2017-03-02

Хүний Энгийн Амьдралыг Сэргээж, Түүнийг Гайхалтай Эцсийн Оронд Аваачих нь

Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтөний орох эцсийн орныг тэр ойлгодоггүй. Бүтээл болохын хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийсэн гэсэн хүн Түүнийг дагах ёстой ба Миний танд хэлсэн ямар ч замаар явах ёстой. Та өөртөө зохицуулга хийх ямар ч нөхцөлгүй ба өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы өршөөлд орхих ёстой ба бүх зүйл Түүний гараар хянагддаг. Хэрвээ Бурханы ажил цагаас нь өмнө хүнийг төгсгөл буюу гайхалтай эцсийн орноор хангасан бол мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөртөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь эрхшээх ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, Тэр мөн хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд эцсийн орныг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, эцсийн орноос өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ эрхшээх ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг эрхшээхээс өмнө түүнд эрж хайхад тохирох эцсийн орныг өгвөл хүний эрхшээлт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам эрхшээх ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, ирээдүйн төлвийг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр эрхшээх ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний ирээдүйн төлвийг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь эрхшээх ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд ирээдүйн төлөв байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэх нь биелэхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх бөгөөд хүний зүрх сэтгэлийг бүрэн эрхшээх боломжгүй байх юм. Үүний үр дүнд эрхшээх тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь эрхшээлт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл юм. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, ирээдүйн төлвөөс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, ирээдүйн төлвийн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтдэггүй. Иймээс хүнийг эрхшээхэд хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд түүнд хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний эрхшээлт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний эрхшээлтийн хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон аминд хүрэх сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл эрхшээгдэнэ. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан зөвхөн эрхшээхийн тулд эрхшээдэггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр эрхшээдэг. Тэр зөвхөн эрхшээхийн тулд л эрхшээдэг байсан бол эрхшээх ажлын ач холбогдол алдагдах байсан. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг эрхшээсний дараа Бурхан хүний өмнө хүлээсэн хариуцлагаасаа бултаж, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтөний эзэгнэлт байж чадахгүй ба хүний эрхшээлт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Эрхшээснийхээ дараа хүнийг олж авах болон хүн гайхалтай эцсийн оронд очих нь л авралын ажлын гол цөмд байдаг ба зөвхөн энэ л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан эцсийн оронд очиж, амар амгаланд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой ирээдүйн төлөв бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байсан: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн эцсийн оронд аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний ирээдүйн төлөв болон ирээдүйн эцсийн орныг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой эцсийн зогсоолд аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, эзэгнэдэг учраас хүний хувь заяа, ирээдүйн төлвийн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Эрхшээх ажил нь хүнийг ирээдүйн төлвөөс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой эцсийн оронд аваачих болно. Бурхан хүн дээр ажилласнаар хүн эцсийн оронтой болдог бөгөөд түүний хувь заяа баталгааждаг учраас энэ юм. Энд авч үзэж буй тохиромжтой эцсийн орон нь өнгөрсөн үед хүний итгэл найдвар, ирээдүйн төлөв цэвэрлэгдэж байсан биш; энэ хоёр нь өөр. Хүний итгэж найдаж, эрж хайдаг зүйл нь хүнд тохирсон эцсийн орон биш харин махан биеийн хэмжээ хязгааргүй хүслээр хөөцөлдөх юм. Тэгэхэд Бурханы хүнд бэлтгэсэн зүйл нь ариун болгогдсон үед нь хүнд тохирох ерөөл, амлалтууд бөгөөд үүнийг Бурхан дэлхийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн ба энэ нь хүний сонголт, үзхүй, төсөөлөл эсвэл махан биеэр гутаагдаагүй. Энэхүү эцсийн орон нь ямар нэг хүнд зориулж бэлтгэгдээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтөний амар амгалангийн орон юм. Иймээс энэ эцсийн орон нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой эцсийн орон билээ.
Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахаар санаархдаг. Та нар Түүний хийж буй юунаас ч татгалзан, дуулгаваргүй байх ёсгүй мөн Түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил нь эцэстээ Түүний зорилгыг биелүүлэх болно, ингэснээр Тэр алдрыг олох болно. Өнөөдөр, та нар бол Моабын удам эсвэл агуу улаан луугийн үр сад гэж яагаад хэлэхгүй байна вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй зөвхөн бүтээлийн тухай ярьж байна вэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч алдар нэр байсан ба энэ нь түүний төрөлхийн бие хэмд байдаг. Эрин үе болон ажлын мөчлөг өөр улмаас л нэрүүд нь ялгаатай байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл юм. Тэдгээр нь хамгийн ялзарсан эсвэл хамгийн ариун байх нь хамаагүй бүх бүтээлүүд нь бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Тэр эрхшээх ажлаа гүйцэтгэх үедээ таны ирээдүйн төлөв, хувь заяа эсвэл эцсийн орныг ашиглан Бурхан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Эрхшээх ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргийг биелүүлэхэд хүргэх, түүгээр Бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай эцсийн оронд орж чадах юм. Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Та өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ та өөрийн хэтийн төлвөө мэдэхгүй бол, хэрвээ та өөрийн хувь заяагаа хянаж чадахгүй бол та нар бүтээл хэвээр байсаар байх уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүний ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал нь түүний оршин тогтнолын төлөө билээ. Хүний эцсийн орон нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах вэ?
Эрхшээх ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн эрхшээгдсэний дараах хүн төрөлхтөний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж эрхшээгдсэнийхээ дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс эрхшээх ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай эцсийн оронд орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн эзэгнэлт ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтөний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Сүүлчийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн эрхшээгдсэний дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн эцсийн оронд орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнхөд орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн зүгээр сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй төвөг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л эзэгнэлт ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны нөлөөний мужаас гарах үедээ тэр зөвт шударгын нарыг харах болно. Энгийн хүнд тохирох амьдралыг сэргээх болно; сайн мууг ялгах чадвар, хэрхэн идэж, өөрийгөө хувцаслах тухай ойлголт болон энгийнээр амьдрах чадвар гэх мэт энгийн хүний эзэмших ёстой бүхнийг сэргээх болно. Хэрвээ Ева могойд уруу татагдаагүй байсан бол бүтээгдсэнийхээ дараа хүн эхнээсээ энгийн амьдралтай байх байсан. Тэр газар дээрх энгийн хүний амьдралаар амьдарч, идэж хувцаслах ёстой байсан юм. Гэсэн ч хүн гажуудалд орсны дараа энэ амьдрал нь бүтэшгүй мөрөөдөл болсон ба өнөөдөр ч гэсэн хүн тийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн эрмэлздэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгтэй юм: Хэрвээ хүнд тийм эцсийн орон үгүй байсан бол түүний газар дээрх гажуудсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд эсвэл газар дэлхий дээр Сатаны тогтоосон ноёрхолд ямар ч эцэс үгүй байх байсан билээ. Харанхуйн хүч хүрэхийн аргагүй хүрээнд хүн очих ёстой ба тэгэх үед энэ нь Сатан ялагдсаныг батлах болно. Ийм байдлаар Сатаны ямар ч саад тотгор байхгүй болсон үед Бурхан Өөрөө хүн төрөлхтөнийг хянах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, хянах болно; зөвхөн энэ л Сатаны ялагдал хэмээн тооцогдох болно. Хүний өнөөдрийн амьдрал нь ихэвчлэн бохир заваан амьдрал байдаг ба одоо ч гэсэн зовлон зүдгүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугатаагүй, хүний амьдралын бэрхшээл эсвэл Сатаны нөлөөллөөс хараахан зугатаагүй ба тэр одоо ч Бурханы талаар хязгааргүй бага мэдлэгтэй байсаар байгаа. Хүний бүх бэрхшээл нь Сатанаар бүтээгдсэн, хүний амьдралд зовлон зүдгүүрийг авчирсан нэгэн нь Сатан байсан бөгөөд зөвхөн Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугатаж чадах болно. Гэсэн ч хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг эрхшээж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлж чадна. Өнөөдөр ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь, газар дээр энгийн хүний амьдралтай байхаас ч өмнө түүний зорьж байсан зүйлс буюу Сатаны хүлээсэнд орохоос өмнө хүний эрж хайж байсан зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж төгс болгуулж, эсвэл агуу зүйлд хэрэглэгдэх хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугатахын тулд билээ: Хүний эрэл хайгуул нь ялагч болох боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугатаах явдал юм. Сатаны нөлөөнөөс зугатааснаар л хүн газар дээр энгийн хүний амьдралаар, Бурханыг шүтэх амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр энгийн хүний амьдралтай байхаас өмнө зорьж байсан зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө болон Бүтээгчийг шүтэхийн тулд тэдгээрийг эрж хайсан. Хэрвээ хүн газар дээрх энгийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл, хүн ялагч болохоор зорихгүй юм. “Ялагч болно”, “төгс болгуулна” гэдэг нь Бурханы хүнд өгсөн зорилго, эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралаар амьдрахад нь Тэр хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн төгс болгож, түүнийг олж авахын тулд бөгөөд ялагч болж, төгс болгуулах эрэл хайгуул нь зүгээр л нэг арга барил юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай эцсийн оронд орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; зөвхөн бүтээл бүр үүргээ биелүүлэх явдал л байх болно. Өнөөдөр хүний хамрах хүрээг тодорхойлохын тулд л хүн эдгээр зүйлсийг зориход хүрсэн, иймээс хүний эрэл хайгуул нь илүү их товлосон бөгөөд бодтой юм. Үүнгүйгээр хүний мөнхийн амьд дотогшлох эрэл хайгуул нь тодорхойгүй, хийсвэр байх байсан, хэрвээ ийм байсан бол хүн бүр ч их өрөвдмөөр байх байсан биш гэж үү? Зорилго, зарчимгүйгээр ийм байдлаар эрж хайх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэхүү эрэл хайгуул нь угаас үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарч, өөрийгөө үүнээс салгах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө захируулна гэж? Мөнхийн эцсийн оронд орох үедээ хүн Бүтээгчийг шүтэх болно тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд дотогшилсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанаар бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргээ биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргээ биелүүлэх болно. Тэр үед хүн бие хэм болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтөний дэг журамтай, зохимжтой эцсийн оронд амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэхийн төлөө өөрийн үүргээ биелүүлэх болно тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн эзэгнэлт төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл хүн бүтээгдсэний дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм. Анх хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдахаасаа өмнө газар дээр энгийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатанаар ялзруулагдсан үедээ тэр өөрийн энгийн амьдралаа алдсан, ингээд Бурханы эзэгнэлт ажил болон хүний энгийн амьдралыг сэргээхийн тулд Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн эзэгнэлт ажил төгсгөлдөө очсон үед л бүх хүн төрөлхтөний амьдрал газар дээр албан ёсоор эхлэх болно, зөвхөн тэгснээр л хүн гайхалтай амьдралтай болж, Бурхан анх хүнийг бүтээсэн зорилгоо, түүнчлэн хүний анхдагч дүр төрхийг эргүүлэн авах болно. Иймээс нэгэнт тэр газар дээрх энгийн хүний амьдралтай болбол, хүн ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй, учир нь хүн ариун байх юм. Хүний ярьдаг ялагч, төгс төгөлдөржилт нь Бурхан, Сатаны хоорондох тулааны үеэр эрж хайхын тулд хүнд өгөгдсөн зорилго бөгөөд хүн ялзруулагдсан учраас л тэдгээр нь оршдог. Та нарт зорилго өгснөөр болон та нарыг энэ зорилгыг эрж хайхад хүргэснээр Сатан ялагдах болно. Та нараас ялагч байхыг, төгс болгуулахыг эсвэл ашиглагдахыг гуйх нь Сатаныг шившиглэхийн тулд та нараас гэрчлэл хийхийг шаардаж байгаа юм. Эцэст нь хүн газар дээр энгийн хүний амьдралаар амьдрах ба хүн ариун байх болно, ийм зүйл болсон үед тэд ялагчид болохыг зорих хэрэг байна уу? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байж, төгс нэгэн болох нь хоёулаа Сатан руу болон хүний бохир заваан байдалд чиглэдэг. Энэхүү “ялагч” нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай хамаагүй гэж үү? Та нар төгс болгуулсан гэж хэлэх үед, та нарын доторх юу төгс болгуулсан байх юм бэ? Та нар өөрсдийн сатаны ялзармал зан чанарыг хаясан, ингэснээр та нар Бурханыг туйлаар хайрлахад хүрч чадахгүй гэж үү? Тийм зүйлс нь хүний доторх бохир заваан зүйлстэй холбоотойгоор мөн Сатантай холбоотойгоор хэлэгддэг; тэдгээр нь Бурхантай холбоотойгоор хэлэгддэггүй.
Өнөөдөр хэрвээ та ялагч болж, төгс болгуулахаар зорихгүй бол, ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах үед тийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй байх болно. Тэр үед бүх төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх болно. Тэр үед та ямар төрлийн хүн бэ гэдэг нь тодорхой болно, хэрвээ та ялагч болохыг хүсч байвал эсвэл төгс болгуулахыг хүсч байвал энэ нь боломжгүй байх болно. Хүн илчлэгдсэнийхээ дараа өөрийн тэрслүү зангийнхаа улмаас л шийтгэгдэх болно. Тэр үед хүний эрэл хайгуул нь бусдынхаас илүү өндөр дээд байр суурь биш байх болно, учир нь зарим нь ялагч болж, бусад нь төгс болгуулсан эсвэл зарим нь Бурханы ууган хөвгүүд байж, бусад нь Бурханы хөвгүүд байх юм; тэд эдгээр зүйлсийг эрж хайхгүй. Бүгд Бурханы бүтээл байх болно, бүгд газар дээр амьдрах болно, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан Сатаны хоорондын тулааны цаг, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг, хүнийг хараахан бүрэн олж аваагүй байгаа цаг бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч болж эсвэл Бурханы ардын нэг болохоор зорих шаардлагатай. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэх үед тийм ялгаа байхгүй байх болно: Ялалттай байсан бүх хүмүүсийн байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх ба газар дээр эрх тэгш амьдрах болно, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байх ба тэдэнд өгөгдөх зүйл нь адилхан байна гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр байдаг учраас мөн Түүний ажлын объектууд өөр учраас хэрвээ энэхүү ажил та нар дээр хийгдсэн бол, та нар төгс болгуулж, ялагчид болох эрхтэй юм; хэрвээ энэ нь хилийн чанадад хийгдсэн бол тэд, эрхшээгдэх эхний бүлэг хүмүүс буюу төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх болно. Өнөөдөр энэ ажил нь хилийн чанадад хийгдээгүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд тэдний хувьд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын объект өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид байдаг, мөн төгс болгуулах хоёр дахь бүлэг хүмүүс ч бас байх болно. Эхний бүлэг хүмүүс төгс болгуулсны дараа үлгэр дуурайл, загвар болох болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр дахь, гурав дахь бүлэг байх болно, гэхдээ мөнхөд тэд бүгд адилхан байх болно, байр суурины ямар ч зэрэглэл байхгүй байх болно. Тэд зүгээр л өөр өөр цаг үед төгс болгуулсан ба байр сууринд нь ямар ч ялгаа байхгүй байна. Хүн бүхэн төгс болгуулах цаг ирж, бүхий л орчлон ертөнцийн ажил дуусах үед, байр суурины ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр энэ ажил та нарын дунд хийгдэж байгаа, ингэснээр та нар ялагчид болох болно. Хэрвээ энэ нь Англид хийгдсэн бол, та нарын адилаар Англи улс эхний бүлэг болох байсан. Би өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг хэрэгжүүлснээр нэн нигүүлсэнгүй хандаж байгаа ба хэрвээ Би энэ ажлыг та нар дээр хийгээгүй бол та нар хоёр дахь эсвэл гурав дахь, дөрөв дэх, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь өөрчлөлтийн улмаас юм; эхний бүлэг болон хоёр дахь бүлэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр эсвэл доор гэдгийг заахгүй, энэ нь зүгээр л эдгээр хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгсийг та нарт хэлж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь үйл явцгүйгээр хүмүүс хэтэрхий туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тэр үед: “Би явсан шигээ ирэх болно” гэж хэлсэн. Өнөөдөр олон хүмүүс энэ үгнээс болж төөрөлдсөн ба тэд зөвхөн цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү хөөрөхөө хүлээж байгаа. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчих юм бол хүн туйлшрах болно. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд тэр эдгээр үгний үнэнийг таних чадваргүй байдаг.
Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн төвөгтэй харилцаа зэрэг нь тийм ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал нь энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн эрхшээгдчихвэл түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон эрхшээгдчихвэл өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал санаа зовох зүйлгүй болох ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Хэрвээ хүний амьдрал махан биеийн харилцаагүй байсан бол, махан биеийн төвөгтэй байдал байдаггүй байсан бол энэ нь хамаагүй амар хялбар байх байсан. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий төвөгтэй бөгөөд хүнд тийм зүйлс байх нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй байгаагийн баталгаа юм. Хэрвээ та нар ах эгч нартай адилхан харилцаатай байсан бол, хэрвээ та нар гэр бүлийнхэнтэйгээ адилхан харилцаатай байсан бол та нарт ямар ч санаа зовох зүйл үгүй бөгөөд хэний ч тухай сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй ба ийм байдлаар хүн өөрийн зовлон шаналлын хагасыг хөнгөлдөг. Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн тийм зүйлсийг мэдэрч туулах нь утга учиргүй гэж та нар бодож байна уу? Гэсгээлт, шүүлтийн ажил нь ямар ч шалтгаангүйгээр хийгдэж болох уу? Хүнийг гэсгээж, шүүх нь түүнийг ёроолгүй нүхэнд хийх явдал юм гэж өмнө нь хэлдэг байсан, энэ нь түүний хувь заяа, ирээдүйн төлвийг булаан авна гэсэн утгатай. Энэ нь нэг зүйлийн төлөө юм: хүнийг цэвэрлэхийн төлөө. Бурхан хүнийг зөнд нь орхисны дараа, хүнийг санаатайгаар ёроолгүй нүхэнд оруулдаггүй. Үүний оронд энэ нь хүн доторх тэрслүү зангийн учрыг олохын тулд бөгөөд ингэснээр эцэстээ хүн доторх зүйлс цэвэрлэгдэж, ингэснээр тэр Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох юм. Хэрвээ энэ нь хийгдчихвэл бүх зүйл биелэх юм. Үнэндээ, хүн доторх тэдгээр учрыг нь олох ёстой зүйлсийн учрыг олох үед хүн хангинасан гэрчлэл хийж, Сатан мөн ялагдах болно, хэдийгээр анхнаасаа хүн дотор байсан цөөхөн хэдэн зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох ч нэгэнт Сатан ялагдчих юм бол энэ нь цаашид төвөг учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдэх болно. Хүн хэзээ ч тийм амьдралыг туулаагүй, гэхдээ Сатан ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйлс бүгд шийдвэрлэгдэх болно; нэгэнт үндсэн асуудал шийдвэрлэгдчихвэл бусад бүх хүндрэл бэрхшээл төгсөх болно. Газар дээр бие махбод болсон энэ Бурханы үед, Тэр Өөрийн ажлаа хүмүүсийн дунд биечлэн хийхэд Түүний хийдэг бүх ажил нь Сатаныг ялахын тулд бөгөөд хүнийг эрхшээж, та нарыг бүрэн төгс болгосноор дамжуулан Тэр Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үед энэ нь ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд эрхшээгдэж эцэст нь бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа, Сатаны ялагдлын зэрэгцээ энэ нь мөн бүх хүн төрөлхтөн цөхрөлийн хоосон тэнгисээс аврагдах аврал юм. Энэхүү ажил нь бүх орчлон ертөнцөд эсвэл Хятадад явагдаж байгаа эсэхээс үл хамааран энэ бүхэн нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө бөгөөд ингэснээр хүн амар амгалан газарт орж болох юм. Бие махбод болсон Бурханы энгийн махан бие нь нарийндаа Сатаныг ялахын төлөө гэдгийг та нар харж болно. Бие махбодтой Бурханы ажил нь тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүмүүст авралыг авчрахад хэрэглэгддэг, энэ нь бүх хүн төрөлхтөнийг эрхшээхийн төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө юм. Хүн төрөлхтөнд аврал авчрах Бурханы бүх эзэгнэлт ажлын гол цөм нь Сатаны ялагдлаас салшгүй билээ. Энэ ажлын ихэнхийн хувьд, та нараар гэрчлэл хийлгэхийн тулд гэж яагаад дандаа хэлж байна вэ? Энэ гэрчлэл нь хэн рүү чиглэж байгаа вэ? Энэ нь Сатан руу чиглээгүй юу? Энэ гэрчлэл нь Бурханд хийгддэг, Бурханы ажил үр дүндээ хүрсэн гэдгийг гэрчлэхийн тулд энэ нь хийгддэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; хэрвээ Сатантай тэмцэх тулаан байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй. Хүнийг аврахын зэрэгцээ, Сатан ялагдах ёстой учраас Сатаны өмнө Түүнийг гэрчлэхийг Бурхан шаарддаг ба хүнийг аварч, Сатантай тулаан хийхийн тулд Тэр үүнийг ашигладаг. Үүний үр дүнд, хүн бол авралын объект болон Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь юм, иймд хүн Бурханы бүхий л эзэгнэлт ажлын цөмд байдаг ба Сатан бол ердөө л дайсан, сүйрлийн объект юм. Та нар юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ та нарын зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл бий болсон ба энэ гэрчлэл нь Сатан руу чиглэсэн, энэ нь хүнд хийгдээгүй. Хүн тийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханаар хийгдсэн ажлыг тэр хэрхэн ойлгож чадах вэ? Бурханы тэмцлийн объект нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын объект юм. Хүнд сатаны ялзармал зан чанар байдаг ба энэ ажлыг ойлгох чадваргүй. Энэ нь Сатаны ялзруулалтаас болж байгаа. Энэ нь хүний дотор угаасаа байдаггүй, харин энэ нь Сатанаар илгээгддэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл хүнийг бүрмөсөн эрхшээх, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийх юм. Ийм байдлаар бүх зүйл биелэх болно. Олон тохиолдолд, та нарын энгийн нүдэнд юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдаж байхыг хүн шаарддаг, гэсэн ч үүнийг та нарт ил болголгүйгээр Би Өөрийн ажлаа дуусгасан, учир нь Сатан захирагдсан, өөрөөр хэлбэл энэ нь бүрэн дүүрэн ялагдсан, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг эрхэндээ оруулсан билээ. Энэ нь хийгдэх ёстой яг тэр гэрчлэл бөгөөд хэдий энэ нь хүнд тодорхой илэрхийлэгдээгүй ч, хэдий энэ нь энгийн нүдээр харагдахгүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэсэн ба Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн. Иймээс амжилттай болсон хэмээн хүн харж чадахгүй олон зүйл байдаг боловч Бурханы нүдээр энэ нь аль хэдийн амжилттай болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод үнэний нэг билээ.
Нэгэнт Сатан ялагдвал, өөрөөр хэлбэл нэгэнт хүн бүрмөсөн эрхшээгдвэл хүн, энэ бүх ажил нь авралын төлөө бөгөөд энэхүү авралын арга барил нь түүнийг Сатаны гараас буцаан авахын тулд юм гэдгийг ойлгох болно. Бурханы эзэгнэлт ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн Эрин Үе, Нигүүлслийн Эрин Үе ба Хаанчлалын Эрин Үе. Ажлын эдгээр гурван үе шат нь бүгд хүн төрөлхтөний авралын төлөө, өөрөөр хэлбэл тэдгээр нь Сатанаар асар ихээр ялзруулагдсан хүн төрөлхтөний авралын төлөө юм. Үүний зэрэгцээ тэдгээр нь мөн Бурхан Сатантай тулаан хийхийн тулд юм. Тиймээс авралын ажил нь гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагддаг бөгөөд Бурханы ажлын эдгээр хоёр тал нь нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтөний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтөний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай хийгдэж болох зүйл биш учраас Сатантай хийх тулаан ч гэсэн мөн үе шат, эринд хуваагддаг ба хүний хэрэгцээ болон Сатан түүнийг ялзруулсан хэмжээнээс хамаарч Сатантай дайн хийгддэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, хоёр арми нэг нэгэнтэйгээ тулалддагтай адилаар энэ тулаанд ч гэсэн Бурхан Сатаны эсрэг зэвсэг барих болно хэмээн итгэдэг байж магадгүй. Хүний оюун ухаан зөвхөн ингэж төсөөлөх л чадвартай ба энэ нь туйлын тодорхойгүй, бодит бус санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүний авралын арга барил нь Сатантай хийх тулаанаар дамжих юм гэж Би энд хэлсэн учраас тулаан ингэж явагдах болно гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг эрхшээснээр, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн эрхшээгдэх учиртай сүүлчийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны мужаас хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний эрхшээлтийн дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн эрхшээгдсэнийхээ дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс эрхшээх ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы эзэгнэлт ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай эцсийн оронд орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы эзэгнэлт ажлын гол цөм нь хүн төрөлхтөний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны тэнсэл, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы эзэгнэлт ажилд ялагдах учиртай объект нь Сатан болсон. Сатаны хүний эзэмшлийг авсан учраас, хүн нь Бурханы бүх эзэгнэлтийн нөөц учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанаар хоригдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хуучин зан чанарын өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болох ба хүн төрөлхтөний авралын бүхий л ажил дууссаны дараа Сатан нь энэ тулаан төгсөнгүүт шийтгэгдэх объект болох болно.
Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба зөвхөн Сатаныг ялахыг хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтөний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны мужийн хяналтан дор байж, Сатаны мужид амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй. Хэрвээ тэднийг авч чадахгүй бол Сатан ялагдаагүйг, мөн дийлдээгүй байгааг энэ нь батлана. Иймээс Бурханы 6,000 жилийн эзэгнэлт төлөвлөгөөнд, эхний үе шатны турш Тэр хуулийн ажил хийсэн, хоёр дахь үе шатны турш Тэр Нигүүлслийн Эрин Үеийн ажлыг өөрөөр хэлбэл цовдлолын ажлыг хийсэн, тэгээд гурав дахь үе шатны туршид Тэр хүн төрөлхтөнийг эрхшээх ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатан хүн төрөлхтөнийг ялзруулсан хэмжээнд чиглүүлэгдсэн, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд бөгөөд үе шатуудын нэг нь ч Сатаныг ялахгүйн төлөө байгаагүй. Бурханы 6,000 жилийн эзэгнэлт ажлын мөн чанар нь агуу улаан луугийн эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтөнийг эзэгнэх ажил нь мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдсан, иймээс эцэст нь хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн дүүрэн чөлөөлөгдөх болно. Энэ нь өнөөдрийн Бурханы ажлын чиглэл биш гэж үү? Хүнийг бүрэн чөлөөлж, ангижруулах нь гарцаагүй өнөөдрийн ажлын чиглэл юм, ингэснээр тэр ямар ч дүрэмд захирагдахгүй эсвэл ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээний дагуу, та нарын хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл та нарын хэрэгжүүлж чадах зүйл л та нарт өгөгддөг. Энэ нь та нарын чадвараас хэтэрсэн зүйлийг хийлгэхээр хүчилж, “нугасыг өндөрт нисгэхээр албадаж буй” хэрэг биш; үүний оронд энэ бүх ажил нь та нарын бодит хэрэгцээний дагуу явагддаг. Ажлын үе шат болгон хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу байдаг ба энэ нь Сатаныг ялахын төлөө юм. Үнэндээ анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад бартаа байгаагүй. Тэр бүхнийг Сатан учруулсан. Сатаны саад болон үүний ялзруулалтын улмаас хүн юуг ч харж эсвэл юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан нэгэнт ялагдчихвал бүтээлүүд Бүтээгчийг харах болно, мөн Бүтээгч бүтээлүүдээ харж хандан, тэднийг биечлэн удирдах боломжтой болно. Зөвхөн энэ л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил нь үндсэндээ Сатаныг ялахын тулд бөгөөд нэгэнт Сатан ялагдчихвал бүх зүйл шийдвэрлэгдэх болно. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирэх нь үнэхээр амаргүй юм гэдгийг та нар харсан. Тэр та нараас алдаа зөрчил олоход өдөр бүрийг зориулж, ийм тийм гэж хэлэхийн тулд эсвэл зүгээр л Өөрийгөө ямар харагддагийг, мөн Тэр хэрхэн ярьж, амьдардгаа та нарт харуулахын тулд ирээгүй. Та нарт Өөрийг нь харах боломжийг олгож, та нарын нүдийг нээхийн тулд эсвэл та нарт Өөрийн ярьсан нууцуудыг сонсгохын тулд, Өөрийн эвдсэн долоон лацыг харуулахын тулд л зөвхөн Бурхан махан биетэй болоогүй. Үүний оронд Тэр Сатаныг ялахын тулд махан биетэй болсон. Тэр хүнийг аварч, Сатантай тулаан хийхийн тулд хүмүүсийн дунд махан биетэйгээр биечлэн ирсэн ба энэ нь бие махбод болсон Бурханы ач холбогдол юм. Хэрвээ энэ нь Сатаныг ялахын тулд байгаагүй бол Тэр энэ ажлыг биечлэн хийхгүй байх байсан. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхийн тулд, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд Бурхан газар дээр ирсэн; энэ нь жижиг зүйл гэж үү? Энэ нь үнэхээр амаргүй зүйл! Энэ нь хүний төсөөлдөг шигээр, Бурхан ирсэн ба ингэснээр хүн Түүнийг харж болно, ингэснээр хүн Бурхан бол бодитой бөгөөд бүдэг бадаг, хий хоосон биш, мөн Бурхан бол ихэмсэг сүрлэг боловч бас даруухан гэдгийг ойлгохын тулд биш юм. Энэ нь тийм энгийн байж болох уу? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ л Түүний ажилд ашигтай юм. Бие махбод болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы сүнс ч бай эсвэл бие махбод болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн бие хэм болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л зөвхөн хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч төлөвлөгөөгүй үлдэх болно. Бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугатах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтөнийг эрхшээж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтөнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эрин зууныг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлд нийцэж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөний төлөө шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд болон Бурханаар Өөрөөр нь удирдуулсан шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч олж авсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийн ялзруулагч, энэ нь бүх тулааны дараах ялагдагч, мөн түүнчлэн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас зөвхөн Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатаны авсан боловч Бурханы буцаан аваагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүлээн авах хүмүүс болох болно. Энэ гурваас зөвхөн Бурхан л бүх зүйлээр шүтэгдэх ёстой. Сатанаар ялзруулагдсан ч Бурханы буцаан авсан хүмүүс болон Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авах хүмүүс болох ба Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх юм. Бурхан гарцаагүй ялалт авчирна, Сатан гарцаагүй ялагдах болно , гэхдээ хүмүүсийн дунд ч гэсэн ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарах ба, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамарах болно; тэд тус бүрдээ өөрсдийн төрлийн дагуу ангилагдаж байгаа ба энэ нь Бурханы ажлын эцсийн үр дүн, энэ нь мөн Бурханы ажлын зорилго бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы эзэгнэлт төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махан биетэй болдог. Бурхан анх удаа махан биетэй болсон нь ч гэсэн Сатаныг ялахын тулд байсан: Эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махан биетэй болж, загалмайд биечлэн цовдлогдсон ба энэ нь хүн төрөлхтөний авралын ажил байсан. Үүнтэй адилаар, ажлын энэ үе шат нь ч гэсэн хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махан биетэй болсон Бурханаар биечлэн хийгддэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Тэр Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа үндсэн шалтгаан нь Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтөнийг эрхшээхийн тулд болон энэ хүмүүсийг авахын тулд юм. Иймээс бие махбод болсон Бурханы ажил нь үнэхээр амаргүй юм. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу нууцлаг бөгөөд Бурхан бол бодитой гэдгийг хүмүүст харуулах байсан бол, хэрвээ зөвхөн энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махан биетэй болох хэрэггүй байх байсан. Бурхан махан биетэй болоогүй ч гэсэн, Тэр Өөрийн даруу байдал, нууцлаг байдал, Өөрийн агуу байдал, ариун байдлыг хүнд шууд илчилж чадна, гэхдээ тэдгээр зүйлс нь хүнийг эзэгнэх ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аврах эсвэл хүнийг бүрэн төгс болгох чадваргүй, тэр ч бүү хэл Сатаныг ялж чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнсний эсрэг хийх тулааныг агуулсан бол, тийм ажил нь бүр ч бага бодтой үнэ цэнэтэй байх юм; энэ нь хүнийг олох чадваргүй ба хүний хувь заяа, ирээдүйн төлвийг сүйрүүлэх болно. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь зөвхөн хүн Түүнийг харж, хүний нүд нээгдэж, эсвэл түүнийг бага зэргийн хөдөлгөөн, зоригжуулалтаар хангахын төлөө биш юм; тийм ажил нь ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ та нар зөвхөн ийм төрлийн мэдлэгийн талаар л ярих юм бол та нар бие махбод болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэдэхгүй байгааг энэ нь батална.
Бурханы бүхий л эзэгнэлт төлөвлөгөөний ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Эхний үе шат буюу дэлхийг бүтээх нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтөнийг бүтээж чадахгүй байх байсан; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтөний аврал байсан ба энэ нь мөн Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөл Бурханаар Өөрөөр хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтөнийг аврах, эрхшээх, эргүүлэн авах, төгс болгох ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний бие хэмийг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтөнийг олж авахын тулд, хүнд газар дээр энгийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л эзэгнэлт төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой. Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Үүнийг зөвхөн Өөрөө хэрэгжүүлснээр л Бурхан энэ ажлыг бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чадна. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы бие хэм эсвэл Түүний мөн чанар байхгүйн улмаас тэр Түүний ажлыг хийх чадваргүй, хэдий хүн хийсэн ч гэсэн энэ нь ямар ч үр дүнгүй байх болно. Бурхан эхний удаад бие махбод болсон нь авралын төлөө, бүх хүн төрөлхтөнийг нүглээс аврахын төлөө, хүнийг цэвэрлэгдэж, өөрийн нүглийг уучлуулах боломжтой болгохын тулд байсан. Эрхшээх ажил нь ч мөн хүмүүсийн дунд Бурханаар биечлэн хийгддэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөвхөн зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч эсвэл авъяас билигтэй хүнийг олж болно; хэрвээ зөвхөн зөгнөл хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Гэсэн ч хэрвээ хүн Бурханы Өөрийн ажлыг хийх байсан бол, хүний амийн төлөө ажиллах байсан бол түүний хувьд энэ ажлыг хийх нь боломжгүй байх юм. Энэ нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махан биетэй болох ёстой. Үгийн Эрин Үед хэрвээ зөгнөл хэлэгдэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа эсвэл Елиа нар энэ ажлыг хийж чадах байсан ба Бурхан үүнийг Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байсан. Энэ үе шатанд хийгдсэн ажил нь зүгээр л зөгнөл хэлэхгүй учраас, хүнийг эрхшээж, Сатаныг ялахад хэрэглэгдэх үгийн ажил нь илүү их ач холбогдолтой учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй бөгөөд Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгдэх ёстой. Хуулийн Эрин Үед Ехова Бурханы ажлын нэг хэсгийг хийсэн, үүний дараа Тэр зарим үгийг хэлсэн ба эш үзүүлэгчдээр дамжуулан зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах учраас тэгсэн бөгөөд зөнчид Түүний өмнөөс зарим зүйлийг урьдчилан хэлж, зарим зүүдийг тайлж байсан. Эхэн үед хийгдсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг даган мөрдөх шаардлагатай байсан. Иймээс Ехова махан биетэй болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулсан ба тэднийг хүн төрөлхтөний дунд шууд ажиллахад хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг дагуулсан байсан. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан нь хараахан албан ёсоор эхлээгүй байсан. Сатантай хийсэн албан ёсны тулаан нь анх удаа бие махбод болсон Бурханы хамтаар эхэлсэн ба энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү тулааны эхний тохиолдол нь бие махбод болсон Бурхан загалмайд цовдлогдсон үед болсон. Бие махбод болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь тухайн дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбод болсон Бурхан шууд хүний амийн төлөө ажиллаж эхлэх үед энэ нь хүнийг буцаан авах ажлын албан ёсны эхлэл байсан ба энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас энэ нь Сатантай тулаан хийх ажил юм. Эхэн үедээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь зүгээр л газар дээр хүнийг дагуулан амьдарч байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан ба хэдийгээр энэ нь ямар ч тулааныг эсвэл ямар ч томоохон ажлыг агуулаагүй ч энэ нь болох гэж буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн Эрин Үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажлыг агуулсан, энэ нь Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Энэ нь Бурханаар биечлэн хийгдэх ёстой байсан: Энэ нь махан биетэй болохыг Бурханаас шаардсан ба хэрвээ Тэр махан биетэй болохгүй бол хэн ч Түүнийг энэ үе шатны ажилд орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан. Хэрвээ хүн Бурханы оронд энэ ажлыг хийсэн бол, хүн Сатаны өмнө зогсох үед Сатан бууж өгөхгүй байх байсан ба үүнийг ялах боломжгүй байх байсан. Энэ нь, үүнийг ялахын тулд ирсэн бие махбод болсон Бурхан байх ёстой байсан, учир нь бие махбод болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр бөгөөд Тэр бол хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний бие хэм болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махан биед орж, ажлаа хийсэн. Сүүлчийн өдрүүдийн ажлын үе шатанд, хэрвээ хүн энэ ажлыг хийж, үгийг шууд хэлэх байсан бол тэр тэдгээрийг хэлж чадахгүй бөгөөд хэрвээ зөгнөл хэлэх юм бол хүнийг эрхшээж чадахгүй байх юм. Махан биетэй болсноор Бурхан Сатаныг ялж, үүнийг бүрэн бууж өгөхөд хүргэнэ. Тэр Сатаныг бүрэн ялж, хүнийг бүрэн эрхшээж, хүнийг бүрэн авах ба ажлын энэ үе шат дууссаны дараа амжилтанд хүрнэ. Бурханы эзэгнэлтэнд хүн Бурханыг орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажил нь Бурханаар Өөрөөр нь хийгдэх нь бүр ч их хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, түүнийг зөгнөлөөр хангах нь хүнээр хийгдэж болно, гэхдээ хэрвээ энэ нь заавал Бурханаар хийгдэх ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажил бол энэ ажлыг хүн хийж чадахгүй. Ажлын эхний үе шатанд, Сатантай хийх тулаан байхгүй үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Ехова Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө махан биетэй болж, энэ ажлыг хийхийн тулд махан биед ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай юм бүхэн мөн бие махбод болсон Бурхантай хамаатай байдаг бөгөөд энэ тулааныг хүн хийж чадахгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулаан хийх байсан бол, тэр Сатаныг ялах чадваргүй байх байсан. Үүний нөлөөний мужид байгаа мөртлөө тэр хэрхэн үүний эсрэг тэмцэх хүчтэй байх вэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ та нар Сатан руу хазайвал та нар Сатанд хамаарна, гэхдээ хэрвээ та нар Бурханы сэтгэлд нийцвэл Бурханд хамаарагдах болно. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол тэр чадах байсан уу? Хэрвээ тэр тэгсэн бол аль хэдийн мөхөх байсан биш гэж үү? Тэр аль хэдийн тамын ертөнцөд оччихсон байхгүй гэж үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл хүнд Бурханы мөн чанар байхгүй бөгөөд хэрвээ тэр Сатантай тулаан хийсэн бол үүнийг ялах чадваргүй байх байсан. Хүн зөвхөн зарим ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадна гэхдээ Бурханы Өөрийн ажилд Бурханыг тэр орлож чадахгүй. Хүн хэрхэн Сатантай тулалдах чадах юм бэ? Та нарыг эхлэхээс ч өмнө Сатан та нарыг олзлон авах байсан. Зөвхөн Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ суурин дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Зөвхөн ийм байдлаар л хүн Бурханаар авахуулах ба Сатаны гав гинжнээс зугатаж чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл болон чадвараараа хүний хийж чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг төгс болгож, удирдаж цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюуны чадамж, мэргэн ухаан нь Сатаны арга ухаанд саад болох чадваргүй, иймд хүн хэрхэн үүнтэй тулалдаж чадах вэ?
Төгс болгуулахыг хүсч байгаа бүхэнд төгс болгуулах боломж олдох болно, иймээс хүн бүхэн тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд эцсийн оронд орох болно. Гэхдээ хэрвээ та нар төгс болгуулах дургүй байвал, гайхалтай ертөнцөд орохыг хүсэхгүй байвал тэр нь та нарын өөрсдийн асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг бүхэн нь Бурханд үнэнч, дуулгавартай хүмүүс байдаг ба өөрсдийн чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг хүмүүс байдаг, тэдгээр бүх хүмүүс нь төгс болгуулж чадна. Өнөөдөр, өөрсдийн үүргээ үнэнчээр биелүүлдэггүй бүх хүмүүс нь Бурханд үнэнч биш хүмүүс, Бурханд захирагддаггүй хүмүүс, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийг хүлээн авсан ч үүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бөгөөд тэдгээр бүх хүмүүс нь төгс болгуулах боломжгүй юм. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүхэн нь хэдийгээр бага зэргийн мэдлэггүй байсан ч төгс болгуулж чадна; эрж хайхад бэлэн байгаа бүх хүмүүс нь төгс болгуулж чадна. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Та нар энэ чиглэлд зориход бэлэн байгаа цагт та нар төгс болгуулж чадна. Би та нарын дунд байгаа хэнийг ч хаяж, таягдахыг хүсэхгүй байна, гэхдээ хэрвээ та нар сайн хийхээр хичээхгүй бол та нар зөвхөн өөрсдийгөө л сүйтгэж байна; та нарыг таягддаг нь Би биш, харин та нар өөрсдөө юм. Хэрвээ та нар өөрсдөө сайн хийхээр хичээхгүй бол, хэрвээ та нар залхуурч эсвэл өөрсдийн үүргээ биелүүлэхгүй эсвэл үнэнч биш байж, үнэнийг эрж хайхгүй, үргэлж өөрийн хүссэнээр хийж, мөнгө үрж, бэлгийн харилцаанд орж байвал, та нар өөрсдийгөө яллах ёстой бөгөөд хэнээр ч өрөвдүүлэх эрхгүй юм. Миний зорилго бол та нарыг бүгдийг төгс болгох, хамгийн багадаа эрхшээх юм, ингэснээр ажлын энэ үе шат нь амжилттай дуусаж болох юм. Бурханы хүсэл бол хүн бүхнийг төгс болгохын төлөө, эцэст нь Түүгээр авахуулж, Түүгээр бүрэн цэвэрлэгдэж, Түүний хайрладаг хүмүүс болохын төлөө юм. Та нар хоцрогдмол эсвэл муу хэв чанартай гэж Би хэлэх эсэх нь хамаагүй, энэ бүхэн бол бодит байдал. Миний ингэж хэлж байгаа нь Би та нарыг хаяхаар завдаж байгааг, Би та нарт итгэл алдсаныг, тэр ч бүү хэл Би та нарыг аврах хүсэлгүй байгааг батлахгүй. Өнөөдөр Би та нарын авралын ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүхэнд бий: Та нар хэрвээ бэлэн байвал, та нар хэрвээ эрж хайвал эцэстээ үр дүнд хүрч чадах ба та нарын нэг нь ч орхигдохгүй. Хэрвээ та нар тааруухан хэв чанартай бол, та нарт тавих Миний шаардлага та нарын тааруухан хэв чанарын дагуу байх болно; хэрвээ та нар өндөр хэв чанартай бол, та нарт тавих Миний шаардлага нь та нарын өндөр хэв чанарын дагуу байх болно; хэрвээ та нар мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол та нарт тавих Миний шаардлага нь та нарын бичиг үсэгт тайлагдаагүй байдлын дагуу байх болно; хэрвээ та нар өргөн мэдлэгтэй бол, та нарт тавих Миний шаардлага нь та нарын мэдлэгийн түвшний дагуу байх болно; хэрвээ та нар ахимаг настай бол та нарт тавих Миний шаардлага нь та нарын насны дагуу байх болно; хэрвээ та нар зочломтгой зангаар хангах чадвартай бол, та нарт тавих Миний шаардлага нь үүний дагуу байх болно; хэрвээ та нар зочломтгой занг санал болгож чадахгүй, харин сайн мэдээг түгээх эсвэл чуулганд үйлчлэх, эсвэл бусад ерөнхий ажил хэрэгт оролцох гэх мэтийн зөвхөн тодорхой чиг үүргийг л биелүүлж чадна гэж хэлбэл, Би та нарыг төгс болгох нь та нарын гүйцэтгэж буй чиг үүргийн дагуу байх болно. Үнэнч байж, эцэст нь хүртэл дуулгавартай байж, Бурханы эрхэм дээд хайрыг эрж хайх нь та нарын хэрэгжүүлэх ёстой зүйл бөгөөд эдгээр гурван зүйлээс илүү дээр хэрэгжүүлэлт гэж байхгүй. Эцсийн эцэст хүн эдгээр гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэр тэдгээрийг биелүүлж чадвал тэр төгс болгуулах болно. Гэхдээ, юуны өмнө та нар үнэхээр эрж хайх ёстой, та нар урагшаа, дээшээ идэвхтэйгээр зүтгэх ёстой ба тэр талаар идэвхгүй байж болохгүй. Хүн бүхэнд төгс болгуулах боломж байгаа ба төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн боловч хэрвээ та нар өөрсдийн эрэл хайгуулдаа хичээхгүй бол энэ нь эсрэгээр байна. Хэрвээ та нар эдгээр гурван шалгуурт хүрэхгүй бол эцэстээ та нар таягдагдах ёстой. Бүх хүн хөл нийлүүлэн явахыг, бүх хүн Ариун Сүнсний ажил болон гэгээрүүлэлттэй байхыг, эцэст нь хүртэл дуулгавартай байж чадахыг Би хүсдэг, учир нь энэ бол хүн нэг бүрийн биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгдээрээ өөрсдийн үүргээ биелүүлсэн үед, та нар бүгд төгс болгуулах болно, мөн түүнчлэн та нарт хангинасан гэрчлэл байх болно. Гэрчлэлтэй хүн бүхэн нь Сатаныг ялсан бөгөөд Бурханы амлалтыг авсан хүмүүс байх ба тэд бол гайхалтай эцсийн оронд амьдарсаар байх хүмүүс юм.
Тайлбар:
  1. Анхдагч эх бичигт “өнөөдөр, ийм учраас” гэж байдаг.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment