2019-10-07

Тэрслүү үзэл болон шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй

Тэр үед Паул ч бас Эзэн Есүсийг хавчин дарамталж байсан хүмүүсийн нэг нь байгаагүй гэж үү? Зөвхөн Дамаск руу явах замдаа ороод байхдаа л тэрээр өөрийнх нь ангуучилж, хавчин дарамталж байсан Есүс Бурхан байсныг мэддэг. Тиймд тэр дараа нь замыг, маш их урам зоригтойгоор, санаа шулуудан номлож байсан, Есүсийн төлөө ажиллаж: “Тэдний тэрс үзэл гэж нэрлэдэг Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханыг шүтэн мөргөдөг” (Үйлс 24:14) хэмээн бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар Паулыг тухайн цаг үеийн Фарисайчууд тэрсүү үзэл номлогчдын нэг хэмээн хандаж, түүнийг Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрсний төлөө буруутгаж, хавчин дарамталж байв.

Эцсийн өдрүүд аль хэдийнэ ирсэн. Хэдийгээр бид Есүс Христийн золилтын нөхөн төлөлтөөр гэм нүглээс чөлөөлөгдсөн ч гэмт уг чанар маань хэвээр оршин байна. Тиймд, Хуулийн эриний үеийн Бурханы ажлын үндэс суурин дээр хүнийг бүхэлд нь цэвэршүүлэх, Сатаны ялзарсан зан чанараас чөлөөлөх ажил хийхээр, улмаар хүн бүрэн цэвэршиж, эхэнд байсан хүний анхдагч төлөв байдлыг сэргээн босгохын төлөө Бурхан дахин нэг удаа бие махбод болсон. Гэвч өнөөдөр шашны бүх урсгал чиглэлийн хүмүүс хуучин ажлаа, өөрсдийн үзлээ, загалмайн авралыг баримталсан хэвээр байна. Тэд гэм нүгэл үйлдэн, Бурханыг Библийн хүрээнд, загалмай дээр, Хуулийн эрин үед хязгаарладаг. Тэд Бурханыг дахин бие махбод болж чадахгүй, шинэ ажил хийж чадахгүй, өнгөрсөн үеийн ажлыг устгаж чадахгүй гэж хэлдэг, Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь Есүсийн ажлыг дордуулдаг гэж хэлдэг. Мөн тэд өөрсдийн үзэлдээ бодсончлон Бурхан үүл хөлөглөн ирээгүй учраас Бурханы ажлыг тэрслүү үзэл мэтээр дахин тодорхойлсон бөгөөд хаанчлалын сайн мэдээг номлодог хүмүүс өнөөдөр өөрсдийнх нь хонийг нь хулгайлж байна гэж үздэг. Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай нүүр тулгарахдаа тэд өөрсдийнхөө үзэлд нийцэхгүй ажил, үгийг буруу гэж тодорхойлоод Төгс Хүчит Бурханы үгийг эрэлхийлэхээр зорьдоггүй, шалтаг хайн өө сэв эрж олдог, өөрсдийгөө дагалдагчдаараа хүндлүүлэн тэдний дуулгавартай байдлыг бүхий л арга замаар зөвшөөрч оюун санаандаа өөрсдийн үзлээ үнэн мэт босгон байгуулдаг. Төгс Хүчит Бурханы ажлыг түгээх гайхамшигт тохиолдлыг хараад тэд өөрсдийнхөө талаар эргэцүүлдэггүйгээр үл барам Бурханы ажлыг буруутган доромжилдог. Ийм маягаар эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг үл тоомсорлодог тэд болон чөтгөрүүдийг хөөн зайлуулах чөтгөрүүдийн хаан Баал Зебубт Есүсийг найддаг гэж хэлдэг тухайн үеийн Фарисайчуудын хооронд ямар ялгаа байна вэ? Tэд Төгс Хүчит Бурханы ажлыг бүх төрлийн доромжлолын бай болгодог бөгөөд хаанчлалын сайн мэдээг түгээдэг хүмүүсийг бусдын нүдийг ухаж, хамрыг тасалдаг гэх мэтээр хэлж нэр хүндэд нь халдаж, цуу яриа тараан, гүтгэн гүжирддэг. Эдгээр шашны хүмүүсийн үг, үйлс нь Фарисайчуудын жинхэнэ хоёр дахь хэвлэл бус уу? Энэ нь Есүсийг эсэргүүцсэн Фарисайчуудын эмгэнэлт нөхцөл байдлын давталт бус уу? Энэ нь хүмүүсийн үнэхээрийн тэнэг алдаа биш гэж үү?

Эхлэлээс төгсгөл хүртлээ Бурханы ажил байнга урагшилж байна. Шинэ ажил, шинэ эрин үе байнга байдаг, тухайн тохиолдол бүрт Бурханы шинэ ажилд хүмүүс “тэрслүү үзэл, шүтээн” гэсэн хаяг зүүдэг бөгөөд Бурханы шинэ ажлыг үл тоомсорлодог хүмүүс асар олон байдаг. Гэхдээ хүмүүс яаж ч үл тоомсорлосон хамаагүй Бурханы ажил дандаа биелэгддэг. Хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. … Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс). Өнөөдөр, хэдийгээр зарим хүмүүс Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд эцсийн Христ Төгс Хүчит Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй боловч Бурханы эцсийн өдрүүдийн ажил давалгаа адил хуйларсан хэвээр Хятадын Эх газар даяар дийлдэшгүй хүчээр баруун руу, бүх улс үндэстэн рүү түгэн Эзэн Есүсийн: “Аянга зүүнээс цахилж, баруун зүг тчгэсэн гялбадагшиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх эш үзүүллэгийг батлан биелүүлж байна. Тэгэхээр Бурханы шинэ ажилтай нүүр тулан уулзахдаа бид зүрх сэтгэлийг эрэлхийлж, хүлээн авсаар байх хэрэгтэй бөгөөд Бурханы шинэ ажлыг эсэргүүцэх гэж өөрсдийн үзлээ ашиглах хэрэггүй, учир нь тэрслүү үзэл, шүтээнийг хүмүүс тодорхойлж чадахгүй.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment