Бурханы хандлагыг ойлгох болон Бурханы талаарх бүх буруу төсөөллийг орхих
Хэдийгээр Бурханы мөн чанарын нэг хэсэг нь хайр бөгөөд Тэр хүн бүхэнд өршөөл үзүүлдэг боловч Түүний мөн чанар нь мөн тархан чанар гэдгийг хүмүүс орхигдуулж, мартдаг. Түүнд хайр байгаа гэдэг нь хүмүүс Түүнийг дураараа гомдоож болдог, Түүнд ямар ч мэдрэмж эсвэл ямар нэг хариу үйлдэл байхгүй гэсэн үг биш юм. Түүнд өршөөл бий гэдэг нь Түүний хувьд хүмүүст хэрхэн хандах талаар ямар ч зарчим байхгүй гэсэн үг биш билээ. Бурхан бол амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй эсвэл өөр ямар нэг зүйл биш. Тэр оршдог болохоор, бид үргэлж Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний хандлагад анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгох ёстой. Бурханыг тодорхойлохын тулд бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй бөгөөд бид хүмүүсийн бодол, хүслийг Бурханд тулгаж, хүн төрөлхтөнд хандахдаа хүний хэв маяг, үзэл бодлыг ашиглахад Түүнийг хүргэх ёсгүй. Хэрвээ та тэгвэл, та Бурханыг уурлуулж, Бурханы хилэнг хөдөлгөж, Бурханы тархан чанарыг сорьж байна! Тиймээс, энэ асуудал хир хүнд болохыг ойлгосныхоо дараа энд байгаа хүн нэг бүр өөрсдийн үйлдэлдээ анхаарал болгоомжтой байхыг Би шаардаж байна. Хэлж ярьж байгаадаа ч мөн анхаарал болгоомжтой бай. Бурханд хэрхэн хандаж байгаагийн чинь тухайд бол, та хэдийчинээ анхаарал болгоомжтой байна, төдийчинээ сайн! Бурханы хандлага юу болохыг та ойлгохгүй байх үедээ, хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй бүү үйлд мөн хайхрамжгүйгээр бүү муу нэр өг. Үүнээс илүүгээр, дур зоргоороо бүү дүгнэлтэнд хүр. Үүний оронд та хүлээж, эрж хайх ёстой; энэ нь мөн Бурханаас айж, муугаас зайлахын илрэл юм. Хэрвээ та юун түрүүнд энэ зүйлийг биелүүлж, юун түрүүнд энэ хандлагыг эзэмшиж чадвал Бурхан таны тэнэглэлийн төлөө, таны мэдлэггүй байдлын төлөө болон таны бодлогогүй байдлын чинь төлөө таныг буруушаахгүй. Үүний оронд, Бурханыг гомдоохоос айх айдас, Бурханы цаад санааг хүндлэх таны хүндлэл, Түүнд дуулгавартай байхад бэлэн таны хандлагын улмаас Бурхан таныг санаж, удирдан чиглүүлж, гэгээрүүлж эсвэл таны боловсроогүй байдал болон мэдлэггүй байдлыг тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах таны хандлага хүндлэлгүй байж–дур зоргоороо Бурханыг шүүж, дур зоргоороо Бурханы санаа бодлыг таамаглаж, тодорхойлж байвал–Бурхан танд ял шийтгэл, сахилга бат бүр гэсгээлт ч оногдуулах болно; эсвэл Тэр танд тушаал өгөх болно. Магадгүй энэ тушаалд таны үр дүн багтаж ч байж болно. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэж, Бурханаас ирж байгаа бүх зүйлд анхаарал, болгоомжтой байхыг энд байгаа бүх хүнд мэдэгдэхийг хүсэж байна. Хайхрамжгүй бүү ярь мөн өөрсдийн үйлдэлдээ бүү хайхрамжгүй бай. Ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө та бодох ёстой: Үүнийг хийх нь Бурханыг уурлуулах уу? Ингэж хийх нь Бурханаас айж байгаа хэрэг үү? Энгийн асуудлуудын хувьд ч, та эдгээр асуултуудыг үнэхээр ойлгохоор оролдож, тэдгээрийг үнэхээр бодож үзэх ёстой. Хэрвээ та хаа явсан газраа, бүх зүйл дээр, цаг ямагт, ялангуяа өөрийнхөө ойлгодоггүй асуудлуудын хувьд эдгээр зарчмуудын дагуу үнэхээр хэрэгжүүлбэл, Бурхан таныг үргэлж удирдан чиглүүлэх бөгөөд танд дагах замыг чинь үргэлж өгөх болно. Хүмүүс юу харуулж байх нь хамаагүй, Бурхан энэ бүгдийг тодорхой, ив ил хардаг бөгөөд Тэр эдгээр үзүүлж буй байдлын талаарх нарийн зөв, тохиромжтой үнэлгээгээр таныг хангах болно. Та сүүлийн сорилтыг туулсны дараа, Бурхан таны үр дүнг тодорхойлохын тулд таны бүх зан байдлыг бүрэн нэгтгэж дүгнэдэг. Энэ үр дүн нь бүх хүнийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлдэг. Би та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл, таны үйл хэрэг болгон, таны үйлдэл болгон, таны бодол болгон таны хувь заяаг шийддэг.
《Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ》-ээс
Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
0 意見:
Post a Comment