2017-03-20

Та Итгэл Үнэмшлийн Талаар Юу Мэдэх вэ?

Хүнд итгэл үнэмшлийн талаар зөвхөн тодорхой бус үг байдаг ч итгэл гэж юу болох, яагаад итгэл үнэмшилтэй байдгаа мэддэггүй. Хүн маш багийг ойлгодог мөн хүн өөрөө үүгээрээ маш их дутагдаж байдаг; тэр ухамсаргүйгээр, мэдэхгүйгээр ердөө л Надад итгэж үнэмшдэг. Тэр итгэл үнэмшил гэж юу болох мөн яагаад Надад итгэдгээ ч мэдэлгүй үргэлжлүүлэн итгэсээр байдаг. Миний хүнээс хүсдэг зүйл бол Намайг хаа хамаагүй ийм байдлаар дуудах, эсвэл замбараагүй байдлаар итгэх биш юм. Миний хийдэг ажил бол хүн Намайг харж мөн Намайг мэдэхээр ирүүлэхийн тулд, түүнээс биш хүн Миний ажлаас болоод сэтгэл нь хөдөлж Намайг шал өөр нүдээр харуулахын тулд биш. Би өмнө нь маш олон тэмдэг, гайхамшиг болон хүчит үйлсийг бүтээсэн. Изриальчууд энэ үед гайхамшигт итгэл бишрэлийг Надад үзүүлсэн бөгөөд Миний өвчнийг анагаах болон чөтгөрийг хөөх хосгүй чадваруудыг бишрэн хүндэлсэн. Энэ үед иудейчүүд Миний анагаах хүч чадлуудыг төгс төгөлдөр бөгөөд онцгой гэж бодсон. Миний ийм олон үйлсүүдэд тэд бүгд хүндэтгэлтэйгээр Надад талархсан; Тэд бүгд Миний хүч чадлуудыг хүндэлж биширсэн. Тиймээс Миний гайхамшигт зүйлсүүдийг бүтээхийг харсан нь Намайг ойр дагасан, иймэрхүү мянга мянган хүн Намайг өвчин эдгээхийг харахаар хүрээлсэн. Би маш олон гайхамшиг болон тэмдгүүдийг үзүүлсэн гэвч хүн Намайг ердөө л чадварлаг эмч мэтээр үзсэн; Энэ үед Би бас сургаалын олон үгсийг тэдгээр хүмүүст хэлсэн, гэвч тэд Намайг ердөө л шавь нартаа дээд зэргийн сайн багш мэтээр үзсэн! Энэ цагийг хүртэл хүн Миний ажлын түүхэн тэмдэглэлүүдийг харсны дараа тэд Намайг мунхагт сайн багш мөн өвчнийг эмчилдэг агуу эмч мэтээр тайлсаар байсан. Тэгээд тэд нар Намайг өршөөлт Их Эзэн Есүс Христ хэмээн тодорхойлсон. Библийг тайлбарлаж байгаа хүн Миний анагаах чадварыг давсан, эсвэл багшаа давсан мэдлэгтэй шавь нар байх, мөн энэ хүн маш алдартай түүний нэрийг дэлхий даяар мэддэг байх, гэвч Намайг ердөө л дор эмч гэж авч үздэг! Миний үйлс эргийн элсний ширхэгээс ч олон, мөн Миний мэргэн ухаан Соломоны хүүхдүүдээс ч илүү мэргэн, гэвч хүн ердөө л Намайг нэг л жижигхэн эмч мөн хүний үл танигдах багш гэж боддог! Надад итгэх хэр олон хүн нь зөвхөн өөрийгөө эмчлүүлэхийн тулд вэ? Зөвхөн тэдний биеэс бузар чөтгөрийг гаргахад Миний хүчийг ашиглуулахаар хэр олон хүн Надад итгэсэн бэ? Надаас амар тайван байдал болоод аз жаргалыг авхаар хэр олон хүн итгэсэн бэ? Надаас илүү их материаллаг баялаг авхаар Надад хэр олон хүн итгэсэн бэ? Мөн энэ амьдралаа зөвхөн аюулгүй байлгахын тулд, ирэх насандаа аюулгүй байлгахын тулд Надад хэр олон хүн итгэсэн бэ? Тамд зовохоос зөвхөн зайлсхийж, диваажингийн адислалыг хүлээж авахын тулд хэр олон хүн Надад итгэсэн бэ? Айсуй ертөнцөд олж авах зүйлийг эрэлхийлгүй түр зуурын тав тухын тулд Надад хэр олон хүн итгэсэн бэ ? Би өөрийн уур хилэнг хүн дээр авчирч түүний бүхий л баяр баясал, амар тайван байдлыг арилгахад хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлонг өгч, диваажингийн адислалыг буцааж авахад хүний ичих байдал нь уур хилэн болж хувирсан. Хүн надаас өөрийг нь эмчлэхийг гуйх үед Би татгалзаж түүнд дургүйцсэн, хүн Надаас холдож шулмын эмч болон ид шидийг хайсан. Надаас хүссэн бүхнийг нь хүнээс авах үед бүгд ул мөргүй алга болсон. Түүнчлэн Би хүнд маш их нигүүлслийг өгсөн, мөн Надад итгэх олон сайн тал байх учраас хүн Надад итгэл үнэмшилтэй гэж хэлнэ. Иудейчүүд Миний нигүүлсэлд итгэсэн мөн тэд Намайг хаа явсан газар дагасан. Эдгээр хязгаарлагдмал мэдлэг болон туршлагатай хүн Миний илчилсэн гайхамшгуудыг болон тэмдгүүдийг олж харахыг эрмэлзсэн. Тэд Надад иудейчүүдийн гайхамшгуудыг бүтээж чаддаг толгойлогч мэтээр хандсан. Түүнчлэн Би тэднээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд өөрсдийнхөө дунд хөөрөн ярилцсан, энэ яриа нь Би бол Елиа, Би бол Мосе, Би бол иш үзүүлэгчдийн хамгийн эртний ахмад нь, Би бол бүх эмч нарын хамгийн сайн нь. Би өөрийн зүгээс Би бол амь, Би бол зам, Би бол үнэн гэж хэлэхгүй бол, Миний оршихуйг болон бие хэмийг хэн ч мэдэхгүй. Диваажин бол Миний Аавын суугаа газар гэж хэлэхгүй бол, Би бол Бурханы хүүхэд бөгөөд Бурхан Өөрөө гэдгийг хэн ч мэдэхгүй. Би бүхий л хүн төрөлхтөнд наманчлалыг авчирна мөн хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж хэлэхгүй бол, Би бол хүн төрөлхтний аврагч гэдгийг хэн ч мэдэхгүй; хүн Намайг зөвхөн элгэмсүү бөгөөд энэрэнгүй хүн гэж мэддэг. Би л зөвхөн өөрийгөө тайлбарлаж чадахаас гадна, хэн ч Намайг таньж мэдэхгүй, мөн Би мөнх оршигч Бурханы хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн зөвхөн Надад ийм л байдлаар итгэл үнэмшлийг үзүүлдэг, мөн энэ аргаар Намайг хуурдаг. Тэдгээр хүн ийм харах өнцөгтэй байхад тэд Намайг яаж гэрчилж чадах билээ?
Хүн итгэл үнэмшилтэй гэвч тэд Намайг гэрчилж чаддаггүй, мөн Би өөрийгөө таниулахаас өмнө хүн Намайг гэрчилж чаддаггүй байсан. Хүн зөвхөн Намайг бүтээл болон ариун хүнээс хол илүү гэдгийг ойлгосон, мөн Миний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй гэдгийг ойлгосон. Түүнчлэн иудейчүүдээс одоо үеийн хүн хүртэл Миний цог жавхлант үйлсийг харсан хүн болгон над руу тэмүүлэх энгийн сониуч зангаар дүүрдэг, гэвч нэг бүтээлийн ам Намайг гэрчилж чадахгүй. Зөвхөн Миний Эцэг л Намайг гэрчилнэ; Тэрээр Надад бүхий л бүтээлүүдийн дунд зам гаргаж өгсөн. Үгүй бол Миний хэр ажиллахаас үл хамааран хүн Намайг бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан, хүний хувьд зөвхөн авахыг л мэддэг, түүнээс Миний ажлын улмаас Надад итгэдэггүй. Хүн Намайг гэм зэмгүй бөгөөд нүгэлтэний гэх ямар ч зүйлгүй учраас, Би олон тооны нууцуудыг тайлбарлаж чаддаг учраас, Би олон түмний дээр байдаг учраас, бас хүн илүү их ашиг надаас олдог учраас л тэр Намайг мэддэг. Гэвч тэдний цөөхөн нь л Намайг бүтээлийн Эзэн гэдгийг мэддэг. Ийм болохоор л Би хүн яагаад Надад итгэл үнэмшилтэй байдгаа мэддэггүй гэж хэлдэг юм; Тэрээр Надад итгэл үнэмшилтэй байхын зорилго ач холбогдлыг мэддэггүй. Хүний бодит байдал бол дутагдалтай, үүний адилаар тэрээр Надад гэрчлэл хийх хэмжээнээс ойрхон биш. Та маш бага мэдлэгтэй бөгөөд маш багийг л олж авсан, тэгээд танд маш бага баталгаа байдаг. Түүнчлэн та хэтэрхий багийг ойлгодог мөн хэтэрхий дутуу, үүний адилаар та Миний ажил үйлсийг гэрчлэхэд тохиромжгүй. Таны шийдэмгий байдал нь үнэндээ үлэмж их гэвч та Бурханы мөн чанарыг амжилттай нотолж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Таны шийдвэр үнэхээр чухал юм, гэхдээ та Бурханы мөн чанарыг амжилттай гэрчлэх боломжтой байх болно гэдэгтээ итгэлтэй байна уу? Та иш үзүүлэгч болон ариун хүний ойлголт туршлагаар давсан, гэхдээ эдгээр иш үзүүлэгч болон ариун хүний үгнээс илүүтэйгээр та гэрчилж чадах уу? Миний чамд өгсөн нь одоо Мосег давж, Давидаас илүү, тийм болохоор таны гэрчлэл Мосегийнхаас давж, таны үг Давидын үгнээс илүү байгаасай гэж хүсэж байна. Би та нарт нэг зуу дахин илүүг өгнө, тийм болохоор үүний адил та нар Надад эргүүлэн төлөхийг Би хүсэж байна. Та Намайг хүн төрөлхтөнд амь бэлэглэдэг нэгэн гэдгийг ойлгох ёстой, мөн та ч надаас амь авсан мөн та Намайг үргэлж гэрчлэх ёстой. Миний танд илгээсэн зүйлсийг та хийх ёстой энэ нь таны үүрэг юм. Би та нарт өөрийн бүх цог жавхланг бэлэглэсэн, мөн та нарт сонгогдсон ард түмэн болох Израильчууд хэзээ ч аваагүй амийг танд өгсөн. Та Намайг гэрчлэх ёстой мөн өөрийн залуу нас болон амиа Надад зориулах ёстой. Миний төлөө өөрийн амийг зориулж Намайг гэрчилж чадах хэнд ч Би цог жавхланг бэлэглэх болно. Энэ нь урьдаас тогтоочихсон. Би танд цог жавхланг бэлэглэж байгаа нь таны сайн хувь тавилан бөгөөд таны үүрэг бол цог жавхланг гэрчлэх явдал юм. Та зөвхөн өөрийн хувь тавилангаа олж авахын тулд Надад итгэдэг бол Миний ажил тийм ч их ач холбогдолтой байхгүй байх байсан юм, та өөрийн үүргээ бүрэн биелүүлэхгүй байх байсан. Израильчууд л зөвхөн Миний өршөөл, хайр, агуу байдлыг харсан, иудейчүүд нь зөвхөн Миний тэвчээр, зовлонгоос гэтэлгэгч гэдгийг гэрчилсэн. Тэд Миний Сүнсний ажлын зөвхөн маш багийг харсан; Энэ нь тэдний ойлголтын түвшин таны харсан сонссоноос ердөө л арван мянга дахин илүү байсан юм. Таны харсан зүйлс тэдний дунд байсан ахлах тахилч нарынхаас ч илүү. Энэ өдөр таны ойлгож байгаа үнэн тэднийхийг давах болно; таны хууль ёсны эрин зууны ойлголт нигүүлслийн эрин үеийн ойлголт шиг илүү ихээр өснө, мөн таны давсан туршлага Мосе, Елиагаас ч давна. Израильчуудын ойлгож байсан зүйл бол зөвхөн Еховагийн хууль байсан, тэдний харсан зүйлс бол зөвхөн Еховагийн ар тал байсан; иудейчүүдийн ойлгосон зүйл бол зөвхөн Есүсийн гэтэлгэл байсан, тэдний хүлээж авсан зүйл бол зөвхөн Есүсийн бэлэглэсэн нигүүлсэл байсан, мөн тэдний харсан зүйл бол иудейчүүдтэй хамт байсан Есүсийн дүр төрх байсан. Таны энэ өдөр харах зүйл бол Еховагийн цог жавхлан, Есүсийн аврал, мөн Миний энэ өдөр хийх үйлс юм. Та мөн Миний Сүнсний үгийг сонсоод Миний мэргэн ухааныг мэдэрсэн, Миний гайхамшгийг мэдэж, Миний зан чанарыг олж мэдсэн. Би ч бас танд өөрийн эзэгнэлтийн төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Таны ойлгосон зүйл бол ердөө л хайрладаг, нигүүлсэнгүй Бурхан биш, харин зөвт байдлаар дүүрэн байдаг нэгэн юм. Та нар Миний гайхамшигт ажлыг харсан, мөн Намайг ширүүн уур хилэн дүүрэн болохыг ч мэдсэн. Түүнээс гадна, та нар Намайг нэг удаа Израилийн гэрт өөрийн хилэнг буулгасан гэдгийг ойлгосон, мөн энэ өдөр энэ нь танд ч ирэх болно. Та Исаиа, түүнчлэн Иохан нараас ч илүүтэй Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; Та өмнөх үеийн бүх ариун хүнээс илүү Миний хайрлалтай ба хүндэтгэлийг мэдсэн. Таны хүлээн авсан зүйл бол зөвхөн Миний үнэн, зам, амь биш, Иоханы үзэгдэл болоод илчлэлтээс ч илүү. Та олон нууцуудыг ойлгосон, мөн Миний үнэн царайг харсан; та нар Миний шүүлтийг илүү хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Тэгэхээр та сүүлийн өдрүүдэд төрсөн хэдий ч, таны ойлголт урьдын бөгөөд өнгөрсөннй тухай юм; та мөн энэ өдөр юу болохыг мөн эдгээр нь Миний гараар хийгдсэн болохыг мэдэрсэн байх. Би та нарт ихийг өгсөн, та нар ч Надаас ихийг харсан болохоор Миний та нараас хүсэж байгаа зүйл байж боломгүй зүйл биш. Түүнчлэн, Би та нарыг үе үеийн гэгээнтнүүдийн адил Намайг гэрчлэхийг хүсэж байна, энэ бол Миний зүрх сэтгэлийн минь цорын ганц хүсэл юм.
