлд итгэдэг, Бурхантай тэс хөндлөн сөргөлддөг байв. Тиймээс тэд Бурханаар үгүйсгэгдэн хараагдаж, мөнхөд жигшигдэх юмс болсон юм.
Тэр үед Паул ч бас Эзэн Есүсийг хавчин дарамталж байсан хүмүүсийн нэг нь байгаагүй гэж үү? Зөвхөн Дамаск руу явах замдаа ороод байхдаа л тэрээр өөрийнх нь ангуучилж, хавчин дарамталж байсанЕсүс Бурхан байсныг мэддэг. Тиймд тэр дараа нь замыг, маш их урам зоригтойгоор, санаа шулуудан номлож байсан, Есүсийн төлөө ажиллаж: “Тэдний тэрс үзэл гэж нэрлэдэг Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханыг шүтэн мөргөдөг” (Үйлс 24:14) хэмээн бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар Паулыг тухайн цаг үеийн Фарисайчууд тэрсүү үзэл номлогчдын нэг хэмээн хандаж, түүнийг Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрсний төлөө буруутгаж, хавчин дарамталж байв.
Эцсийн өдрүүд аль хэдийнэ ирсэн. Хэдийгээр бид Есүс Христийн золилтын нөхөн төлөлтөөр гэм нүглээс чөлөөлөгдсөн ч гэмт уг чанар маань хэвээр оршин байна. Тиймд, Хуулийн эриний үеийн Бурханы ажлын үндэс суурин дээр хүнийг бүхэлд нь цэвэршүүлэх, Сатаны ялзарсан зан чанараас чөлөөлөх ажил хийхээр, улмаар хүн бүрэн цэвэршиж, эхэнд байсан хүний анхдагч төлөв байдлыг сэргээн босгохын төлөө  Бурхан дахин нэг удаа бие махбод болсон. Гэвч өнөөдөр шашны бүх урсгал чиглэлийн хүмүүс хуучин ажлаа, өөрсдийн үзлээ, загалмайн авралыг баримталсан хэвээр байна. Тэд гэм нүгэл үйлдэн, Бурханыг Библийн хүрээнд, загалмай дээр, Хуулийн эрин үед хязгаарладаг. Тэд Бурханыг дахин бие махбод болж чадахгүй, шинэ ажил хийж чадахгүй, өнгөрсөн үеийн ажлыг устгаж чадахгүй гэж хэлдэг, Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь Есүсийн ажлыг дордуулдаг гэж хэлдэг. Мөн тэд өөрсдийн үзэлдээ бодсончлон Бурхан үүл хөлөглөн ирээгүй учраасБурханы ажлыг тэрслүү үзэл мэтээр дахин тодорхойлсон бөгөөд хаанчлалын сайн мэдээг номлодог хүмүүс өнөөдөр өөрсдийнх нь хонийг нь хулгайлж байна гэж үздэг. Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай нүүр тулгарахдаа тэд өөрсдийнхөө үзэлд нийцэхгүй ажил, үгийг буруу гэж тодорхойлоод Төгс Хүчит Бурханы үгийг эрэлхийлэхээр зорьдоггүй, шалтаг хайн өө сэв эрж олдог, өөрсдийгөө дагалдагчдаараа хүндлүүлэн тэдний дуулгавартай байдлыг бүхий л арга замаар зөвшөөрч оюун санаандаа өөрсдийн үзлээ үнэн мэт босгон байгуулдаг. Төгс Хүчит Бурханы ажлыг түгээх гайхамшигт тохиолдлыг хараад тэд өөрсдийнхөө талаар эргэцүүлдэггүйгээр үл барам Бурханы ажлыг буруутган доромжилдог. Ийм маягаар эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг үл тоомсорлодог тэд болон чөтгөрүүдийг хөөн зайлуулах чөтгөрүүдийн хаан Баал Зебубт Есүсийг найддаг гэж хэлдэг тухайн үеийн Фарисайчуудын хооронд ямар ялгаа байна вэ? Tэд Төгс Хүчит Бурханы ажлыг бүх төрлийн доромжлолын бай болгодог бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээдэг хүмүүсийг бусдын нүдийг ухаж, хамрыг тасалдаг гэх мэтээр хэлж нэр хүндэд нь халдаж, цуу яриа тараан, гүтгэн гүжирддэг. Эдгээр шашны хүмүүсийн үг, үйлс нь Фарисайчуудын жинхэнэ хоёр дахь хэвлэл бус уу? Энэ нь Есүсийг эсэргүүцсэн Фарисайчуудын эмгэнэлт нөхцөл байдлын давталт бус уу? Энэ нь хүмүүсийн үнэхээрийн тэнэг алдаа биш гэж үү?
Эхлэлээс төгсгөл хүртлээ Бурханы ажил байнга урагшилж байна. Шинэ ажил, шинэ эрин үе байнга байдаг, тухайн тохиолдол бүрт Бурханы шинэ ажилд хүмүүс “тэрслүү үзэл, шүтээн” гэсэн хаяг зүүдэг бөгөөд Бурханы шинэ ажлыг үл тоомсорлодог хүмүүс асар олон байдаг. Гэхдээ хүмүүс яаж ч үл тоомсорлосон хамаагүй Бурханы ажил дандаа биелэгддэг. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. … Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөлүзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно(Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс). Өнөөдөр, хэдийгээр зарим хүмүүс Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд эцсийн Христ Төгс Хүчит Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй боловч Бурханы эцсийн өдрүүдийн ажил давалгаа адил хуйларсан хэвээр Хятадын Эх газар даяар дийлдэшгүй хүчээр баруун руу, бүх улс үндэстэн рүү түгэн Эзэн Есүсийн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүг тчгэсэн гялбадагшиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх эш үзүүллэгийг батлан биелүүлж байна. Тэгэхээр Бурханы шинэ ажилтай нүүр тулан уулзахдаа бид зүрх сэтгэлийг эрэлхийлж, хүлээн авсаар байх хэрэгтэй бөгөөд Бурханы шинэ ажлыг эсэргүүцэх гэж өөрсдийн үзлээ ашиглах хэрэггүй, учир нь тэрслүү үзэл, шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй.
Read More

2018-09-24

Христийн сүмийн кино “Аврал” Та үнэхээр аврагдсан хүн үү? (Монгол хэлээр)



Христийн сүмийн кино “Аврал” Та үнэхээр аврагдсан хүн үү? (Монгол хэлээр)
Аврал гэж юу вэ? Эзэн Есүст итгэдэг хүмүүс Эзэнд чин үнэнээсээ залбирч, нүглээ улайж, гэмшвэл нүгэл нь уучлагдаж, аврал хүртэн, Эзэн ирэхэд шууд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж боддог. Гэхдээ аврал үнэхээр тийм энгийн гэж үү? Уг киноны гол баатар Шу Жичиань Бурханд олон жил итгэж, Түүний төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр зарлагадаж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүхнийг хаяжээ. Үүнийхээ төлөө тэрээр Хятадын Коммунист Намд баривчлагдаж, эрүүдэн шүүгдэв. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэр үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, зарим бодит туршлага олж авсан бөгөөд номлол болон ажил нь түүний ах эгч нарын зарим бодитой асуудлыг шийдвэрлэж байлаа. Дараа нь түүний эхнэр бас баривчлагдсан боловч тэрээр гомдоллож, сөрөг болж, нуран унасангүй... Энэ бүхнийх нь төлөө түүнд ах эгч нар нь магтаал сайшаалаа хайрлана. Шу Жичиан өөрийгөө үнэний бодит байдлыг олсон бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход ямар ч асуудалгүй гэж итгэнэ. Гэвч удалгүй тааварлаагүй шалгалт түүнд ирж, эхнэр нь ХКН-ын цагдаа нарын эрүү шүүлтэд амиа алджээ. Уй гашууд автсан Шу Жичиань Бурханы тухай үзэл, буруу ойлголт, гомдлоос гадна Бурханы эсрэг тэрсэлж, Түүнээс урвах бодол өвөртөлнө ... Дараа нь тэр өөрийгөө Бурханаас урваж буйг мэдээд эргэцүүлж эхлэх ба шалгалт туулаад гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Түүнээс урвадаг өөр шиг нь хүмүүс үнэхээр аврагддаг болов уу гэж гайхширдаг. Тэд үнэхээр Бурханы хаанчлалд ороход тохирох уу?


Read More

2018-09-23

19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь

Филиппин, Мару
19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь

Би бол Мару, Филиппинийх. Миний гэр бүлийнхэн бүгдээрээ Христэд итгэгч. Би хүүхэд байхаасаа Эзэнд итгэж эхэлсэн бөгөөд мессежүүдийг тогтмол сонсох гэсэн сүмд явдаг байлаа. Пасторууд Иаков 4:4: “дэлхийтэй найзлах нь Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг чи мэдэхгүй юу? Тиймээс дэлхийтэй найз хэн боловч Бурханы дайсан байх болно.”-ийг байнга тайлбарлана. Хэдийгээр энэ ишлэлтэй танилцсан боловч би итгэгч бус хүний адил амьдарч байсан. Өдөр бүр миний сэтгэлийг суралцах даалгавар, сургууль дээр болох янз бүрийн үйл ажиллагаанууд бүрэн эзэлнэ. Ангийнхантайгаа байхдаа би байнга тэднийг дагаж дэлгүүр явах зэргээр сургууль дээрээ байдаггүй бөгөөд дэлхийн хандлагын дагуу саваагүй зан гаргана. Тиймээс надад Библи унших, Бурханд залбирах илүү цаг үгүй, миний сэтгэлд Бурханд зориулах орон зай огт байхгүй байв. Пасторын номлолыг сонсох бүртээ би өөрийгөө өөрчлөх юмсан гэж хүсэх боловч дараа нь миний амьдрал хэвээрээ үлдэнэ.
Ердийн үед би өөртөө зөв охин байлаа. Би эцэгэхээ болон ахмад настнуудыг огт хайхардаггүй, тэднийг маш бага хүндэлдэг, үгийг нь бүр ч сонсохгүй. Түүн дээр нэмээд хэлэхэд, би тэднийг буруутгаж өө сэв олно, тэгээд тэднийг басамжлан их зан гаргана. Гэвч заримдаа би Эзэний үгийг боддог байлаа: “Яагаад чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг боловч өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл нүдэнд чинь дүнз байхад чи, ах дүүдээ ‘Би нүдэн дэх үртсийг чинь аваад өгье’ гэж яаж хэлэх юм бэ?” (Матай 7:3-4). Эдгээр үгс намайг сэтгэлдээ гэмшихэд хүргэдэг ч би бусдын дутагдал, сул талыг тэвчиж тэсвэрлэж үл чадна.
Мөн түүнчлэн, Ням гарагийн сургуульд зориулан цэвэрлэгээний эсвэл бэлтгэлийн материал өгөх зэргээр чуулгандаа жаахан тусламж үзүүлэх тоолондоо би байнга тэднээс надад анхаарал тавихыг, хийсэн ажлынхаа төлөө магтуулахыг хүснэ. Би үүнийг хийхдээ Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахаасаа илүүтэйгээр тэднээс магтаал хүртэхийг зорино. Эзэн Есүс нэгэнтээ хэлснийг би санав: “Та нар бусдад харуулахын тулд хүмүүсийн өмнө өглөг өгөхөөс сэрэмжил: эс бөгөөс та нар тэнгэр дэх Эцгээсээ шагнал хүртэхгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсийн алдрыг хүртэхийн тулд синагогт болон гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү дуугарга. Үнэнээр Би та нарт хэлье, тэдэнд шагнал ньбий. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарынхаа хийж байгааг зүүн гартаа бүү мэдэгд: Та нарын өглөг чинь нууц байг: нууцыг хардаг Эцэг чинь Өөрөө чамайг ил тод шагнах болно” (Матай 6:1-4). Тиймд би байнга буруутай мэдрэмжээр дүүрч, миний хийсэн зүйл бусдын магтаалыг хүртэхийн төлөө байсан учраас би амиа хувиа хичээсэн мэт санагддаг байв. Тэр үед би: “Өө залуу минь, залуу насандаа баярлан цэнгэ; залуу насандаа зүрх сэтгэлээ баясга, зүрх сэтгэлийнхээ арга зам, нүднийхээ харцаар алх: гэхдээ энэ бүх зүйлийн төлөө Бурхан чамайг шүүлт рүү аваачна гэдгийг мэдэгтүн.” гэж Номлогчийн үгс 11:9-д хэлснийг байн байн боддог байсан. Энэ сургаалыг бодохоороо би сэтгэлдээ байнга буруутай мэдрэмж мэдэрч гэм нүглийнхээ төлөө харамсана.
Tийм учраас миний гэм нүглийг уучлахыг Эзэнээс гуйн би Түүнд байнга залбирдаг байлаа: “Өө, Эзэн минь! Намайг уучлаарай. Таны үг миний амьдралыг өөрчлөх хүч чадалтай гэдгийг би мэднэ, гэхдээ би байнга өөрийн махан биеэ хангалуун байлгадаг бөгөөд Таны сургаалыг хэрэгжүүлдэггүй. Намайг уучлаач.” Залбирах зуураа би, Эзэн эргэж ирээд намайг орхих байх гэж санаа зовох маягтай болно. Тэр бидний гэм нүглийг загалмай дээр цовдлуулснаараа уучилсан, гэвч би гэм нүгэл дунд амьдарч өөрийгөө түүнээс салгаж чадахгүй байснаараа Түүний сургаалыг хэрэгжүүлээгүй. Хэдийгээр би шалтгааныг ньойлгоогүй боловч би Эзэн Есүсийг орхиж чадахгүйгээ мэдсэн тийм учраас би Түүнийг энэ замаар л дагаж байжээ.
2016 оны 07 дугаар сарын нэг орой Манилагаас ирсэн авга эгч Вилс Эзэн Есүс эргэн ирсэн ба Бурханы гэр бүлээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэдгийг бидэнд сэтгэл догдлон хэлсэн.  Тэр бидэнд: “Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө эцсийн шатны ажлыг хийхээр газар дээр аль хэдийнэ ирсэн. Хүн төрөлхтнийг ариусган тэднийг гэм нүглийн үндэснээс салгах нь Түүний зорилго.” гэж хэлэв. Эзэн Есүс эргэн ирснийг авга эгч хэлснээр бид бүгдээрээ тэр дороо энэ тухай хэлэлцэж эхлэв. Би болгоомжтой асуулаа: “Би одоог хүртэл байнга санамсаргүй гэм нүгэл үйлддэг. Эзэн буцаж ирээд намайг авахыг хүсэх болов уу?” Авга эгч хэлэв: “Тэнгэрлэг Эцэг-ийн хүслийг дагадаггүй бүх хүмүүс тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж Эзэн Есүс нэгэнтээ хэлсэн. Хэрвээ бид Эзэний сургаалуудыг хэрэгжүүлж чадахгүй бол тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ бид зориг мохож, сөрөг болох хэрэггүй. Эзэн Нигүүлслийн эрин үед гэмт уг чанарыг устгах ажлыг бус зөвхөн золилтоор нөхөн төлөх ажил хийсэн, тэгэхээр бид гэм нүгэл үйлдсээр, Түүний сургаалуудыг хэрэгжүүлэхгүй байсаар байна. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан аль хэдийнэ ирчихсэн, тэгээд биднийг Сатаны ноёрхлоосбүрэн аварч, Эзэн Есүсийн золилтын ажилд үндэслэсэн үгээр шүүлт, ариусгалтын ажил хийж байгаа. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсэг ишлэл уншицгаая: ‘Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Бие махбодтой болсон нууц (4)’-ѳѳс). ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийнүнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. … Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг’-ээс).”
Авга эгч Вилс үргэлжлүүлэн: “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золилтоор нөхөн төлөх ажил хийсэн. Хэдийгээр бид гэм нүглийн өргөлөөр дамжин гэм нүглээсээ уучлагдсан боловч бидний гэмт уг чанар шийдвэрлэгдээгүй. Сатанлаг шинж чанартаа хүлэгдэн боомилогдоод бид байнга гэм нүгэл үйлдэж Бурханыг эсэргүүцэн сатанлаг уг чанарынхаа хүлээс, хяналтаас үүссэн зовлонт шаналал дунд амьдарч байна. Бид өөрсдийнхөө Бурханд тэрсэлсэн эсэргүүцдэг байдлаасаа тагалзан тэвчиж  чаддаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй. Бид байнга гэм нүгэл үйлддэг байж хэрхэн Бурханы зүрх сэтгэлийг дагаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? гэж бид сэтгэлдээ байнга эргэлзэж явдаг. Тиймд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу, Сатаны нөлөөллөөс бүрэн чөлөөлөгдөж Түүгээр аврагдахад бидэнд туслахаар хүнийг ариусгах, шүүх шатны ажлыг хийж байна. Сатанаар хүн гүнзгий ялзруулагдсаны шинж чанар, үнэнийг мөн хүний гэм нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг үндэс язгуурын тухайд шүүж, илчлэхийн тулд Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлдэг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийн дунд бид өөрсдийн уг чанараа бардамнал, биеэ тоолт, амин хувиа хичээсэнбайдал, заль мэх, шунал, ёрын муу зүйлс, үнэнээс уйдах зэрэг сатаны зан чанараар дүүрсэн болохыг хардаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг биеэр туулан мэдэрч, бид өөрсөд рүүгээ өнгийн харж халдлагыг үл зөвшөөрдөг Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн төлөө хөөцөлдөж, үнэнээсээ гэмшиж чадаж л байвал бидний амийн зан чанар шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Улмаар бид илүү ухамсартай, ухаалаг болж үнэнийг амьдралд хэрэгжүүлэх, Бурханы үгээр амьдрах чадвартай болно. Эцэст нь, бид жинхэнэ хүний жишээ загварыг амьдруулан гаргаж чадна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь бидний гэм үйлдэх, Бурханыг тэрслэн эсэргүүцэх хандлагыг үндсээр нь шийдвэрлэх, хүн төрөлхтний гэм нүгэл үйлддэг, гэмээ гэмшин хүлээдэг сая жилийн амьдралыг дүгнэх, Сатаны харанхуйн нөлөөллийг тэр аяар нь таслах эрлийг биднээр хийлгэх, улмаар Бурханаар аврагдаж авагдахын төлөө байдаг.  Шүүлтийн ажлаар дамжин ариусгагдсанаар л бид Бурханы хаанчлалд авагдах боломжтой. Тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авах нь бидэнд үнэхээр маш чухал юм.” Төгс Хүчит Бурханы үгнээс би Эзэн Есүст итгэсэн итгэлээрээ дамжин бид золилтын ажлыг хүлээн авсан, гэхдээ бидний гэмт уг чанар бүрэн зайлуулагдаагүй тиймээс бид одоо ч гэсэн гэм үйлдэж Бурханыг эсэргүүцсээр байгаа болохыг бүрэн ойлгов. Би Эзэнийсургаалуудыг хэрэгжүүлж чаддаггүй байсныг гайхах зүйл алга. Гэм нүглийн үндэс язгуур нь миний дотор байгаа болж таарлаа. Хүнийг шүүж, ариутгахын тулд Төгс Хүчит Бурхан одоо үгээ илэрхийлж байгаа, тиймд би Түүний шүүлтийн ажлыг хүлээн авч, биеэрээ туулан мэдэрч л байвал тэнгэрийн хаанчлалд орох боломж надад байх болно. Тамд илгээгдэх байх гэж цаашид санаа зовох хэрэггүй болсон учраас би хөөрч догдлон нулимс унагав.
Сүүлд нь би бас Төгс Хүчит Бурханы үгийг уншсан: “Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр ‘Бурхан’ гэдэг үг болон ‘Бурханы ажил’ гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. … ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм.Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас). Бурханы эдгээр үгс намайг Бурханд зүрх сэтгэлээрээ итгэхийн төлөө дэмжин зоригжуулав. Би дэлхийн хандлагыг дагаж, хааяа л залбирч эсвэл Библи уншиж, Бурханд үнэнээсээ итгэлгүйгээр зөвхөн амаараа Бурханд итгэдэг харин итгэгч бус хүн шиг амьдарч байсан цаг бий. Бурханд итгэх итгэл маань зөвхөн амаараа ярьснаар зогсох хэрэггүй болохыг надад ухааруулсан Бурханы үгэнд би талархсан. Харин би Бурханд үнэхээр итгэж, Тэр юм бүхнийг удирддаг гэдэгт итгэх, өөрийгөө өөрчлөхийн тулд Түүний үгийг биеэр туулан мэдрэх, Түүний үгийг хэрэгжүүлэх, Түүний хүслийг хангалуун байлгах, ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөхийн тулд чадах бүхнээ хийвэл зохино.
Дараа нь, Бурханы ажлыг биеэр туулан мэдрээд миний ялзарсан зан чанар аль хэдийнэ бага зэрэг өөрчлөгдсөн. Нэг удаа би өөрийнхөө юмыг хийж байтал манай гэр бүлийн ахмад хүмүүс намайг гадагш гарч тэдэнд юм авчирч өгөхийг хүсэв. Тэр үед би тэдэнд яг уурлахын даваан дээр хүссэн сэтгэлд зэмлэл төрөв: Би ийм маягаар хандвал сайн уу, муу юу? Би Бурхны өмнө ингэж үйлдвэл үнэхээр зүйзохистой юу? Би ариусгагдахыг хүсэхгүй байна уу? Эдгээр асуултууд намайг уурлахгүй байхыг Бурханыг алдаршуулахын тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бодож эргэцүүлэхийг надад үргэлжлүүлэн сануулав. Дараа нь, би Төгс Хүчит Бурханы үгийг уншсан: “Мэдээж ямар ч байр суурьгүй ялзармал хүмүүс ч мөн олон дахин хяналтаа алддаг. Тэдний уур нь ихэвчлэн тэдний хувийн ашиг сонирхол хохирсноос үүсдэг. Өөрсдийн хувийн байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд ялзармал хүн төрөлхтөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө олон дахин гаргаж, өөрсдийн ихэмсэг уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хадгалан хамгаалахын тулд хүн уурлан дүрэлзэж, өөрийн сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдлүүд нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх хүний арга зам юм. Эдгээр үйлдлүүд нь доромжлолоор бялхдаг; тэдгээр нь заль мэх, далд явуулгаар бялхдаг; тэдгээр нь хүний ялзрал, хорон муугаар бялхдаг; үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь хүний зэрлэг хүсэл зорилгоор бялхаж байдаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос). “Чамд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээих эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж чамаас хангалуун байлгахыг хүсдэг ба чи идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. … Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их замбараагүй болдог, бүр хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэлтэй болж, Бурханд дуулгаваргүй …” (“Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас). Ямар нэгэн тааламжгүй зүйл надад тохиолдох бүрт миний хувийн эх ашигт хор хохирол учирснаас шалтгаалан бас миний бардам шинж чанарын илэрхийлэл болж би биеэ барьж чадахгүй уурлах гээд байдаг гэдгээ Бурханы үгнээс ухаарлаа. Энэ нь аливааг хийх махан биеийн хүслийг дагалдсан зүйл. Улмаар би тухайн зүйлийг хийх тусмаа улам амархан уурлах бөгөөд ямар ч өөрчлөлт гардаггүй. Тиймд би өөрийн ашиг сонирхлоо хойш тавьж тайвшран Бурханы хүслийг эрэлхийлж, захирагдаж сурах хэрэгтэй. Би өөрийнхөө тухай эргэцүүлээд сэтгэл хөдлөлөө хянаж, уурлахаа хойш татсан. Дараа нь би, ердийн хүн ёс суртахуунтай, биеэсайн авч явдаг, настай хүмүүсийг хүндэлдэг, залуусыг хайрладаг байх хэрэгтэйг “Бурханд итгэгчийн зөв зүйтэй байдал” хэмээх нөхөрлөлөөс олж харж надаас ахмад хүмүүсийг хүндлэх ёстойг ухаарав. Тэр үед би маш тайван, үнэхээр тэсвэр тэвчээртэй байлаа. Энэ нь үнэнд захирагдахыг надад зөвшөөрч ялзарсан сатанлаг зан чанараас аажмаар чөлөөлөгдөх боломжийг олгож над дээр ирсэн Бурханы гэсгээлт, шүүлт болохыг би ухаарав.
“Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлийг харах нь” номноос би Төгс Хүчит Бурханаар илэрхийлэгдсэн үгсийг олж харлаа: “Бурханы хайр нь булгийн ус мэт өөд уруугүй үргэлжлэх ба чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайж, Бурханы ирэхийг хүлээдэг тэдгээр бүх хүнд өгөгдсөн.” Бурхан бол үнэн хэрэгтээ хүнийг хайрладаг Бурхан, учир нь Түүний хайр надад сүүлчийн өдрүүдэд Түүний авралыг хүлээн авах боломжийг өгдөг бөгөөд Тэр намайг хэзээ ч орхиогүй. Одоо миний амьдрал өөрчлөгдсөн. Би хагас, бүтэн сайн өдрүүдэд цуглаанд идэвхтэй оролцож, урьдынх шигээ дэлхийн юмсыг хөөцөлдөхөө больж зарим үүргийг чадахынхаа хэрээр гүйцэтгэж байгаа. Үүний зэрэгцээ, миний хүслийн эсрэг ямар нэгэн зүйл надад тохиолдоход би эхлээд дуулгавартай байж сурсан харин дараа нь Бурханы хүсэлтэй нийцэхүйц зүйл хийхээр эрэлхийлдэг болсон. Би үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлж, ТөгсХүчит Бурханыг мэдэхээр зорьж л байвал Тэр намайг алхам алхмаар өөрчилж, ялзралаас бүрэн чөлөөлж улмаар Түүгээр авагдана гэдэгт би итгэдэг.
Read More

2018-09-22

Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа

магтан дуу“Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа”
Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа

Ялагч Хаан яруу алдарт хаан ширээндээ заларлаа
Тэр Өөрийн бүх хүмүүсийг алдар дотор 
илрэхэд удирдан, золин авралыг гүйцэтгэсэн.
Бүх зүйл Түүний мутарт бий.
Бурханлаг мэргэн ухаан, хүч чадлаар
Тэр Сион, Сионыг барьж, бэхжүүлсэн бэхжүүлсэн
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ!
Дэлхийн төгсгөл бидний өмнө илчлэгдсэн.
Эцсийн өдрүүдийн шүүлт эхлэлээ, шүүлт эхлэлээ.
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ!

Тэр сүр жавлхантайгаар энэ чөтгөрийн ертөнц,
бүх үндэстэн, хүн төрөлхтөн, Дэлхий болон 
тэнгис далай, дотор нь буй амьд бүхэн,
садар самууны дарснаас уусан хэнийг ч шүүдэг.
Бурханы шүүлт, уур хилэн тэдэн дээр бууж, 
Өөрийн сүр жавхлангаа илчилж, ямар ч саадгүй тэднийг шүүх болно.
Өөрийн сүр жавхлангаа илчилж, ямар ч саадгүй тэднийг шүүх болно. 
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ!
Дэлхийн төгсгөл бидний өмнө илчлэгдсэн.
Эцсийн өдрүүдийн шүүлт эхэллээ шүүлт эхэллээ.
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ!

Бурханы уур хилэнгийн гал тэдний үхлийн гэмийг устгах болно.
Тэдний үхлийн гэмийг устгах болно.
Тэдэн дээр хэзээ ч хамаагүй гамшиг ирэхэд тэд зугтаж,
хоргодох боломжгүй байх болно боломжгүй байх болно
Тэд уйлж, шүдээ хавиран, өөрсөндөө сүйрэл авчрах болно.
Ялагчид, Бурханы хайрт хөвгүүд Сионд үлдэх болно Сионд үлдэх болно
Хэзээ ч тэндээс явахгүй, хэзээ ч тэндээс явахгүй.
Бүх хүн Бурханы дуу хоолойг сонсч 
Түүний үйл хөдлөлийг анхаарах болно.
Түүнийг магтах дуу хоолой хэзээ ч зогсохгүй.
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ! Бурхан гарч ирлээ!
Дэлхийн төгсгөл бидний өмнө илчлэгдсэн.
Дэлхийн төгсгөл бидний өмнө илчлэгдсэн.
Эцсийн өдрүүдийн шүүлт эхэллээ шүүлт эхэллээ
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ! Бурхан гарч ирлээ!
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ! Бурхан гарч ирлээ!
Дэлхийн төгсгөл бидний өмнө илчлэгдсэн.
Цор ганц үнэн Бурхан гарч ирлээ! 
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Read More

2018-09-21

Эрх мэдэлтнийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу? (Монгол хэлээр)



“Бурханд итгэх итгэл” киноны клип: Эрх мэдэлтнийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу? (Монгол хэлээр)
Паул Библид ийнхүү хэлжээ: “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй: оршин байгаа эрх мэдэл нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно” (Ром 13:1-2) Итгэгч бид нар эрх мэдэлтнүүдэд хэрхэн хандах ёстой вэ? Эрх мэдэлтнүүдийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу?


Read More

2018-09-20

Бурханы ажил болон илрэлт нь шашны нийгэмлэгт юу авчирдаг вэ? (Монгол хэлээр)



“Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханы ажил болон илрэлт нь шашны нийгэмлэгт юу авчирдаг вэ? (Монгол хэлээр)
Бурхан бие махбодтой болж, Өөрийн ажлыг хийхээр илрэх бүрд Сатаны ёрын муу хүч жинхэнэ замыг өршөөлгүйгээр эсэргүүцэж буруутгадаг. Ийм маягаар сүнслэг ертөнцөд дайн гарч, энэ нь шашны ертөнцийг хувааж, илчилдэг. Эзэн Есүс “Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод: Би энх тайван биш, харин илд илгээхээр ирсэн юм” (Матай 10: 34).гэж хэлсэн. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед илэрч, ажиллах үед Иудейн шашин дотроо олон бүлэг болж хуваагдсан. Одоо эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлын дүнд шашны ертөнцөд олон зүйл илэрхий болж байна. Буудай ба үрийн сүүл, хонь ба ямаа, ухаалаг охид ба мунхаг охид, сайн зарц ба муу зарц гэх мэт нь бүгд төрөл төрлөөрөө илчлэгдэж байна. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг үнэхээр цаглашгүй билээ!


Read More