Шижи Мааньшань хот, Аньхуй аймаг
Чуулганд удирдагчаар ажиллаж байх үед минь ахлагч маань бидэнд сургамж болгох зорилгоор бусдын бүтэлгүй, алдаатай туршлагыг жишээ болгон хуваалцдаг байв. Жишээлбэл: Зарим ахлагч нар зөвхөн үсэг, номлолын талаар л ярьдаг боловч өөрсдийн завхарсан байдлын талаар дурддаггүй, үнэн нь бодит амьдралд хэрхэн хамааралтай байдаг талаарх ойлголтоо бусадтай хуваалцдаггүй. Үүний үр дүнд ийм ахлагчид үйлчлэх хугацаандаа ямар ч үр дүнд хүрдэггүй бөгөөд тэр байтугай хорон муу зүйл хийж, Бурханыг эсэргүүцдэг нэгэн болж хувирдаг. Зарим ахлагч өөрийгөө гайхуулж, өөрийгөө тэнгэрт тултал магтаж, байр сууриа хамгаалахын тулд өөрийгөө гэрчилдэг. Эцэст нь ийм ахлагчид антихрист болж, Бурхантай илт өрсөлдөх гэж доод хүмүүсээ өөрсдийн өмнө авчирч сөхрүүлдэг. Зарим ахлагч ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа өөрсдийн махан биед хэт их анхаарал хандуулж, зугаа цэнгэлд шунаж, бодит ажил огт хийдэггүй. Ийм ахлагчид яг л шимэгч хорхой шиг цуглааны нэр хүндээс ашиг хүртэж амьдардаг. Эцэст нь тэд илэрч, устгагддаг… Ийм алдаатай, бүтэлгүй түүхийн талаар сонссоны дараа миний санаанд нэг асуулт орж ирэв: Бурхан Төгс Хүчит биш гэж үү? Эдгээр удирдагч нар хорон муу санаатай үйлдэл хийж, Бурханыг эсэргүүцэж, чуулганы ажилд сөргөөр нөлөөлж байхад Бурхан яагаад тэдгээр хуурамч ахлагчдыг эрт ил болгож, устгах алхам хийгээгүй юм бэ? Ийм байдлаар ах, эгч нарын маань амьдрал болон чуулганы ажил ийм хор хохирлоос ангид байх боломжтой байх байсан биш гэж үү? Энэ асуулт хариулт ололгүйгээр миний тархинд хэвээрээ үлдэв.
Нэгэн өдөр би “Амь уруу орох тухай нөхөрлөл, номлол”-оос дараах ишлэлийг олж уншив: “Зарим хүмүүс бүхий л түвшний удирдагч нар луу үргэлж довтолж, хариуцлагагүй мэдэгдэл хийдэг. Ийм зан байдал нь тэдгээр хүмүүсийн юуг харуулж байна вэ? Энэ нь маш дээрэлхүү, бодлогогүй байдлыг харуулж, мөн Бурханы үйлсийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс аливаа зүйлийг зөв хэлбэрээр хүлээж авахгүй гэдгийг харуулдаг. Хэрэв чи тухайн хүнд Ариун Сүнсний ажил дутагдаж байгааг, мөн хийж буй ажлаараа Бурханы сонгосон хүмүүсийг үнэн рүү авчрахгүй байна гэдгийг ойлгож байгаа бол энэ нь чамайг үнэн рүү орсон гэдгийг нотлохгүй байна гэж үү? Хэрэв ийм зүйл болж байгааг хэн ч харахгүй байвал – хэрэв хуурамч ажилтнууд эсвэл хуурамч номлогчид гарч ирвэл – энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг биш гэж үү? Бурханы сонгосон хүмүүс энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? Тэд ийм төрлийн асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ? Та нар уг асуудлыг өөрсдийн ахлагч нарт мэдээлж, тухайн асуудалд хамааралтай хүнийг илчилж болно. Бурханы сонгосон илүү олон хүмүүст уг асуудлыг олж харуулах арга хэмжээ ав. Мэдээлэх, ил болгох, санал дэвшүүлэх талаар зохих арга хэмжээг авснаар уг асуудал шийдэгдэхгүй гэж үү? Тиймээс Бурханы сонгосон хүмүүс ч мөн адил хариуцлага үүрч, иймэрхүү асуудлуудыг шийдэх хамгийн зөв гарцыг мэддэг байх ёстой. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй бол тэд эдгээр асуудлыг шийдэх талаар зохих арга хэмжээг авахгүй гэдэг нь дамжиггүй. Зарим хүмүүсийн шударга ёсны талаарх мэдрэмж хүчтэй байдаг – тэд Бурханы ажилд саад бологсод, устгагч нарыг өөрсдийн чуулганд ойртуулахгүй. Ийм хүнийг олж харангуутаа тэд ийм хүний талаар даруй мэдэгдэж, ил болгодог. Зарим хүмүүс саад бологсод, устгагчдын эсрэг тэмцэж, зарим нь сохроор дагадаг. Зарим хүмүүс ахлагч нь хэн ч байсан хамаагүй түүнийг сохроор шүтэн биширч, дагадаг. Бусад нь ямар ч ялгаа олж харалгүйгээр, хэн ч юу ч хэлсэн бай зүгээр л хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ийм байдлаар янз бүрийн хүмүүс ил болдог байна. Ийм зүйл тохиолдолд энэ нь үнэндээ хүмүүсийг ил болгодог юм: Энэ бол Бурханы сайн санаа зорилго юм. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэний талаар хүчирхэг ойлголттой бол тэд хуурамч номлогч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь таньж, эсэргүүцэж, орхидог. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы сонгосон хүмүүс амьдралдаа төлөвшиж, ухаан сууж, Бурханы авралыг бүрэн хэмжээнд авсан гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы оршихуйд ирж, Түүнээр дамжуулан бүрэн бүтэн болсныг харуулж байнга. Иймээс Бурханы сайн санаа зорилго нь тохиолдож буй бүх зүйлд оршиж байдаг.” (Амь уруу орох тухай нөхөрлөл, номлол III-ийн “Хүний ойлголт, үзэл бодлыг хэрхэн мэдэх вэ” хэсэг). Энэ нь миний төөрөлдлийг бүрэн тайлж өгсөн юм. Чухамдаа Бурхан хуурамч номлогч, хуурамч ажилчдад бидний чуулганд гарч ирэхийг зөвшөөрдөг ажээ. Учир нь ингэснээр Бурхан янз бүрийн хүмүүсийг ил болгох боломжтой болдог байна. Бурхан хүмүүст үнэнийг суулгаж, ухамсарлалт, мэдлэг өгч, улмаар үнэнийг ойлгон таниулах замаар Бурханы үгийн бодит ертөнц рүү оруулах боломжтой болдог байна. Үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны өндөр мэдрэмжтэй хүн бүр босож, хуурамч номлогч, хуурамч ажилчид муу муухай үйлдэл хийж, чуулганы ажилд саад учруулах үед энэ талаар мэдээлж, ил болгож, эсэргүүцэж, таягдан орхих болно. Ингэснээр тэд цуглааны ашиг сонирхлыг хамгаалж, Бурханыг гэрчлэлд зогсоно. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс таньж мэдэх чадваргүй байх тул нийтийн урсгалаар явж, сохроор дагаж, бусдын хэлсэнд үг дуугүй эвлэрэх л чадвартай байна. Гэвч бусдыг ялгаварлалгүйгээр дагах нь хорон муу зүйл үйлдэгчидтэй хуйвалдан нийлснээр дуусдаг. Яагаад гэвэл тэд үнэнийг хайрладаггүй, зөвхөн бусдыг шүтэн биширч, эрэлхийлдэг. Нөлөө бүхий хүмүүсийг хүлцэнгүйгээр дэмжиж, бялдуучилдаг этгээдүүд хуурамч номлогч, хуурамч ажилчдад мэхлэгдэх болно. Учир нь тэд Бурханы ажлыг таньж мэддэггүй, дээрэнгүй, бодлогогүй хүмүүс нь зөвхөн саналаа хэлж, чуулганы ажлыг өөлж, тэр байтугай Бурханы ажлын талаар хүмүүст эргэлзээ төрүүлж, шүүмжилдэг. Үүнийхээ төлөө тэд илчлэгддэг. Иймээс Бурханы ажил үнэхээр ухаалаг гэдэг нь маш тодорхой байдаг! Бурхан хүмүүсийн үзэл бодолтой таардаггүй эдгээр зүйлээр дамжуулан хүнийг ил болгох, сургах, төгөлдөржүүлэх ажлаа хийдэг. Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы хүслийг хангаж, Бурханы засвар, төгөлдөржүүлэлтийг хүлээн авахын тулд үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлд зогсдог. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс бусдын үгийн тусгал болж, бусдыг сохроор дагаж, өөрсдийн үзэл бодол, төсөөллийн хүрээнд Бурханы талаар шүүмж хэлдэг. Ийм учраас тэд ил болж, таягдуулдаг. Би Бурханы үгийн дараах ишлэлийг санав: “Олон сөрөг зүйлс, олон саад тотгороор дамжуулан Бурхан чамайг төгс болгодог. Сатаны олон үйл хэрэг, буруушаалт болон олон хүнээр дамжин гарах үүний илэрхийллээр дамжуулан Бурхан танд мэдлэг олж авах боломжийг өгөх ба ингэснээр чамайг төгс болгоно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”). Энэ бол үнэхээр үнэн. Хүмүүс ийм үйл явдлыг хор хөнөөлтэй, сөрөг гэж үзэж болох ч Бурхан энэхүү сөрөг нөхцөл байдлаар дамжуулан хүмүүст таньж мэдэх боломж олгодог. Тэрээр хүмүүст үнэнийг таньж мэдүүлэх, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, гайхалтай сайн үйлсүүдийг таниулж ойлгуулах, Сатаныг таягдан хаяулж, Бурхан руу эргэж ирүүлэхийн тулд Сатаны хуйвалдааныг нэвт харж чаддаг болгох үүднээс ийм нөхцөл байдлаар дамжуулж ажилладаг. Энэ нь хүмүүсийг төгс төгөлдөржүүлэхийн тулд тэдний үзэл баримтлалтай үл таарах зүйлээр дамжуулж ажилладаг Бурханы ажлын цаана оршиж байдаг утга юм. Хэрэв Бурхан хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь ил болгож, зайлуулвал хүмүүс үнэнийг ойлгох чадваргүй, мөн бусдын мөн чанарыг таньж харах чадваргүйнхээ улмаас ийм удирдагч, ажилчдын гаргаж буй өнгөцхөн золиос, оруулж буй хөрөнгө оруулалтад хууртагдах болно. Тэд үүний үр дүнд Бурханы ажлын талаар үзэл бодол, шүүмж ургуулж, дургүйцлээ илэрхийлж, тэр байтугай ийм хуурамч ахлагч, хуурамч ажилчдын бий болгосон төсөөлөлт шударга бус явдлыг дэмжиж эхэлдэг. Ийм байдлаар Бурхан хүнийг төгс төгөлдөржүүлэх гэсэн Өөрийнхөө зорилгод хүрэх боломжгүй байх болно. Бурхан бүхнийг чадагч биш эсвэл худал хуурмагийг таньж хардаггүй тулдаа тэдгээр хуурамч ахлагч болон хуурамч ажилчдыг ил болгох тал дээр хайхрамжгүй ханддаг явдал огт биш юм. Үүний оронд Тэр хүмүүст Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан болон аваагүй хүмүүс, жинхэнэ болон хуурамч удирдагч, ажилчид нар, номлол ярьдаг болон үнэний бодит ертөнц бүхий хүмүүсийн хоорондох ялгааг харуулж, тэднийг сургахын тулд сөрөг үйл явдлуудыг бий болгодог. Тэр биднийг үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүс, үнэнийг эрэлхийлдэггүй, таньж мэддэггүй хүмүүс болон Бурханы ажлын талаар байнга шүүмжилдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг нэвт харах чадвартай болгож сургахыг хүсдэг. Бүх хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит ертөнцөд нэвтэрч, Бурханы эзэмшилд орох үед нөгөө хуурамч номлогч, хуурамч удирдагч, хуурамч ажилчид зорилгоо биелүүлсэн байх болно. Ийм байдлаар Бурхан эдгээр хүмүүсийг таягдах үед хүмүүс Бурханыг буруугаар ойлгохгүй байхаас гадна Түүний зөвт байдал, бүхнийг чадагч чанарыг магтан дуулах болно. Бурхан эдгээр сөрөг үйл явдлаар дамжуулан хүмүүст үнэнийг ойлгох, янз бүрийн хүмүүсийг таньдаг болох, Бурханы бодит ажлын талаар жинхэнэ ойлголттой болох боломжийг олгодог.
Бурхан минь, хүмүүсийн үзэл бодолд нийцээгүй үйл явдлуудад ч Таны сайн санаа зорилго, мэргэн ухаан оршдог гэдгийг ойлгох боломж олгож, намайг гэгээрэл, удирдамжаар хангасанд талархаж байна. Бурханы үгэнд дурдсанчлан, хүнийг хамгийн утга төгөлдөр байдлаар ил болгож, төгөлдөржүүлэхийн тулд “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг”, “Бурхан бүх зүйлийг жолооддог болохоор тэд Түүнд үйлчилдэг”. Ирээдүйд үүсэж болох аливаа сайн, муу нөхцөл байдлыг эргэцүүлж бодохдоо би хувь хүний хүлцэнгүй үзэл бодлоо ашиглахгүй байхыг тангараглаж байна. Үнэнийг жинхнээсээ ойлгож, үнэнийг эзэмшихийн тулд өөрийн оролцох аливаа харилцаандаа би зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч чанарыг танихаар эрэлхийлж, Бурханы үйлсийг эрэлхийлж, Бурхан ба Түүнд байгаа зүйлийг эрэлхийлэхээ тангараглаж байна.
0 意見:
Post a Comment