Миний Эцэг Намайг гэрчилсэн, харин Би илүү их алдар сууг хүлээн авахыг зорьсон, мөн бүтээлүүдийн амнаас гарах гэрчлэлийн үгийг хүлээн авахыг зорьсон. Тиймээс Би хүний дунд хийсэн өөрийн үйлсийг дүгнэхийн тулд таныг үүргээ бүрэн биелүүлэхэд чинь өөрийн байгаа бүх зүйлсийг өгдөг. Та Надад яагаад итгэлтэй байдгаа ойлгох ёстой. Та нар Миний шавь болохын тулд эсвэл Миний өвчтөн болохын тулд эсвэл тэнгэр дэх Миний ариун хүний нэг болохын тулд Намайг ердөө л дагаж байгаа бол таны хүчин чармайлт юу ч биш байх болно. Ийм байдлаар Намайг дагах нь зүгээр л таны хоосон хүчин чармайлт юм; Надад итгэх итгэл тань иймэрхүү байвал та ердөө л өөрийн өдөр хоногоо дэмий үрж байна, мөн өөрийн залуу насаа дэмий үрж байна. Тэгээд эцэст нь, та нар юу ч хүлээн авахгүй. Энэ дэмий хөдөлмөр биш гэж үү? Би Иудейчүүдийн дундаас аль эрт одсон мөн Би хүний эмч эсвэл хүнд зориулсан эм байхаа больсон. Би хүнээр дөрлүүлж явах мал биш, хүнээр алуулах нэгэн биш; харин ч Би хүнийг шүүн гэсгээхээр мөн хүнд өөрийгөө мэдүүлэхийн тулд хүн төрөлхтний дунд ирсэн. Та Намайг нэг удаа гэтэлгэлийн ажлыг хийсэн гэдгийг мэдэх хэрэгтэй; Би нэг удаа Есүс байсан, гэхдээ Би үүрд Есүс хэвээрээ байж чадахгүй, мөн Би Ехова байсан ч хожим нь Есүс болсон. Би хүн төрөлхтний Бурхан, Би бүтээлийн Эзэн, гэхдээ Би үүрд Есүс байж эсвэл Ехова хэвээр байж чадахгүй. Би хүнийхээр эмч гэж тооцогддог хүн байсан, гэхдээ Бурханыг ердөө л хүн төрөлхтнийг эмчилдэг эмч гэж хэлж болохгүй. Иймд хэрэв та Надад итгэх итгэл үнэмшилдээ хуучин үзэл бодлыг агуулж байвал та нар юунд ч хүрч чадахгүй. Та нар Намайг энэ өдөр хэчнээн магтсан ч хамаагүй: "Бурхан хүнд хичнээн хайртай билээ; Тэр намайг эдгээж, надад адислал, амар амгалан, баяр баясгаланг өгдөг. Бурхан хүнд хэчнээн сайн билээ; Бид Түүнд итгэх итгэлтэй байгаа бол Бид мөнгө, эд баялагийн төлөө санаа зовох хэрэггүй...," Би одоо ч гэсэн Өөрийн анхны ажилдаа саад болж чадахгүй. Хэрэв та энэ өдөр Надад итгэвэл та зөвхөн Миний цог жавхланг хүлээн аваад зогсохгүй Намайг гэрчлэх зохилтой болно, бусад нь бүгд хоёрт тавигдах зүйлс юм. Үүнийг та тодорхой мэдэж байх ёстой.
Одоо та Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдсэн үү? Та Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг үнэхээр ойлгов уу? Та үнэхээр өөрийн үүргээ мэдэх үү? Та үнэхээр Намайг гэрчлэх үү? Хэрвээ таны бие дээр Миний цог жавхлан болоод гэрчлэл харагдахгүй та зүгээр л Надад итгэж байгаа бол Би таныг аль эрт таягдах болно. Энэ бүгдийг мэддэг хүмүүсийн хувьд, тэд Миний мэлмий болоод Миний гэрт өргөс мэт харагдаж, ердөө л бүдрүүлэх саад тотгор болно. Тэд Миний ажлаас шигшигдэж цэвэрлэгдсэн өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнэгүй зэрлэг өвснүүд; Би удаан хугацаанд тэднийг жигшсэн юм. Гэрчлэл байхгүй тэдгээр хүмүүсийн хувьд Миний уур хилэн үүрд тэдний дээр байх болно, Миний ташуур хэзээ ч тэднээс холдохгүй. Би олон жилийн өмнө хилэнцэт нэгний гарт тэднийг шилжүүлсэн, тэдэнд Миний адислал хүрэхгүй. Тэр өдрийн дараагаас тэдний шийтгэл мунхаг эмэгтэйчүүдээс илүү их гашуун байх болно. Одоо Би өөрийн хийх үүрэгт ажлаа хийж байна; Би эдгээр зэрлэг өвснүүдийн хамт бүх улаан буудайг сагсанд хураах болно. Энэ бол одоо Миний ажил юм. Эдгээр зэрлэг өвс бүгд Намайг шигших үед шигшигдэх болно, дараа нь улаан буудай, үр тариа, агуулахад цуглуулагдах болно, мөн эдгээр зэрлэг өвснүүд нь шигшигдэж тоосонцор болтлоо галд шатах болно. Миний ажил бол одоо эдгээр бүх хүнийг боож, бүрэн эрхшээнэ. Дараа нь Би бүх хүмүүний төгсгөлийг илчлэн шигших болно. Тэгэхээр одоо та нар Намайг яаж сэтгэл хангалүүн байлгахаа мэдэх ёстой мөн Надад итгэх зөв замдаа яаж орохоо мэдэх ёстой. Одоо Миний хайж байгаа зүйл бол таны чин үнэнч сэтгэл, дуулгавартай байдал, таны хайр мөн гэрчлэл. Та одоо гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болох гэдгийг мэдэхгүй байсан ч та өөрт байгаа бүхнээ Надад авчирах ёстой мөн Өөрт байгаа бүх үнэт зүйлсээ өгөх ёстой: энэ нь таны чин үнэнч сэтгэл, дуулгавартай байдал болно. Сатаныг ялсан Миний гэрчлэл болон Миний хүн төрөлхтнийг эрхшээсэн гэрчлэл нь хүний чин үнэнч сэтгэл болон дуулгавартай байдалд оршдог гэдгийг та мэдэх хэрэгтэй . Та нарын үүрэг бол Надад итгэл үнэмшилтэй байж Намайг гэрчлэх, Надад чин үнэнч хоёргүй сэтгэлтэй байх, мөн эцэст нь тултал Надад дуулгавартай байх. Намайг ажлынхаа дараагийн алхамыг эхлэхээсээ өмнө та Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Та яаж Надад чин үнэнч бөгөөд дуулгавартай байх вэ? Та өөрийн үйл ажиллагаандаа өөрийн чин сэтгэлийг зориулах уу эсвэл зүгээр л хаяанд нь орхих уу? Та Миний эзэгнэлт бүрийг дагахыг илүүд үзэх үү (үхэх эсвэл устгах), эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийн тулд зугтах замдаа явж байна уу? Би та нарыг гэсгээж, ингэснээр та нар Намайг гэрчилж, мөн Надад үнэнч, дуулгавартай байж чадна. Мөн одоогийн гэсгээлт Миний ажлын дараагийн алхамын өрнөх, ажил саадгүй урагшлах боломж олгоно. Тиймээс Би та нарыг өөрийн амь болоод оршин байхын ач холбогдолд ямар ч үнэ цэнэгүй элс мэт хандалгүй, ухаалаг байхыг уриалж байна. Миний ажил яг яаж биелэх талаар та мэдэж чадав уу? Та Намайг ирэх өдрүүдэд яаж ажиллах, хэрхэн Ажлаа өрнүүлэхийг мэдэж авав уу? Та Миний ажлын талаарх өөрийн туршлагын ач холбогдлыг, цаашлаад Надад итгэдэг өөрийн итгэл үнэмшилийн ач холбогдоыг ойлгох хэрэгтэй. Би маш их зүйл хийсэн; гэтэл Би яаж замын голоос бууж өгч чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийх билээ? Гэхдээ Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ нь үнэн, гэхдээ үүнээс гадна та Намайг шинэ эринг, шинэ ажлыг эхлүүлж, хаанчлалын сайн мэдээг түгээх гэж байгааг мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эринг эхлүүлж, сайн мэдээг түгээх, цаг нь болоход эринд төгсгөл тавих суурийг тавихад оршиж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Миний ажил та бүгдийн боддог шиг маш энгийн биш, эсвэл итгэж байгаа шиг ямар ч үнэ цэнэгүй, эсвэл утгагүй зүйл биш. Тиймээс, Би урьдын адил танд хэлье: Та нар Миний ажлын төлөө биеэ зориулж, мөн Миний цог жавхлангийн төлөө өөрийгөө зориулах ёстой. Үүнээс гадна таны Надад өргөх гэрчлэл нь Миний удаан хүлээсэн зүйл боловч Миний сайн мэдээг түгээхийг Би та нараас илүүтэй хүсэж байна. Та нар Миний сэтгэл зүрхэнд юу байгааг ойлгосон болов уу.

Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment