2017-03-25

Чи өөрийн үйлдлээ авч үзэх хэрэгтэй

Та нарын амьдрал дахь үйлдэл болон үйлээс харахад та нар бүгдээрээ дутуу дулимаг байгаа учраас, та нарын мэдлэг болон хүлээж авах чадвар хэт хомс байгаа тул өдөр бүр үгээр хангагдаж, дүүргэгдэх хэрэгтэй байна. Чи өдөр бүр үнэнгүй бас сайн мэдрэмжгүй агаар мандал, орчинд амьдарч байна. Чи оршин байх хөрөнгөөр дутагдаж байгаа ба Намайг эсвэл үнэнийг мэдэх суурьгүй байна. Чиний итгэл бишрэл ердөө л тодорхойгүй итгэл дээр эсвэл номлолд бүхэлдээ үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байна. Өдөр бүр Би чиний хөдөлгөөнийг ажиглаж чиний бодол болон муу үрийг судалж байдаг. Миний байрнаас нь хэзээ ч хөдөлгөөгүй тахилын ширээн дээр үнэнчээр өөрийн зүрх болон сэтгэлийг байрлуулсан хүнийг Би хэзээ ч олоогүй. Иймд Би ийм хүн төрөлхтөнд илэрхийлэхийг хүсэж байгаа үгсээ хий хоосон гаргамааргүй байна. Би зүрхэндээ Өөрийн дуусгаагүй ажлыг дуусгахыг мөн Өөрийн одоо болтол хадгалж байгаа хүн төрөлхтнийг аврахыг төлөвлөж байгаа. Гэсэн хэдий ч Би Намайг дагаж байгаа бүх хүмүүс Миний авралыг болон хүмүүст хүртээж буй Миний үгсийг хүлээж аваасай гэж хүсдэг. Чи нэг өдөр нүдээ аниад харанхуйн үүл тэнгэрийг бүрхсэн, уйлаан зогсолтгүй сонсогдох, харанхуй, хүйтэн ертөнцийг бус анхилуун үнэр ханхалсан, амьд ус урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна.

Өдөр бүр Тэр хүн бүрийн үйл болон бодлыг анхаарч авч үздэг ба мөн тэдгээр нь тэдний маргаашийг бэлтгэж байдаг. Энэ бол бүх амьд байгаа хүмүүсийн туулах ёстой зам бөгөөд Миний бүгдэд нь урьдчилан заяасан зүйл юм. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй бас хэнийг ч тусгайлан чөлөөлөхгүй. Би тоо томшгүй олон үгийг хэлсэн, мөн дээр нь маш олон тооны ажлыг хийсэн. Өдөр бүр Би хүн бүрийг байгалиас заяасан угийн чанарын дагуу хийх ёстой зүйлээ хийж, хэрхэн хөгжиж байгааг харж байдаг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр олон хүмүүс "зөв замдаа" явж байдаг бөгөөд Би үүнийг төрөл бүрийн хүний илчлэлтэнд зориулан тогтоосон. Би төрөл бүрийн хүнийг өөр өөр орчинд хэдийн байрлуулсан ба тэд өөрсдийн байрандаа дотроо байгаа шинж чанаруудаа илэрхийлж байдаг. Тэнд тэднийг холбох хэн ч байхгүй ба тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд бүрэн байдалдаа чөлөөтэй,тэдний илэрхийлэл нь ч жам ёсоороо явагддаг. Тэднийг суллагдуулахгүй ганц зүйл нь Миний үгс юм. Иймд зарим хүмүүс Миний үгсийг дуртай дургүй, зөвхөн үхлээр төгсөхгүйн тулд унших боловч Миний үгсийг бодит байдал дээр хэзээ ч хэрэглэдэггүй. Нөгөө талаас зарим хүмүүст өдрийг Миний үггүйгээр, зааварчилгаа дэмжлэггүйгээр өнгөрүүлэх нь хэцүү байдаг тул тэд Миний үгсийг үргэлж барьж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд хүний амьдралын нууцыг нээж, хүн төрөлхтний хүрэх газрыг мэдэн, хүн байхын үнэ цэнийг олдог. Хүн төрөлхтөн Миний үгний хажууд үүнээс хэтрэхгүй ба Би зүгээр л юмсыг өөрсдийнх нь жамаар явуулдаг. Би хүнийг Миний үгсийг өөрсдийн оршихуйн үндэс болгон хэрэглэж амьдар гэж хүчлэх зүйл хийдэггүй. Иймд тэдгээр жудаггүй, оршин амьдрахын үнэ цэнэгүй хүмүүс юмс үзэгдлийг чимээгүй ажиглаж байгаад Миний үгсийг зоригтойгоор орхиж өөрсдийн хүссэнээр хийдэг. Тэд үнэн болон Надаас гарах бүх юмнаас залхаж эхэлдэг. Түүнчлэн Миний гэрт байхаас залхдаг. Эдгээр хүмүүс үйлчилгээ хийж байсан ч Миний гэрт хүрэх газрынхаа өмнө зөвхөн шийтгэлээс зугтахын тулд түр байрладаг. Гэвч тэдний бодол болон үйлдэл нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ нь тэдний адислалын тухай, хаант улсад нэг ороод тэнд үүр үлдэх тухай болон бүр мөнхийн диваажингийн тухай хүслийг бадраадаг. Тэд Миний өдрийг хурдан ирээсэй гэж хүсэх тусам үнэн тэдний зам дахь саад, тээг болж байгааг илүү мэдэрдэг. Тэд хаант улс руу алхан орж үнэнийг хайж эсвэл шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт ирж Миний хэлсэн зүйлийг дуулгавартай хийлгүйгээр тэнгэрийн хаант улсын адислалыг үүрд хүртэхийг тэсэн ядан хүлээж байдаг. Эдгээр хүмүүс Миний гэрт үнэнийг хайж байгаа зүрхээ баярлуулах эсвэл Миний эзэгнэлттэй хамт ажиллах гэж ирдэггүй. Тэд зүгээр л дараагийн үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг болохыг зорьдог. Иймд тэдний зүрх нь үнэн гэж юу байдгийг хэзээ ч мэдээгүй байдаг ба үнэнийг яаж хүлээж авахыг мэддэггүй. Ийм учраас тийм хүмүүс үнэнийг хэзээ ч хэрэгжүүлээгүй эсвэл өөрсдийн ялзралын асар гүнийг мэдрээгүй байдаг боловч Миний гэрт үүрд "үйлчлэгчээр" суурьшсан байдаг. Тэд Миний өдрийг ирэхийг "тэвчээртэйгээр" хүлээж, Миний ажлын арга барилд цуцахаа мэдэхгүй ийш тийш шидэгдэж байдаг. Тэд хичнээн ч хүчин чармайлт гаргасан, ямар ч үнэ төлсөн тэднийг хэн ч үнэний төлөө зовсон эсвэл Надад золиослогдсон гэж харахгүй. Зүрхэндээ тэд Намайг хуучин эринийг төгсгөл болгохыг хүлээж эс чадна, цаашлаад Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг маш их хүсдэг. Гэсэн атал тэд өөрсдийгөө өөрчилж, үнэнийг хайхад хэзээ ч яардаггүй. Тэд Миний залхсан зүйлд дуртай ба Миний дуртай зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсдэг ба үүнийг нь Би устгахвий гэхээс маш их айдаг. Тэд энэ нүгэлт ертөнцөд амьдардаг бөгөөд түүнийгээ хэзээ ч үзэн ядаж байгаагүй тул Намайг түүнийг нь устгах вий гэхээс ихэд айдаг. Тэдний бодлууд нь зөрчилддөг: Тэдэнд Миний татгалзсан энэ ертөнц таалагддаг боловч мөн үүний зэрэгцээ тэд Намайг удахгүй энэ ертөнцийг устгахыг хүсдэг. Ингэснээр тэд сөнөөлтийн зовлонгоос ангижирч, дараагийн эринд үнэнээс хазайхаасаа өмнө эзэд болон хувирах юм. Учир нь тэд үнэнээс залхсан ба Надаас ирдэг бүх зүйлээс залхсан. Магадгүй тэд богино хугацаанд адислалаа алдахгүйн тулд "дуулгавартай хүмүүс" болж болох ч тэдний адислалд санаа зовдог сэтгэхүй болон галан нууранд унахаас айх айдсыг нуух боломжгүй юм. Миний өдөр ойртоход тэдний хүсэл улам хүчтэй болсоор байдаг. Уг сүйрэл агуу байх тусам тэднийг тулгамдуу болгох ба тэд Намайг баярлуулж, удаан хүлээсэн адислалаа алдахаас зайлсхийхийн тулд юунаас эхлэхээ мэдэхгүй болдог, Миний гар ажлаа хийж эхлэнгүүт эдгээр хүмүүс хошуучлагч болохыг хүсэж байдаг. Тэд Намайг өөрсдийг нь харахгүй байх гэдгээс айдаг тул цэргийн шугамын түрүүнд гарахыг л боддог. Тэд өөрсдийнхөө зөв гэж бодсон зүйлийг хэлж, хийдэг ба тэдний үйл болон үйлдлүүд нь үнэнтэй ямар ч холбоогүй болохыг мэддэггүй тул зөвхөн Миний төлөвлөгөөг тасалдуулж, саад болдог. Тэд маш их чармайлт гаргасан бөгөөд хүнд бэрхийг давах бодол, хүсэлдээ үнэнч байж болох ч тэдний хийсэн бүх зүйл Надад хамаагүй юм. Учир нь Би тэдний зөв бодлоор хийсэн үйлийг хараагүй, Миний тахилын ширээн дээр юм тавихыг нь бол бүр ч хараагүй. Энэ олон жилийн турш тэдний Миний өмнө хийсэн үйл нь энэ юм.
Эхлээд Би та бүхэнд илүү олон үнэнийг өгөхийг хүссэн боловч та нарын үнэнд хандах хандлага хэтэрхий хүйтэн, хайхрамжгүй байсан тул Би бууж өгөх хэрэгтэй болсон. Би өөрийн чармайлтаа дэмий зарцуулахыг хүсэхгүй, мөн хүмүүс Намайг эсэргүүцэж, муулж, доромжилж байгаа газар бүрд Миний үгсийг барьсан байхыг харахыг хүсэхгүй байна. Та нарын хандлага болон хүн чанарын улмаас Би та нарт Миний хүн төрөлхтөнд зориулсан сорилт шиг маш чухал, бага хэмжээний үгсийг өгдөг. Одоо л Би Миний гаргасан шийдвэр болон төлөвлөгөө нь та нарын хэрэгцээтэй таарсныг баталгаажуулж, хүн төрөлхтөнд хандсан Миний хандлага зөв болохыг баталж байна. Миний өмнө үйлдсэн та нарын олон жилийн үйлдэл нь Надад Өмнө нь хүлээн авч байгаагүй тийм хариултыг өгсөн. Энэ хариултын асуулт нь: "Үнэн болоод үнэн Бурханы өмнөх хүний хандлага нь юу вэ?" Хүнд зарцуулсан Миний чармайлт нь Миний хүнийг хайрлах мөн чанарыг баталсан бол Миний өмнө хүний хийсэн үйлдэл болон үйл нь хүний үнэнийг үзэн ядах болон Намайг эсэргүүцэх мөн чанарыг бас баталсан. Бүх л хугацааны туршид Би Намайг дагагсдад анхаарлаа хандуулсаар ирсэн боловч Намайг дагагсдын хэн нь ч энэ хугацаанд Миний үгийг хүлээж авах чадваргүй байсан. Тэдэнд Миний ямар ч зөвлөгөөг хүлээн авах чадвар байхгүй. Энэ л Намайг бүхнээс илүү гунигтай болгодог. Миний хандлага чин сэтгэлийнх, Миний үгс зөөлөн байсан боловч хэн ч хэзээ ч Намайг ойлгох чадваргүй, хэн ч Намайг хүлээн зөвшөөрөх чадваргүй байсан. Бүгд Миний даалгасан ажлыг өөрсдийн анхны зорилгын дагуу хийж байсан. Тэд Миний бодлыг хайгаагүй ба Миний хүсэлтийг бол бүр ч асуугаагүй. Тэд Миний эсрэг тэмцсээр байгаа хэрнээ Надад үнэнчээр зүтгэдэг гэж хэлсээр байдаг. Олон хүмүүс тэдний хүлээн авч чадахгүй байгаа үнэнийг эсвэл тэдний хэрэгжүүлж чадахгүй байгаа үнэнийг үнэн биш гэж боддог. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Мөн түүнчлэн Би тэгээд хүмүүст зөвхөн үгээр л Бурхан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болж, үнэн, зам эсвэл амь биш харин гадны хүн гэж тооцогддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үгс бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би хүний амийг хангадаг ба хүн төрөлхтний цорын ганц чиглүүлэгч юм. Миний үгсийн үнэ цэнэ болон утга нь тэднийг хүн төрөлхтөн таньж эсвэл хүлээж авч байгаагаар бус харин эдгээр үгсийн өөрсдийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээж авдаггүй байсан ч Миний үгсийн хүн төрөлхтөнд зориулагдсан үнэ цэнийг хэн ч хэмжиж чадахгүй. Иймд Миний үгсийн эсрэг тэмцэж байгаа, үгүйсгэж байгаа эсвэл огт тоохгүй байгаа олон хүнтэй тааралдахдаа Би дараах байдалтай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж Миний үгсийг үнэн, зам, амь болохыг харуулна. Тэдэнд Миний хэлсэн зүйл үнэн болохыг, хүмүүс түүнийг ашиглах хэрэгтэйг мөн хүн түүнийг хүлээн аван ёстой харуулаг. Намайг дагадаг хүн бүрт Би дараах баримтыг мэдүүлж байна: Миний үгсийг бүрнээр хүлээн авч чадахгүй байгаа хүмүүс, Миний үгсийг хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүс, Миний үгнээс зорилго олж чадахгүй байгаа хүмүүс, Миний үгсээс болж авралыг хүлээн авч чадахгүй байгаа хүмүүс бол Миний үгээр яллагдсан, Миний авралыг алдсан хүмүүс ба Миний ташуур тэднээс огт холдохгүй байх болно.
2003 оны Дөрөвдүгээр сарын 16
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment