2020-05-27

Түүх 2. Өндөр уул, жаахан горхи, хүчит салхи ба аварга давлагаа

  
   
   Нэгэн жаахан горхи мурилзан мушгирч урссаар эцэст нь өндөр уулын энгэрт ирэв. Уул бяцхан горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Намайг явуулаач, чи миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэхэд бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд, “Болно оо, болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай!” гэлээ. Гэвч бяцхан горхи дэндүү сул дорой, бас хэтэрхий залуу учир өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр даган урсахаас өөр сонголтгүй байлаа...


   Дараа нь хүчит салхи уулын байгаа газарт элс шороо татуулсаар хүүгэн ирэв. Салхи уул уруу хүүгэж, “Намайг явуул!” гэсэнд уул, “Чи хаашаа явж байна вэ?” гэв. Салхи дахин үлээж, “Би уулын нөгөө талд гармаар байна” гэжээ. Уул хариуд нь , “Болно оо, болно. Намайг дундуур минь хувааж чадвал цааш яваарай!” гэв. Хүчит салхи ийшээ ч нэг үлээж, тийшээ ч нэг үлээж, хэчнээн ууртайгаар үлээсэн боловч уулыг дундуур нь хувааж чадсангүй. Салхи хүчээ бараад намжиж гэнэ. Харин уулын тэр талд зөөлөн намуун салхи үлээх болж, хүмүүс үүнд маш дуртай байлаа. Уул ингэж хүмүүст мэндчилж байлаа...

   Далайн эрэгт далайн хаялга хадыг зөөлнөөр илбэн таалдаг байсан ажээ. Гэтэл нэгэн аварга давлагаа гарч ирээд уулын зүг шуугин хүрхэрлээ. “Замаас холд” хэмээн аварга давлагаа хашхирав. Уул түүнээс, “Чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусанд, их давлагаа зогсолтгүй шуугиж, тасралтгүй түрэх зуураа, “Би нутаг дэвсгэрээ тэлж, гараа жаахан сунгамаар байна” гэж хариулав. Уул хариуд нь, “Болно оо, болно. Хэрэв чи оройг минь давж чадвал чамд би зам тавьж өгнө” гэлээ. Их давлагаа хойш жаахан ухраад, уул өөд дахин нэг давлагаалав. Хэчнээн их хичээсэн ч давлагаа уулын оргилд хүрч чадсангүй. Ингээд түүнд ирсэн газар луугаа буцахаас өөр сонголт үлдсэнгүй...

  Хэдэн зууны турш бяцхан горхи уулын бэлээр чимээгүй урсжээ. Бяцхан горхи уулын бий болгож өгсөн замыг даган явсаар гэртээ иржээ; тэр гол мөрөнд нийлж, далайд цутгав. Уул халамжилсан учраас бяцхан горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Бяцхан горхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.

  Хэдэн зууны турш хүчит салхи уул уруу хүүгэх зуршлаа өөрчилсөнгүй. Хүчит салхи урьдын л адил, ууланд “зочлох” бүрдээ элс шороо татуулсаар ирнэ. Ирэх тоолондоо уулыг сүрдүүлэвч голоор нь хувааж огт чадсангүй. Хүчит салхи, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.

  Хэдэн зууны турш аварга давлагаа амарч намжсангүй, нутаг дэвсгэрээ тэлэх алхаагаа ч зогсоосонгүй. Давлагаа байсхийгээд л уулын өөдөөс түрхэрч, байн байн шуугих боловч уул ямхын төдий ч хөдөлсөнгүй. Уул далайг харж хандав, ийм маягаар далайн амьтад үржиж олшрон, өсөн нэмэгджээ. Аварга давлагаа, өндөр уул хоёр бие биеэ түшиж, бие биеэ хязгаарлаж, бие биеэсээ хамаарчээ.

   Энэ түүх маань дууслаа. Эхлээд, Миний ярьсан энэ түүхийн гол агуулга юу байсан талаар та нар Надад хэлж чадах уу? Эхлээд уул, бяцхан горхи, хүчит салхи, аварга давлагаа байсан. Бяцхан горхи ба өндөр уултай эхний хэсэгт юу болсон бэ? Яагаад бид өндөр уул, бяцхан горхины талаар ярьж байна вэ? (Уул горхийг хамгаалсан учраас горхи хэзээ ч чиглэлээ алдсангүй. Тэд бие биеэ түшсэн.) Уул горхийг хамгаалсан уу, эсвэл бяцхан горхинд саад болсон уу? (Хамгаалсан.) Саад болсон байж болох уу? Уул, горхи хоёр хамт байсан; уул горхийг хамгаалсан, бас саад болсон. Уул горхийг хамгаалсан болохоор тэр гол мөрөн рүү урсаж чадсан, гэхдээ бас хаа сайгүй урсаж, хүмүүст үер усны аюул учруулж болзошгүй газар луу урсгахгүйн тулд уул замыг нь хааж байсан. Уг хэсгийн гол санаа энэ мөн үү? Уул горхийг хамгаалж, мөн хүмүүсийн орон гэрийг хамгаалсан хаалт болсон. Дараа нь бяцхан горхи уулын бэлд гол мөрөнтэй нийлж, эцэст нь далайд цутгасан; энэ нь бяцхан горхины оршин тогтнох хууль биш гэж үү? Горхи гол мөрөнд нийлж, дараа нь далайд цутгахдаа юуг түшиж байсан бэ? Уулыг түшсэн биш гэж үү? Тэрээр уулын хамгаалалт болон хаалтыг түшиглэсэн; энэ гол санаа нь мөн үү? Энд усны хувьд уул хэр чухал болохыг чи харж байна уу? Бурхан өндөр, нам уулсыг бүтээсэн нь зорилготой байдаг уу? (Тийм.) Энэ бол түүхийн жаахан хэсэг бөгөөд бяцхан горхи, өндөр уулаас л гэхэд бид Бурханы бүтээсэн энэ хоёр зүйлийн үнэ цэн, ач холбогдлыг харж чадаж байна. Бурхан энэ хоёр зүйлийг хэрхэн захирч байгаагаас бид Түүний мэргэн ухаан болон зорилгыг бас харж чаддаг. Тийм биш гэж үү?

   Хоёр дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Ширүүн салхи ба өндөр уул.) Салхилах нь сайн уу? (Тийм.) Гэхдээ дандаа биш, заримдаа салхи хэт ширүүсвэл гай гамшиг авчирдаг. Хэрэв чамайг хүчтэй салхин дунд байлгавал чамд ямар санагдах вэ? Хэр ширүүн гэдгээс хамаарна, тийм үү? Намуухан салхи, эсвэл 3–4-р түвшний бага зэргийн хүчтэй салхинд хүн тэсээд байж чадна, хамгийн ихдээ л нүдээ нээлттэй байлгахад хэцүү байна. Харин хуй салхи болохуйц хүчтэй салхилбал чи тэсэж чадах уу? Чи тэсэж чадахгүй. Тэгэхээр хүмүүсийн хувьд салхийг үргэлж сайн, эсвэл үргэлж муу гэж хэлэх нь буруу, учир нь салхи хэр хүчтэйгээс энэ нь шалтгаалдаг. Тэгвэл уул энд ямар хэрэгтэй байсан бэ? Яг л салхины шүүлтүүр гэлтэй байсан биш гэж үү? Уул ширүүн салхийг юу болгож хувиргасан бэ? (Намуун салхи.) Хүмүүсийн амьдарч байгаа орчинд, дийлэнх хүмүүсийн хүрч, мэдэрч чаддаг салхи нь хүчтэй салхи байсан уу, эсвэл намуун салхи байсан уу? (Намуун салхи.) Энэ нь Бурхан уулсыг бүтээсэн зорилгуудын нэг биш гэж үү? Энэ нь Түүний санаархал биш гэж үү? Элс шороо татуулсан хүчтэй салхи дэгдэхэд түүнийг хааж, шүүх зүйл байхгүй орчинд амьдарвал хүмүүст ямар байх бол? Хаа сайгүй элс, шороо үлээгээд хүмүүс газар дээр амьдрах аргагүй болох биш үү? Зарим хүн хийсэж явсан чулуунд цохиулж магадгүй, эсвэл зарим нь нүд рүүгээ шороо оруулаад юм харж чадахгүй болж болзошгүй. Хүмүүс агаарт хийсэж ч болно, эсвэл салхинд үлээгдэж зогсож ч чадахгүй. Барилга байшин нурж, бүх төрлийн гай гамшиг нүүрлэнэ. Хүчтэй салхинд үнэ цэн байгаа юу? Намайг ширүүн салхийг муулангуут, үүнд ямар ч үнэ цэн байхгүй гэж хүмүүст санагдах байх, гэхдээ тийм гэж үү? Хүчтэй салхийг намуухан салхи болгох нь үнэ цэнтэй биш гэж үү? Чийгтэй, бүгчим үед хүмүүст юу хамгийн хэрэгтэй байдаг вэ? Намуун зөөлөн салхи хэрэгтэй байдаг, тийм салхи тэднийг илбэхэд оюун ухаан нь сэргэж, сэтгэхүй нь хурцлагдаж, сэтгэл санаа нь засарч, сайжирдаг. Жишээ нь, та нар олон хүнтэй, бүгчим агаартай өрөөнд сууж байлаа гэж бодвол та нарт юу хамгийн их хэрэгтэй вэ? (Зөөлөн салхи.) Агаар нь бүгчим, тоосжилттой газарт хүмүүсийн бодож сэтгэх нь удааширч, цусны эргэлт буурч, тархины ажиллагаа мууддаг. Харин агаар эргэлт хөдөлгөөнд орвол цэнгэг болж, хүмүүсийн байдал ч дээрддэг. Хэдий бяцхан горхи, хүчтэй салхи аюул авчирч болох байсан ч уул байгаа цагт тэднийг хүмүүст ашиг тустай зүйл болгон хувиргасан; тийм биш гэж үү?

   Түүхийн маань гурав дахь хэсэгт юуны тухай ярьсан бэ? (Өндөр уул ба аварга давлагаа.) Өндөр уул ба аварга давлагаа. Энэ зураглалд уул далайн хажууд байна, бид уул, далайн хаялга, том давлагаануудыг харж болно. Энэ тохиолдолд аварга давлагааны хувьд уул юу байсан бэ? (Хамгаалагч, бас хаалт.) Хамгаалагч, бас хаалт. Хамгаалахын зорилго нь далайн энэ хэсгийг байлгахын төлөө байсан, ингэснээр үүн доторх амьтад үржин олширсон. Хаалт болохын хувьд гэвэл, далайн ус—усны эх хэсэг—хальж урсан гамшиг тарьж, хүмүүсийн гэр орныг сүйтгэхээс хамгаалсан. Тэгэхээр уулыг бид хаалт, бас хамгаалагч гэж хэлж болох юм.

   Энэ бол Миний ярьж байгаа уул ба бяцхан горхи, уул ба ширүүн салхи, уул ба аварга давлагааны хоорондын бие биеэсээ хамаарч, бие биеэ хязгаарлаж, бие биеэ түшиж байгаагийн ач холбогдол юм. Бурханы бүтээсэн энэ бүх зүйлд оршин тогтнолын зүй тогтол, хууль гэж бий. Энэ түүхэнд болсон үйл явдлаас та нар Бурханы ямар үйл хэргийг харсан бэ? Бурхан бүх зүйлийг бүтээснийхээ дараа зөнд нь орхисон уу? Бурхан тэднийг зүй тогтолтой болгож, чиг үүргийг нь тогтоосныхоо дараа юу л болбол болог гээд зөнд нь хаясан уу? Ийм зүйл болсон гэж үү? (Үгүй.) Тэгвэл яасан бэ? Бурхан ус, салхи, давлагааг хянасаар байдаг. Тэднийг эмх замбараагаа алдаж, хүмүүсийн гэр орныг сүйд хийж, хохирол учруулахыг Бурхан зөвшөөрдөггүй, тийм болохоор л хүмүүс энэ газар нутагт амьдарсаар, өсөж олширсоор байна. Ѳөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ тэдний оршин тогтнолын зүй тогтлыг аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан гэсэн үг юм. Бурхан эдгээр зүйлийг бүтээхдээ хүнд өгөх ашиг тусыг нь бодсон бөгөөд Тэр бас тэдгээрийг хянаж байдаг, ингэснээр энэ нь хүн төрөлхтөнд төвөг, гамшиг учруулахгүй юм. Хэрвээ Бурхан тэдгээрийг удирдаггүй байсан бол ус хаа сайгүй урсах байсан биш үү? Хаа сайгүй шуурга болох байсан биш үү? Тэдэнд зүй тогтол байх уу? Хэрэв Бурхан тэднийг удирдаагүй бол ямар ч зүй тогтол гэж байхгүй бөгөөд хаа сайгүй шуурга салхи хүүгэж, үер ус нэрвэх байсан. Хэрэв аварга давлагаа уулын оройгоос өндөрт байдаг бол далайн тэр хэсэг яаж орших юм бэ? Уг далай оршиж чадахгүй. Уул нь давлагаанаас өндөр байдаггүй сэн бол далайн тэр хэсэг орших боломжгүй бөгөөд уул ч үнэ цэн, ач холбогдлоо алдах байв.

  Энэ хоёр түүхээс та нар Бурханы мэргэн ухааныг харж байна уу? Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд Тэр бүхнийг захирдаг; Тэр бүхнийг хангаж, мѳн үг, үйлдэл бүрийг нь харж байдаг. Тэр бас хүн төрөлхтний оршин тогтнолын талбар бүрийг харж байдаг. Иймээс Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд юм бүрийн чиг үүрэг, шинж чанар, оршин тогтнох зүй тогтол, ач холбогдол болон үнэ цэнийг гарын арван хуруу шигээ тов тодорхой мэддэг. Өөрийн бүтээсэн бүх зүйлийн зүй тогтлыг Бурхан судлах хэрэгтэй байсан гэж та нар бодож байна уу? Энэ тухай судалж, ойлгохын тулд Бурхан хүний мэдлэг, эсвэл шинжлэх ухааныг сурах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтний дотор Бурханы адил бүх зүйлийг ойлгодог уудам ухаантай, өргөн мэдлэгтэй хүн байгаа юу? Байхгүй. Тийм үү? Бүх зүйл хэрхэн амьдарч, өсдөгийг үнэхээр ойлгодог одон оронч, биологич байдаг уу? Юм бүхний оршин тогтнолын үнэ цэнийг тэд үнэхээр ойлгож чадна гэж үү? (Чадахгүй.) Яагаад гэвэл, бүх зүйлийг Бурхан бүтээсэн болохоор хүн хэчнээн их, хэчнээн гүнзгий сурсан ч, хэчнээн жил чармайсан ч, Бурхан бүх зүйлийг бүтээсний нууц болон зорилгыг хэзээ ч ухан ойлгож чадахгүй, тийм биш гэж үү? Энэ хүртэл хэлэлцсэн болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн үгийн утгыг та нар бага ч атугай ойлгож чадав уу? (Тийм.) Намайг энэ сэдвийг ярихад олон хүн шууд л, “Бурхан бол үнэн, биднийг хангахын тулд Бурхан үгээ ашигладаг” гэж бодно гэдгийг Би мэдэж байсан, гэхдээ тэд ердөө энэ түвшинд л үүний тухай бодно. “Бурхан хүний амьдралыг хангаж, өдөр тутмын хоол унд, хэрэгцээг хангах нь хүнийг хангаж байгаад тооцогдохгүй” хэмээн боддог хүмүүс ч байгаа. Зарим хүнд ингэж санагддаггүй гэж үү? Хүн төрөлхтнийг хэвийн оршин тогтнуулж, амьдруулахын тулд Бурхан бүх зүйлийг бүтээсэн Бурханы санаа зорилго тун тодорхой биш байна гэж үү? Бурхан хүмүүсийн амьдардаг хүрээлэн буй орчныг хэвээр хадгалж, хүн төрөлхтний оршин тогтнолд хэрэгтэй бүхнийг хангадаг. Цаашлаад бүх зүйлийг удирдаж, ноёрхдог. Энэ бүхэн нь хэвийн амьдарч, хэвийн өсөж хөгжих боломжийг хүн төрөлхтөнд олгодог; энэ бол бүх зүйл болоод хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга барил юм. Эднийг хүмүүс танин мэдэж, ойлгох хэрэгтэй биш гэж үү? Магадгүй зарим хүн, “Энэ сэдэв жинхэнэ Бурханы Өөрийнх нь тухай бидний мэдлэгээс дэндүү хол юм. Хүн зөвхөн талхаар биш, харин Бурханы үгээр амьдардаг учраас бид үүнийг мэдэхийг хүсэхгүй байна” гэж хэлэх байх. Энэ үг зөв үү? (Үгүй.) Юу нь буруу гэж? Бурханы хэлсэн зүйлийг л мэдлээ гээд Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болж чадах уу? Хэрвээ та нар Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийг л хүлээн зөвшөөрвөл Бурханы талаар бүрэн гүйцэд ойлголттой болох уу? Хэрвээ та нар Бурханы зан чанарын жаахан хэсгийг, Бурханы эрх мэдлийн багахан хэсгийг л мэддэг бол Бурханы тухай ойлголттой болоход тэр нь хангалттай, тийм үү? (Үгүй. Энэ нь хэтэрхий өрөөсгөл тул бидний мэдлэг дэмий хоосон юм. Харин бид Бурханы ажлын тал бүрээс Бурханыг мэдэж, өөрсдийн үзэж, харж, мэдэрдэг уулс, гол нуур, үр, нарны гэрэл, бороо гээд бүтээгдсэн зүйлтэй нийлүүлбэл—ойлголт маань маш бодитой болох болно гэж бодож байна.) Бурханы үйлдэл бүх зүйлийг бүтээхээс эхэлдэг ба өнөөг хүртэл Түүний үйлдлүүд цаг үргэлжид, хором бүрд үргэлжилсээр байна. Хэрвээ хүмүүс, хэсэг хүмүүсийг сонгож аваад тэр хүмүүсийг аврахаар тэдэн дээр ажиллаж байгаа учраас л Бурхан оршдог гэж итгэж, бусад зүйлс нь Бурхантай, Бурханы эрх мэдэлтэй, ялгамж чанар болон үйлдэлтэй хамаагүй гэж итгэдэг бол үүнийг Бурханыг үнэхээр мэдсэн гэж хэлж болох уу? Бурханыг мэддэг гэгч ийм хүн Бурханыг зөвхөн бүлэг хүмүүсээр өрөөсгөлөөр хязгаарласан байдаг. Энэ нь Бурханы тухай жинхэнэ мэдлэг мөн үү? Бурханы талаар ийм мэдлэгтэй хүмүүс, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг, бас Бурхан бүх зүйлийг ноёрхдог гэдгийг үгүйсгэж байгаа биш гэж үү? Зарим хүн үүнд анхаарал хандуулахыг хүсдэггүй ба “Бурхан бүх зүйлийг ноёрхдогийг би харахгүй байна, энэ нь надаас хэтэрхий хол зүйл бөгөөд би үүнийг ойлгомооргүй байна. Бурхан юу хүссэнээ хийдэг, энэ нь надад огт хамаагүй. Би зөвхөн Бурханы удирдлагыг болон Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд анхаарна, тэгээд би Бурханаар авруулж, төгс болгуулна. Би зөвхөн эдэнд л анхаарал хандуулна, харин өөр зүйл ойлгохоор оролдохгүй, бас бодож үзэхгүй. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ ямар зүй тогтол тогтоосон ч бай, бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангахдаа юу ч хийдэг бай, надад хамаагүй” гэж дотроо боддог. Энэ ямар гээчийн яриа вэ? Энэ нь туйлын тэрслүү биш гэж үү? Та нарын дотор ийм бодолтой хүн байна уу? Та нар өөрсдөө тийм гэж хэлэхгүй ч, олон хүн ингэж боддогийг Би мэднэ. Дүрэм журмыг ягштал баримталдаг ийм төрлийн хүн аливаа юмыг харахдаа өөрсдийн сүнслэг үзэл бодол гээч зүйлээ ашигладаг байх. Тэд Бурханыг Библиэр хязгаарлаж, Өөрийнх нь хэлсэн үгээр Бурханыг хязгаарлаж, ердөө бичвэрийн онолоор Бурханыг хязгаарлахыг хүсдэг. Тэд Бурханы талаар илүү ихийг мэдэхийг хүсдэггүй, мөн Бурхан өөр зүйл хийхэд илүү их анхаарал хандуулахыг хүсдэггүй. Эдгээр хүмүүсийн бодол нь хүүхдэрхүү бөгөөд тун шашинлаг. Ийм үзэл бодол баримталдаг хүмүүс Бурханыг мэдэж чадах уу? Тэд Бурханыг мэдэхэд тун хэцүү. Өнөөдөр Би энэ хоёр түүхийг ярьж, энэ хоёр талыг хэлэлцлээ. Та нар дөнгөж сонсох үед, дөнгөж мэдэх үед энэ түүхүүд гүнзгий утгатай юм шиг, эсвэл жаахан хийсвэр ч юм шиг, ухаарч ойлгоход хэцүү ч юм шиг санагдаж болох юм. Тэдгээрийг Бурханы үйлдэлтэй болон Бурхантай Өөртэй нь холбоход хэцүү байж магад. Гэхдээ бүх зүйл болон бүх хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн бүхнийг болон Бурханы бүх үйлдлийг хүн нэг бүр, Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүн бүхэн тодорхой, үнэн зөв мэдэх ёстой. Эдгээр мэдлэг чамд Бурхан үнэхээр оршин байгаа гэсэн баталгааг, мөн итгэлийг өгнө. Энэ нь бас чамд Бурханы мэргэн ухаан, хүч чадлын талаар, Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг талаар үнэн зөв мэдлэгийг өгнө. Энэ нь чамд Бурханы оршин тогтнол нь үнэн бөгөөд зохиомол зүйл биш, үлгэр домог биш, тодорхойгүй зүйл биш, мөн ямар нэгэн сургаал ч биш, цаашлаад энэ нь ердөө нэг сүнслэг хоол тэжээл биш, харин үнэхээр оршин байдаг гэдгийг тодорхой ойлгуулах болно. Цаашлаад Бурхан үргэлж ийм маягаар бүх зүйл болон хүн төрөлхтнийг хангаж байдаг; Тэр Өөрийнхөө арга замаар, Өөрийнхөө хэмнэлээр үүнийг хийдэг гэдгийг мэдэх боломжийг хүнд олгодог. Тэгэхээр, Бурхан бүх зүйлийг бүтээгээд тэдэнд зүй тогтлыг өгсөн болохоор Түүний тушаалаар тэд тус бүрдээ өөрсдийн ажлыг хийж, хариуцлагаа биелүүлж, өөрсдөдөө ноогдсон үүргийг биелүүлж, хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтний оршин амьдардаг орон зай, хүрээлэн буй орчны төлөө өөрсдийн чиг үүргийг биелүүлдэг гэж хэлж болох юм. Хэрвээ Бурхан ингэж хийгээгүй бол, хүн төрөлхтний амьдрах орчин ийм байгаагүй бол хүмүүс Бурханд итгэж, Түүнийг дагах боломжгүй байх байсан бөгөөд энэ нь ердөө л хий дэмий яриа болох байсан, тийм биш гэж үү?

   Дөнгөж сая ярьсан энэ түүх—өндөр уул ба жижиг горхийг дахиад авч үзье. Уул ямар хэрэгтэй вэ? Ууланд маш олон зүйл өсөн үрждэг, тэгэхээр уулын оршин тогтнол өөрөө үнэ цэнтэй. Тэгээд ч зогсохгүй, уул нь жижиг горхийг хааж, хүссэн газар луугаа урсахыг нь зогсоож, хүмүүст гай гамшиг учруулахгүй болгосон. Тийм биш гэж үү? Уул өөрийнхөө арга замаар оршин тогтнож, дээр нь байгаа бүх зүйл—мод, өвс, төрөл бүрийн ургамал, амьтныг тэжээж тэтгэдэг, тэгэнгээ бас жижиг горхины урсгалыг чиглүүлсэн; уул горхины усыг цуглуулаад, бэлээрээ урсгаж, гол мөрөнд нийлүүлэн, эцэст нь далайд цутгуулсан. Энд харагдаж байгаа зүй тогтлыг байгаль бий болгоогүй, харин бүтээлийн цаг үед Бурхан онцгойлон зохицуулсан юм. Өндөр уул ба ширүүн салхины тухайд, ууланд ч гэсэн салхи хэрэгтэй. Өөрийнхөө дээр амьдардаг амьд бүхнийг илбэн таалахын тулд ууланд салхи хэрэгтэй, үүний зэрэгцээ салхийг хаа хамаагүй шууруулж, хамаг юмыг бусниулахаас сэргийлэхийн тулд уул салхийг хязгаарладаг. Нэг талаараа энэ зүй тогтол бол их уулын үүрэг юм, гэхдээ уулын үүрэг болсон энэ зүй тогтол өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг Бурхан бий болгосон юм. Өндөр уул өөрийн үүрэгтэй байдаг шиг ширүүн салхи ч бас өөрийн үүрэгтэй. Тэгвэл, өндөр уул ба аварга давлагааны тухайд, тэнд уул байгаагүй бол ус өөрөө чиглэлээ олоод урсчих байсан уу? (Үгүй.) Ус хамгийг хаман одож, гамшиг тарих байсан. Уул нь уул гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй, далай нь далай гэдгээрээ өөрийн үнэ цэнтэй. Ийм маягаар, хамтдаа хэвийн байдлаар оршин тогтнож, бие биедээ саад болдоггүй ийм нөхцөл байдалд тэд бас бие биеэ хязгаарладаг; өндөр уул далайг хязгаарласнаар далай эс үерлэж, хүмүүсийн орон гэр хамгаалагддаг, тэгээд бас далай өөрийн доторх амьтдыг тэжээн тэтгэх боломжтой болно. Энэ гоо үзэмж өөрөө үүсчихсэн үү? (Үгүй.) Үүнийг бас л Бурхан бүтээсэн. Эндээс харвал, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, уул хаана байхыг, горхи хаагуур урсахыг, ширүүн салхи хаанаас гарч хаагуур үлээхийг, аварга давлагаа хэр өндөрүтээхдээ, уул хаана байхыг, горхи хаагуу, зорилго энэ бүх зүйлд шингэсэн бөгөөд тэдгээр нь Түүний үйл хэрэг билээ. Тэгэхээр, одоо та нар Бурханы үйл хэрэг бүх зүйлд байдгийг харж чадав уу? (Чадлаа.)

   Бид эдгээрийг ярьсан нь ямар зорилготой вэ? Бурхан орчлон ертөнцийг бүтээсний ар дахь зүй тогтлыг хүмүүсээр судлуулах зорилготой гэж үү? Аль эсвэл, хүмүүсийг одон орон юм уу газар зүйд сонирхолтой болгох зорилготой гэж үү? (Үгүй.) Тэгвэл ямар зорилготой гэж? Хүмүүст Бурханы үйл хэргийг ойлгуулах зорилготой. Бурханы үйлдлүүдээс хүмүүс, Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж мөн гэдгийг нотолж, баталж чадна. Хэрвээ чи энэ зүйлийг ойлгож чадвал өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг үнэхээр баталж, Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээсэн цор ганц Бурхан Өөрөө мөн гэдгийг баталж чадна. Тэгэхээр бүх зүйлийн зүй тогтлыг ойлгож, Бурханы үйл хэргийг мэдэх нь Бурханы талаарх ойлголтод чинь ашиг тустай юу? (Тийм.) Хэр ашиг тустай вэ? Нэгдүгээрт, Бурханы энэ үйл хэргийг ойлгох үедээ чи одон орон ба газар зүйг сонирхсон хэвээр байна гэж үү? Бурхан бүхнийг Бүтээсэн гэдэгт чи эргэлзэж, тээнэгэлзсэн зүрх сэтгэлтэй байсаар байна гэж үү? Чи судлах хандлагатай байж, Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч мөн гэдэгт эргэлзсээр байх уу? (Үгүй.) Чи Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг баталж, цаашлаад Бурхан бүх зүйлийг бүтээсэн зарим зүй тогтлыг мэдэх чадвартай болсны дараа Бурхан бүх зүйлийг хангадаг гэдэгт үнэн зүрхнээсээ итгэх үү? (Тийм.) “Хангах” гэдгийг ямар нэгэн утгатай хэлж байна уу, эсвэл онцгой нөхцөл байдалд хэлж байна уу? Бурхан бүх зүйлийг хангах гэдэг нь маш өргөн утга учир, цар хүрээг хамардаг. Бурхан хүмүүсийн өдөр тутмын хоол ундыг л хангадаг юм биш, харин хүмүүсийн хардаг болон харж чаддаггүй зүйлийг бүгдийг нь оролцуулаад хэрэгтэй бүхнээр нь хүн төрөлхтнийг хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хэрэгтэй амьдрах орчныг тогтоон барьж, удирдаж, захирдаг. Ѳөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар улиралд ямар орчин хэрэгтэй байна, Бурхан түүнийг бэлдсэн байдаг. Хүн төрөлхтөн оршин тогтноход ямар уур амьсгал, дулааны хэм хэрэгтэй байна, тэр бүхэн Бурханы хяналтад байдаг бөгөөд энэ зүй тогтлын аль нь ч өөрөө бий болдоггүй, санаандгүй үүсдэггүй; тэдгээр нь Бурханы захиралт ба үйл хэргийн үр дүн юм. Бурхан Өөрөө энэ бүх зүй тогтлын эх сурвалж бөгөөд бүх зүйлийн амийн эх сурвалж билээ. Чи үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хардаг ч бай, үгүй ч бай, ойлгодог ч бай, үгүй ч бай, энэ бол маргашгүй баттай үнэн мөн.

  Хүмүүсийн дийлэнх нь Библи дэх Бурханы хэлсэн, хийсэн зүйлд л итгэдэг гэдгийг болон Бурхан цөөн хэдэн хүний хүнд Өөрийн үйл хэргийг илчилсэн ба ингэснээр хүмүүс Түүний оршин тогтнолын үнэ цэнийг харж, Түүний ялгамж чанарыг ойлгож, Тэр үнэхээр оршин байдгийг мэдэж чаддаг гэдгийг Би мэднэ. Гэхдээ Бурхан бүх зүйлийг бүтээж, бүх зүйлийг удирдаж, хангаж байдаг гэх бодит үнэн олон хүнд бүрхэг эсвэл тодорхой бус санагддаг бөгөөд тэд эргэлзсэн хандлага баримталдаг. Ийм төрлийн хандлагаас болоод хүмүүс, байгаль ертөнцийн хууль өөрөө бий болсон, мөн байгаль ертөнцийн өөрчлөлт, хувирал, байгалийн үзэгдлүүд, байгалийн хуулиуд нь өөрөө аяндаа үүссэн гэж үзэхэд хүрдэг. Ѳөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг хэрхэн бүтээснийг болоод тэдгээрийг хэрхэн захирдгийг хүмүүс оюун санаандаа төсөөлж чаддаггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн удирдаж, хангадгийг ойлгодоггүй. Ийм нөхцөл байдлаас болоод Бурхан бүх зүйлийг бүтээж, захирч, бүх зүйлийг хангадаг гэдэгт хүмүүс итгэдэггүй; харин итгэдэг хүмүүс ч зөвхөн Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үед хязгаарлагддаг, өөрөөр хэлбэл, Бурханы үйл хэрэг болон хүн төрөлхтнийг хангадгийг нь Бурханы сонгосон хүмүүсээр л хязгаарладаг. Үүнийг Би харах үнэн дургүй бөгөөд энэ нь маш их шаналал авчирдаг, учир нь хүн төрөлхтөн Бурханаас ирсэн бүхнийг эдэлдэг атлаа Бурханы хийдэг бүхнийг, өөрсдөд нь өгдөг бүхнийг үгүйсгэдэг. Тэнгэр, газар, бүх зүйлд байгалийн зүй тогтол болон оршин тогтнолын хууль байдаг, тэдгээрийг хянадаг ямар ч захирагч байхгүй, тэднийг хангадаг, хамгаалдаг ямар ч захирагч байхгүй гэж л хүмүүс итгэдэг. Чи Бурханд итгэдэг ч гэсэн, энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг гэдэгт итгэдэггүй; Иймээс энэ нь Бурханд итгэдэг бүхэн, Бурханы үгийг хүлээн авдаг бүхэн, Бурханыг дагадаг болгоны хамгийн их орхигдуулдаг хэсэг юм. Тийм болохоор, Намайг Библитэй, эсвэл сүнслэг нэр томьёотой холбоогүй юм яриад эхлэнгүүт зарим хүн уйдаж, залхаж, бүр тавгүйтдэг. Сүнслэг хүмүүс болон сүнслэг юмсаас хөндийрсөн мэт тэдэнд санагддаг. Тэр нь муу зүйл! Бурханы үйл хэргийг мэдэх тухайд, хэдий бид одон орон, газар зүй, биологийг судалдаггүй ч гэсэн, Бурхан бүх зүйлийг захирдгийг, мөн бүх зүйлийг хангадгийг болон Тэр бол бүх зүйлийн эх сурвалж гэснийг мэддэг. Энэ бол заавал байх ёстой, заавал сурах ёстой хичээл юм. Ойлгосон уу?

   Миний дөнгөж сая ярьсан хоёр түүх та нарын хувьд хэдийгээр агуулга нь онцгой бөгөөд түүнийг та нарт өвөрмөц байдлаар ярьж, илэрхийлсэн боловч Би шулуухан үг хэллэг, энгийн арга ашиглахыг хүссэн, ингэснээр та нар илүү гүнзгий зүйлийг ухаарч, хүлээн зөвшөөрч чадах юм. Энэ л Миний цор ганц зорилго байсан. Эдгээр богино түүх болон дүр зургаас та нар, Бурхан бол бүх зүйлийг Захирагч гэснийг хараасай, итгээсэй гэж Би хүссэн билээ. Эдгээр түүхийг ярихын зорилго нь, түүхийн хязгаарлагдмал хүрээн дотроос Бурханы хязгааргүй үйл хэргийг харж, мэдэх боломжийг та нарт олгохын төлөө юм. Харин энэ зорилго та нар дээр хэзээ үр дүнд бүрэн хүрэх нь хувийн туршлага болоод эрэл хайгуулаас чинь хамаарна. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрмэлзвэл эдгээр зүйл чамд илүү гүн гүнзгий сануулга болох болно; эдгээр нь ухамсрыг чинь илүү гүнзгийрүүлж, ойлголтыг чинь илүү тодорхой болгоно, тэгээд чи аажмаар Бурханы бодит үйл хэрэгт ойртох бөгөөд зай завсаргүй, алдаа мадаггүй ойр дотно болно. Гэхдээ хэрвээ чи Бурханыг мэдэхээр эрж хайдаггүй бол чиний сонссон эдгээр түүх чамд ямар ч хохирол учруулж чадахгүй. Та нар эднийг үнэн түүх гэж л бод.

   Энэ хоёр түүхийн тухайд та нар ямар нэг зүйл ойлгосон уу? (Бурханы бидэнд ярьсан энэ хоёр түүхээс, Тэр бол бүх зүйлийн Захирагч, Бүтээгч, Удирдагч гэдгийг бид үнэхээр мэдэрч чадлаа. Бурханы үйлдэл, бүхнийг чадагч хүч, мэргэн ухааныг бид харж, үүнээс бид хүн төрөлхтөнд хандсан Бурханы асар их хайрыг бүр ч гүн гүнзгий мэдэрлээ. Бурхан бүгдийг хүн төрөлхтний төлөө хийдэг.) Юун түрүүнд, Бурхан хүн төрөлхтнийг анхаардаг тухай бидний өмнөх хэлэлцүүлгээс энэ хоёр түүх салангид байна уу? Ямар нэг холбоо хамаарал байна уу? Энэ хоёр түүхээс бид Бурханы үйл хэргийг болон хүн төрөлхтний төлөө Бурхан хэрхэн бүхнийг зохицуулдгийг хардаг уу? Бурханы хийдэг бүхэн болон Түүний бүх бодол хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө байдаг уу? (Тийм.) Хүн төрөлхтнийг гэх Бурханы чин сэтгэлийн санаа зорилго маш тодорхой байгаа бус уу? Хүн төрөлхтөн юу ч хийх шаардлагагүй. Бурхан хүмүүст амьсгалдаг агаарыг нь бэлдсэн. Тэдний иддэг ногоо, жимс бэлэн байж байдаг. Умардаас өмнөд, зүүнээс баруун хүртэл бүс нутаг бүрд байгалийн баялаг байдаг бөгөөд янз бүрийн тариа будаа, жимс ногоог Бурхан бэлдсэн байдаг. Өргөн хүрээнд яривал, Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, харилцан хамааралтай бүтээжээ. Тэр энэ арга зам, эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг, ийм маягаар хүн төрөлхтөн амар жимэр, энх тунх амьдарч, энэхүү хүрээлэн буй орчинд өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчны тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол Бурханаар эхлээд бүтээгдсэн ч гэлээ, ямар ч хүн хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалж чадахгүй байсан юм. Хүн хуванцар үр бүтээгээд хөрсөнд тарьсан бол нахиалж чадах байсан уу? Хэрвээ хүн хуванцар мод бүтээгээд газарт суулгасан бол хэдэн зуун жил өнгөрсөн ч ширхэг навч ч гарахгүй, тийм биз дээ? Зарим газарт агаар байдаггүй, тиймээс хүмүүс тэнд амьдарч чадахгүй бөгөөд заасан хил хязгаараас гарах ёсгүй юм. Энэ нь хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө бөгөөд эдгээр зүйл маш нууцлаг. Хүрээлэн буй орчны өнцөг булан бүрийг, газар дэлхийн урт, өргөнийг, газар дээрх амьтай бүхнийг—амьд ба үхсэн хоёуланг нь—Бурхан бэлтгэсэн бөгөөд Тэр тэднийг маш нарийн бодсон: Энэ зүйл яагаад хэрэгтэй вэ? Тэр зүйл яагаад хэрэггүй вэ? Энэ зүйлийг энд байлгахын зорилго юу вэ, тэр зүйл яагаад тэнд байх ёстой вэ? Бурхан энэ бүхнийг хүний төлөө хэдийнээ бодсон бөгөөд хүмүүс тэднийг бодоод байх шаардлагагүй. Зарим мунхаг хүн үргэлж уулыг нүүлгэх тухай бодож байдаг, тэгэхийн оронд тал газар луу нүүж яагаад болохгүй гэж? Хэрэв чи ууланд дургүй бол яагаад уулын хажууд очиж амьдарна гэж? Энэ чинь мунхаг биш гэж үү? Хэрэв чи уулыг нүүлгэвэл юу болох вэ? Хар салхи үлээж, аварга давлагаа хамгийг арчин хаяж, хүмүүсийн орон гэр сүйднэ. Тэр нь мунхаг хэрэг биш үү? Хүмүүс зөвхөн сүйтгэж л чаддаг. Тэд өөрсдийн оршин амьдрах орчныг ч хадгалж хамгаалж чадахгүй байж, бас бүх зүйлийг хангахыг хүсдэг. Энэ боломжгүй.

   Бүх зүйлийг удирдаж, тэдний эзэн болохыг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрдөг боловч хүн үүнийг сайн хийсэн үү? Хүн төрөлхтөн эвдэж сүйтгэхийг л мэддэг; хүн төрөлхтөн Бурханы бүтээсэн бүх зүйлийн анхны байдлыг хадгалж хамгаалж чадахгүйгээс гадна үнэндээ тэдгээрийг эвдэж сүйтгэсэн. Хүн төрөлхтөн уулсыг нүүлгэж, далайг шороогоор дүүргэж, талыг хэн ч амьдрах аргагүй цөл болгосон. Тэгээд болоогүй, тэд цөлд үйлдвэр барьж, цөмийн бааз байгуулж, хамаг газарт сүйрэл авчирч байна. Голууд нь гол байхаа больж, далай нь далай биш болсон... Хүн төрөлхтөн байгалийн тэнцвэр болон зүй тогтлыг алдагдуулбал гамшиг, мөхлийнх нь өдөр холгүй бөгөөд энэ нь гарцаагүй. Гамшиг ирэхэд, хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн эдгээр зүйл ямар үнэ цэнтэй болохыг, хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг тэд мэдэх болно. Хүн диваажинд байгаа мэт сайхан уур амьсгалтай орчинд амьдардаг. Хүмүүс үүнийг ерөөл гэж авч үздэггүй, харин энэ бүхнийг алдмагцаа ямар ховор нандин зүйл байсныг нь харна. Хүн энэ бүхнийг яаж буцаан авах вэ? Бурхан үүнийг дахин бүтээхийг хүсэхгүй бол хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар юу хийж чадах вэ? (Бид юу ч хийж чадахгүй.) Үнэндээ та нарын хийж чадах нэг юм байгаа, энэ нь маш энгийн бөгөөд Намайг хэлэнгүүт та нар боломжтой болохыг нь шууд ойлгоно. Хүн одоогийн ийм орчинд амьдрах болсны шалтгаан нь юу вэ? Хүний шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол амьдрах орчин маань өөрөө аажмаар хэвийн болохгүй гэж үү? Хэрвээ Бурхан юу ч хийхгүй бол, хүн төрөлхтний төлөө ямар нэг юм хийхийг хүсэхээ боливол—өөрөөр хэлбэл, Тэр хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй бол—хүн төрөлхтний хувьд хамгийн шилдэг арга бол ингэж сүйтгэхээ больж, юмсыг байранд нь оруулах юм. Энэ бүх сүйрлийг эцэслэх гэдэг нь Бурханы бүтээсэн бүхнийг тонож, хөнөөхөө болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин аажмаар сайжирна. Ингэж чадахгүй бол хүрээлэн буй орчин маань улам сүйдэж, асуудал улам ноцтой болно. Миний арга энгийн байгаа биз? Энгийн агаад боломжтой, тийм үү? Үнэхээр энгийн бөгөөд зарим хүний хувьд боломжтой, гэхдээ газар дээрх ихэнх хүний хувьд энэ нь боломжтой юу? (Үгүй.) Ядаж та нарын хувьд боломжтой юу? (Тийм.) Тэгвэл, та нарын “тийм” юунаас урган гарч байна? Бурханы үйл хэргийн тухай ойлголттой энэ нь холбоотой гэж хэлж болох уу? Бурханы захиралт, зохицуулалтыг дагахтай энэ нь хамаатай гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бүхнийг өөрчлөх арга зам байгаа, гэхдээ өнөөдөр бид энэ сэдвээр ярихгүй. Бурхан хүн нэг бүрийн оршин тогтнолыг хариуцдаг ба эцсийг нь хүртэл хариуцдаг. Чи Сатаны сүйтгэсэн хүрээлэн буй орчноос болж өвчилсөн ч, бохирдолд нэрвэгдсэн ч, өөр ямар нэг хохирол амссан ч, энэ нь хамаагүй, Бурхан чамайг хангадаг. Бурхан чамайг хангаж, , чамайг амьдруулах болно. Үүнд чи итгэж байна уу? (Байна.) Бурхан хүний амь эрсдэхийг хөнгөхнөөр авч үздэггүй.

    Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг ойлгохын чухал ач холбогдлыг та нар бага зэрэг мэдэрсэн үү? (Тийм ээ, тэгсэн.) Юу мэдэрсэн бэ? Та нар ярь, Би сонсъё. (Уул, далай, нуурыг өмнө нь бид Бурханы үйлдэлтэй холбон бодож байсангүй. Өнөөдөр харин Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, энэ бүхэнд Бурханы үйлдэл, Бурханы мэргэн ухаан агуулагдаж байхыг ойлголоо. Тэгээд, Бурханы бүтээсэн бүх зүйл бүр эхнээсээ л урьдаас тогтоогдсон бөгөөд бүгд Бурханы сайн хүслийг агуулж байдгийг харлаа. Бүгд хоорондоо холбоотой ба эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, гайхалтай бөгөөд Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байдал дээр болон өдөр төрөлхтөнд ашиг тустай байдаг. Өнөөдрийн бидний сонссон зүйл цоо шинэ, гайхалтай бөгөөд Бурханы үйлдэл хэчнээн бодит болохыг бид мэдэрлээ. Бодит байднь дэмий хоосон зүйл биш, Тэр цөөн хэдэн үг хэлээд л болчихдог юм биш. Бурхан маш ихийг хийдэг бөгөөд чиний хардаггүй зүйл хүртэл чамд ашиг тустай байдаг. Хүн ийм орчинд, Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд амьдардаг ба хүн болон бусад зүйлс харилцан хамааралтай амьдардаг. Жишээлбэл, ургамлаас гардаг хий агаарыг цэвэршүүлж, үүгээр амьсгалдаг хүмүүс ашиг тусыг нь хүртдэг. Гэхдээ зарим ургамал хүнд хортой байдаг боловч хорных нь ерөндөг болдог өөр ургамлууд байдаг. Энэ нь Бурхан бүхнийг бүтээсэн гайхамшиг мөн! Өнөөдөр бид энэ сэдвийг хэлэлцэхгүй, харин хүн ба бусад зүйлсийн харилцан хамаарлын тухай, хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй тухай үндсэндээ хэлэлцлээ. Бурхан бүх зүйлийг бүтээсний чухал ач холбогдол юу вэ? Амьдрахын тулд хүнд агаар зайлшгүй хэрэгтэй ба хэрвээ чамайг агааргүй орчинд байлгавал чи нэг их удахгүй үхэхийн адилаар хүн бусад зүйлгүйгээр амьдарч чадахгүй. Энэ бол хүнд өөр зүйлс хэрэгтэйг харуулах тун энгийн зүй ёс юм. Тэгвэл хүн бүх зүйлд ямар хандлага баримтлах ёстой вэ? Тэднийг нандигнан хайрлаж, хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой, харин эвдэж сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй, учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, тэдгээрээр хүнийг хангадаг бөгөөд хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой. Өнөөдөр бид энэ хоёр сэдвийг хэлэлцлээ, та нар хариад сайтар тунгаан бодно гэдэгт найдаж байна. Дараагийн удаа бид зарим зүйлийг илүү дэлгэрэнгүй ярилцана. Өнөөдрийн нөхөрлөл маань энд хүрээд өндөрлөж байна. Баяртай! (Баяртай!)

2014 оны 1 дүгээр сарын 18
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment