2018-03-28

Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Куйчиан Рижао хот, Шандон муж
Амьдралд эзлэх байр суурь буюу статус минь миний хэзээ ч тавьж явуулж чадахгүй зүйл байсан бөгөөд Бурхан намайг ил гаргасан орчныг бий болгоход би сөрөг хандлагатай, гомдоллодог, цөхөрсөн хүн л байв. Цэвэршүүлэлт ахин дахин хийгдсэний дараагаар л би Бурханы сайн санааг болон Тэрээр намайг шалгаж байгаа нь тарчилгах гэсэндээ бус болохыг ойлгосон юм. Үүний оронд намайг цэвэрлэж, төгс болгож, байр суурь олж авахын төлөө Бурханд итгэх нь намайг сүйрүүлэхэд л хүргэнэ гэдгийг ойлгуулж, ингэснээр баримталж буй буруу үзэл бодлоо орхиж, өмнөө зөв зорилго тавьж дагах боломж олгоход оршиж байсан юм.
Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт
Чуулганд удирдагчийн үүргийг хэсэг хугацаанд гүйцэтгэсний дараа намайг дүүргийн удирдагчийн түншээр дэвшүүлэн томилов. Төд удалгүй намайг дахин дэвшүүлж, дүүргийн удирдагч болгов. Энэхүү шугаман “өгсөлт” нь намайг ажил үүргээ гүйцэтгэхийн тулд илүү шаргуу ажиллахад хүргэж, үүнээс ч илүү их итгэл надад хүлээлгэх өдөр ирэхийг хүсэн хүлээдэг болов. Алхам алхмаар “дээшлэх” тухай дөнгөж л бодож байтал намайг өөр хүнээр сольчихов! Тэр үед энэ надад маш хүчтэй цохилт болж, би байр сууриа алдаж, Бурханд итгэх итгэлийн маань зам төгссөн мэт санагдаж байлаа. Би маш их шаналж,чуулганыг орхих тухай хүртэл бодож үзэв. Тэр байтугай үхэх тухай ч хүртэл бодож үзэв. Хожим нь Бурханы үгээс ирсэн гэгээрлээр дамжуулан би тэрхүү сөрөг байдлаасаа аажимдаа гарч чадсан юм. Түүний үгэнд: “Уулс нүүх үедээ чиний байрын төлөө тэд тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ чиний байрын өмнө тэд урсахаа болих уу? Тэнгэр газар чиний байраас болж урвуугаар өөрчлөгдөх үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин хоёр дахь айлдвар”) гэсэн байв. Тэр үед байр суурь олж авах гэсэн дур хүсэл маань хэтэрхий хүчтэй байсан бөгөөд Бурханд итгэх итгэл маань байр суурь олж авахын төлөө байх ёсгүй гэдгийг ухамсарлан ойлгож байсан ч би өөрийгөө бодитоор огт ойлгодоггүй байжээ. “Би цаашид байр суурь хөөцөлдөхгүй, надад ямар ч ажил хариуцуулсан бай, би түүнийг нь дуулгавартай гүйцэтгэх болно. Өөр зүйл байхгүй” гэж дотроо бодов. Хожим нь, чуулган надад сайн мэдээ номлож, шинэ итгэгч нарт санаа тавих ажлыг даалгаж өгөв. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн юм. Иймээс би өөрийгөө байр суурь олж авах гэсэн дур хүслээ орхисон гэж итгэж байв.
Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт
Удалгүй би шинэ итгэгч нарт санаа тавих үүрэгт ажлаас чуулганы удирдагч болж, дахин дэвшив. Тэр үед зүрх сэтгэлийн маань гүнд “эргэн ирэх” гэсэн дур хүсэл маань хөдөлж байв. Би тэрхүү дур хүсэлдээ захирагдан бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүхнийг хийж, удирдлагын зүгээс миний “өөрчлөлтийг” олж харна хэмээн найдаж байлаа. Чуулганы дүүргүүдийг хэсгүүдэд хуваах цаг болоход, “Энэ удаад тэд намайг дүүргийн удирдагчийн түнш болгох байх” гэсэн бодол надаас ерөөсөө салж өгөхгүй байв. Гэтэл Бурханы төлөвлөгөө байр суурь олж авах гэсэн мөрөөдлийг маань дахин нурааж, би өөр чуулганы диконы харилцааны зохицуулагч болов. Ийм бодит нөхцөл байдалтай тулгарахдаа би буруугаар ойлгож, гомдоллож, зүрх сэтгэлд минь гомдол тэмцэл зэрэгцэж, “Бурхан минь, бусад хүмүүс завхралд автаж, ажилдаа алдаа гаргадаг ч тэд удирдагчийн ажлыг хийсэн хэвээр байна. Би өөрийгөө бүх талаараа хэнээс ч дутахгүй зориулсан байхад Бурхан яагаад намайг ашиглахгүй байгаа юм бэ? Би яагаад ийм азгүй юм бэ?” гэж асуув. Би цэвэршүүлэлтийн шаналлыгахин мэдрэв. Бурханы дараах үгс харанхуйн дунд намайг чиглүүлж өгсөн билээ: “Чи цохилтын дараах цохилт болон сахилгажуулалтын дараах сахилгажуулалтыг хамгийн сайн хамгаалалт гэж хардаггүй, харин чи үүнийг Тэнгэрийн үндэслэлгүй өдөөн хатгалга эсвэл чамд тохирох залхаан цээрлүүлэлт гэж хардаг. Чи маш мэдлэггүй! …Хэрцгий балмад гэж чиний үздэг цээрлүүлэлт чиний зүрх сэтгэлийг огтхон ч өөрчлөөгүй, мөн энэ нь чиний зүрх сэтгэлийг ч эзэмдээгүй. Харин ч энэ нь зүгээр л үүнийг шархлуулсан. Чи энэхүү ”хэрцгий балмад гэсгээлтийг“ энэ амьдрал дахь дайснаа гэж зөвхөн үзсэн боловч чи юу ч олж аваагүй. Чи өөрийнхөө зөв гэдэгт бат итгэлтэй байдаг! Чи маш жигшүүртэй учраас ийм төрлийн шалгалтуудад өртдөг гэж чи ховорхон итгэдэг, харин ч чи өөрийгөө хэтэрхий хувьгүй гэж итгэдэг ба цаашлаад Би чамайг үргэлж гоочилдог гэж хэлдэг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад юу ч мэддэггүй хүмүүс араатнаас өөрцгүй биш гэж үү?”) Бурханы үгс миний зүрх сэтгэлийг хурц сэлэм мэт нэвт хатгав. Энэ бол үнэн шүү! Бүдэрч байсан бүх үедээ би түүнээс юу ч олж аваагүй байж. Байр сууриа алдсанаар амьдралын утга учир алдагдаж байгаа юм шиг, амьдрал, үхлийн хооронд үймж байгаа мэт надад санагддаг байлаа. Байр суурь миний үхлийн шарх болсон байв. Гэвч эдгээр цээрлүүлэлтээс би өөрийгөө үнэхээр ойлгож чадаагүй бөгөөд Бурханы үнэн сэтгэлийн санааг бүр ойлгоогүй байсан. Бурхан намайг шалгаж байгаа нь намайг зөв зорилготой болгохын тулд байр суурийн төлөөх дур хүслийг маань саармагжуулахад оршиж байсныг би ойлгоогүй юм. Үүний оронд би Бурханыг буруугаар ойлгож, гомдоллож, Тэрээр намайг санаатайгаар тарчлааж, миний хувьд бүх зүйлийг хүнд хэцүү болгохыг оролдож байгаа юм байна хэмээн итгэж, өөрийгөө үнэхээр азгүй нэгэн гэж бодож байв. Би үнэхээр ухаангүй, тэнэг байжээ!
Хожим нь би Бурханы ярианаас: “хүний уг чанарын доторх завхралыг шалгалтуудаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Өөрийнхөө давж чаддаггүй ямар нэг талуудын хувьд, чи цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы төлөвлөгөө. Өөрийнхөө завхралыг танин мэдэхийн тулд цэвэршүүлэгдэхийг чамаас шаардан, чамд зориулсан орчин нөхцөлийг Бурхан бүтээдэг... Сатаны хүлээсэнд байсаар байгаа ямар нэгэн талд, өөрийн гэсэн хүсэл, өөрийн гэсэн шаардлага чинь байсаар байгаа талд—энэ талуудад л чи зовох ёстой” (Чуулганы удирдагч болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэл дэх “Шалгалтуудын дунд Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ”—ээс) гэснийг олж харав. Бурханы үгийг харж, ар араасаа цуварч ирсэн цэвэршүүлэлтийн тухай бодох үед би Бурханы нинжин санаа зорилгыг эцэстээ ойлгож, Бурханы агуу хайр, авралыг амтлан мэдэрч чадсан билээ. Би их зантай, мунхаг, Бурханы зүрх сэтгэлийг ойлгодоггүй нэгэн байсан хэдий ч Тэрээр намайг ахин дахин шалгах орчныг бий болгож, цэвэршүүлэлтийн шаналал дунд өөрийн завхрал, их зан, ухаангүй байдал, мөн байр суурийн төлөөх дур хүсэл минь хэт их байгааг ухамсарлан ойлгохыг надад тулган шаардаж байжээ. Тэрээр намайг байр сууринд захирагддаг байдлаас минь татан гаргаж, байр суурийн араас ахин хөөцөлдөхгүй болоход минь чиглүүлж өгсөн. Илүү их ойлгож мэдэхийг хичээхийн хэрээр намайг сохор, их зантай байх үед Бурханы намайг хайрлаж байсан хайр үнэхээр агуу байсныг илүү их мэдэрч билээ. Би Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, Түүний зүрх сэтгэлийг үнэхээр шархлуулж байжээ. Тэр үед би харамслын нулимсаа барьж дийлэлгүй, Бурханы өмнө сөгдөж, "Бурхан минь! Намайг гэсэн Таны хайр, авралд талархаж байна. Хэрэв би Танаас эдгээр гэсгээлт, шүүлтийг амсаагүй бол би байр суурийн араас хөөцөлдөж, өөрийгөө бүр мөсөн сүйрүүлэхэд хүргэх ганцхан урсгалтай замаар явх байсан. Таны шалгалт, цэвэршүүлэлт надад агуу том хамгаалалт, аврал минь боллоо. Ай, Бурхан минь! Таны надад тавьж буй сайн санааг би ойлгож, үнэнийг баримталж, Таны бүтээсэн орчинд Таны хүслийг илүү их эрэлхийлж, үнэнийг баримталж, зан чанараа өөрчилж, ухамсартай, ухаалаг бүтээл байж, миний дотор хийгдэж буй Таны ажлыг хий дэмий үрэгдүүлэхгүйн тулд би эдгээр саад тотгорыг таягдан хаях хүсэл эрмэлзэлтэй байна.
Бурханы хүн төрөлхтнийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт

Read More

2018-03-12

Магтан дуу "Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог" Бурханы ажил биелэгдсэнийг магтацгаая



Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан зөвт шударгын наран мандаж буйн адил Зүүн зүгт эцсийн өдрүүдэд илэрдэг; хүн төрөлхтөн жинхэнэ гэрэл гарч ирэхийг харсан. Зөвт агаад сүр жавхлант, элэгсэг, өршөөнгүй Бурхан үнэнийг гаргаж, үгээ хэлж, ажиллан хүмүүсийн дунд даруухнаар нуугддаг. Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулан уулздаг. Чиний мөрөөсөж байсан, миний хүлээж байсан Бурхан бидэнд өнөөдөр бодитоор илрэн харагддаг. Бид үнэнийг эрж хайсан, бид зөвт байдалд тэмүүлсэн; үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд ирсэн. Чи Бурханд хайртай, би Бурханд хайртай; хүн төрөлхтөн шинэхэн найдвараар тун дүүрэн. Бие махбодтой болсон бодитой Бурханыг хүмүүс дуулгавартай дагаж, үндэстнүүд шүтэн мөргөдөг. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлт авчран Бурханы зөвт зан чанарыг илчилдэг. Үгийн шүүлт, гэсгээлт, шалгалтаар Тэр ялагчдын бүлгийг байлдан дагуулж, төгс болгодог. Хилэнтэй агаад сүр жавхлантай Бурханы үгс харанхуйн эрин үеийн бүрмөсөн устгаж, хүн төрөлхтний зөвт бусыг шүүж, цэвэрлэдэг, Үнэн болон зөвт байдал газар дээр ноёрхдог. Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг; Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг. Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж, Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг. Дэлхий ертөнц бүхэлдээ уухайлж, бүх хүн баярлан цэнгэдэг; Бурханы асар хүмүүсийн дунд ирдэг. Орчлон ертөнц үймж, үндэстнүүд шүтэн мөргөж, Бурханы хүсэл газар дээр хэрэгждэг. Христийн хаанчлал хүмүүсийн дунд биеллээ олдог. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

2018-03-10

Магтан дуу | "Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам" | Ганц бурхан л хүнийг хайрладаг

Магтан дуу | "Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам" | Ганц бурхан л хүнийг хайрладаг




Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам Бурхан махбод болсоныхоо дараа хүн төрөлхтөний дунд амьдарч Хүний гажуудал, амьдралын нөхцөл байдлыг харсан. Махбод дахь Бурхан хүний хүчин мөхөсийг, хэчнээн өрөвдөлтэй болохыг нь гүнээ мэдэрсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн Газар дээр амьдарч, махбодтой болсоныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурханы зүрх сэтгэлд удирдаж, аврахыг хүсдэг хүмүүс нь хамгийн эрхэм Тэр тэднийг бүхнээс илүү үнэлдэг. Хэдий Түүнээс урваж, шархлуулж байсан ч Тэр асар их төлөөс төлсөн Гэхдээ ямар ч гомдолгүй Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Бурхан хүний нөхцөл байдлыг улам их өрөвдсөн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Газар дээр амьдарсныхаа дараа, махбод болсныхоо дараа Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. Тэр дагагчдаа илүү их анхаарч эхэлсэн. "Үг нь махбодоор илэрсэн" номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

2018-03-09

Эзэний нигүүлсэл | “Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн” | Сайн мэдээний магтан дуу

Эзэний нигүүлсэл | “Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн” | Сайн мэдээний магтан дуу
Эзэний нигүүлсэл | “Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн” | Сайн мэдээний магтан дуу




Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн Хүн төрлөхтөн няцлагдажээ, тэднийг Сатан няц гишгэжээ. Тэд эхний бүтээл, Адам, Ева байхаа больжээ. Тэд одоо Бурханы эсрэг үзэл, мэдлэг төсөөллөөр дүүрч, завхарсан зан чанараар бялхжээ. Гэсэн ч хүн төрлөхтөн Бурханы нүдэнд Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Хүн төрлөхтнийг Өөрийнхөө зохион байгуулалтаар Бурхан захирсаар байна. Хүн төрлөхтөн Бурханы тогтоосон замналаар амьдардаг. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Сатаны явуулганд ялзарч харагдана. Хүн бохирдож, өлсөн, нас ахиж, оюун самуурчээ. Хүний бүх үйлдэл, зөн билэг хэвээр үлдэнэ. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бүтээгчийн чин сэтгэлийн үгийг хүн төрлөхтөн зүрхэндээ ойлгомогц, Сатаныг хаяж одон Бүтээгчийн талд зогсоно. Бузар бүхнээ хүмүүн бүрэн угааж ариусаад Бүтээгчээсээ хангалт дахин нэг хүртэж ухаан бодол нь сэргэнэ. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. "Үг нь махбодоор илэрсэн" номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Read More

2018-03-07

Төгс Хүчит Бурханы үг | Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Төгс Хүчит Бурханы үг  |   Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм
Төгс Хүчит Бурханы үг  |   Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр нь Миний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн туршид ажилласаар байгаа ба мөн одоог хүртэл ажлаа хийсээр л байна. Хэдийгээр Миний ажилд маш олон тооны зүйлс багтдаг боловч энэхүү ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлдсэн; жишээ нь, хэдий Би хүнд шүүлт болон гэсгээлтээр дүүрэн хандсан ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, хүнийг бүрэн төгс болмогц Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд улам дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс өнөөдөр, олон хүмүүс аль хэдийн итгэл найдвараа алдсан байгаа энэ цаг үед Би Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр, хүнийг гэсгээж, шүүхийн тулд хийх ёстой ажлаа үргэлжлүүлсээр байна. Хүн Миний хэлдэг зүйлээс залхсанаас үл хамааран, мөн тэр Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй байдгийг үл харгалзан, одоог хүртэл Би Өөрийн үүргийг гүйцэтгэсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөхгүй бөгөөд Миний анхдагч төлөвлөгөө нурахгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг Надад илүү дуулгавартай байх боломжтой болгодог ба Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнийг илүү үр дүнтэйгээр өөрчлөгдөх боломжтой болгодог. Хэдийгээр Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг боловч Би хүнд ашиггүй зүйл хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Би Израилийн гаднах бүх үндэстнийг Израильчууд шиг дуулгавартай болгохыг хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт тулах цэгтэй болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний гүйцэтгэж буй ажил. Одоо ч гэсэн олон хүн Миний удирдлагыг ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин зөвхөн өөрсдийн ирээдүй болон хүрэх газрыг анхаардаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний хийдэг ажлыг хайхардаггүй, үүний оронд гагцхүү өөрсдийн хожмын хүрэх газарт анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил өргөжих үед Би та нарыг тарааж, Ехова Израилийн овог бүрийг цохисон шиг та нарыг цохих болно гэдгийг та нар мэдэх ёстой. Миний сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Миний ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд энэ бүхэн нь хийгдэх болно, ингэснээр Миний нэр насанд хүрэгчид болон хүүхдүүдээр адилхан дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүх овог, үндэстний хүмүүсийн амаар өргөмжлөгдөж болох юм. Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.
Миний мянга мянган жилийн хугацаанд удирдсаар ирсэн ажил зөвхөн эцсийн өдрүүдэд хүнд бүрэн илчлэгддэг. Зөвхөн одоо л Би Өөрийн удирдлагын бүх нууцыг хүнд бүрэн задласан. Хүн Миний ажлын зорилгыг мэддэг, түүнчлэн Миний бүхий л нууцын талаарх ойлголтуудыг олж авсан. Би хүмүүсийн анхаарал хандуулдаг хүрэх газрынх нь тухай бүхнийг хүнд хэлж өгсөн. 5900 жилийн туршид далд байсан Өөрийн нууцуудыг Би аль хэдийн хүнд илчилсэн. Хэн Ехова вэ? Хэн Мессиа вэ? Хэн Есүс вэ? Та нар энэ бүгдийн талаар мэдэх ёстой. Миний ажил эдгээр нэрэн дээр эргэлддэг. Та нар үүнийг ойлгосон уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг Миний нэрнүүдийн аль нэгээр дууддаг аливаа үндэстэнд Миний нэр хэрхэн түгэх ёстой вэ? Миний ажил аль хэдийн өргөжих үйл явцдаа байгаа ба Би бүхий л үндэстэнд үүнийг бүрэн түгээх болно. Миний ажил та нар дээр хийгдсэн тул та нарыг бүхий л үндэстэн дунд тарахад хүргэж, Ехова Израильд Давидын гэрт хоньчдыг цохисон шиг Би та нарыг цохих болно. Эцсийн өдрүүдэд, Би бүх үндэстнийг няц дарж, ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэх үед улс үндэстнүүд, Миний шатаж буй дөлөөс болж үүссэн хил хязгааруудаар аль хэдийн хуваагдсан байх болно. Тэр үед Би тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө тэдэнд ил тод харуулж, нэгэнтээ Ехова Би нэгэнтээ Иудей овгуудын дунд алхаж байсан шиг үй олон үндэстнүүдийн дунд алхан, Өөрийгөө хүн төрөлхтөнд төөнөх нар мэт шинээр үзүүлэх болно. Тэр цагаас эхлээд газар дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг Би удирдах болно. Тэд тэнд Миний алдрыг гарцаагүй харж, мөн тэдний амьдралыг удирдах агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг мөн түүнчлэн Миний суу алдарт илэрхийллийг харна. Би бүх газар дэлхий дээр хаанчилж, олон хөвгүүдээ алдар луу авчрах үед тэр нь тохионо. Газар дээр хүмүүс хаа сайгүй доош бөхийж, мөн Миний асар хүмүүсийн дунд Миний одоогийн хийж буй ажлын хадан дээр бат бөх сүндэрлэнэ. Сүмд хүмүүс бас Надад үйлчлэх болно. Бохир заваан, бузар зүйлсээр бүрхэгдсэн тахилын ширээг Би хэдэн хэсэг болгон хагалж, дахин шинээр бүтээнэ. Ариун тахилын ширээн дээр дөнгөж төрсөн хурга, тугалнууд овоолоостой байх болно. Би өнөөдрийн сүмийг нурааж, шинийг барих болно. Одоо байгаа, олиггүй хүмүүсээр дүүрэн сүм нуран унах ба Миний барих сүм Надад үнэнч зарц нараар дүүрэн байна. Тэд дахин нэгэнтээ босож, Миний сүмийн алдрын төлөө Надад үйлчлэх болно. Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар гарцаагүй харах бөгөөд Би сүмийг нурааж, шинийг барих өдрийг бас гарцаагүй харах болно. Та нар бас Миний асар хүний ертөнц рүү ирэх өдрийг лавтайяа харах болно. Сүмийг нураангуутаа Би Өөрийн асрыг хүний ертөнц рүү авчирна; энэ нь, хүмүүс Миний бууж ирэхийг харахтай адилхан байх болно. Бүх үндэстнийг няц дарсныхаа дараа Би тэднийг шинээр нэгтгэж цуглуулна, тэгээд Өөрийн ариун сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг байрлуулснаар бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстнүүд дэх Миний ажилд өөрсдийгөө үнэн сэтгэлээр зориулж болох юм. Тэд тахилчийн өмсгөл болон титэм өмссөн, өөрсдийнхөө дунд Ехова Миний алдрыг агуулсан одоогийн Израильчууд шиг байх ба Миний сүр жавхлан тэднийг хучиж мөн тэдэнтэй хамт байх болно. Харь үндэстнүүдэд хийх Миний ажил ч гэсэн ийм байдлаар гүйцэтгэгдэх болно. Израильд хийсэн Миний ажилтай адилаар Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас тийм байх болно, учир нь Би Израиль дахь Өөрийн ажлыг өргөжүүлж, Харь үндэстнүүд рүү үүнийг түгээнэ.
Одоо үе бол Миний Сүнс асар ихээр ажиллаж байгаа үе, мөн Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд эхэлж буй цаг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Би бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, тус тусынх нь ангилалд оруулах цаг бөгөөд ингэснээр Миний ажил илүү хурдан, илүү үр дүнтэйгээр урагшилж болох юм. Тиймээс, Миний та нараас гуйж буй зүйл бол чи өөрийн бүхий л оршихуйг Миний бүх ажилд зориулж, цаашлаад Миний чамд хийсэн бүх ажлыг тодорхой ялган салгаж, сайтар мэдэж, мөн өөрийн бүх хүч чадлыг Миний ажилд зориулснаар Миний ажлыг илүү үр дүнтэй болгох ёстой. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл. Өөр хоорондоо тэмцэлдэж, гарах арга замыг хайж, мөн махан биеийн тав тухыг эрэлхийлэхээ боль, энэ нь Миний ажлыг удаашруулж, гайхалтай ирээдүйг чинь сэвтүүлнэ. Энэ нь зөвхөн чамайг сүйрүүлээд зогсохгүй чамайг хамгаалах аргагүй болгоно. Энэ нь чиний мунхаглал байхгүй гэж үү? Өнөөдөр чиний шунан эдэлж буй зүйл бол чиний ирээдүйг сүйрүүлж байгаа яг тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж байгаа зовлон бол чамайг хамгаалж буй яг тэр зүйл юм. Нарыг халхалсан өтгөн мананд орохоос зайлсхийж, уруу таталтын дэгээнээс хол байхын тулд чи эдгээр зүйлийг сайн мэдэж байх ёстой. Өтгөн манан арилах үед чи өөрийгөө агуу өдрийн шүүлтэнд байгаагаа олж мэдэх болно. Тэр цагт Миний өдөр хүн төрөлхтөнд ойртон ирсэн байх болно. Чи Миний шүүлтээс хэрхэн зугтах вэ? Нарны аагим халууныг чи хэрхэн тэсвэрлэж чадах билээ? Би Өөрийн элбэг дэлбэг байдлыг хүнд хайрлах үед тэр үүнийг сэтгэлдээ нандигнадаггүй, харин оронд нь хэний ч анзаарахгүй газар луу чулуудан хаядаг. Миний өдөр ирэхэд, хүн Миний элбэг дэлбэг байдлыг олж илрүүлж эсвэл олон жилийн өмнө Миний түүнд хэлсэн үнэний гашуун үгийг олж чадахаа болино. Хурц гэрлийг алдаж, харанхуйд унасан учраас тэр цурхиран уйлах болно. Өнөөдөр та бүгдийн харж буй зүйл ердөө л Миний амны хурц сэлэм юм. Чи Миний гар дахь савааг эсвэл хүмүүсийг шатаадаг Миний дөлийг хараагүй, тийм учраас та нар Миний өмнө ийм ихэмсэг болоод омголон шазруун байдалтай байна. Ийм учраас чи Миний гэрт, Миний амаар хэлсэн зүйлстэй хүний хэлээр маргалдаж, Надтай тэмцэлдсээр байдаг. Хүн Надаас айдаггүй бөгөөд хэдий өнөөдрийг хүртэл Надтай дайсагнаж байгаа боловч түүнд ямар ч айдас байдаггүй. Та нарын аманд зөвт шударга бусын шүд болоод хэл байдаг. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэл үйлдэхэд өдөөн турхирсан могойтой адил. Та нар нэг нэгэндээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд байр суурь, алдар нэр, болон ашгийг өөртөө авахын тулд Миний өмнө тэмцэлддэг, гэвч Би үг болоод үйл хэргийг чинь нууцаар ажиглаж байгаа гэдгийг та нар мэддэггүй. Та нарыг Миний өмнө ирэхээс өмнө та нарын зүрх сэтгэлийн гүнийг Би мэдсэн байх болно. Хүн үргэлж Миний гараас зугтаж, Миний нүдний ажиглалтаас зайлсхийхийг хүсдэг ч Би түүний үгнээс, эсвэл үйл хэргээс хэзээ ч бултаж байгаагүй. Үүний оронд Би зориудаар тэдгээр үг болон үйл хэргийг Өөрийн нүдэнд орохыг зөвшөөрдөг, ингэснээр Би хүний шударга бус байдлыг гэсгээж, түүний бослогыг шүүж болох юм. Иймээс хүний нууцгай үгс болон үйл хэрэг нь үргэлж Миний шүүх суудлын өмнө байдаг бөгөөд Миний шүүх суудал хүнийг хэзээ ч орхиогүй, учир нь түүний бослого хэтэрхий их. Миний ажил бол Миний Сүнсний өмнө хэлэгдэж, хийгдсэн хүний бүх үг болон үйл хэргийг шатааж, ариусгахын төлөө юм. Ийм маягаар Намайг газар дэлхийг орхих үед хүмүүс Надад үнэнч байдлаа хадгалсан хэвээр байж, газар дээрх Миний ажилд дуусах хүртлээ үргэлжлэх боломж олгон, Миний ажилд Миний ариун зарц нар болон үйлчлэх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Read More

2018-03-05

Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан нь



Вушинь   Тайюань хот, Шаньси муж
Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм. Петр өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа хандуулдаг, Бурханаар зөвшөөрөгдсөн хүн байсан, харин Паул бол зөвхөн өөрийн ажил, нэр хүнд, байр сууринд бүх анхаарлаа хандуулдаг, Бурханы зөвшөөрөгдсөн хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явах бий гэхээс үргэлж айдаг байсан учраасПетр Бурханыг хэрхэн мэддэг болсныг олж мэдэхээр Петрийн туршлагын талаарх Бурханы үгийг байнга уншдаг байв. Ийм байдлаар хэсэг хугацаанд амьдарсны дараагаар би өмнөхөөсөө илүү дуулгавартай болсноо мэдрэв, нэр хүнд, байр суурь олж авах дур хүсэл маань бүдгэрч, өөрийгөө бага зэрэг мэддэг болов. Энэ үед би Петрийн замаар яваагүй хэдий ч явсан замынх нь ирмэгт хүрч ирсэн, ядаж л Паулын замаар яваагүй гэж итгэдэг байв.. Гэтэл би Бурханы үгийн илчлэлээр өөрөөсөө ичсэн билээ.
Нэгэн өглөө би сүнслэг мөргөл үйлдэж байхдаа Бурханы дараах үгсийг олж харав: "Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан… Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл захирагдалтын юуг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. …Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан бөгөөд харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй." (Үг нь махбодоор илэрсэн номын "Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна"-аас). Бурханы үгс сэтгэлд минь хүрч, би дуугүй болов: Петр бол бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлсэн хүн байжээ. Тэрээр ном айлдагчийн үүргээр биш, харин Бурханыг хайрлах хайрыг эрэлхийлэх үйл явцаар дамжуулан ажилладаг байжээ. Гэтэл би бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлсэн билүү эсвэл зүгээр нэг ажилчны хувьд ажлаа хийж байгаа билүү? Энэ үед өнгөрсөн хугацаанд тохиолдож байсан янз бүрийн нөхцөл байдлын талаар эргэн бодов: Цуглаанд хийх ажил маш их байх үед бусад ах, эгч нар: "Танд Бурханы ажлын ачаалал үнэхээр их байна" гэдэг байв. Би хариуд нь: "Удирдагч бид нарт үүнийг хариуцаж хийхээс өөр сонголт байхгүй" гэдэг байв. Заримдаа хүлээн авагч гэр бүлд эсвэл хамтран ажиллагсадынхаа өмнө байхдаа би махан биедээ анхаарал хандуулж, өөрийгөө тайвшруулан амраахыг хүсдэг байсан ч "Үгүй ээ, би бол удирдагч. Би эгэл хүн чанараа хадгалж амьдрах ёстой бөгөөд замаа алдах ёсгүй" гэж боддог байв. Бурханы үгсийг идэж, уух хүсэлгүй байх үедээ би: "Удирдагч хүний хувьд хэрэв би Бурханы үгсийг идэж, уухгүй бол бусад хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгч чадах билээ дээ?" гэж боддог байв. Заримдаа би хамтран ажиллагчтайгаа хамт түүний байрладаг байсан хүлээн авагч гэр бүлд нь зочилдог байв. Хүлээн авагч гэр бүлийн эгч нь хамтран ажиллагчид маань баяр хөөртэй ханддаг шигээ надад хандахгүй байгааг олж хараад сэтгэлээр унадаг байв: "Та намайг хэн гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ би бол түүний удирдагч шүү дээ." Заримдаа ямар нэг шалтгаанаар хүлээн авагч гэр бүлийн ах, эгч нартай харилцах хүсэлгүй байдаг байсан ч "Хэрэв би удирдагчийн хувьд энд ирчихээд, тэдэнтэй харилцахгүй бол би хүмүүст ямар харагдах билээ дээ? Би удирдагч тул хүлээн авагч гэр бүлүүдтэй харилцах ёстой...." Ийм олон янзын зан байдал маань намайг байр суурийн төлөө ажиллаж байсныг харуулав. Хүмүүстэй харилцах, цуглаануудад оролцох, ерөнхий ажил хэрэг зохицуулахын аль алинд нь би удирдагч тул үүргээ биелүүлж, бага ч гэсэн ажил заавал хийх ёстой гэсэн хандлагатай байдаг байлаа. Би үүргээ бүтээгдсэн бүтээлийн хувьд биелүүлж байгаагүй. Цаашилбал Петр шиг Бурханыг хайрлах хайрын үйл явцаар дамжаагүй ажээ. Хэрэв цаашид ч үүн шиг үргэлжилсэн бол намайг ажлаас халж, өөр хүнээр солих үед би үүргээ одоогийнх шиг үргэлжлүүлэн биелүүлэхгүй байх байсан болов уу. Яг энэ мөчид би бол үнэнийг хэрэгжүүлдэггүй, мөн Бурханы хүслийг анхаарч үздэггүй хүн байснаа олж харав. Харин оронд нь би зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө ажилладаг жигшмээр өөдгүй нэгэн байжээ. Миний ажиллаж байсан байдал ердөө өнгөц зүйл байсан тул ийм байдлаар ажилласнаар Бурханд үнэнч байх ямар ч боломжгүй юм. Би үнэнийг өөрийн хүслээр хэрэгжүүлдэггүй байсан бөгөөд Бурханы хүслийг ч анхаарч үздэггүй байжээ. Яагаад гэвэл "энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй." Ийм үйлчлэл нь яаж Бурханы хүслийг хангах юм бэ? Паул дагалдагчийн байр сууринаас ажиллаж, түүний ажил үйл явдлаар дүүрэн байсан. Би удирдагчийн албан тушаалыг хашиж, бүх зүйлээ үүнд зориулж байсан. Бурханд итгэх ийм санаа, зорилго нь Паулынхаас ямар ялгаатай гэж?
Энэ мөчид би Бурханы өмнө сөхрөн сууж: Бурхан минь! Намайг амжиж аварсан Танд баярлалаа. Ингэснээр би ухаан самуурсан байдлаасаа гарч, бодит нөхцөл байдлаа ухаарч, фарисай Паулын замаар алхсан хэвээр байснаа олж харав. Ажил үүргээ гүйцэтгэж байсан байдал маань фарисайчуудын нэгэн адил байв. Энэ нь Таны дургүйцлийг хүргэсэн нь гарцаагүй. Төгс Хүчит Бурхан минь! Би Таны үгийн удирдамж дор буруу санаа зорилго, ойлголтоо өөрчлөхийг хүсэж байна. Би бүтээгдсэн бүтээлийн хувьд үүргээ биелүүлж, Бурханыг хайрлах үйл явцаар дамжин хийгдэх ёстой зүйлдээ Петрийн жишээг дагаж, удирдагчийн үүрэг гүйцэтгэх байр сууринаас хандахаа больж, Петрийн замыг эрэлхийлж, түүнд дөхөж ойртохын тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна!

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.


Read More

2018-03-04

Төгс Хүчит Бурханы үг | Шинэ эрин үеийн тушаал

Төгс Хүчит Бурханы үг  |   Шинэ эрин үеийн тушаал


Өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэ гэж та нарт хэлсэн, та нарын төлөө юу ч зохицуулагдсан байсан хамаагүй, энэ бүгд Бурханы өөрийн гараар зохион байгуулагдсан ба, та нарын чин сэтгэлийн залбирал юм уу гуйлт хэрэггүй – тэдгээр нь нэмэргүй. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлын хувьд, та нарт тулгараад байгаа практик асуудлууд нь та нарт төсөөлөхийн аргагүй байгаа. Хэрвээ та нар зүгээр л Бурханы зохицуулалтыг хүлээвэл, та нарын ахиц дэвшил маш удаан байх болно, мөн үүнийг хэрхэн мэдрэхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд ихээхэн идэвхгүй байдалтай байх болно. Тиймээс, хэрвээ чи эдгээр зүйлийг бүхэлд нь ойлгох боломжгүй байгаа бол, чи мэдэрч туршлагажихдаа будилуу агаад мунхаг байх болно. Хэрвээ чамд бодит байдал биш зөвхөн үг л байх юм бол, энэ нь андуурлын тэмдэг биш гэж үү? Та нарт, энэ бүлэг хүмүүст, маш их андуурал байгаа нь харагдаж байна. Өнөөдөр, та нар “үйлчлэл үзүүлэгч” гэх мэтийн шалгалтыг хэрэгжүүлэх чадваргүй эсвэл Бурханы үгтэй холбоотой бусад цэвэршүүлэлтийг төсөөлж, давж гарах чадваргүй байдаг. Та нараас хэрэгжүүлэхийг шаардсан олон зүйлийг та нар даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний биелүүлэх ёстой зүйл юм. Ариун Сүнсээр хийгдэх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн энд юу ч хийх хэрэггүй. Хүн өөрийн хийх ёстой юмаа л тууштай баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн хүнээр хийгдэх ёстой зүйлээс өөр юу ч биш ба үүнийг тушаалтай адил үзэж, Хуучин Гэрээний үед хуулийг дагадаг байсантай яг адилаар даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо үе нь Хуулийн эрин үе биш боловч, Хуулийн эрин үеийнхтэй адил дагаж мөрдөх ёстой үгс зөндөө байгаа бөгөөд зөвхөн Ариун Сүнсээр хөдөлгүүлэхэд найдсанаар л тэдгээр нь биелэгдэхгүй харин энэ нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар практик Бурханы ажлыг шүүх ёсгүй. Та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө, та нар өөрсдийн байр сууриа хадгалах ёстой ба ичгүүргүй байж болохгүй. Та нар ярьж хэлэхдээ хэмжээ донжоотой байх ёстой ба та нарын үг ба үйлдэл чинь Бурханаар гэрчлэгдсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Та нар Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын хэв маяг ба зорилгыг хуурамчаар дуурайх ёсгүй. Гадаад талаараа, та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг илт эсэргүүцэх ямар ч зүйлийг хийх ёсгүй. Энэ болон өөр илүү олон зүйл нь хүн бүхний даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд, Бурхан хуультай төстэй олон дүрэм журмуудыг тогтоосон ба эдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан, Тэрээр хүний зан чанарыг хязгаарлан барьж, түүний чин сэтгэлийг илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний Үеийн “Өөрийн эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үгс нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө хүний гадаад талын зарим зан чанарыг хазаарлаж байсан, тэдгээр нь хүний Бурханд итгэх итгэлийн чин үнэнчийг харуулахын тулд ашиглагдаж байсан ба Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байсан. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгдэхгүй; өнөөдөр, хүний биелүүлэх ёстой илүү зохимжтой дадал зуршил байдаг ба эдгээр нь шаардлагатай юм. Тэдгээр нь Ариун Сүнсний ажлыг өөртөө агуулдаггүй ба хүнээр хийгдэх ёстой байдаг.
Нигүүлслийн эрин үед, Хуулийн эрин үеийн олон дадал, зуршлууд хаягдсан, учир нь эдгээр хууль нь тэрхүү үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа, тухайн эрин үед тохиромжтой олон дадал, зуршлуудыг бий болгосон ба тэдгээр нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэх үед, эдгээр дүрэм журмуудаас ангижрах ба цаашид даган мөрдөх хэрэггүй болно тэгээд өнөөдрийн ажилд зохимжтой олон шинэ дадал дэг журам бий болох болно. Өнөөдөр, эдгээр дадал зуршил нь дүрэм журам биш, гэхдээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд байдаг; тэдгээр нь өнөөдөрт тохиромжтой – ба маргааш магадгүй тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажлын төлөө үр өгөөжтэй бүхнийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол өнөөдрийн төлөө юм. Магадгүй маргааш, чиний биелүүлэх шаардлагатай илүү дээр дадал зуршил байж болох юм – гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ өнөөдөр л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, зүгээр дагасны оронд баримтлан мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй байдаг: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханаас чи юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй. Чиний урд байгаа Бурханы өмнө чи тэнэг, биеэ тоосон юм ярих ёсгүй. Бурханы итгэлийг олж авахын тулд чи нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүйгээр зангаж дохих ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж эсвэл маргах ёсгүй. Чи Бурханы амнаас гарч байгаа үгсийг өөрийн хүссэнээрээ орчуулах ёсгүй. Муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд чи өөрийн хэлийг хянах ёстой. Чиний төлөө Бурханы тавьсан хил хязгаарыг давахаас сэргийлж өөрсдийн алхмаа цагдах ёстой. Ингэж хийх нь чамайг Бурханы байрнаас ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс чамайг дооглон тохуурхаж, хорон санаатнууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Чи үүнийг ойлгоогүй ч гэсэн, үүнийг шүүх ёсгүй; чиний хийж чадах бүхэн чинь эрж хайх ба бусадтай нөхөрлөх юм. Хэн ч Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй - ингэх нь төөрөлдсөн зүйл. Бурханаар гэрчлэгдсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгэндээ, үйлдэлдээ ба сэтгэлийн гүн дэх бодолдоо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, энэ нь хэнээр ч өөрчлөгдөхгүй ба ингэх нь удирдах зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.
Бурхан үгээ хэлж, ярихад удаан хугацааг зарцуулсан, энэ нь хүнийг, Бурханы үгийг уншиж цээжлэх нь түүний үндсэн үүрэг гэж бодоход хүргэсэн. Хэн ч үүнийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулдаггүй ба баримтлах ёстой зүйлээ ч та нар хийдэггүй, иймээс энэ нь та нарын үйлчлэлд олон бэрхшээл, асуудлыг авчирдаг. Хэрвээ, Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө чи баримтлах ёстой зүйлсээ баримтлаагүй бол чи Бурханаар жигшигдэн үгүйсгэгдсэн хүмүүсийн нэг юм. Эдгээр дадал зуршлыг баримтлахдаа чи хичээнгүй, чин сэтгэлтэй байх ёстой. Чи тэдгээрийг гав дөнгө шиг үзэлгүй харин тушаал шиг баримтлах ёстой. Өнөөдөр чи, ямар үр дүнд хүрэх тухай санаа зовох ёсгүй; товчхон хэлбэл, энэ нь Ариун Сүнсний хийх ажил ба үүнийг зөрчсөн хүмүүс үхэх ёстой. Ариун Сүнс сэтгэл хөдлөлгүй бөгөөд чиний одоогийн ойлголтыг анхаарч үзэхгүй. Хэрвээ чи Түүнийг өнөөдөр доромжилбол, Тэр чамайг шийтгэх болно. Хэрвээ чи Түүний “эрх мэдлийн” хүрээнд Түүнийг доромжилбол, Тэр чамайг өршөөхгүй. Есүсийн үгийг баримтлахдаа чи хэчнээн ноцтой байдгийг Тэр тоохгүй. Өнөөдөр, хэрвээ чи буруу зүйл хийвэл үхэх шийтгэл хүртэх болно. Чи үүнийг даган мөрдөхгүй байх нь хэрхэн зөвшөөрөгдөхүйц байх юм бэ? Бага зэргийн зовлон шаналлыг амсах байсан ч – чи үүнийг баримтлах ёстой! Ямар шашны бүлэг, салбар, үндэстэн, урсгал байх нь хамаагүй ирээдүйд тэд бүгд эдгээр дадал зуршлыг баримтлах ёстой. Хэн ч үүнээс чөлөөлөгдөхгүй ба хэн ч өршөөгдөхгүй! Учир нь тэдгээр нь өнөөдөр Ариун Сүнсний хийх зүйл бөгөөд тэдгээрийг хэн ч зөрчих ёсгүй. Хэдий тэдгээр нь тийм агуу зүйл биш ч гэсэн тэдгээрийг хүн бүхэн хийх ёстой ба тэдгээр нь дахин амилаад диваажин руу явсан Есүсийн хүний төлөө бий болгосон тушаал зарлигууд юм. Чиний шударга зөв, нүгэлтэй эсэх нь өнөөдөр Бурханд хандах хандлагаас чинь хамаарна гэсэн Есүсийн тодорхойлолтыг “Зам … (7)” хэлээгүй гэж үү? Хэн ч энэ зүйлийг орхигдуулах ёсгүй. Хуучин Гэрээний үед, фарисайчууд үеэс үед Бурханд итгэдэг байсан боловч Нигүүлслийн эрин үе ирэхэд тэд Есүсийг мэдээгүй бөгөөд Түүнийг эсэргүүцсэн. Иймээс тэдний хийсэн бүхэн нь юу ч биш болж, талаар өнгөрсөн ба Бурхан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хэрвээ чи үүнийг ойлгож чадах юм бол тийм ч амархан нүгэл үйлдэхгүй. Магадгүй олон хүмүүс өөрсдийгөө Бурхантай харьцуулан хэмждэг. Бурханыг эсэргүүцэх нь ямархуу амтагддаг вэ, гашуун уу, чихэрлэг үү? Чи үүнийг ойлгох ёстой – мэдэхгүй мэт дүр бүү үзүүл. Зүрх сэтгэлдээ, зарим хүмүүс итгээгүй хэвээр байж болох юм. Гэсэн ч, Би чамайг оролдоод үзэхийг зөвлөж байна – энэ нь ямар амтагдаж байгааг үз. Энэ нь олон хүмүүсийг, үүнийг сэжиглэхээс сэргийлэх болно. Олон хүмүүс Бурханы үгийг уншдаг боловч Түүнийг зүрх сэтгэлдээ нууцхан эсэргүүцдэг. Түүнийг ингэж эсэргүүцсэний дараа, зүрхэнд чинь хутга эргүүлж байгаа мэт чамд санагддаггүй гэж үү? Хэрвээ гэр бүлийн зохицолгүй байдал биш бол, бие махбодын тухгүй байдал эсвэл хүү, охидын өвчин зэрэг байх болно. Хэдийгээр чиний бие махбод үхлээс өршөөгдсөн ч, Бурханы гар чамайг хэзээ ч орхихгүй. Энэ нь тийм энгийн гэж чи бодож байна уу? Ялангуяа, Бурханд ойр байгаа олон хүмүүсийн хувьд үүн дээр төвлөрөх нь бүр ч илүү чухал юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, чи үүнийг мартах болно, тэгээд өөрийн мэдэлгүйгээр чи уруу таталтанд автах болно, чи бүх зүйлийг үл анхаарах ба энэ нь чиний нүглийн эхлэл байх болно. Энэ нь шалихгүй зүйл мэт чамд санагдаж байна уу? Хэрвээ чи үүнийг сайн хийж чадвал, чамд төгс болгуулах боломж – Бурханы Өөрийнх нь амнаас удирдамж заавар хүлээн авах боломж байна. Хэрвээ чи үүнийг чухал гэж үзэхгүй бол, чамд төвөг учрах болно – чи Бурханыг үл тоож, үг үйлдэл чинь замбараагүй байх ба эрт орой хэзээ нэгэн цагт чи ширүүн салхи, хүчтэй давалгаанд өртөх болно. Эдгээр зүйлийг хүн нэг бүр тэмдэглэж авах ёстой. Бурханаар гэрчлэгдсэн хүн чамайг яллахгүй байж болох юм, гэвч Бурханы Сүнс чамтай тооцоо дуусахгүй, Тэр чамайг өршөөхгүй. Чамд зөрчил үйлдэх зүйл байгаа гэж бодож байна уу? Тиймээс, Бурхан юу ч гэж хэлсэн чи Түүнийг үгийг хэрэгжүүлэх ёстой ба ямар ч байсан тэдгээрийг даган мөрдөх ёстой. Энэ нь энгийн зүйл биш!
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
Анхны өгүүлэл линк: Шинэ эрин үеийн тушаал
Read More

2018-03-02

Магтан дуу | “Шударга хүн байх ийм баясалтай” | Тэнгэрийн хаанчлал бол шударга хүний диваажин

Магтан дуу | “Шударга хүн байх ийм баясалтай” | Тэнгэрийн хаанчлал бол шударга хүний диваажин
Магтан дуу | “Шударга хүн байх ийм баясалтай” | Тэнгэрийн хаанчлал бол шударга хүний диваажин


Шударга хүн байх ийм баясалтай Үнэнийг ойлгох нь хүний сүнсийг чөлөөлж, аз жаргалтай болгодог. Тэр үнэн! Би Бурханы үгэнд итгэх итгэлээр дүүрч, ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй. Бидэнд яаж эргэлзээ байж болох юм бэ? Би сөрөг байдалгүй, би ухардаггүй, хэзээ ч цөхөрдөггүй. Хар даа! Би бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа үүргээ сахьдаг ба махан биеийг анхаардаггүй. Би ч бас муу биш! Хэв чанар минь дорд хэдий ч шударга зүрх сэтгэл надад бий. Тийм үү? Би Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд бүх зүйлд туйлын зориулдаг. (Аа, нээрээ тийм!) Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж, шударга хүн байхаар хичээдэг. Гайхалтай! Би нээлттэй, шулуухан, заль мэхгүй ба гэрэлд амьдардаг. Тун сайн! Шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая. Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд. Нэг, хоёр, гурав, бид бүгд жинхэнэ найзууд. Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ. (Гэр бүл!) Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ. Дуул! Бүжиглэ! Шударга хүн байх ийм баясалтай! Шударга хүн байх ийм баясалтай! Шударга хүн байх нь үнэхээр баясалтай! Үнэнийг ойлгох нь хүний сүнсийг чөлөөлж, аз жаргалтай болгодог. (Ерөөгдсөн хүн!) Би Бурханы үгэнд итгэх итгэлээр дүүрч, ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй. Бид үзэгдлийг тодорхой мэддэг! Би сөрөг байдалгүй, би ухардаггүй, хэзээ ч цөхөрдөггүй. (Үнэнийг ойлгох нь маш сайн!) Би бүх зүрх сэтгэл, оюун санаагаараа үүргээ сахьдаг ба махан биеийг анхаардаггүй. Бид хүн шиг амьдардаг! Хэв чанар минь дорд хэдий ч шударга зүрх сэтгэл надад бий. Аа, шударга зүрх сэтгэл маш эрхэм! Би Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд бүх зүйлд туйлын зориулдаг. (Аа, нээрээ тийм!) Энэ нь хэрэгжүүлэлтийн зам биш гэж үү? Би үнэнийг хэрэгжүүлж, Бурханд дуулгавартай байж, шударга хүн байхаар хичээдэг. (Бурхан биднээс ихийг шаарддаггүй.) Би нээлттэй, шулуухан, заль мэхгүй ба гэрэлд амьдардаг. Бурханд алдрыг өг! Шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая. Шударга хүнд хэн ч дургүйцдэггүй, тийм үү? Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд. Зальтай хүмүүс маш жигшмээр! Пүү! Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ. Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ. Зөвхөн шударга хүмүүс л жинхэнэ аз жаргалтай байдаг. (Жинхэнэ аз жаргал!) Шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая. Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд. Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ. Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ. Дуул! Бүжиглэ! Шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая. Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд. Үнэнийг хайрладаг бүх хүн бол ах эгч нар билээ. Өө аз жаргалтай хүмүүс ээ, Бурханыг магтан дуулж, бүжиглэцгээ. Шударга хүмүүс ээ, хурдан ир, чин сэтгэлээсээ ярилцацгаая. Бурханыг хайрладаг бүхэн цуглан ирж, сайн найзууд болон нэгд. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

“Харин үг чинь “За бол за, үгүй бол үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг юм"  Матай 5:37  (АБ2013)
Read More