2017-03-05

Хорин найм дахь яриа

Намайг Сионоос ирэхэд, бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сионд буцахад, бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад өшөөтэй зүйлс огт саад хийж байгаагүй Миний ажил урагштай явагдаж байсан. Өнөөдөр, Намайг бүх бүтээлүүд дээр ирэхэд, бүгд Намайг аниргүйхэн угтаж, Намайг дахин одож, тусламж дэмжлэгээ үзүүлэхгүй болохвий гэдгээс машид айна.
Бүх зүйлс Миний чиглүүлэлтийг дагаж, бүгд Миний мутрын заасан зүг чигт хардаг. Миний амнаас гарах үгс олон бүтээлийг төгс болгож, олон дуулгаваргүй хөвгүүдийг гэсгээсэн. Иймд, бүх хүмүүс Миний үгсийг ширтэж, Миний амнаас гарах үг яриа бүрийг анхааралтай сонсож, энэхүү боломжийг алдахаасаа машид айна. Энэ нь Миний үргэлжлүүлэн ярих болсон шалтгаан билээ, үүний улмаас ч Миний ажил илүү хурдацтай хэрэгжиж, таатай нөхцөл байдал газар дэлхий дээр удахгүй гарч ирж, газар дэлхий дээрх ганцаардлын дүр зургийг анагаах болно. Миний тэнгэр өөд харах үе нь Би хүн төрөлхтөн рүү дахин нэг удаа эргэн харах тэр үе байна; бүх газар тэр даруйдаа амь орж, тоос агаарт тогтохгүй, шавар газрыг нөмрөхөө болино. Миний нүд нэг л гялалзахад, бүх газрын хүмүүс Намайг харан найдаж, Надад хорогдоно. Өнөөдрийн дэлхийн хүмүүс болоод одоо ч гэсэн Миний гэрт байгаа хүмүүсээс хэн нь Надад чин сэтгэлээсээ хорогдоно вэ? Хэн нь Миний төлсөн үнээр өөрийн зүрх сэтгэлээ солилцох вэ? Хэн нь Миний орон гэрт амьдарч үзсэн бэ? Хэн нь чин үнэнчээр өөрсдийгөө Миний өмнө зориулсан бэ? Намайг хүнд шаардлага тавихад, тэр “өөрийн жижигхэн агуулахаа” тэр даруй хааж орхидог. Намайг хүнд өгөх үед, тэр хурдан гэгч нь амаа онгойлгон Миний баялагийг залгидаг ч, зүрх сэтгэлдээ чичрэн, Намайг түүн рүү “эргээд дайрахвий” гэдгээс машид айдаг. Иймд хүний ам “хагас нээлттэй ба хагас хаалттай,” тиймээс ч Миний өгсөн баялагийг бүрэн таашааж чаддаггүй. Би хүнийг тийм амархан буруутгадаггүй, тэгсэн ч “тэр Миний гараас зуурч”, өөрт нь “өршөөл” үзүүлэхийг Надаас хүсдэг; гэхдээ зөвхөн өөрт нь дахин нэг удаа “өршөөл” үзүүлэхийг хүсэх үед нь Би хамгийн хатуу үгсийг амнаасаа унагадаг, тэгэхэд хүн тэр даруй ичиж, Миний өршөөлийг шууд хүлээн авч чадахгүй, оронд нь бусдаар “өгүүлдэг”. Тэр Миний бүх үгсийг бүрэн ухаж ойлгох үед хүний биеийн хэмжээ Миний хүсэлтэй дүйж, түүний гуйлтууд өгөөжтэй, ихэрхүү хоосон биш болдог; Би хүн төрөлхтний чин сэтгэлийн, дүр эсгээгүй гуйлтыг ерөөдөг.
Би эринээс эринд үйлчилж, ярьсаар ирсэн ч, Миний өнөөдрийн хэлсэн үгийг хүн хэзээ ч сонсож байгаагүй, бас Миний сүр жавхлан, шүүлтийн амтыг хүн хэзээ ч амсаж байгаагүй. Хэдий өнгөрсний ертөнцөд амьдарч байсан хүмүүс Миний домгийг сонсож байсан ч, хэн нь ч Миний баялагийн цар хэмжээг үнэндээ нээн илрүүлж байгаагүй. Өнөөдрийн хүмүүс хэдий Миний амнаас үгсийг дуулсан ч, Миний аманд хичнээн нууц байгаа талаар тэд мэдэхгүй хэвээр тул түүнийг “идээ будаа дүүрэн эвэр” гэж үздэг. Бүх хүмүүс Миний амнаас ямар нэг зүйлийг олж авахыг хүсдэг. Улс гүрний нууц эсвэл диваажингийн нууц ч юмуу, эсвэл сүнслэг ертөнцийн динамикийг, хүн төрөлхтний эцсийн орныг, бүх л хүмүүс ийм зүйлийг хүлээн авахыг хүсдэг. Тиймээс ч хэрэв Би хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэдэнд “түүх” ярьж өгөхөд хүрвэл, тэд цөмөөрөө Миний замыг сонсохоор “өвчтөний орноос” тэр даруйдаа босож ирэх байсан биз. Хүн маш их дутагдалтай: Тэр зүгээр ч нэг хүнс тэжээлийн бэлдмэл шаарддаггүй”, түүнд “оюун ухааны дэмжлэг” бас “сүнсний хангамж” хэрэгтэй. Энэ бол бүх хүний дутагдал; энэ бол бүх хүний “эмгэг”. Илүү дээр үр дүнд хүрч, цөм эрүүл саруул болж, Миний эмчилгээний ачаар бүгд хэвийн болох байх гэж найдсандаа Би хүмүүсийн эмгэгийг анагаах эмчилгээгээр хангадаг. Та үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу? Та үнэн голоосоо чин сэтгэлээсээ түүнийг үзэн яддаг уу? Би яагаад ийм олон удаа асууна вэ? Яагаад Би энэ асуултыг дахин дахин асуусаар байна вэ? Таны зүрхэнд тэрхүү луу ямараар дүрслэгдэнэ вэ? Энэ үнэхээр алга болсон уу? Та үнэн голоосоо үүнийг “эцгээ” гэж үзэхгүй байна уу? Бүх хүмүүс Миний асуултан дахь Миний санаа зорилгыг ухаж ойлгох хэрэгтэй. Үүнийг хүмүүсийн уур хилэнг өдөөхөд, эсвэл хүмүүсийн дунд үймээн бослогыг өдөөн турхирах, аль эсвэл хүнээр өөрөөр нь гарах замыг олуулахын тулд тавиагүй харин ч агуу улаан лууны хүлээсээс өөрсдийгөө чөлөөлөх боломжийг бүх хүмүүст олгоход оршино. Гэхдээ хэн ч үүнд бачимдах хэрэггүй. Бүх зүйлс Миний үгээр хийгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх Чөтгөрийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн, бас Би агуу улаан лууны оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх ертөнц дээр буусныг харах боломжтой, түүнчлэн Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно. Дэлхий дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход, Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс Миний зөвт гэсгээлтийг агуу улаан лууны гэсгээлтээс харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Үүнээс гадна та албан ёсоор өөрийн үүргээ биелүүлж, Намайг албан ёсоор газар бүрт үүрдийн үүрд магтан дуулах болно!
Шүүлтийн эрин оргил цэгтээ хүрэхэд, Би өөрийн ажлаа дүгнэх гэж яарахгүй, гэхдээ гэсгээлтийн эриний нотлох баримт болгон үүнийг эмхэтгэж, Миний бүх ардад энэхүү нотлох баримтыг харагдахуйц болгоно; мөн үүнээс илүү их өгөөж гарна. Энэ “нотлох баримт” бол Миний агуу улаан лууг гэсгээх арга бөгөөд Миний ард үүнийг нүдээр үзэж Миний зан чанарыг илүү мэдэх болно. Надад миний ард баярлах тэр цагт агуу улаан луу гэсгээгдсэн байх болно. Агуу улаан лууны хүмүүс бослого гаргаж, түүний эсрэг босгох нь Миний төлөвлөгөө, Миний Өөрийн ардыг төгс болгох арга, нөгөөтэйгүүр Миний ардын амь өсөх агуу боломж билээ. Тодоос тод сар урган гарахад, амар амгалан шөнө дахин нэг эвдэгдэнэ. Сар хэдий хуучиндаа байлаа ч, хүн сайн сүнсэн дотроо, сарны гэрэлд тайван амгалан сууж, гэрлийн цаадах үзэсгэлэнт үзэгдлийг алмайрна. Хүн өөрийн энэ сэтгэл хөдлөлөө тайлбарлаж чадахгүй; энэ нь яг л хүн өөрийн бодлоо өнгөрсөндөө үлдээн, ирээдүй өөд харж, одоогоо таашаахыг хүсэх мэт байх авай. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, тэнд байгаа таатай агаарт онц сайхан үнэр сэнгэнэнэ; “зөөлөн сэвшээ салхи” үлээж эхлэхэд, хүн баян тансаг үнэрийг мэдэрч, түүгээр хоргүйжсэн мэт санагдан, өөрийгөө ч сэрээж чадахгүй болно. Энэ бол Би хүмүүсийн дунд биечлэн очиж байгаа туйлын цаг мөч, бөгөөд хүн баян тансаг үнэрийг таашаах мэдрэмжээ өргөсөн байх тул бүх хүн энэ үнэрийн дунд амьдарна. Би хүнтэй эв найртай, тэр надтай зохицон амьдарна, түүний Намайг гэх хүндлэлд ямар ч хазайлт байхгүй болж, хүний дутагдлыг засаж сайжруулах шаардлагагүй болж, хүний нүүрэнд хурсан сэтгэлийн зовуурь арилж, бүх хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ болино. Өнөөдөр, Би гэсгээлтийн эринд хүнтэй хамт, мөр зэрэгцэн давшилж явна. Би Өөрийн ажлаа хийж явна, өрөөр хэлбэл Би ташуураа хүмүүсийн дунд буулгаж, хүний доторх эсэргүүцэгч чанарыг нирвэнэ. Хүний нүдэнд, Миний ташуур маш онцгой хүч чадалтай мэт санагддаг: Энэ Миний бүх дайсан дээр бууж, тэднийг тийм ч амархан хэлтрүүлэхгүй; Намайг эсэргүүцсэн бүхэн, ташуурын амтыг үзнэ; Миний мутарт багтах тэдгээр бүх юмс өөрийн үүргээ Миний жинхэнэ санаа зорилгын дагуу биелүүлж, Миний хүслээс огт зөрж, чанараа алдаж байгаагүй. Иймээс ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салж, хүн тогтворгүй болно, нар бүдгэрч, сар харанхуйлж, хүнд энх тайван амьдрах өдөр хоног гэж үгүй болно, газар дэлхийд амар амгалан цаг мөч гэж үгүй болж, диваажин амар тайван, чимээгүй байхаа больж, дахин хэзээ ч тэсэхгүй болно. Бүх юмс шинэчлэгдэж, анхны төрхөндөө эргэж орно. Газар дэлхий дээрх бүх айл өрх бутарч, бүх үндэстэн бутран унана; эхнэр, нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин хамтдаа ирэхгүй. Урьд өмнө дэлхий дээр байсан бүхнийг Би бяцлана. Надад сэтгэл хөдлөл гэж байхгүй, бас хүмүүсийн сэтгэл хөдлөлийг үзэн ядаж ирсэн тул Би хүмүүст сэтгэл хөдлөлөө гаргах боломж өгөхгүй. Хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би хоёрдугаарт тавигдаж, тэдний нүдэнд “өөр нэгэн” болж харагдах болсон; хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүний сэтгэл хөдлөлийн улмаас хүн мөсөө сонгох боломжоо шүүрч авсан; хүний сэтгэл хөдлөлийн улмаас хүн Миний гэсгээлтээс залхдаг; хүний сэтгэл хөдлөлийн улмаас тэр Намайг шударга биш, хуурамч гэж дуудан, аливааг хийхдээ хүний мэдрэмжийг үл хайхардаг гэж хэлдэг. Надад газар дэлхий дээр төрөл садан гэж бий юу? Хэн чинь Над шиг өдөр шөнөгүй идэх унтахаа умартан, Миний бүх эзэгнэлтийн төлөвлөгөөний төлөө ажилласан бэ? Хүнийг яаж Бурхантай зүйрлүүлж болох вэ? Тэр яаж Бурханд нийцэх вэ? Бүтээгч Бурхан яаж бүтээгдсэн хүнтэй нэг төрөл байж болох вэ? Би яаж дэлхий дээр үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж чадах билээ? Хэн чинь Миний зүрх сэтгэлд санаа зовнидог вэ? Хүний залбирал гэж үү? Би нэгэнтээ хүнтэй нэгдэж, хамт алхахыг зөвшөөрсөн—тиймээ, энэ өдрийг хүртэл хүн Миний халамж, хамгаалалт доор амьдарч ирсэн, гэхдээ хүн өөрийгөө Миний халамжаас салгах тэр өдөр хэзээ вэ? Хүн хэдий Миний зүрх сэтгэлийг огт хайхарч байгаагүй ч, гэрэлгүй газарт хэн амьдарсаар байж чадах билээ? Учир нь зөвхөн Миний ерөөлийн улмаас хүн өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн билээ.
1992 оны Дөрөвдүгээр сарын 4
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment