Та энгийн хүн чанарыг амьдран гаргах үедээ, мөн төгс төгөлдөр болгуулах үедээ, хэдий та зөгнөл, ямар нэгэн нууцлаг зүйлсийн тухай ярьж чадахгүй ч гэсэн та хүний дүр төрхийг илрүүлж амьдран гаргах болно. Бурхан хүнийг бүтээсэн, Хүн Сатанаар дамжуулан ялзармал байдалд орсоны дараа, мөн эдгээр ялзармал байдлууд нь хүмүүсийг үхмэл биес болгосон – ийм учир та өөрчлөгдсөний дараа, та эдгээр үхмэл биесээс өөр ондоо байх болно. Хүмүүсийн сүнснүүдэд амь өгнө мөн тэднийг дахин сэргээх болно гэдэг бол Эзний үгс, мөн хүмүүсийн сүнснүүд дахин сэргэх үед тэд эргэн амьдрах болно. “Үхмэл” гэж дурдсаны нь сүнсгүй цогцоснуудыг илэрхийлж байна, хүмүүсийн хувьд тэдгээрийн сүнс нь үхсэн гэдгийг зааж байна. Хүмүүсийн сүнснүүд амийг авах үед тэд эргэн амьдрах болно. Бид ариун хүмүүсийн тухай өмнө нь ярих үед бид тэдгээр дахин эргэн амьдарсан хүмүүсийг ярьсан, тэдгээр Сатаны нөлөөний дор байсан ч Сатаныг дийлсэн хүмүүсийн тухай ярьсан. Хятадын сонгогдсон хүмүүс агуу улаан лууны хэрцгийлэл, хүнлэг бус хавчлага болон заль мэхийг тэвчиж туулсан, тэдгээр нь тэднийг сэтгэл санаагаар нь үхүүлж мөн амьдрах өчүүхэн ч эр зориггүй болгож орхисон. Иймээс, тэдний сүнснүүдийг сэрээх нь тэдний мөн чанараас эхлэх ёстой: бага багаар, тэдний мөн чанарт тэдний сүнс сэрэх ёстой. Нэг л өдөр тэд эргэн амьдрах үед ямар ч саад тотгор тэнд байхгүй байх болно, мөн бүгд хэвийн үргэлжлэх болно. Одоогоор энэ биелэгдээгүй хэвээр үлдсэн байгаа. Ихэнх хүмүүсийн амьдрал нь үхлийн орчин нөхцөлийг мөн ихээр агуулсан байдаг, тэд үхмэл гэрлэн бүрхүүлээр хүрээлэгдсэн байна, мөн тэд маш их дутуу дулимаг юм. Зарим хүмүүсийн үгс үхлийг дагуулж байдаг, тэдний үйлдлүүд үхлийг дагуулж байдаг, мөн тэдний амьдралын ихэнх нь үхмэл. Хэрвээ өнөөдөр хүмүүс Эзэнд нийтээр гэрчлэл хийвэл энэ ажил бүтэлгүйтэх болно, тэдний хувьд тэд хараахан бүхэлдээ эргэн амьдраагүй байгаа, мөн та нарын дунд маш олон үхмэл хүмүүс байна. Өнөөдөр хүмүүс яагаад Эзэн зарим тэмдэг болон гайхамшгийг үзүүлэхгүй байгаа юм гэж асуудаг, тэгснээр Тэрээр өөрийн ажлыг харь үндэстэний хүмүүсийн дунд хурдтайгаар тархаана шүүдээ гэж хэлдэг. Үхмэл хүмүүс Эзэнд гэрчлэл хийж чадахгүй; амьд хүмүүс л чадна, гэвч өнөөдрийн ихэнх хүмүүс үхмэл хүмүүс, тэдний хэтэрхий олон нь үхлийн торонд амьдардаг, тэд Сатаны нөлөөн дор амьдардаг, мөн ялалтыг олж авах чадваргүй – мөн тэгэхээр тэдгээр хүмүүс Эзэнд яаж гэрчлэл хийж чадах билээ? Тэд хэрхэн сайн мэдээний ажлыг түгээж чадах билээ?
Харанхуйн нөлөөний дор амьдардаг хүмүүс бол үхлийн дунд амьдардаг хүмүүс юм, тэднийг Сатан эзэмшдэг. Эзнээр аврагдалгүйгээр, мөн Эзнээр шүүлгэж мөн гэсгээгдэлгүйгээр хүмүүс үхлийн нөлөөнөөс зугтах боломжгүй, тэд амьд болж чадахгүй. Эдгээр үхмэл хүмүүс нь Эзэнд гэрчлэл хийж чадахгүй, мөн Эзэнд ашиглагдаж ч чадахгүй, хаант улсад нэвтэрч ч чадахгүй. Эзэн амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг, үхмэл хүмүүсийн гэрчлэлийг биш, мөн Тэрээр амьд хүмүүс Түүний төлөө ажиллахыг хүсдэг гэвч үхмэл хүмүүсийг биш. “Үхмэл хүмүүс” бол Эзний эсрэг эсэргүүцэж тэмцэдэг хүмүүс юм, тэд сүнсэндээ мэдрэлгүй хүмүүс бөгөөд Эзний үгсийг ойлгодоггүй, тэд бол үнэнийг амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хүмүүс юм мөн Эзэнд өчүүхэн үнэнч байдалгүй бөгөөд Сатаны нөлөөн дор амьдардаг хүмүүс юм мөн Сатанд ашиглагдсан хүмүүс юм. Үхмэл хүмүүс өөрсдөдөө үнэний эсрэг зогсож үзүүлдэг, Эзний эсрэг тэмцэж үзүүлдэг, мөн дорд, жигшүүрт, хортой, хэрцгий, зальтай, болон муу санаатай байж өөрсдөдөө үзүүлдэг. Хэдий тийм боловч эдгээр хүмүүс Эзний үгсийг маш ихээр идэж уудаг ч гэсэн тэд Эзний үгсийг амьдран гаргах боломжгүй; тэд амьдардаг гэвч тэд үхмэл хэвээр алхдаг, тэд амьсгалдаг цогцоснууд юм. Үхмэл хүмүүс бүхэлдээ Эзнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй, мөн Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байх ч чадваргүй. Тэд зөвхөн Түүнийг мэхэлж чадна, Түүний эсрэг доромжилж чадна, мөн Түүнээс урваж чадна, тэдний амьдран гаргалт нь бүхнээрээ Сатаны уг чанарыг илчилдэг. Хэрвээ хүмүүс амьд биетэн болохыг хүсвэл, мөн Эзэний гэрчлэхийг хүсвэл, мөн Эзнээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл, тэд Эзний авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой, мөн Эзний засаж хариуцахыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр цагт л тэд Эзний шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, мөн зөвхөн тэр цагт л тэд Эзний авралыг олж авч чадна, мөн жинхэнээсээ амьд биетэн болно. Амьд хүмүүс Эзнээр аврагддаг, тэд Эзнээр шүүгдэж мөн гэсгээгддэг, тэд өөрсдийг зориулахыг хүсдэг мөн өөрийн амьдралаа Эзэнд баяртайгаар зориулдаг, мөн тэд өөрсдийн амийг Эзэнд баяртайгаар зориулах чадна. Зөвхөн амьд хүмүүс л Эзэнийг гэрчлэх үед Сатан ичгэвэрт байдалд орох болно, зөвхөн амьд хүмүүс л Эзний сайн мэдээний ажлыг тарааж чадна, зөвхөн амьд хүмүүс л Эзний зүрх сэтгэлтэй байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс. Анхлан Эзнээр бүтээгдсэн хүн амьд байсан, гэвч Сатаны ялзралаас болж хүн үхмэл байдал дунд амьдрах болсон, мөн Сатаны нөлөөн дор амьдрах болсон, мөн эдгээр хүмүүс нь сүнсгүй үхмэл хүмүүс болсон, тэд Эзний эсрэг эсэргүүцдэг дайснууд болцгоосон, тэд Сатаны хэрэгсэл болсон, мөн тэд Сатаны хоригдлууд болцгоосон. Эзнээр бүтээгдсэн бүх амьд хүмүүс үхмэл болцгоосон, мөн тэгээд Эзэн Өөрийнхөө гэрчлэлийг алдсан, мөн Тэрээр Түүний бүтээсэн хүн төрөлхтнийг алдсан бөгөөд хүн төрөлхтөн бол Түүний амьсгалаар амьсгалдаг ганц зүйл байсан. Хэрвээ Эзэн Өөрийн гэрчлэлийг буцааж авбал, мөн Түүний гараар бүтээгдсэн боловч Сатаны хоригдлууд болсон хүмүүсийг буцааж абвал Тэр тэднийг амилуулах ёстой тэгсэнээр тэд амьд биетэн болно, мөн Тэр тэднийг нөхөн сэргээх ёстой тэгснээр тэд Түүний гэрэл гэгээд амьдрах болно. Үхмэл хүмүүс бол сүнсгүй хүмүүс юм, тэдгээр маш хөшүүн хүмүүс, мөн тэд Эзний эсрэг эсэргүүцдэг. Үүнээс ч илүүтэйгээр тэд Эзнийг мэддэггүй хүмүүс. Эдгээр хүмүүс Эзэнд дуулгавартай байх өчүүхэн ч зорилтгүй, тэд Түүний эсрэг зөвхөн тэмцдэг бөгөөд Түүнийг эсэргүүцдэг, мөн өчүүхэн ч үнэнч шударга биш. Амьд хүмүүс бол сүнс нь сэргэсэн хүмүүс юм, тэдгээр нь Эзэнд дуулгавартай байж мэддэг, мөн Эзэнд үнэнч шударга хүмүүс юм. Тэд үнэнтэй гэрчлэлтэй бөгөөд зөвхөн эдгээр хүмүүс л Эзнийг Түүний гэрт нь тааламжтай байлгадаг. Эзэн эдгээр амьд хүмүүсийг, Эзний авралыг харж чаддаг хүмүүсийг, Эзэнд үнэнч шударга байж чаддаг мөн Эзэнийг эрж хайхыг хүсдэг хүмүүсийг, Эзний махан бие бололтонд итгэдэг бөгөөд Түүний илрэхийг итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүмүүс эргэн амьдарч чадна, мөн зарим хүмүүс чадахгүй; энэ нь тэдний уг чанар нь аврагдаж чадах үгүйгээс шалтгаалдаг. Олон хүмүүс Эзний үгсээс олныг сонссон гэвч Эзний хүслийг ойлгоогүй, тэд Эзний олон үгсийг сонссон гэвч үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй, тэд үнэнээр амьдар чадваргүй бөгөөд Эзний ажилд санаатайгаар саад учруулдаг. Тэд Эзний төлөө ямар ч ажил хийх чадваргүй хүмүүс, тэд Түүнд юуг ч зориулж чадахгүй, мөн тэд нууцаар сүмийн мөнгийг үрдэг, мөн Эзний гэрт үнэгүй хооллодог. Эдгээр хүмүүс нь үхмэл хүмүүс бөгөөд тэд аврагдахгүй. Эзэн Түүний ажлын дунд байгаа бүх хүмүүсийг л аврах болно. Гэвч тэдний зарим хэсэг нь Эзний авралыг хүлээж авч чадахгүй; зөвхөн цөөхөн тоотой хүмүүс л Түүний авралыг хүлээж авдаг, ихэнх хүмүүсийн хувьд тэд бол үхмэл хүмүүс, тэд аврагдаж чадахгүй болтолоо үхмэл болсон хүмүүс юм, тэд Сатанаар бүхэлдээ ашиглуулсан, мөн уг чанартаа тэд хэтэрхий муу санаатай. Аль алинаас нь цөөхөн тоотой хүмүүс Эзэнд бүрэн дүүрэн дуулгавартай байсан биш. Эхлэл үеэс авахуулаад эдгээр хүмүүст Эзэнд туйлын итгэлтэй байсан хүн байхгүй, эсвэл эхлэл үеэс авхуулаад Эзэнд туйлын хайртай байсан хүн байхгүй; үүний оронд тэд Түүний эрхшээх ажлаас болж Эзэнд дуулгавартай болдог, тэд Эзнийг Түүний агуу хайраас нь болж хардаг, Эзний зөвт зан чанараас болж тэдний зан чанаруудад өөрчлөлтүүд гарсан, мөн тэд Түүний ажлаас нь болж Эзнийг мэдэхээр ирдэг, хоёулаа жинхэнэ бөгөөд энгийн зүйлс юм. Эзний энэ ажилгүйгээр эдгээр хүмүүс хэр сайн байгаад ч үл хамааран тэд Сатаных хэвээр байх байсан, тэд үхмэл хэвээр байх байсан, тэд үхсэн хэвээр байх байсан. Өнөөдөр эдгээр хүмүүс Эзний авралыг хүлээж авч чадаж байгаа нь тэд Эзэнтэй хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүссэн учраас тэр.
Тэдний Эзэнд үнэнч шударга байдлаас болж амьд хүмүүсийг Эзэн олж авах болно мөн тэд Түүний амлалтууд дунд амьдрах болно, мөн тэдний Эзэнд хандах зан чанараас болж үхмэл хүмүүс Эзнээр жигшигдэж мөн татгалзагдах болно, мөн Түүний шийтгэл болон хараалын дунд амьдрах болно. Эдгээр нь Эзний зөвт зан чанар юм, мөн энэ нь ямар ч хүнээр өөрчлөгдөшгүй. Тэдний өөрсдийн тэмүүллээс болж хүмүүс Эзний зөвшөөрлийг хүлээн авдаг мөн гэрэл гэгээд амьдардаг; зальт төлөвлөгөөнүүдээсээ болж хүмүүс Эзнээр хараалгадаг бөгөөд шийтгэл дунд буудаг; тэдний хорлонт үйлдлүүдээсээ болж хүмүүс Эзнээр шийтгэгддэг; мөн хүсэл тэмүүллүүдээсээ болон үнэнч шударгаасаа болж хүмүүс Эзний адислалыг хүлээж авдаг. Эзэн бол зөвт шударга: Тэр амьд хүмүүсийг адисалдаг бөгөөд үхмэл хүмүүсийг хараадаг тэгснээр тэд үхмэл дунд амьдрах болно, мөн Эзний гэрэл гэгээг дахиж хэзээч харахгүй. Эзэн амьд хүмүүсийг Өөрийн хаант улсдаа аваачих болно, Тэр амьд хүмүүсийг Түүний Түүнтэй хамт үүрд байх адислалдаа аваачих болно. Үхмэл хүмүүсийг Тэрээр мөнхийн үхэлрүү таягдан хаяна; тэд Түүний сүйрлийн тусагдахуунууд юм, мөн тэдгээр хүмүүс нь үргэлж Сатанд харьяалагдаж байсан. Эзэн хэнийг ч хэлсээр шүүдэггүй. Эзнийг үнэхээр хайж байгаа бүхэн итгэлтэйгээр Эзний гэрт үлдэх болно, мөн Эзэнд дуулгавартай бус бүхэн мөн Түүнтэй таарамжгүй бүхэн маргаангүй Түүний шийтгэл дунд амьдрах болно. Магадгүй, та Эзний махан биендэх ажлын талаар итгэлгүй байж болох – гэвч нэг л өдөр Эзний махан бие хүнийг төгсгөлрүү нь шууд зохион байгуулахгүй; үүний оронд Түүний Сүнс хүний эцсийн орныг зохион байгуулах болно, мөн энэ цаг үед хүмүүс Эзний Сүнс болон Эзний махан бие нэг гэдгийг мэдэх болно, Түүний махан бие алдаа хийдэггүй, бөгөөд Түүний Сүнс алдаа хийх ямар ч боломжгүй. Эцэст нь Тэр Түүний хаант улсад эргэн амьдрах хүмүүсийг илүү ч үгүй дутуу ч үгүй итгэлтэйгээр аваачина, мөн тэдгээр үхмэл хүмүүс эргэн амьдрахгүй бөгөөд Сатаны агуй уруу шидэгдэх болно.
Үг
нь Махбодоор Илэрсэн номоос
0 意見:
Post a Comment