2018-11-17

Хайрт минь, намайг хүлээгээч

магтан дууХайрт минь, намайг хүлээгээч”
Хайрт минь, намайг хүлээгээч

Моддын дээгүүр саран намуухан хөвнө.
Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.
Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?
Оо Хайрт минь Та хаана байна вэ?
Ганцхан Та миний төлөө шаналдаг.
Ганцхан Та надад хайраа өгдөг.
Ганцхан Та намайг үргэлж боддог.
Ганцхан Та миний амьдралыг нандигнадаг.
Сар минь тэнгэрийн нөгөө талд эргэж ирээч.
Хайрыг минь удаан бүү хүлээлгээч.
Түүнийгээ санаж байна гэдгийг Тэрэнд минь хэлээч
Миний хайрыг марталгүй, дамжуулаач, дамжуулаач, дамжуулаач, дамжуулаач.

Зэрлэг галуу хосоороо алсыг зорин ниснэ.
Миний хайртаас тэд хэл авчрах болов уу?
Оо надад даль жигүүрээ хайрлаач.
Төрсөн дассан нутаг руугаа эргэж би нисмээр байна.
Түүндээ би “Битгий гунь” гэж хэлмээр байна.
Таньд таатай хариуг би Өөрт чинь барьмаар байна.
Хайртынхаа халамжийг би эргэн төлнө
Таны зүтгэл хоосон биш!
Бушуухан том болоод
Зовлонт амьдралаас чөлөөлөгдөхсөн
Энэ хорвоогийн тансаг бүхнээс би нисэн одох болно.
Оо хайрт минь намайг хүлээгээч.
Бушуухан том болоод
Зовлонт амьдралаас чөлөөлөгдөхсөн
Энэ хорвоогийн тансаг бүхнээс би нисэн одох болно.
Оо хайрт минь намайг хүлээгээч.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment