2019-10-17

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Библид: “Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, ‘Та бүхэн яагаад шаналав? Та нарын зүрх сэтгэлд яагаад эргэлзээ төрөв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм, Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна’гэлээ. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр, ‘та нарт ямар нэг идэх юм байна уу?’ гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгчээ. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24: 36-43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа болиод сүнслэг бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байхад ч Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн гадна төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, будилмаар байсан. Түүнчлэн энэ нь Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд улам их зай бий болгосон ба тэр агшинд Эзэн Есүс улам нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг харж, эсвэл хүрч чадахгүй Бурханд итгэдэг байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн “алга болсон”, эсвэл “орхиж явсны” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм” (“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”).

Эзэн Есүс амиллынхаа дараа 40 өдрийн турш хүнд харагдсаны цаана хоёр утга учир байсан гэдгийг Бурханы үгийг уншсаныхаа дараа би эцэст нь ойлгосон юм. Нэг нь гэвэл, Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн бөгөөд хүн төрөлхтнийг шинэ эрин рүү хөтөлнө гэдгийг хүнд хэлэхээр Тэр ирсэн. Нөгөө утга учир нь гэвэл, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө гэдгийг баталгаажуулах боломжийг хүмүүст олгож, улмаар Бурханд итгэх итгэлийг нь батжуулахын тулд Бурхан үүнийг хийсэн.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment