2018-01-26

Төгс Хүчит Бурханы үг | Ажил ба оролт (8)

Төгс Хүчит Бурханы үг  |   Ажил ба оролт (8)
Төгс Хүчит Бурханы үг  |   Ажил ба оролт (8)


Эцсийн өдрүүдийн Бурханы ажил нь хүн бүрийг сүнсийг хувиргаж, хүн бүхний сэтгэлийг өөрчлөхийн төлөө байдаг, ингэж асар их гэмтэл авсан тэдний зүрх сэтгэл нь шинэчлэгдэх ба тэгснээр хорон муугаар гүн гүнзгий хорлогдсон тэдний сэтгэлийг авардаг гэж Би олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэрээж, тэдний хүйтэн зүрх сэтгэлийг гэсгээж, сэргээх боломжийг тэдэнд олгохын тулд юм. Энэ нь Бурханы хамгийн агуу хүсэл билээ. Хүний амь болоод дадлага туршлага нь хэчнээн сүрлэг эсвэл гүн гүнзгий талаар ярихаа түр хойш тавьцгаая; хүмүүсийн зүрх сэтгэл сэргээгдэж, тэд өөрсдийн зүүднээсээ сэрж, агуу улаан луугийн учруулсан хор хөнөөлийг эргэлзээгүй мэдсэн үед Бурханы үйлчлэлийн ажил төгсөх болно. Бурханы ажил дууссан өдөр нь мөн хүн Бурханд итгэх зөв итгэлийн замыг албан ёсоор эхлэх үе байх юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөх болно: махан биетэй болсон Бурханы ажил бүрмөсөн дуусаж, хүн өөрийн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхлэх болно, тэр өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх болно. Эдгээр нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс чи эдгээр зүйлсийг мэдсэн суурин дээрээс өөрийн орох замыг эрж олох ёстой. Энэ бүхэн нь чиний ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л түүний оролт сайжрах болно, учир нь Бурханы ажил бол хүнийг буюу золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байдаг, өөрийгөө хэзээ ч сэрээгээгүй хүнийг чөтгөрүүдийн цуглардаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; ингэснээр хүн үүрдийн нүглээс чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн байж, агуу улаан лууг бүрэн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амрааж, цээжин дотор бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өгөршсөн нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй амьдралаа орхих боломжтой болж, цаашид зарц байхаа больж, цаашид агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж эсвэл захирагдахаа болих юм; чи цаашид энэ бүтэлгүйтсэн үндэстний хүн байхаа больж, цаашид ял гэмийн туйлд хүрсэн агуу улаан лууд харьяалагдахгүй ба чи үүнд дахин боолчлогдохгүй. Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчид[a] Бурхан өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй, Тэр үүнийг бүрэн устгах болно.
Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, сэтгэл татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд хэр ойлголттой байдаг вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн өөрийн амиа золиослож эсвэл цусаа урсгасан юм бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүдээ хүртэл боолчлогдсон хүмүүс Бурханыг зүй ёсгүйгээр боолчилсон, энэ нь яаж уур хилэнг өдөөхгүй байх юм бэ? Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ? Хүн, шаналал, зовлонгийн дунд амьдардаг хүнийг яагаад ойлгодоггүй вэ? Та нарын төлөө Бурхан асар их зовлонг тэвчсэн ба Тэр асар их шаналалтайгаар Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад одоо хүртэл хараагүй дүр үзүүлдэг юм бэ? Хүн бүхнийг харахад, та нар Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн гэж үү? Өөрсдийн гэдсээ үүрдийн дайсагналаар дүүргэхийн оронд, яагаад диаволын хааны “баасыг” өөрсөддөө чихнэ вэ?
Бурханы ажлын саад бартаа хэчнээн хэмжээлшгүй вэ? Хэзээ нэгэн цагт хэн нэгэн үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-суусан мухар сүсгийн хэтрүүлгийн торонд хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг хэрхэн бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй ярьж, нүүр тулан тэжээсэн ч гэсэн тэд хэрхэн ойлгож чадах билээ? Заримдаа Бурханы үг дүлий чихэн дээр унасан мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсэрдэг бөгөөд юу ч ойлгодоггүй. Энэ нь яахин түгшүүртэй биш байх юм бэ? Энэхүү “хол хөндий, [d] эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнэгүй ийм бүлэг хүмүүсийг өсгөсөн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв—бол бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үгээр илэрхийлэхийн аргагүй, мөнхийн толбо болсон! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг заадаг бөгөөд улсын боловсролын “захиалгат зөөлөн удирдамж” нь хүмүүсийг Бурханд бүр ч илүү дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр нь Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нэг бүрчлэн маш нямбай төлөвлөж, нарийвчлан авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бар шиг байдаг; жоохон хүрэнгүүт тэр хазаж эсвэл уруудан доройтож, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал тэр хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоож эсвэл өөрийн бие дэх бузар зүйлсэд ташуурахын тулд гахай эцэг, нохой эх рүүгээ гүйдэг. Ямар том саад тотгор вэ! Үнэн хэрэгтээ Тэр Өөрийн ажлын алхам бүртээ шалгалтанд өртдөг ба бараг алхам болгон нь асар их аюул дагуулдаг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахад бэлэн байна вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу ажилладаг, Тэр хүний амийн төлөө сэтгэлийн түгшүүрт автагддаг ба Тэр хүний сул талыг өрөвддөг. Өөрийн ажлын алхам бүртээ, Өөрийн хэлдэг үг бүртээ Тэр олон эргэлт, гэнэтийн өөрчлөлтийг туулсан юм; Тэр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, гэнэн зан, эмзэг байдлын талаар...цаг үргэлжид, дахин дахин боддог. Хэзээ нэгэн цагт хэн үүнийг мэдсэн бэ? Тэр хэнд итгэл хүлээлгэж чадах вэ? Хэн ойлгож чадах вэ? Тэр хэзээд хүний нүглийг, хүний ноён нуруу дутмаг байдал болон эргэж буцсан аашийг жигшдэг бөгөөд Тэр хэзээд хүний эмзэг байдалд санаа зовж, хүний өмнө орших замыг сайтар нягтлан боддог; хүний үг болон үйл хэргийг ажиглахад энэ нь Түүнийг үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүргэдэг бөгөөд эдгээр зүйлсийн харагдах байдал нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэстээ хөшингө болж хувирдаг; яагаад Бурхан үргэлж тэдний хувьд аливаа зүйлийг хэцүү болгодог юм бэ? Мөхөс хүн цөхрөлтгүй зангаа үнэхээр алдсан байдаг; яагаад заавал Бурхан түүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд цаашид өчүүхэн төдий ч эрч хүч байдаггүй; яагаад Бурхан дуулгаваргүй байдлынх нь төлөө үргэлж түүнийг зэмлэдэг вэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн нь эмзэг, аргаа барсан хэцүү байдалд байдаг ба Бурхан Өөрийн уурыг зүрх сэтгэлийнхээ гүн рүү чихсэн, ингэснээр хүн аажмаар өөрийгөө эргэцүүлэн бодох юм. Гэсэн ч ноцтой төвөгтэй байдалд байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгохгүй; тэр хөгшин диаволын хааны хөлөн дор дэвслэгдсэн боловч үүнийгээ огт мэддэггүй бөгөөд тэр өөрийгөө үргэлж Бурханы эсрэг тавьдаг эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн, гэсэн ч хүн тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй боловч тэр огт сандарч тэвдэхгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй хэвээр байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүн Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч тэд “далай доорх ордонд” амьдарч байна гэж итгэдэг; тэд агуу улаан луунд дарлагддаг боловч өөрсдийгөө лууны улсаар ивээгдсэн[e] гэж боддог; тэд диаволоор тохуурхагддаг боловч тэд махан биеийн жүжиглэх өндөр чадварыг таашааж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн азгүй явдалтай учирсан боловч тэр үүнийг мэдэхгүй бөгөөд энэ харанхуй нийгэмд тэр гамшгаас гамшгийг туулдаг[f] боловч үүнийг хэзээ ч мэдрээгүй. Тэр өөрийгөө энхрийлэх сэтгэл болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Тэр яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгж их үл тоомсорлодог вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг гэж үү? Харанхуйг гэрэлтэй болгон өөрчлөх өдрийг тэр хүсдэггүй гэж үү? Буруугаар эргэсэн шударга байдал болон үнэнийг дахин нэгэнтээ засч залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит байдлыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л харж, юу ч хийхгүй юм гэж үү? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байна гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Энэ харийн боолтойгоо хамт тэр Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Чиний хүсэл эрмэлзэл хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Чиний үнэнч шударга зан хаана байна? Чиний эрх чөлөө хаана байна? Чи өөрийн бүхий л амьдралаа агуу улаан луу, диаволын хааны төлөө золиослоход бэлэн үү? Түүгээр үхтлээ тамлалуулахдаа чи аз жаргалтай байх уу? Оёоргүй гүний гадаргуу нь эмх замбараагүй харанхуй бөгөөд энгийн ардууд тэр зовлон зүдгүүрийг туулж, зогсолтгүй гомдоллож байдаг. Хүн хэзээ толгойгоо өндийж цэх явах вэ? Хүн туранхай эцэнхий, ядарч зүдэрсэн байдаг, тэр энэ харгис түрэмгий диаволтай хэрхэн тэмцэлдэж чадах вэ? Яагаад тэр өөрийн амьдралаа Бурханд нэн даруй өгдөггүй юм бэ? Одоо ч эргэлзэн тээнэгэлзэж, тэр Бурханы ажлыг хэрхэн дуусгаж чадах юм бэ? Тиймээс ямар ч зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрөх болно; ирэхдээ тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилахын хэрэг юун бэ? Тэр яагаад Бурханд өгөхийн тулд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг хадгалдаггүй вэ? Тэр үүрдийн үзэн ядалтаа мартчихсан гэж үү?
Магадгүй олон хүмүүс Бурханы зарим үгэнд зэвүүцдэг эсвэл тэд тэдгээрт зэвүүцдэг ч үгүй, бас тэдгээрийг огт сонирхдоггүй байх. Ямар ч байсан, баримтууд учир утгагүй шалтаг болж чадахгүй; хэн ч баримтуудаас зөрсөн үг хэлж чадахгүй. Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Иудейчүүд Бурханыг загалмайд цовдолж тэгснээрээ Бурханы “Иудей дэх аяллыг” дуусгасан. Төд удалгүй Бурхан хүмүүсийн дунд дахин нэг удаа биечлэн ирсэн бөгөөд агуу улаан луугийн улсад чимээгүйхэн хүрэлцэн ирсэн юм. Үнэндээ, иудей улсын шашны нийгэм аль хэдийн Есүсийн зургийг ханан дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс “Эзэн Есүс Христ” хэмээн хашгирдаг. Есүс Өөрийн гүйцээгээгүй ажлын хоёр дахь алхмыг дуусгахын тулд хүмүүсийн дунд эргэн ирэх Өөрийн Эцгийн тушаалыг аль хэдийн хүлээн авсан гэдгийг тэд мэдээгүй. Үүний үр дүнд, Түүнийг харах үедээ хүмүүс гайхаж цочирддог: Тэр олон эрин зуун өнгөрсөн дэлхийд төрсөн ба Тэр туйлын энгийн нэгний дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд гарч ирсэн. Үнэндээ, эрин үе өнгөрсний хэрээр Түүний хувцас, бүхий л харагдах байдал нь Тэр дахин төрсөн мэт өөрчлөгдсөн. Тэр бол загалмайнаас бууж ирж, амилсан яг тэр Эзэн Есүс Христ юм гэдгийг хүмүүс хэрхэн мэдэх билээ? Есүс Еховатай огтхон ч адилгүй байсан шиг Тэр шархны өчүүхэн төдий ч ул мөргүй юм. Өнөөдрийн Есүс, өнгөрөн одсон цаг хугацааны төрх байдалгүйгээр удсан. Хүмүүс Түүнийг хэрхэн таних юм бэ? Тэр бол амилсан Есүс гэдэгт сэжигч “Томас” үргэлж эргэлздэг ба сэтгэлээ амраахаас өмнө тэр Есүсийн гар дээрх хадаасны сорвийг харахыг дандаа хүсдэг; үүнийг хараагүй болохоор тэр үргэлж хардалт сэрдэлтийн үүлэн дээр зогсдог бөгөөд хөлөө “бодит газар” дээр тавьж, Есүсийг дагах чадваргүй байдаг. Хөөрхий “Томас”—Есүс Эцэг Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн гэдгийг тэр хэрхэн мэдэх билээ? Яагаад Есүс цовдлолын сорвитой байх хэрэгтэй юм бэ? Цовдлолын сорви нь Есүсийн таних тэмдэг юм уу? Тэр Өөрийн Эцгийн хүслийн төлөө ажиллахаар ирсэн; яагаад Тэр хэдэн мянган жилийн өмнөх иудей хүн шиг хувцаслаж, гоёж ирэх юм бэ? Бурханы авсан бие махбодын гадаад байдал Бурханы ажилд саад болох уу? Энэ нь хэний онол вэ? Бурхан ажиллах үедээ яагаад хүний төсөөллийн дагуу байх ёстой вэ? Өөрийн ажлаа хийхдээ Бурхан ганцхан зүйлд л зорьдог бөгөөд энэ нь үр дүнтэй байх явдал юм. Тэр хууль дүрэмд баригддаггүй ба Түүний ажилд ямар ч дүрэм байхгүй, тэгвэл үүнийг хүн хэрхэн ухаарч чадах юм бэ? Хүний үзэл нь Бурханы ажлыг хэрхэн нэвт шувт харж чадах юм бэ? Иймээс та нар зохих ёсоор тайвширсан нь дээр: жижиг сажиг зүйлд бүү санаа зов, мөн зүгээр л та нарын хувьд шинэ санагдсан зүйлийг бүү хэтрүүлэн дэвэргэ—энэ нь өөрийгөө онигоо болгож, хүмүүст шоолуулахыг чинь болиулах болно. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн, гэхдээ одоо ч Бурханыг мэддэггүй; эцэстээ чи гэсгээлтэнд автах бөгөөд “элит, дээд зэрэглэлд”[g] багтаж байсан чи гэсгээгдэх хүмүүсийн ангилалд хамаарна. Чи өөрийн өчүүхэн заль мэхээ харуулахын тулд ухаалаг арга хэрэглэхгүй байсан нь дээр; чиний харалган бодол, мөнхөөс мөнхөд бүгдийг нэвт хардаг Бурханыг үнэхээр ухамсарлаж чадах уу? Чиний өнгөцхөн дадлага туршлага Бурханы хүслийг бүрэн дүүрэн илчилж чадах уу? Бүү их зан гарга. Эцсийн эцэст Бурхан бол энэ дэлхийнх биш, иймээс Түүний ажил хэрхэн чиний тааварласан шиг байж чадах юм бэ?
Тайлбар:
a. “Бүх хорон муугийн толгойлогч” гэдэгт хөгшин диаволыг хамаатуулж байна. Энэ хэллэг нь дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.
b. “Ул үндэсгүй ял зэмлэл тулгах” гэж диаволын хүмүүсийг хохироодог арга барилыг хэлж байна.
c. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
d. “Хол хөндий” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн.
e. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг бөгөөд өөрийн ухамсаргүй хүмүүсийг тохуурхахын тулд хэрэглэгдсэн.
f. “Гамшгаас гамшгийг туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан луугийн газар нутаг дээр төрсөн бөгөөд тэд толгой өндийн цэх явах чадваргүй гэдгийг илтгэдэг.
g. “Элит дээд зэрэглэл” гэдэг нь Бурханыг гал дөлтэйгээр нэхэн хөөдөг хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Анхны өгүүлэл линк: Ажил ба оролт (8)
Read More

2018-01-24

Төгс Хүчит Бурханы үг | Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа гарч ирдэг

Төгс Хүчит Бурханы үг  |  Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа гарч ирдэг
Төгс Хүчит Бурханы үг  |  Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа гарч ирдэг


Бурханы үг байгаа учраас бүх хүн цэвэршүүлэлтэнд захирагдсаар байгаа. Энэ нь бие махбодтой Бурханы төлөө байгаагүй бол хүн төрөлхтөн ийм байдлаар зовох гэж ерөөгдөхгүй байсан.Үүнийг мөн Бурханы үгсийн шалгалтыг хүлээн авах чадвартай хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс гэж хэлж болно. Хүмүүсийн төрөлхийн хэв чанар, зан байдал болон Бурханд хандах хандлагыг үндэслэвэл тэд ийм цэвэршүүлэлтийг хүлээн авах эрхгүй. Тэд Бурханаар өргөгдсөн учраас энэ ерөөлийг эдэлж байгаа юм. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах эсвэл Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр бол гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөл байгаа учраас л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авч байна. Энэ бол эцсийн өдрүүдэд амьдарч байгаа хүн нэг бүрт өгөгдөх ерөөл – та нар үүнийг биеэрээ мэдэрсэн үү? Хүмүүс ямар байдалд зовлон туулах вэ, саатах вэ гэдгийг Бурхан тогтоох ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагад үндэслэхгүй. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгсийн шалгалтыг туулах, Түүний үгэнд зовох чадварыг эзэмших ёстой. Энэ бол та нарын тодорхой харж чадах зүйл бус уу? Чиний туулж өнгөрүүлсэн зовлон өнөөдрийн ерөөлд ашиглагдсан; хэрэв чи Бурханы төлөө зовохгүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Өнгөрсөнд чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэдий их гомдоллодог байсан ч Бурхан чиний талаарх тэр зүйлийг санадаггүй. Өнөөдөр болсон байна, өчигдрийн асуудал руу харах шаардлага байхгүй.

  Зарим хүмүүс тэд Бурханыг хайрлах гэж хичээх боловч чадахгүй байна гэж хэлдэг, тэгснээ Бурхан холдон явах гэж байгааг сонсохоороо тэд Түүнд хайртай болчихдог. Зарим хүмүүс ер нь бол үнэнийг хэрэгжүүлдэггүй ба тэд Бурханыг уур хилэнтэйгээр холдон явах гэж байгааг сонсох үедээ Түүний өмнө ирэн: “Бурхан минь! Битгий яваач. Надад боломж өгөөч! Бурхан минь! Би өнгөрсөнд Таныг сэтгэл хангалуун байлгаагүй; Би Танд өртэй, би Таныг эсэргүүцсэн. Одоо би өөрийн бие сэтгэлээ бүрэн дүүрэн өргөмөөр байна, ингэж байж эцсийн дүнд Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таныг хайрлах болно. Надад ийм боломж дахин ирэхгүй” гэж залбирдаг. Чи ийнхүү залбирч байсан уу? Хүн ийнхүү залбирч байгаа шалтгаан нь тэдний мөс чанар Бурханы үгсээр өдөөгдөн хөдөлсөнд байгаа юм. Хүмүүс бүгд үхээнц, мулгуу байдаг. Тэд гэсгээлт ба цэвэршүүлэлтийг туулах ч тэд Бурхан юу гүйцэлдүүлж байгааг мэддэггүй. Хэрэв Бурхан ийм замаар ажилладаггүй байсан бол хүмүүс төөрөлдсөн хэвээр байх байсан; хэн ч хүмүүсийн зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг өдөөж чадахгүй. Бурханы үг хүмүүсийг шүүж, илчилснээр л зөвхөн тэрхүү үр жимс гарч чадна. Тиймээс Бурханы үг байгаа учраас бүх зүйл хэрэгждэг ба биелэгддэг, Түүний үгс байгаа учраас л Бурханы төлөөх хүн төрөлхтний хайр өдөөгддөг. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн мөс чанарт үндэслэн Бурханыг хайрладаг байсан бол тэд ямар ч үр дүнг олж харахгүй байх байсан. Өнгөрсөнд хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь тэдний мөс чанарт үндэслэдэг байгаагүй гэж үү? Бурханыг хайрлахад өөрөө идэвхийлэл гаргасан нэг ч атугай хүн байгаа юу? Зөвхөн Бурханы үгсийн зоригжуулалтын тусламжтайгаар тэд Бурханыг хайрласан байдаг. Зарим хүмүүс: “Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгийн цэвэршүүлэлт, шүүлтийг туулсан. Тэгээд Би их зүйл ойлгосон ба Би Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Би Түүний нигүүлслийг буцаан төлөх ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно, мөн Би Түүний төлөөх хайраа мөс чанарт үндэслэх болно” гэж хэлдэг. Хэрэв хүмүүс зөвхөн мөс чанарынхаа мэдрэмжүүдэд найдаж байгаа бол тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй; хэрэв тэд зөвхөн өөрсдийн мөс чанарт найддаг бол Бурханы төлөөх тэдний хайр сул дорой байх болно. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлсэл ба хайрыг буцаан төлөх талаар ярьж байгаа бол Түүнийг хайрлах хайранд чинь ямар ч өдөөлт байхгүй байна; мөс чанарын мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандалт юм. Яагаад би үүнийг идэвхгүй хандалт гэж хэлж байна вэ? Энэ бол бодит асуудал. Энэ ямар гээч хайр вэ? Энэ бол ердөө Бурханыг хуурахыг хичээж, Түүний төлөө гэсэн дүр эсгэж байгаа хэрэг бус уу? Ихэнх хүмүүс Бурханыг хайрласнаар гавъяа шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд яг л ижилхэн гэсгээгдэх болно, тиймээс ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр өөрийн мөс чанарын мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлах, Түүний хайрыг буцаан төлөх нь идэвхгүй хандлага ба энэ бол зүрх сэтгэлээс аяндаа гарч ирдэг Бурханы төлөөх хайр биш юм. Бурханы төлөөх хайр бол тухайн хүний зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг жинхэнэ мэдрэмж байх ёстой. Зарим хүмүүс: “Би өөрөө Бурханыг эрж, Түүнийг дагахыг хичээж байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагахыг хүсэж байна. Тэр намайг хүсэх эсэх нь хамаагүй би Түүнд хайртай байсаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу хийх нь хамаагүй би амьдралынхаа туршид Түүнийг дагах болно. Юу ч болсон бай хамаагүй би Бурханыг хайрлах ёстой ба би Түүнийг олж авах ёстой; Түүнийг олох хүртлээ би амарч суухгүй” гэж хэлдэг. Чамд ийм хүсэл зориг байгаа юу?
Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам. Хэрэв чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрладаг байх ёстой; гэхдээ Түүнийг хайрлах нь зөвхөн Түүний хайрыг буцаан төлөхийг эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлж байгаа хэрэг биш – харин Бурханы төлөөх цэвэр хайрыг хэлж байгаа юм. Хүмүүс зөвхөн өөрсдийн мөс чанарт найдах үеүд байдаг ба тэд Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. Би яагаад үргэлж: “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж хэлдэг байсан бэ? Би яагаад Бурханыг хайрлахын төлөө хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх талаар яриагүй вэ? Учир нь хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Тэгэхээр хэрэв чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол Түүний хайрыг мэдрэхийн төлөө өөрийн мөс чанарыг ашиглаж болох ба тухайн агшинд чи тодорхой эрч хүчтэй байх ч тэгээд алга болно. Хэрэв чи өөрийн мөс чанарыг зөвхөн Бурханы хайр татам байдлыг мэдрэх гэж ашиглаж байгаа бол чи залбирах үедээ эрч хүчтэй байх боловч түүний дараа энэ нь зүгээр л яваад өгнө, алга болно. Энэ юу гэсэн үг вэ? Хэрэв чи өөрийн мөс чанарыг зөвхөн ашиглавал Бурханы төлөөх хайраа чи өдөөж чадахгүй байх болно; чи зүрх сэтгэлдээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнс чинь Түүнд хөдлөх ба зөвхөн тэр л агшинд чиний мөс чанар өөрийн анхдагч үүргээ биелүүлэх чадамжтай болно. Өөрөөр хэлбэл хүмүүс сүнснийхээ хувьд Бурханд хөдлөгдсөн байх үед, тэдний зүрх сэтгэл мэдлэг, зоригжуулалтыг олж авах үед, өөрөөр хэлбэл тэд туршлага хүртсэний дараа зөвхөн ингэснээр тэд мөс чанараараа Бурханыг үр ашигтай хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу биш – энэ бол Бурханыг хайрлах хамгийн бага түвшин юм. Бурханы нигүүлсэлд шударга хандаж байгаа төдий хүн төрөлхтний хайрлах арга нь тэдний идэвхтэйгээр ороход түлхэж өгч чадахгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг хүртэх үед өөрөөр хэлбэл тэд Бурханы хайрыг бодит туршлагаар харж, амтлах үед, Бурханы талаар зарим зүйлийг мэддэг болох үед, Бурхан бол хүн төрөлхтнөөр хайрлуулах гарцаагүй эрхтэй ба Тэр ямар хайр татам болохыг жинхэнээсээ харах үед л хүмүүс Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай болдог.
Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдох үе, тэдний зүрх сэтгэл Түүн рүү бүрэн дүүрэн эргэн очих чадамжтай болох үе бол хүмүүний Бурханыг хайрлах эхний алхам юм. Хэрэв чи Бурханыг хайрлахыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд эргүүлэн өгөх чадамжтай байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурханд эргүүлэн өгөх гэж юу вэ? Энэ нь бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах ба олж авахыг эрэлхийлэх юм, энэ нь чамайг Бурханд зүрх сэтгэлээ бүхэлд нь эргүүлэн өгсөн гэдгийг харуулна. Бурхан болон Түүний үгнээс өөрөөр зүрх сэтгэлд чинь өөр юу ч бараг байхгүй (гэр бүл, эд баялаг, эхнэр, нөхөр, хүүхэд эсвэл өөр бусад зүйлс). Байдаг хэдий ч тэд чиний зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй ба чи өөрийн ирээдүйг бодох бус харин зөвхөн Бурханыг хайрлах гэж эрэлхийлнэ. Тэр цагт чи зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд эргүүлэн өгсөн байх болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар байгаа бол чи үргэлжид өөрийн хувийн ашиг хонжоог хайж байна: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ эд хөрөнгөтэй болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” Хэрэв чи ийм байдалд амьдарч байгаа бол чиний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй байгааг харуулж байна. Харин чиний зүрх сэтгэлд зөвхөн Бурханы үг байгаа ба чи Бурханд залбирч чаддаг, мөн Бурхан чамд маш ойр байсан ба Бурхан чиний дотор, чи Түүний дотор байсан мэт үргэлжид Түүнтэй ойр болсон байгаа бол, ийм төлөвт байгаа бол чиний зүрх сэтгэл Бурхантай хамт байна гэсэн үг юм. Хэрэв чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, сүмийн ажлыг байнга боддог ба хэрэв Бурханы хүсэлд өөрийн анхаарлыг хандуулж, зүрх сэтгэлээ Түүнийг жинхэнээсээ хайрлахад ашиглаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагдах болно. Хэрэв зүрх сэтгэл чинь бусад олон зүйлд эзлэгдсэн байгаа бол энэ нь Сатанаар эзлэгдсэн хэвээр байгаа хэрэг бөгөөд Бурхан руу үнэнхүү эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэнхүү эргэсэн байгаа бол тэд Түүнийг жинхэнээр, сайн дураар хайрладаг байх бөгөөд Бурханы ажлыг анхаарах чадамжтай болно. Тэдэнд мунхаг ба ухаангүй төлвүүд байсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн эрх ашиг ба Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөнд анхаарал тавих чадамжтай байх болно. Тэдний зүрх сэтгэл бүхэлдээ зөв байх болно. Зарим хүмүүс тэд юу хийдэг нь хамаагүй сүмийн тугийг үргэлжид намируулдаг, үнэн гэвэл энэ нь тэдний өөрсдийнх нь ашиг тусын төлөө юм. Ийм хүнд зөв сэдэл байдаггүй. Тэр бол гажуудсан, зальжин ба түүний хийдэг ихэнх зүйлс нь хувийн ашиг хонжоог хайх юм. Ийм хүн Бурханыг хайрлахыг эрэлхийлдэггүй; түүний зүрх сэтгэл Сатанд хамаарах ба Бурхан руу эргэж чаддаггүй. Бурхан ийм хүнийг олж авах ямар ч арга зам байхгүй.
Бурханыг жинхэнээсээ хайрлаж, Түүгээр хүлээн авахуулах эхний алхам бол өөрийн зүрх сэтгэлийг Бурханы зүгт бүхэлд нь эргүүлэх юм. Чиний хийдэг, өөрөөсөө хайж, асуудаг зүйл бүхэн чинь: “Би үүнийг Бурханыг хайрлах хайрын зүрх сэтгэлээр хийж байна уу? Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрэв чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирч, хувийн бүх зорилго төлөвлөгөөгөө орхиж, бүхэлдээ Бурханы төлөө гэсэн түвшинд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгөхийн төлөө дадлагажуулах зам юм. Өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол өөрийн махан биеийн хэмжээ хязгааргүй хүсэл шуналыг тавьж явуулан, байр суурийн ерөөлд шунахгүй байх эсвэл тав тухад шунахгүй байж, бүх зүйлийг Бурханыг хангалуун байлгахын төлөө хийх бөгөөд ингэснээр хүний зүрх сэтгэл өөрийн төлөө бус бүхэлдээ Түүний төлөө байж чадна.
Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг; энэ бол гагцхүү хүн төрөлхтний Бурханы талаарх мэдэгдэхүүнд тулгуурлан оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурханд бүрмөсөн эргэх тэр үед тэд Бурханыг хайрладаг болдог, гэхдээ хайр нь заавал цэвэр, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгох, жинхэнээсээ дээдлэн хүндэтгэхийн хооронд тодорхой зай байдаг. Бурханыг жинхэнээсээ хайрладаг болон Бурханы зан чанарыг мэддэг болох зам бол Бурханы зүгт зүрх сэтгэлээ эргүүлэх юм. Тэд зүрх сэтгэлээ жинхэнээсээ Бурханд өгсний дараа амийн туршлага руу орж эхлэх ба ийм замаар тэдний зан чанар өөрчлөгдөж эхэлнэ, Бурханы төлөөх тэдний хайр аажмаар өснө, Бурханы талаарх тэдний мэдэгдэхүүн мөн аажмаар нэмэгдэнэ. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурханы зүгт эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө аваачих үедээ гагцхүү Түүний төлөө тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байх боловч Түүний төлөөх хайр байдаггүй, учир нь тэд Түүнийг ойлгоогүй байдаг. Ийм нөхцөлд тэдэнд Түүний төлөө гэсэн тодорхой хэмжээний хайр байгаа ч энэ нь аяндаа үүсээгүй ба жинхэнэ бус юм. Үүний шалтгаан нь хүний махан биеэс гарч ирж байгаа бүхэн сэтгэл хөдлөлийн нөлөөтэй ба жинхэнэ ойлголтоос гарч ирдэггүй. Энэ нь зөвхөн цаг зуурын өдөөлт байх ба удаан хугацааны хүндлэл бишрэл байж чаддаггүй. Хүмүүс Бурханыг ойлгоогүй байх үед тэд гагцхүү өөрсдийн илүүд үзсэн зүйлс болон өөрсдийн хувийн үзэл дээр тулгуурлан Түүнийг хайрлаж чаддаг; тийм хайрыг аяндаа үүссэн хайр гэж хэлж болохгүй, мөн жинхэнэ хайр гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл Бурханы зүгт үнэхээр эргэх үед тэд бүх зүйлд Бурханы хүсэл сонирхлыг бодож үзэх чадамжтай болдог, харин тэдэнд тийм ухаарал байхгүй бол тэд жинхэнээсээ аяндаа хайрлах чадамжгүй байдаг. Тэдний хийж чадах бүхэн гэвэл сүмийн төлөө зарим ажлыг гүйцэтгэж, өөрсдийн жаахан үүргийг биелүүлэх явдал юм, гэхдээ үүнд нь үндэс эсвэл суурь байдаггүй. Ийм хүний зан чанар өөрчлөгдөх хэцүү; тэд бол үнэнийг эрж хайдаг ч үгүй, ойлгодог ч үгүй хүмүүс юм. Хэдий тухайн хүн зүрх сэтгэлээ нэгмөсөн Бурханы зүгт эргүүлсэн ч энэ нь тэдний Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүхэлдээ цэвэр гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд заавал ч үгүй тэдний зүрх сэтгэлд Бурханы төлөөх хайр байх албагүй. Энэ бол Бурханыг ойлгох гэж эрэлхийдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондын ялгаа юм. Түүнийг ойлгодог болсон цагт энэ нь тэр хүний зүрх сэтгэл Бурханы зүгт бүрмөсөн эргэсэн гэдгийг, тэдний зүрх сэтгэлд байгаа Бурханы төлөөх жинхэнэ хайр нь аяндаа гарч ирдэг гэдгийг харуулна. Гагцхүү ийм л хүний зүрх сэтгэлд Бурхан оршино. Зүрх сэтгэлээ Бурханы зүгт эргүүлэх нь Бурханыг ойлгох болон Бурханыг хайрлаж чадах зөв замд орох урьдчилсан нөхцөл болно. Энэ нь Бурханыг хайрлах үүргээ биелүүлж дууссаныг илтгэх эсвэл Түүнийг жинхэнээсээ хайрлаж байгааг илтгэх тэмдэглэгээ биш. Бурханыг жинхэнээр хайрлаж чаддаг болох цорын ганц арга нь зүрх сэтгэлээ Түүний зүгт эргүүлэх явдал ба энэ нь мөн Түүний бүтээлүүдийнх нь хийх шаардлагатай эхний зүйл. Бурханыг хайрладаг хүмүүс бол амийг хайж байгаа хүмүүс юм, мөн үнэнийг хайдаг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэд бүгдэд Ариун Сүнсний гэгээрэл байгаа бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Тэд бүгд Бурханаар замчлагдаж чаддаг.
Хэн нэгэн өөрийгөө Бурханд өртэй гэж мэдрэх чадамжтай болж байгаа нь тэдний сэтгэлийг Сүнс хөдөлгөж байгаа учраас юм; хэрэв тэд ийнхүү мэдэрч байгаа бол тэд хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй болох гэж байгаа ба тэд амь руу орохыг эрэлхийлэх чадамжтай болж байгаа юм. Харин чи тодорхой алхам дээр зогсвол илүү гүн рүү орох чадамжгүй болно; Сатаны торонд гацах аюул байсаар байгаа ба энэ нь тодорхой цэгт хүрэх үед Сатан чамайг олзлох болно. Бурханы гэрэлтүүлэлт нь хүмүүст өөрсдийгөө танин мэдэх боломжийг олгодог ба үүний дараа тэдэнд Бурханд өртэй гэдгээ мэдрэх, Түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдрэх болон Түүний таалдаггүй зүйлсийг таягдан хаях боломжийг олгодог. Энэ бол Бурханы ажиллах зарчим юм. Та нар бүгд өөрсдийн амийг өсгөж, Бурханыг хайрлах замыг эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тийм бол та нар өөрсдийн өнгөц хуумгай аргуудаас салсан уу? Хэрэв чи гагцхүү эдгээр аргуудаас салж, ямар ч саад бэрхшээл учруулахгүй эсвэл өөрийгөө өргөмжлөхгүй байвал энэ нь чи амийн өсөлтийг үнэхээр эрэлхийлж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чамд ямар ч өнгөц хуумгай зан авир байхгүй атал Бурханы үг рүү нэвтэрч ордоггүй бол энэ нь чи бол ямар ч идэвх санаачлагатай ахиц дэвшил гаргадаггүй хүн гэдгийг хэлж байна. Өнгөц хуумгай зан авирыг суулгасны үндэс нь юу вэ? Чиний үйлдэл өөрийн амийн өсөлтийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардын нэг болж үнэлэгдэхийн төлөө эрэлхийлдэг үү? Чиний төвлөрч байгаа бүхэн чинь чиний амьдран харуулах зүйл чинь; хэрэв чи өнгөц аргууд дээр төвлөрч байгаа бол чиний зүрх сэтгэл гадаад байдалд төвлөрөх ба чи амийн өсөлтийг эрэлхийлэх ямар ч боломжгүй юм. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаардах боловч чи үргэлжид гадаад зүйлсийг хайж байна; ийм хүнд зан чанараа өөрчлөх ямар ч арга зам байхгүй! Амийн хувьд боловсрохоос өмнө хүн бүрт тодорхой зам байдаг, энэ нь тэд Бурханы үгээр шүүгдэх, гэсгээгдэх болон төгс болгогдохыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хэрэв чамд Бурханы үг байхгүй ч зөвхөн өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлдээ найддаг бол чиний хийж байгаа бүх зүйл ердөө хичээл зүтгэл дээр тулгуурлах болно. Өөрөөр хэлбэл хэрэв чи амийн өсөлтийг хүсэж байгаа бол Бурханы үгийг илүү ихээр идэж уун, ойлгох ёстой. Түүний үгсээр төгс болгогдсон хэн бүхэн тэднийг амьдран харуулж чадна; Түүний үгсийн цэвэршүүлэлтийг туулаагүй, Түүний үгсийн шүүлтийг туулаагүй хүмүүс Түүнд ашиглагдахад тэнцэж чадахгүй. Тэгэхээр та нар Түүний үгсийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар гагцхүү Бурханы үгсийг идэж уун, тэднийг өөрийн амийн төлөвтэй харьцуулах чадамжтай байж, миний сургасан асуудлуудын үр дүнд дадлагажуулалтын замыг олсноор л дадлагажуулалт чинь зөв байна. Энэ нь мөн Бурханы зүрх сэтгэлийн дагуух юм. Ийнхүү дадлагажуулдаг хүн л зөвхөн Бурханыг хайрлах хүсэл тэмүүлэлтэй нэгэн юм.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.   


Read More

2018-01-23

Төгс Хүчит Бурханы үг | Хүмүүс ээ! Баясагтун!

Төгс Хүчит Бурханы үг  |   Хүмүүс ээ! Баясагтун!
Төгс Хүчит Бурханы үг  |   Хүмүүс ээ! Баясагтун!

    Миний гэрэл гэгээнд хүмүүс гэрэл гэгээг дахин харна. Миний үгнээс хүмүүс баяр цэнгэлд хүргэх зүйлсийг олно.Би Дорноос ирсэн ба Би тэндээс мэндчилж байна. Миний алдар мандахад, бүх үндэстэнд гэрэл гийж, бүх зүйл гэрэлтэн, харанхуйд юу ч үл үлдэнэ. Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүсийн хамтаар Миний элбэг хангалуун байдлыг таашаана. Миний хаанчлалд бүх хүмүүс хичээн, шаргуу хөдөлмөрлөж, үнэнч сэтгэлээ харуулдаг. Хаанчлалд бослого гэж үгүй; эсэргүүцэл гэж үгүй; тэнгэр газар шүтэлцэж, хүн Бид хоёр амьдралын аз жаргалаар, харилцан түшилцэж, ойр дотно байж, бие биеэ гүнзгий мэдэрнэ. Энэ үед Би албан ёсоор тэнгэрлэг амьдралаа эхлүүлнэ. Сатаны хөндлөнгийн оролцоо үгүй болж, хүмүүс амар амгаланг олно. Орчлон ертөнц даяар Миний сонгогдсон хүмүүс Миний алдар дор, хүмүүсийн дундах хүмүүс шиг бус, харин Бурхантай амьдарч байгаа хүмүүсийн адил зүйрлэшгүй ерөөгдөн амьдарна. Бүх хүн Сатаны ялзралыг туулж, амьдралын зовлон, жаргалыг амсаж үзсэн билээ. Одоо Миний гэрэл гэгээнд амьдрахдаа баярлаж цэнгэхгүй байж чадна гэж үү? Ийм сайхан мөчийг тэвчин, хажуугаараа өнгөрүүлж болно гэж үү? Хүмүүс ээ! Одоо зүрх сэтгэл дэх дуугаа дуулж, Надад зориулан бүжигтүн! Одоо чин сэтгэлээ дээш өргөөд Надад баригтун! Одоо бөмбөрөө дэлдэн Надад зориулж тоглогтун! Би орчлон ертөнц даяар баяр баяслыг гэрэлтүүлж байна! Би хүмүүст Өөрийн сүр жавхлант царайгаа үзүүлж байна! Би нүргэлэх болно! Би орчлон ертөнцөөс дээр оршино! Би аль хэдийн хүмүүсийн дунд хаанчилж байгаа! Би хүмүүсээр өргөмжлөгдсөн! Намайг хөх тэнгэрт нүүхэд хүмүүс Надтай хамт нүүнэ. Би хүмүүсийн дунд алхаж, Миний хүмүүс Намайг тойрон хүрээлнэ! Хүмүүсийн сэтгэл баясаж, дуу хуур нь орчлон ертөнцийг нижигнүүлж, хурмастыг цочоож байна! Орчлон ертөнц мананд бүрхэгдэхээ болино; бузар булай гэж үгүй, бохир усны бөөгнөрөл гэж үгүй болно. Орчлон ертөнцийн бүх ариун хүмүүс ээ! Миний байцаалт дор та нарын үнэн төрх илчлэгдсэн. Та нар бол бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, харин хаш адил цэвэр гэгээнтнүүд, Миний хайртай хүмүүс, Миний бүх баяр баясгалан билээ! Бүх зүйлс амь руу буцаж ирдэг! Бүх ариун хүмүүс тэнгэрт буцан ирж Надад үйлчлэн, Миний дулаан тэвэрт багтан, дахин уйлж, түгшихгүйгээр, өөрсдийгөө Надад өргөн, Миний гэр лүү буцан ирэх бөгөөд эх нутагтаа тэд Намайг хязгааргүй хайрлана! Хувирашгүй! Хаана зовлон шаналал байна! Хаана нулимс урсана вэ! Хаана бие махбод байна! Газар дэлхий зуурдынх; тэнгэр үүрдийнх. Би бүх хүмүүст харагдах ба бүх хүмүүс Намайг магтан дуулна. Эрт балар цагаас үүрд мөнхийн энэ амь, энэ гоо үзэсгэлэн хэзээ ч хувирахгүй. Энэ бол хаанчлал дахь амьдрал юм.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.



Анхны өгүүлэл линк: Хүмүүс ээ! Баясагтун!



Read More

2018-01-22

Төгс Хүчит Бурханы үг | Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм

Төгс Хүчит Бурханы үг  |  Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм
Төгс Хүчит Бурханы үг  |  Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм


Хэдэн мянган жилийн завхралын дараа, хүн хөшүүн, сүйхээгүй агаад Бурханд хандах хүний тэрслүү байдал нь түүхийн номонд тэмдэглэгдэх хүртлээ Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон ба хүн өөрөө ч өөрийнхөө тэрслүү занг бүрэн тооцоолж чадахаа больсон – учир нь хүн Сатанаар гүнзгий завхруулагдаж, хаашаа явахаа ч мэдэхээ больтлоо Сатанаар төөрүүлэгдсэн.
Read More

2018-01-20

Бурханы сүмийн магтан дуу | “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн” | Эзэн Та миний дотор байгаарай

Бурханы сүмийн магтан дуу | “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн” | Эзэн Та миний дотор байгаарай
Бурханы сүмийн магтан дуу | “Бурханыг мэдсэнээр хүрсэн үр дүн” | Эзэн Та миний дотор байгаарай





Нэг л өдөр чи,Бүтээгч цаашид нууцлаг зүйл биш болсныг мэдрэх ба Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаж байгаагүй, Бүтээгч хэзээ ч Өөрийн нүүрийг чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байгаагүй, Бүтээгч цаашид чиний зөвхөн бодолдоо байнга хүсэн хүлээдэг ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй байсан Нэгэн биш, Тэр үнэхээр бодитоор чиний баруун зүүн талд хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг хянадаг гэдгийг мэдрэх болно.
Read More

2018-01-17

Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ

Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ
Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн | ХКН-ын Христийн шашныг гүжирдсэн бодит жишээ




2014 онд ХКН, гэр чуулгануудыг бүрэн дарахад олон нийтийн дэмжлэгийг бий болгохын тулд Шандунь муж дахь 5/28 Жаоюаний зартай хэргийг санаатайгаар зохиосон бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, нэр төрийг нь гутаахын төлөө дэлхий дахинд худал хуурмагийг тараасан юм. Үүний үр дүнд үнэнийг мэдээгүй зарим талууд ХКН-ын суртал ухуулгад хууртжээ. ХКН-ын худал цуурхлыг нэг нэгээр нь задлан шинжилж, бодит баримтыг та бүхэнд ойлгомжтой болгож, Шаньдунь дахь Жаоюаний хэргийн ар дахь үнэнийг дэлхий нийтийн өмнө бүрэн илрүүлэхийн тулд энэ нэвтрүүлгээр уг хэргийг тойрсон хэд хэдэн томоохон эргэлзээг илчлэх болно. Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

2018-01-15

Төгс Хүчит Бурханы үг | Хаанчлалын сүлд дуулал

Төгс Хүчит Бурханы үг  |   Хаанчлалын сүлд дуулал
Төгс Хүчит Бурханы үг  |   Хаанчлалын сүлд дуулал


Хүмүүс Намайг уухайлдаг, хүмүүс Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүмүүс Миний үйл хэргийг харахын тулд нүдээ нээж байна.
Read More

2018-01-14

Төгс Хүчит Бурханы үг | Гурвал Оршин Байдаг уу?

Төгс Хүчит Бурханы үг  |  Гурвал Оршин Байдаг уу?
Төгс Хүчит Бурханы үг  |  Гурвал Оршин Байдаг уу?


Есүс махан биетэй болсон үнэн ил болсны дараа л хүн үүнийг ухаарсан: Энэ нь зөвхөн тэнгэр дэх Эцэг биш, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс юм.
Read More

2018-01-13

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы ажлын алхмуудын талаар

Төгс Хүчит Бурханы үг  |   Бурханы ажлын алхмуудын талаар
Төгс Хүчит Бурханы үг  |   Бурханы ажлын алхмуудын талаар

Гадна талаасаа одоогийн энэ үе шатны Бурханы ажлын алхмууд нь аль хэдийн дууссан мэт, хүн төрөлхтөн Түүний үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг аль хэдийн амссан мэт, тэд үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үеүд[a] гэх мэт алхмуудыг туулсан мэт харагддаг.
Read More

2018-01-11

Бурханы сүмийн магтан дуу | “ Замын туршид Та хамт явдаг ” | Эзэн Есүс бол миний хоньчин

Бурханы сүмийн магтан дуу | “ Замын туршид Та хамт явдаг ” | Эзэн Есүс бол миний хоньчин
Бурханы сүмийн магтан дуу | “ Замын туршид Та хамт явдаг ” | Эзэн Есүс бол миний хоньчин




Замын туршид Та хамт явдаг Тэнгист хөвж буй завьтай адил байлаа, би. Та намайг сонгож, боомт руу хөтөлсөн. Одоо Таны гэр бүлд Таны хайранд дулаацаад би тэр чигтээ тайван байна. Та намайг ерөөж, шүүлтийн үгээ өгдөг. Ямар нэгэн байдлаар Таны зүрх сэтгэлийг шархлуулж, ихэвчлэн тэрслээд. Яаж би Таны нигүүлслийг нандигнаж чадаагүй билээ. Гэсэн ч Та нүглээр минь надад ханддаггүй, харин миний авралын төлөө ажилладаг. Намайг зайтай байхад Та намайг аюулаас дуудан холдуулдаг. Намайг тэрслэх үед Та царайгаа нууж, харанхуй намайг нөмөрдөг. Намайг Тан руу буцан очиход Та өршөөл, инээмсэглэл, тэврэлтээ харуулдаг. Сатан намайг ташуурдах үед Та шархыг минь эдгээж, зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг. Диавол намайг шархлуулах үед Та сорилтын туршид надтай хамт байдаг. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Та бол миний амь, Та бол миний Эзэн. Өдөр тутмын хань, миний хажуу дахь сүүдэр. Хэрхэн хүн байхыг надад зааж, үнэн болон амийг надад өгдөг. Та байгаа болохоор амь минь цог жавхаатайгаар оргилдог. Өөрийн гэсэн сонголтгүйгээр Таны журмыг дуулгавартай дагадаг. Жинхэнэ бүтээл болж, Таны хажууд эргэн ирдэг. Таны өмнө амьдарч, Тантай ярилцаж, Таны хоолойг сонсдог. Цаашид Та ганцаардмал зайд хүлээхгүй. Тантай цуг байхад салхи шуурганаас айхгүй. Шөнө намайг хучих үед би ганцаараа байхаа болино. Та хажууд минь байгаа болохоор, аюул бэрхшээлтэй би нүүр тулж чадна. Тантай цуг байхад аян зам тийм ч бэрх байхгүй. Саад тотгор туулсан донсолгоот зам, сайхан хавар цагаар солигдоно. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. Тантай цуг байхад салхи шуурганаас айхгүй. Шөнө намайг бүрхэх үед би ганцаараа байхаа болино. Та хажууд минь байгаа болохоор, аюул бэрхшээлтэй би нүүр тулж чадна. Тантай цуг байхад аян зам тийм ч бэрх байхгүй. Саад тотгор туулсан донсолгоот зам, сайхан хавар цагаар солигдоно. Үүр удахгүй цайж, тэнгэр урьдных шигээ цэнхэртэх болно, Таныг надтай хамт байхад. "Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь



Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг – бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг.
Read More

2018-01-08

Аврагч Эзэний дахин ирэлтийг угтан аваарай | “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”

Аврагч Эзэний дахин ирэлтийг угтан аваарай | “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”
Аврагч Эзэний дахин ирэлтийг угтан аваарай | “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”



Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай.
Read More

2018-01-05

Төгс Хүчит Бурханы үг | Бурханы орших махан биеийн мөн чанар

Төгс Хүчит Бурханы үг  |   Бурханы орших махан биеийн мөн чанар
Төгс Хүчит Бурханы үг  |   Бурханы орших махан биеийн мөн чанар

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилүүдийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлсэн.
Read More

2018-01-04

Төгс Хүчит Бурханы үг | Петрийн амьдралын тухайд

Төгс Хүчит Бурханы үг  |    Петрийн амьдралын тухайд
Төгс Хүчит Бурханы үг  |    Петрийн амьдралын тухайд

Петр бол Бурханы хүн төрөлтхтөнд танилцуулсан үлгэр дуурайл бөгөөд тэр бол алдартай хүн юм.
Read More

2018-01-03

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд | “Чи мэдэх үү ?Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”



Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ. ”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More