2019-12-13

БУРХАНЫ АЖЛЫН ГУРВАН ҮЕ ШАТЫГ МЭДЭХ НЬ БУРХАНЫГ МЭДЭХ ЗАМ ЮМ

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой бөгөөд ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиосон юм биш. Энэ нь хүний өөрийн төсөөлсөн зүйл биш, мөн Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай тааллын үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааглал, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт,
энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааглал юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үгээрээ үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн мэдэрсэн зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдогийг бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг хоёр нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч, үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл чи үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэддэгт тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй ба хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед, Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд байхгүй юм уу эсвэл ердөө ганц хоёрхон байж, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно, гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, мөн хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө юм. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм. Ажлын гурван үе шатыг бүгдийг нээлттэй болгох нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.

Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл юм. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амаргүй, Бурханы хүслийг ойлгоход амаргүй байдаг төдийгүй хүн энэ замаар алхахад улам бүр бэрх болдог. Үзэгдэлгүйгээр хүн өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл үзэгдэл л хүнийг хамгаалж, хамгийн агуу хамгаалалтаар хүнийг хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд ажлын гурван үе шатан дахь Түүний бүх хүслийг болоод Түүний ухаалаг ажлын мөн чанарыг та нар мэдэж авах ёстой. Энэ л та нарын жинхэнэ биеийн хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы энэ бүх оршихуй нь бүх хүн төрөлхтөнд үнэхээр тун чухал байдаг ба хэрвээ хүмүүс Бурханыг шүтэхдээ үүнийг мэдэхгүй бол Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь бүх хүнд нээлттэй бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг бүх хүн үүнийг мэддэг байх ёстой. Бурхан хүмүүсийн дунд авралын ажлын гурван үе шатыг хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүний заавал хийх ёстой зүйл юм. Бурхан хүний биелүүлж чадахгүй, мөн хүний мэдэх ёсгүй зүйлийг хүнээс нуудаг, харин Бурхан хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйлийг хүнд үзүүлдэг. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид нь ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар ч агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь эгээ л мэдэх хэрэггүй ачаа гэж итгэдэг хүмүүс байдаг. Хүмүүсийг будилуулахаас зайлсхийхийн тулд ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй, харин аль болох хурдан нуух ёстой гэж тэд боддог. Ажлын өмнөх хоёр үе шатыг мэдэгдэх нь илүүц алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүн итгэдэг—энэ бол та нарын үзэл. Өнөөдөр ийм маягаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг боловч Миний ажлын чухал ач холбогдлыг ухаарах өдөр та нарт ирнэ: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Би ажлын гурван үе шатыг та нарт тунхаглаж байгаа тул энэ нь та нарт ач тустай байж л таарна; ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм тул орчлон ертөнц даяарх хүн бүрийн анхаарлыг татах нь гарцаагүй. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын чухал ач холбогдлыг ухаарах болно. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүынсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахууны төлөв бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд байх тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмү үс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл залруулагдахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment