2017-12-01

Төгс Хүчит Бурханы үг | Чи хэнд үнэнч вэ?

Төгс Хүчит Бурханы үг  |   Чи хэнд үнэнч вэ?
Төгс Хүчит Бурханы үг  |   Чи хэнд үнэнч вэ?

     Та нарын одоогийн туулан амьдарч байгаа өдөр болгон хүрэх газар болон хувь заяанд чинь маш чухал ач холбогдолтой. Тиймээс та нар өөрт байгаа бүхнээ, мөн өөрийн туулж байгаа минут болгоныг нандигнах ёстой. Та нар өөрсдийнхөө ихэнх цагийг өөртөө агуу зүйлсийг олж авахад зарцуулах ёстой. Ингэснээр та нар энэ амьдралдаа үнэ цэнэгүй хоосон амьдрахгүй.Магадгүй та нар яагаад Би эдгээр үгсийг хэлж байгаад будилж магадгүй. Шулуухан хэлэхэд та нарын хэнийх нь ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй. Та нарт найдах Миний итгэл найдвар бол та нарын одоогийн байгаа байдал ердөө биш юм. Иймээс Би үүнийг ийм маягаар илэрхийлье: Та бүгд аюулын ирмэг дээр байна. Авралын төлөөх та нарын урьдын хашхираан, үнэнд хүрч, гэрлийг хайх урьдын хүсэл эрмэлзэл мөхөж байна. Эцэс нь Миний хэзээ ч хүсээгүй зүйлээр та нар Надад эргээд ингэж хариу барьж байгаа юм уу. Та нар Миний урмыг маш их хугалсан учраас Би бодит байдлаас тэс ондоо зүйл ярихыг хүсэхгүй байна. Магадгүй та нар энэ асуудлыг орхихыг мөн бодит байдалтай нүүр тулахыг хүсэхгүй байх, гэвч Би та нараас энэ асуултыг заавал асуух ёстой: Энэ бүхий л жилүүдэд та нарын зүрх сэтгэл юугаар дүүрч байсан бэ? Та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ? Миний асуулт гэнэтийн байна гэж битгий хэлээрэй, мөн яагаад Би энэ асуултыг асууж байгааг Надаас битгий асуу. Та нар үүнийг мэдэх ёстой: Яагаад гэвэл Би та нарыг сайн мэднэ. Би та нарт мөн маш их анхаарал тавьж, та нарын хийж буй зүйлсэд зүрх сэтгэлээ маш их зориулдаг. Тиймээс Би та нараас дахин давтан асууж, үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдүүрийг тэвчдэг. Гэтэл та нар үл тоомсорлосон, тэвчишгүй үлбэгэр байдлаар Надад эргээд хариу барьдаг. Тиймээс та нар Надад хайхрамжгүй байдлаар ханддаг; Би үүнээс өөр юуг ч мэдэхгүй байж яаж чадах билээ? Хэрвээ та нар үүнийг тийм байж болох юм гэж бодож байгаа бол энэ нь цаашлаад та нар Надтай үнэн сэтгэлээсээ сайхан сэтгэлээр харьцахгүй гэдгийн нотолгоо юм. Тиймээс та нар өөрсдийгөө хуурч байна гэж Би хэлнэ. Та бүгд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй маш ухаалаг хүмүүс юм; тэгвэл Надад тайлан өгөхийн тулд та нар юу ашиглах вэ?
Миний хамгийн их анхаардаг асуулт бол та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ гэдэг юм. Би та бүгдийг өөрийн бодлыг цэгцэлж, өөрөөсөө хэнд үнэнч вэ гэдгээ асууж мөн хэний төлөө амьдарч байгаагаа асуухыг хүсэж байна. Магадгүй та нар энэ асуултыг хэзээ ч анхааралтай авч үзэхгүй байх. Тиймээс Би та нарт хариултыг илчлэе.
Ой ухаантай хэн бүхэн энэ үнэнийг хүлээнэ: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг бөгөөд өөрөө өөртөө үнэнч. Та нарын хариулт бүхэлдээ зөв гэдэгт Би итгэхгүй байна. Та бүгдийн хувьд та нар бүгд өөрсдийн тус тусын амьдралдаа оршдог ба та нар өөрсдийнхөө зовлон зүдгүүртэй өөрсдөө тэмцдэг. Тийм учраас та нар өөрсдийн хайртай хүмүүстээ болон таалагддаг зүйлсдээ үнэнч байдаг. Харин та нар өөрсөддөө тийм ч бүрэн дүүрэн үнэнч биш. Яагаад гэвэл та нар бүгд өөрсдийн эргэн тойрны хүмүүс, юмс, үзэгдлийн нөлөөнд автдаг ба өөртөө үнэн голоосоо үнэнч биш. Би эдгээр үгийг хэлэхдээ та нарыг өөртөө үнэнч байгааг сайшаахын тулд бус харин та нарын ямар нэгэн зүйлд өгөх үнэнч байдлыг ил гаргахын тулд хэлсэн. Эдгээр он жилүүдэд Би та нарын хэнээс ч үнэнч байдлыг хүлээж аваагүй. Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. Та нар хайртай ямар нэг зүйлээ маш их хүсэмжилж, тэмүүлж байгаа үедээ, үргэлж Намайг дагаж эсвэл Миний үгийг сонсож байдаг. Тиймээс та нар өөрсдийн хайртай зүйлсийг нандигнаж түүндээ үнэнч байхын оронд Миний та нараас хүсэж буй үнэнч байдлыг ашиглаж байна гэж Би хэлнэ. Та нар өөрсдийн нэг эсвэл хоёр зүйлийг Миний төлөө тахил болгон өргөсөн байх, гэвч энэ нь та нарын бүх зүйлийг төлөөлөхгүй, мөн та нар Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг харуулахгүй. Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй. Магадгүй Би та нараас хэтэрхий ихийг шаардаж байна, эсвэл та нарыг буруугаар зэмлэж байна гэж та нар бодох байх. Гэвч та нар гэр бүлтэйгээ хамт цагийг аз жаргалтай өнгөрөөж байх үедээ Надад нэг удаа ч болов үнэнч байж үзсэн билүү гэдгээ бодож байсан уу? Иймэрхүү цаг хугацаа та нарыг шаналгадаггүй юү? Хөдөлмөрийнхөө шанд цалингаа аваад зүрх сэтгэл чинь баяр баяслаар дүүрэх үед та нар өөрсдийгөө хангалттай үнэнээр хангаагүй байгаадаа гутардаггүй гэж үү? Та нар Миний сайшаалыг авахгүй байгаадаа гутардаг уу? Та нар тархиа гашилгаж, өөрсдийн хөвгүүд болон охидын төлөө зовж шаналдаг, гэсэн ч та нар одоо болтол сэтгэл ханаагүй, мөн та нар тэдний төлөө мэрийгээгүй, бүх хүчин чармайлтаа зориулаагүй гэж итгэдэг. Гэвч Надад та нар үргэлж анхааралгүй хайнга хандаж, зүрх сэтгэлдээ тээлгүйгээр зөвхөн дурсамжууддаа Намайг хадгалдаг. Миний зүтгэл болон хүчин чармайлтуудыг та нар ерөөсөө ч мэдэрдэггүй, мөн та нар хэзээ ч ойлгохоор оролдож байгаагүй. Та нар ердөө л товчхон эргэцүүлдэг ба энэ нь хангалттай гэж итгэдэг. Ийм хэлбэрийн “үнэнч байдал” нь Миний удаан хүсэн хүлээсэн зүйл биш Надад удаан хугацаанд дургүйцэл төрүүлсэн зүйл байсан. Гэсэн хэдий ч Миний юу хэлж байгаагаас үл хамааран та нар зөвхөн ганц эсвэл хоёр зүйлийг л үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх ч бүрэн хүлээн авах чадваргүй байх болно. Учир нь та нар бүгд өөртөө маш итгэлтэй, мөн та нар Миний хэлсэн үгсээс үргэлж шилж сонгож хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ та нар энэ маягаараа байвал Надад та нарын өөртөө эрдсэн байдлын эсрэг тэмцэх арга байгаа бөгөөд Би үүнийг хийх болно, ингэснээр та нар Миний бүх үгс үнэн байсныг болон бодит баримтаас гажаагүй байсныг ухаарах болно.
Хэрвээ Би та нарын өмнө зарим эд баялаг байрлуулаад Би та нарыг яллахгүй гэдгийг мэдээд[a] чөлөөтэйгээр аль нэгнийг нь сонгохыг гуйвал та нарын ихэнх нь үнэнийг хаяж эд баялгийг сонгох байсан байх. Та нарын дундаас арай дээр нь эд баялгийг дурамжхан орхиж үнэнийг сонгох байсан байх. Харин дунд нь орших хүмүүс нэг гараараа эд баялгийг нөгөө гараараа үнэнийг авна. Үүгээрээ та нар өөрсдийн жинхэнэ өнгийг ил гаргахгүй гэж үү? Үнэн болоод та нарын үнэнч байдаг аль нэг зүйлийг сонгоход хүрвэл та нар яг л ийм шийдвэр гаргаж, хандлага чинь хэвээрээ үлдэх болно. Тэгэхгүй гэж үү? Та нарын дунд олон хүмүүс үнэн болоод худлын дунд хэлбэлзэж байдаггүй гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондын тэмцэлд, гэр бүл болон Бурхан, хүүхдүүд болон Бурхан, энх тайван болоод үймээн самуун, баяжих болон ядуурах, өндөр байр суурь ба эгэл хүний амьдрал, дэмжигдэх болон хаягдах зэргийн тухайд та нар өөрсдийн хийсэн сонголтуудаа мэдэж байгаа байх. Амар тайван гэр бүл болон салсан гэр бүл хоёроос та нар ямар ч эргэлзээгүйгээр эхнийхийг нь сонгоно; эд баялаг болон үүрэг даалгавар хоёроос та нар дахиад л эхнийхийг сонгох ба бүр эргэж буцах[b] хүсэлгүйгээр сонгоно; тансаг байдал болон ядуу байдал хоёроос та нар эхнийхийг сонгоно; хөвгүүд, охид, эхнэр, нөхрүүд болон Надаас та нар эхнийхийг л сонгоно; үзэл болон үнэн хоёроос та нар дахиад л эхнийхийг л сонгоно. Та нарын бүх төрлийн муу ёрын үйл хэрэгтэй тулгарсны дараа Надад та нарт итгэх итгэлээ алдахаас өөр зүйл үлдээгүй. Би та нарын зүрх сэтгэл зөөлрөхөөргүй хатуу байгаад үнэхээр их гайхдаг. Олон жилийн үнэнч шударга зан болон хүчин чармайлт Надад зөвхөн цөхрөл, хүлцэнгүй байдлыг л авчирсан. Гэвч Миний та нарт итгэх итгэл өдөр хоног өнгөрөх бүрд өсөж байдаг. Учир нь Миний өдөр хүн болгоны өмнө аль хэдийн бүрэн нээлттэй болсон. Гэсэн хэдий ч та нар харанхуй болон муу ёрын зүйлсэд хамаардаг зүйлийг үргэлжлүүлэн эрж хайдаг бөгөөд барьж буй зүйлсээ сул тавихыг хүсдэггүй. Тэгвэл та нарын үр дүн ямар байх вэ? Та нар өмнө нь энэ талаар анхааралтай бодож байсан уу? Хэрвээ та нараас дахиад сонгох талаар асуувал та нар алийг нь сонгох байсан бэ? Бас л эхнийхийг нь сонгох байсан уу? Та нар Миний урмыг хугалж уй гашууд автуулсаар байх уу? Та нарын зүрх сэтгэлд жаахан ч гэсэн дулаан байх болов уу? Та нар одоог хүртэл Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд яах хэрэгтэйг мэдээгүй л байна уу? Энэ үед та нарын сонголт аль нь вэ? Та нар Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэднээс залхаж байна уу? Миний өдөр та нарын нүдний өмнө ил байна. Мөн та нарын учрах зүйлс бол шинэ амьдрал болон шинэ эхлэх цэг. Гэсэн хэдий ч энэ эхлэх цэг нь өнгөрсөнд үлдсэн ажлуудын эхлэл биш, хуучин ажлын төгсгөл юм. Энэ бол сүүлчийн үйл. Энэ эхлэх цэгийн талаар юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгох болно гэдэгт Би итгэж байна. Гэвч удахгүй нэг өдөр та нар энэхүү эхлэл цэгийн үнэн утгыг нь ойлгох болно. Тиймээс үүнийг давж цааш хамтдаа алхацгаая! Харин Намайг түгшээж буй зүйл нь та нар шударга бус болон шударга үйлдэлтэй нүүр тулгарахдаа үргэлж эхнийхийг нь сонгодогт байгаа юм. Гэвч энэ бүгд та нарын өнгөрсөнд байгаа. Хэдий маш хэцүү ч нэгийн дараа нөгөөг нь гэхчлэн та нарын өнгөрсөнд тохиолдсон зүйлүүдийг Би оюун санаанаасаа авч хаяна гэж найдаж байна. Энэ бол хийхэд маш хэцүү зүйл юм. Гэхдээ Надад үүнийг хэрэгжүүлж чадах маш сайхан арга бий. Өнгөрснөө ирээдүйгээр сольж, өнөөдрийн үнэн бодит өөрийнхөө төлөө өнгөрсөн үеийн хар сүүдрийг зайлуул. Энэ нь, Би та нарыг дахиад сонголт хийлгэхийн тулд зовоож, хэнд үнэнч гэдгийг чинь харах болно гэсэн үг юм.
Тайлбар:
a. Анхдагч эх бичигт “гэдгийг мэдээд” гэдэг үгийг орхигдуулсан.
b. Эргэж буцах: “Муу ёрын замаасаа буцах” гэсэн утгатай Хятадын хэлц үг.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment