2017-05-13

Арван найм дахь яриа

Цахилгааны гялбаанд амьтан бүр өөрийн уг төрхөө харуулдаг. Тиймээс ч Миний гэрлээр гэгээрч хүмүүс алдсан ариун байдлаа эргүүлэн авлаа. Өө, өнгөрсөнд завхарсан дэлхий ертөнц сүүлчийн удаа бохир заваан ус руу унаж, газрын гадаргаас доош живж, шаварт ууссан! Өө, Миний бүтээл болох хүн төрөлхтөн гэрэлд амьдрахаар сүүлийн удаа дахин ирж, оршин тогтнох үндэс сууриа олж, шаварт тэмцэлдэхээ больсон! Өө, Тоо томшгүй олон бүтээлүүд Миний гарт бий. Тэд Миний үггүйгээр дахин шинэчлэгдэж чадна гэж үү? Тэд гэрэлд үгүй бол үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ? Дэлхий ертөнц нам гүм, дуу чимээгүй байхаа больсон, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон. Оргүй хоосноос хуваагдсан тэнгэр, газар нэг мэт нэгдмэл болж, дахин хэзээ ч хуваагдахгүй. Энэхүү баяр хөөртэй учрал тохиох мөчид орчлон даяар хэрэн хэсэгч Миний ариун байдал болон зөв шударгыг бүх хүн төрөлхтөн тасралтгүй магтана. Тэнгэрийн хот улс баярлан инээж, газар дэлхийн хаант улс баярлан бүжиглэнэ. Энэ цаг мөчид баярлахгүй хэн байх вэ? Мөн уйлахгүй хэн байх вэ? Балар эртний үе дэх газар дэлхий тэнгэрийн харьяат байж, тэнгэр нь газар дэлхийтэйгээ нэгдмэл болно. Хүн гэмээс чөлөөлөгдөж, дахин шинэчлэгдсэний ачаар газар, тэнгэрийг нэгтгэх холбоос нь болсоноор тэнгэр нь газар дэлхийгээс хаагдмал байхаа больж, газар дэлхий тэнгэрийн зүг дуугүй байхаа болино. Хүн төрөлхтний нүүр царай инээмсэглэлээр дүүрч, тэдний зүрх сэтгэлд хязгааргүй жаргал нууцлагдсан байх болно. Хүн хүнтэйгээ хэрүүл хийх юм уу эсвэл бие биетэйгээ зодолдохгүй. Миний гэрэлд бусадтай амар тайван амьдарч чадахгүй хэн байх вэ? Миний өдрүүдэд Миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн төрөлхтөн Над руу хүндэтгэлтэй харцаар харж, зүрх сэтгэлдээ Над уруу нууцаар хашхирсан. Би хүн төрөлхтний үйлдэл бүрийг ажигласан: Цэвэр болгогдсон хүмүүсийн дунд Надад дуулгаваргүй хандсан, Намайг шүүсэн хүн нэгээхэн ч үгүй. Миний зан чанар бүх хүн төрөлхтнийг бялхаасан. Бүх хүн Над руу ирж, Надтай улам ойртохыг эрэлхийлж, Намайг хайрлах болно. Би хүний зүрх сэтгэлд гүн бат суугдаж, нүдэнд нь гайхамшигтайгаар өргөмжлөгдөж, судсан дахь цусаар нь дамжина. Хүний зүрх сэтгэл газар дэлхий дээрх газар бүрд баяр хөөрөөр дүүрч, цэвэр цэнгэг агаар, өтгөн манан хөрс шороог хучихаа больж, нар цог жавхлантайгаар гялбана.

Одоо Би бүгдийн дээр ноёрхож Хаан нь болсон Миний хаант улсыг хар. Бүтээлийн эхнээс өнөөг хүртэл Надаар удирдуулж буй Миний хөвгүүд дэлхий ертөнцийн маш олон шударга бус үйл явдал, өгсөж уруудсан амьдралын маш олон хүнд хэцүү үеийг туулсан ч одоо тэд Миний гэрэлд амьдарна. Өчигдрийн шударга бус явдалд уйлахгүй хэн байх вэ? Өнөөдөрт хүрэх зовлонд нулимс урсгахгүй хэн байх вэ? Мөн дахин хэлэхэд, Надад өөрсдийгөө зориулахын тулд энэ завшааныг ашиглахгүй хэн байх юм бэ? Өөрсдийн зүрх сэтгэлийн хүсэл тэмүүлэл рүү илчлэлтийг авах боломжийг алдахыг хүсэх хэн байх вэ? Энэ цаг мөчид өөрсдийн олж авсан туршлагаараа дуу хоолойгоо өргөхгүй хэн байх вэ? Энэ үед бүх хүн төрөлхтөн өөрсдийн үнэт зүйлсээ Надад зориулах болно. Өнгөрсөн үеийн харанхуйн мунхаг зүйлсдээ хэр их гэмшин гашуудаж байна вэ? Өнгөрсөнд хийсэн зүйлсдээ өөрсдийгөө хэр их буруутгаж байна вэ? Хүн төрөлхтөн өөрсдийгөө таньж мэдсэнээр тэд Сатаны үйлдэл болон Миний гайхамшгийг олж хараад зүрх сэтгэл дотроо Надад зориулсан орон байрыг үүсгэнэ. Одоо Би хүмүүсийн жигшил зэвүүцэл эсвэл дургүйцэлтэй дахин дахин учрахгүй, учир нь Миний агуу үйлс биелэлээ олсон, дахин саад учрахгүй. Өнөөдөр Миний хаант улсын хөвгүүдийн дунд өөрийгөө анхаардаггүй хүн байна уу? Миний ажлын арга маягт илүү ихээр санаа тавьж зовнидог хүн байна уу? Миний төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө өргөгч нэгэн байна уу? Таны зүрх сэтгэл доторх хир буртаг багассан уу? Эсвэл нэмэгдсэн үү? Та нарын зүрх сэтгэлд цэвэр бус зүйлс их, бага хэмжээгээр байгаа л бол Би ийм хүмүүсийг ямарч эргэлзээгүйгээр гарган хаях болно. Би Миний эсрэг босох бузар сүнснүүдээр бус Миний зүрх сэтгэлийг дагагч ариун хүмүүсээр дутдаг. Ер нь Би хүмүүсээс ихийг асуугаагүй, хүн төрөлхтөн Миний хүслийн дагуу бэлэн байж, Миний таашаалд тэр даруй нийцүүлж чадахааргүйгээр тэдний зүрх сэтгэлийн дотоод ертөнц нь маш адармаатай байдаг. Хүн төрөлхтний дийлэнх нь эцэстээ өөрсдөдөө алдрын титмийг олж авах итгэл найдвар өвөрлөн нууцаар хичээл зүтгэл гаргадаг. Хүн төрөлхтний дийлэнх нь хоёр дахь удаагаа Сатанд олзлогдохоос эмээн, зүрх зоригоо өчүүхэн ч мохоолгүйгээр бүх хүч чадлаараа чармайдаг. Тэд Миний эсрэг гомдол өвөрлөх үгүйг тааварлах боломжгүй ч Миний өмнө үнэнч байдлаа байнга харуулдаг. Би маш олон хүн зовлон дундах хүнд хэцүү асуудлуудынхаа талаар зүрх сэтгэлээсээ ярихыг сонсож байсан мөн дуу хоолойгоороо Надад үнэнч шударга байдлыг өргөж, чулуурхаг замаар алхах мэт гарах арга замыг хайн тэмцэж байхыг олон удаа харсан. Эдгээр нөхцөл тохиолдолд тэд хэзээ ч гомдоллож байгаагүй; гэрлийг олж чадахгүй үедээ тэд бага зэрэг урам хугарч байсан ч нэг ч удаа гомдоллож байгаагүй. Гэхдээ Би бас олон хүн зүрх сэтгэлийнхээ гүнээс газар, Тэнгэрийг буруутган хараан зүхэж байхыг сонссон бөгөөд түүнчлэн маш олон хүмүүс өөрсдийн бузар зүйлсийг далдлахын тулд гай зовлон дунд өөрсдийгөө цөхрөлд оруулж, хогийн сав руу хог новш хаяхтай адил өөрсдийгөө хаяхыг харж байсан. Би маш олон хүн нүүр царайгаа хувирган, байр сууриа өөрчилсний улмаас хүмүүстэй харилцах харилцаанд нь өөрчлөлт ороход хүргэж нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байхыг сонсож байсан ба тиймээс найзууд ам хэлээрээ бие бие рүүгээ довтолж найзууд байхаа больдог. Ихэнх хүмүүс хүний бусдыг мэдээгүй байхад гал нээх их бууны сумны адил Миний үгийг хэрэглэж, хайр найргүй гал нээнэ. Үүний улмаас ертөнц орилоон чарлаанаар дүүрч, тэр аяараа амар тайвныг нураав, Аз болоход бид өнөөдөр ирсэн байна; хэрэв тийм биш бол хэр олон хүн үхэж үрэгдэхийг бүү мэд.
Цаашид Миний үгийг дагаж, бүх хүн төрөлхтний нөхцөл байдалтай алхаагаа үргэлжлүүлснээр Миний хаанчлал алхам алхмаар газар дэлхий рүү бууж ирнэ. Ингэснээр хүн бусад хүмүүсийн өмнөөс "бодох", "тооцоолох" буюу санаа зовоосон бодлуудыг өвөрлөхөө болино. Тиймээс арцалдагч нар үгүй болж, цаашид Миний үгийг дагаснаар орчин үеийнхний янз бүрийн "зэвсэг" мөн устгагдана. Хүн хүнтэйгээ амар тайвныг олсноор хүн төрөлхтний зүрх сэтгэл амар тайвны сүнсээр гэрэлтэж, хамгаалагдсан хэн ч байсан дахин нууц халдлагад өртөхгүй. Эргэн ирсэн хүмүүс шинэ амьдралыг эхлүүлнэ. Шинэ орчинд байгаа хүмүүс тэдний эргэн тойронд байгаа хүмүүсийг хараад шив шинэхэн ертөнцөд ирсэн мэт мэдрэмжийг авдаг тул тэд өөрсдөө одоогийн орчиндоо дасан зохицахгүй эсвэл зөв зам руу чиглүүлэн удирдах боломжгүй. "Сүнс дуулгавартай хэдий ч махан бие сул дорой" гэсэн нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд хамааралтай юм. Хэдийгээр Би хүнтэй адил сорилтод орж байсангүй ч хүний шаардлагад нийцэхгүй бүх зүйлсийг Би мэднэ. Би хүний хэрэгцээ шаардлагатай илүү ойрхноос танилцсан бөгөөд хүний сул дорой байдлын талаарх Миний ойлголт бүрэн дүүрэн болсон. Ийм учраас Би хүний дутагдалд баярладаггүй; Би зөвхөн зөв шударга бус үйлдлээс нь хамаарч, "боловсрол"-ын хэмжүүрт тохируулан хүн бүрийг зөв зам руу оруулахын тулд түүнийг удирдах бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн өнчрөн тэнүүчлэхээ зогсоож, гэр бүлийн үнэ цэнэтэй хүүхэд болно. Гэсэн хэдий ч Миний үйлдэл тодорхой зарчмаар удирдагдана. Хэрэв хүн төрөлхтөн Миний дотор байгаа баяр жаргалыг эдлэх хүсэлгүй бол Би тэдний хүслийн дагуу бүхнийг хийх бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээх болно. Энэ мөчид, хэн ч хэзээ ч зүрх сэтгэлдээ гомдлоо далдлах хэрэггүй болох ч бүгд Миний тогтоосон дэг журам дахь Миний зөвт байдлыг харах шаардлагатай. Хүн төрөлхтнөөс Намайг хайрла гэж албадахгүй, Намайг хайрлагчдыг Би орхихгүй. Миний дотор бүх зүйл чөлөөтэй, бүх зүйл зөвшөөрөгдөнө. Хэдийгээр хүний хувь заяа Миний гарт байдаг ч Би хүнд бодол санааны эрх чөлөөг өгсөн. Энэ утгаараа хүн төрөлхтөн Миний засаг захиргааны шийдвэрүүд дээр "төвөг учруулах зүйлсийг бүтээх" ёсгүй, харин оронд нь Миний уужим сэтгэл дээр үндэслэн "суллагдаж" болно. Тиймээс ихэнх хүмүүс Миний суллалтын дунд өөрийн гарах замаа эрэн хайж, Надаас болж эзэмдэгдэхгүй баригдмал байдалд орохгүй.
Би хүн төрөлхтөнд хэзээ ч шийдвэрлэж чадахааргүй асуудал, хүнд нөхцөл байдлыг өгч байгаагүй, үргэлжид өгөөмрөөр хандаж байсан. Тийм биш гэж үү? Хэдийгээр маш олон хүн Намайг хайрладаггүй ч тэдний ийм хандлагаас болж бухимдалгүй эрх чөлөөг тэдэнд өгсөн бөгөөд гашуун далайд чөлөөтэй сэлэх орон зайг олгосон. Хүн үнэгүй сав болохын хувьд: Хэдийгээр хүн Миний мутарт байгаа ерөөлийг хардаг ч үүнийг таашаахыг огтхон ч сонирхдоггүй, харин оронд нь Сатаны гарт буй гай гамшгаас зууран Сатаны "тэжээл" болгон өөрсдийгөө үхүүлдэг. Мэдээж хэрэг Миний гэрлийг олж харсан хүмүүс бий, гэхдээ тэд одоогийнхоо манан будан дунд амьдарсаар байвал харанхуйн манан дундаас алдагдсан итгэл найдвараа гэрэлд гаргаж чадалгүй, манан дундуур үргэлжлүүлэн тэмтчин явсаар сүүлдээ саад тотгортой замаар явах болно. Хүн Миний эсрэг урвах үед Би түүний дээр уур хилэнг буулгах бөгөөд дуулгаваргүй байдлаасаа болж мөхөх болно. Намайг дуулгавартай дагах үед түүнээс нууцлагдсан хэвээр байх ба түүний зүрх сэтгэлийн гүнд Намайг хууран мэхлэхгүй харин Намайг баярлуулах хайрыг дүүргэж өгнө. Миний хувьд над руу ирсэн хүнд үнэн итгэлийг тогтоохын тулд хэчнээн удаа нүдээ аньж, чимээгүй өнгөрсөн бол? Гэвч Намайг ярихгүй үед хүний итгэл агшин зуурт л өөрчлөгддөг нь хүн Надад чин сэтгэлээсээ хайртай байдаггүй учраас тэдний хуурамч байдлаас болгоомжлох ёстойг Надад ойлгуулдаг. Би Өөрийгөө илчлэх үед л хүн төрөлхтөн "итгэл"-ээ маш ихээр харуулна. Гэвч Би Өөрийн нууц газарт нуугдах үед тэд Намайг гомдоохоос эмээх мэт эсвэл зарим нь Миний нүүрийг харж чадахгүй болсон болохоор зүрх сэтгэлдээ улам сул дорой айдастай болдог. Ийм байдалд хэдэн хүн үлдэж, хэдэн хүн ийм бодол санаатай байна вэ, гэхдээ яг үнэндээ үүгээр хүн төрөлхтөн өөрсдийнхөө ичмээр зүйлсийг далдлахдаа сайн гэдгийг харуулж байна. Ийм учраас тэд өөрсдийн шаардлагад үл нийцэх зүйлд анхаарал хандуулахдаа дургүй бөгөөд нэр төрөө увайгүйгээр хамгаалж, өнгөлөн далдлалт хийхдээ Миний үгийн үнэнийг хүлээн зөвшөөрдөг.
1992 оны Гуравдугаар сарын 17
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment