2020-06-30

Ариун Сүнсний үг“Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” гуравдугаар хэсэг(Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ямар ч арга хэмжээ авсан нь хамаагүй Түүний ажлын явцад тэдгээр нь бүгд хүний хувьд эерэг нөлөөтэй байсан ба тэдгээр нь замыг чиглүүлдэг. Тэгвэл Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу, эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба мөн Өөрийн зүрх сэтгэлд ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, ямар ч ашиг сонирхлоо хичээх бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний төлөө төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд, хүн төрөлхтнийг .замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг ”
Read More

2020-06-29

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” Эшлэл 4


Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба үүнийг мөн Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой.Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм.
Read More

2020-06-28

Би мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олсон юм

Фан Хао, Хятад

  “Мөнгөгүй бол чи яаж гэр бүлийнхнээ дэмжиж, хайраа бэхжүүлж, найзуудтайгаа холбогдох юм бэ? Үгээрээ юу? Больж үз! Хүмүүст тийм зав байхгүй!” хэмээх интернэт дэх үг саяхнаас түгээмэл боллоо. Бүхэлдээ мөнгө рүү эргэсэн нийгэмд бүхнийг иймэрхүү практик санаа ноёлдог, материал болон материаллаг бус бүхэн нь мөнгөөр арилжиж болох тэмдэг бөгөөд халаасан дахь мөнгөний чинь хэмжээ чиний үнэ цэн, байр суурийг тодорхойлдог. Их мөнгөтэй бол бусад нь чамд үйлчилж, бялдуучлахаар булаацалдана, харин сохор ч зоосгүй бол бусад хүн чамайг дорд үзэж, найз нөхөд, хамаатан садан чинь чамаас зайлсхийнэ. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийн адил.
Read More

2020-06-27

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” Эшл3


Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтан дор байж, Сатаны эзэмшилд амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй.
Read More

2020-06-25

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цусан өр” Баримтат кино (Mонгол хадмал)


Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цусан өр” Баримтат кино (Mонгол хадмал) 
1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг хайр найргүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч, устгаж, сүмийн барилгуудыг битүүмжилж, нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар дэмий оролдож иржээ. Энэхүү баримтат кинонд ХКН-д хяхан хавчигдаж, нас барсан хятадын Христэд итгэгч Юй Дөхуйгийн бодит туршлагыг өгүүлдэг. Юй Дөхуйг Бурханд итгэж, үүргээ биелүүлснийх нь төлөө ХКН баривчилж, зодож, хорих ял өгсөн юм. Шоронд байх хугацаанд нь харуулууд удаан хугацааны турш түүний цусыг хүчээр авч байжээ; туулсан энэ тарчлаан нь түүнийг туйлын сул дорой, эцэнхий болгож орхисон юм. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр эцэст нь цус алдалтаас үүдэлтэй хүнд хэлбэрийн цус багадалтаар оношлогдож, үүнийхээ улмаас хорт хавдартай болсон байх магадлалтай хэмээн сэжиглэгдэж, хэд хэдэн эмнэлэг дамжсан боловч нэг нь ч түүнийг эмчилж чадаагүй билээ. Тэр эцэст нь шударга бусаар нас баржээ. Нэгэн цагт аз жаргалтай байсан гэр бүл бүрмөсөн сүйрч, гэр бүлийнхэн нь нөхөж баршгүй шаналал, сэтгэлийн шархтай үлдсэн юм...
Read More