2017-06-10

Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханыг гэрчлэх цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы мутарт захирагддаг, иймд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлэхэд болно. Энэ үнэн тул үүнийг юу ч үгүйсгэж чадахгүй. Бурханы хийж байгаа бүхэн хүн төрөлхтний тусын тулд мөн Сатаны ов мэхийн эсрэг чиглэгдсэн байдаг. Хүнд шаардлагатай бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж. Тиймээс хүн Бурханаас ангид орших боломжгүй. Бурханд ч хүнээс салах санаа ерөөс байхгүй. Бурханы хийж буй ажил бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд Түүний санаа үргэлжид сайн байдаг. Ийм учраас, хүний хувьд Бурханы ажил, Бурханы бодол санаа (өөрөөр хэлбэл Бурханы хүсэл) аль аль нь хүний танин мэдвэл зохих "үзэгдэл" юм. Ийм үзэгдэл нь мөн л Бурханы эзэгнэлт бөгөөд нэг ч хүн үүнийг хийж чадахгүй билээ. Бурхан өөрийн ажлын явцад хүнд тавьсан шаардлагыг хүний" хэрэгжүүлэлт" хэмээнэ. Үзэгдэл бол Бурханы өөрийнх нь ажил бөгөөд хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл зориг болон ажлынх нь зорилго, ач холбогдол билээ. Үзэгдэл мөн эзэгнэлтийн нэг хэсэг гэж болох ба энэ эзэгнэлт нь Бурханы ажил бөгөөд хүнд чиглэгдсэн байдаг буюу хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил юм. Энэ ажил бол хүнийг Бурханы мэдлэгт хөтлөх зам, нотолгоо бөгөөд хүний хувьд туйлын чухал билээ. Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарлаа хандуулахын оронд Бурханд итгэх номлол болоод чухал биш аар саар зүйлсэд анхаарлаа хандуулвал тэд Бурханыг ерөөс таньж мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлд нийцэж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд иймд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл зориг, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол; эдгээр нь хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний болоод Бурханыг дагадаг бүтээл бүрийн хийвэл зохих зүйлийг хэлнэ. Энэ нь мөн хүний үүрэг билээ. Хүний хийх ёстой зүйл бол хүний анхнаасаа ойлгосон зүйл биш, харин Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүнээс шаарддаг зүйл юм. Эдгээр шаардлагууд Бурханыг ажиллахын хэрээр, аажим аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь Хууль ёсны эрин үед хүн хуулийг мөрдөх ёстой бол, харин Нигүүлслийн эрин үед хүн загалмай үүрэх ёстой. Хаанчлалын эрин үе өөр: Хууль ёсны эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хүнд тавигдах шаардлага илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага төдий чинээ өндөр болж, илүү тодорхой мөн бодитой болдог. Үзэгдэл ч мөн үүний адил илүү бодитой болдог. Эдгээр олон тооны бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай болгоход нөлөөлөхөөс илүүтэй түүнд Бурханы тухай мэдлэгээ нэмэгдүүлэхэд тусладаг.
Өмнөх үеүдтэй харьцуулахад Хаанчлалын эрин үеийн Бурханы ажил илүү бодитой, хүний мөн чанар болон түүний зан чанарын өөрчлөлтөд илүү чиглэсэн, Түүнийг дагадаг тэдгээр бүх хүмүүст Бурханыг гэрчлэх илүү боломжтой. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийн ажлын явцад өмнөх аль ч үеийнхээс илүүтэй хүнд Өөрийгөө илэрхийлж байгаа нь хүний танин мэдэх шаардлагатай үзэгдэл өмнөх аль ч үеийнхээс илүү өндөр гэсэн үг юм. Хүмүүсийн дундах Бурханы ажил урьд хожид үзэгдээгүй газарт хүрсэн учраас Хаанчлалын эрин үед хүний танин мэдэж байгаа үзэгдэл нь бүх эзэгнэх ажлын дунд хамгийн дээд нь билээ. Бурханы ажил урьд хожид байгаагүй газарт хүрч, хүний танин мэдэх үзэгдэл бусад бүх үзэгдлээс хамгийн дээд нь болсон, үүнээс улбаалан хүний хэрэгжүүлэлт ч мөн өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр болсон, учир нь хүний хэрэгжүүлэлт үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгдөж, үзэгдлийн төгөлдөржилт нь хүнд тавигдах шаардлагын төгөлдөржилтийг мөн илтгэдэг. Бурханы бүх эзэгнэлт зогсмогц хүний хэрэгжүүлэлт ч мөн зогсох бөгөөд Бурханы ажил үгүй бол хүн өмнөх үеийн сургаалыг мөрдөхөөс өөр сонголтгүй, ердөө л хаашаа ч эргэх аргагүй болно. Шинэ үзэгдэлгүй бол хүнд шинэ хэрэгжүүлэлт ч гэж байхгүй; бүрэн үзэгдэл үгүй бол хүнд төгс хэрэгжүүлэлт ч гэж байхгүй; өндөр үзэгдэл үгүй бол хүнд өндөр хэрэгжүүлэлт ч гэж байхгүй. Бурханы мөрөөр хүний хэрэгжүүлэлт ч өөрчлөгдөх бөгөөд үүний адил Бурханы ажилтай хамт хүний мэдлэг, туршлага ч мөн өөрчлөгдөнө. Хүн хичнээн чадварлаг байлаа ч Бурханаас салшгүй хэвээр байх ба Бурхан хормын төдийд л ажиллахаа болиход хүн Түүний уур хилэнд үхэх болно. Хүн Бурханы ажлаас ангид биш, хүний хэрэгжүүлэлт болоод түүний Бурханд итгэх итгэлд тэмүүлж буй зүйл нь үзэгдлээс салшгүй тул өнөөдөр хүний мэдлэг хичнээн өндөр, туршлага хичнээн арвин байлаа ч онгирох зүйлгүй билээ. Бурханы ажлын хором мөч бүр хүний таньж мэдвэл зохих, Бурханы хүнд тавих шаардлагуудыг дагуулж байдаг үзэгдэл юм. Эдгээр үзэгдлийн үндэс суурьгүйгээр хүн хэрэгжүүлэх нь бүү хэл цөхрөлтгүйгээр Бурханыг дагах боломжгүй. Хүн Бурханыг мэдэхгүй эсвэл Бурханы хүслийг ойлгохгүй бол хүний хийж байгаа бүхэн талаар болж, Бурханы таалалд нийцэж чадахгүй. Хүн хичнээн билиг авьяастай байсан ч тэрээр Бурханы ажлаас мөн Бурханы удирдлагаас салшгүй. Хүний үйлдэл хичнээн эерэг, хичнээн арвин байсан ч тэр нь Бурханы ажлыг орлож чадахгүй. Тиймээс ямар ч нөхцөлд хүний хэрэгжүүлэлт үзэгдлээс ангид байх боломжгүй. Шинэ үзэгдлийг хүлээж авахгүй байгаа хүмүүст шинэ хэрэгжүүлэлт боломжгүй. Тэд номлол, үхмэл хуулийг мөрддөг учраас тэдний хэрэгжүүлэлт үнэнтэй холбогдолгүй; тэдэнд ямар ч шинэ үзэгдэл байхгүй учраас эцэст нь шинэ эринд хэрэгжүүлэх зүйлгүй болдог. Тэд үзэгдлийг орхигдуулж, тэгснээрээ Ариун Сүнсний ажлыг алдаж, үнэнийг гээдэг. Харин үнэн үгүй байгаа хүмүүс бол худал хуурмагийн үр сад, Сатаны биелэл юм. Ямар ч хүн байлаа тэд Бурханы ажлын үзэгдэлгүйгээр мөн дэргэдээ Ариун Сүнсгүйгээр оршиж чадахгүй; тэд үзэгдлээ алдангуут тамд унаж, түнэр харанхуйд амьдарч эхэлдэг. Үзэгдэлгүй хүмүүс бол Бурханыг мунхагаар дагагсад, Ариун Сүнсний ажлаар гачигдагсад бөгөөд иймээс тэд тамд амьдарч байгаа юм. Ийм хүмүүс үнэнийг эрдэггүй бөгөөд Бурханы нэрийг хаяг адил зүүдэг. Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, бие махбодтой болсон Бурханыг мэдэхгүй, Бурханы бүх эзэгнэлтийн гурван үе шатыг мэдэхгүй хүмүүс бол үзэгдлийг таньж мэдээгүй буюу үнэн үгүй хүмүүс юм. Тэгвэл үнэнийг эзэмшээгүй хүмүүс бүгд мууг үйлдэгсэд биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Бурханыг танин мэдэх эрмэлзэлтэй, Бурхантай үнэн голоосоо хамтран ажиллаж байгаа хүмүүс бол үзэгдлийг үндэс сууриа болгодог хүмүүс. Тэд Бурхантай хамтран ажилладаг тул Бурхан тэднийг таалдаг бөгөөд энэ хамтын ажиллагаа хүнд хэрэгжүүлэлт болох учиртай.
Үзэгдэлд хэрэгжүүлэх олон арга зам бий. Хүнд тавигдах бодтой шаардлагууд нь хүний таньж мэдвэл зохих Бурханы ажил хэвээр мөн адил эдгээр үзэгдэлд агуулагдаж байдаг. Өнгөрсөн үед эл газарт зохион байгуулагдаж байсан онцгой болон томоохон цуглааны үед зөвхөн хэрэгжүүлэх нэг арга замын талаар ярьдаг байсан. Иймэрхүү хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Нигүүлслийн эрин үед ганцхан Христийн цовдлолтын үзэгдэл байгаад өөр томоохон үзэгдэл байгаагүй учраас Бурханы танин мэдэхүйтэй энэ нь өчүүхэн төдий л холбоотой байв. Хүн цовдлолтоор дамжуулж хүн төрөлхтөнг аварсан Түүний ажлаас илүүг мэдэхгүй байсан, иймээс Нигүүлслийн эрин үед хүнд өөр мэдэх үзэгдэл байгаагүй юм. Тиймээс хүн Бурханы тухай зөвхөн ядмаг мэдлэгтэй байсан, тэд Есүсийн хайр, нигүүлслийн мэдлэгээс гадна хэдхэн энгийн, өчүүхэн зүйлсийг хэрэгжүүлж байсан ба тэдгээр нь өнөөдөр бид нарт байгаа үнэнтэй дэндүү зөрөөтэй байв. Өнгөрсөн үед түүний цуглаан ямар хэлбэрийн байсан нь хамаагүй хүн Бурханы ажлын талаар бодтой мэдлэгийг ярих нь байтугай хүний дотогшлох ёстой бөгөөд хэрэгжүүлэхэд хамаг тохиромжтой арга замыг тодорхой тайлбарлах ч чадваргүй байсан. Тэр тэвчээр болон хүлээцтэй байдлын үндэс дээр хэдэн дөхөм зүйл нэмсэн төдий; Бурхан нэг эрин үе дотор шинэ ажил хийгээгүй, хүнд тавих ганц шаардлага нь тэвчээр болон хүлээцтэй байдал болоод загалмай үүрэх байсан учраас хүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт огтхон ч өөрчлөлт гараагүй. Эдгээр хэрэгжүүлэлтээс гадна, Христийн цовдлолоос өөр илүү дээд үзэгдэл гэж байгаагүй. Өнгөрсөн үед Бурхан дэндүү арвин ажил хийлгүй, хязгаарлагдмал шаардлага хүнд тавьсан болохоор тухайн үед өөр ямар нэгэн үзэгдлийн тухай яригдаагүй билээ. Иймээс ч хүн юу ч хийсэн, хүний хэрэгжүүлэх цөөн хэдэн энгийн, өнгөц зүйлс бүхий эдгээр хязгаарыг давах чадваргүй байсан. Харин өнөөдөр Хууль ёсны эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хэд дахин давсан ажил хийгдсэн байгаа учраас Би өнөөдөр өөр бусад үзэгдлийн тухай ярьж байгаа билээ. Хүнд тавигдах шаардлага ч гэсэн өмнөх эрин үеийнхээс хэд дахин өндөр болсон. Хэрэв хүн энэ ажлыг бүхэлд нь мэдэж чадахгүй бол энэ ажил өөрийн ач холбогдлоо алдана; хэрэв хүн үүнд бүх амьдралаа зориулахгүй бол энэ ажлыг танин мэдэж чадахгүй гэхэд болно. Эрхшээх ажилд дан ганц хэрэгжүүлэх замын тухай ярих нь хүнийг эрхшээх боломжгүй болгодог. Хүнд тавигдах шаардлагын тухай ярилгүй зөвхөн үзэгдлийн талаар ярих нь мөн л хүнийг эрхшээх боломжгүй болгодог. Хэрэгжүүлэх замаас өөр зүйл ярихгүй байх аваас хүний амин газрыг онилж, хүний үзхүйг сарниах боломжгүй, мөн бас хүнийг бүрэн эрхшээх ч боломжгүй. Үзэгдэл бол хүнийг эрхшээх гол хэрэгсэл юм, гэхдээ үзэгдлээс өөр зам байгаагүй бол хүн дагах байтугай дотогшлох ч боломжгүй. Энэ бол эхнээсээ төсгөл хүртлээ Бурханы ажлын зарчим билээ: Үзэгдэлд хэрэгжүүлэлт байх бөгөөд ийм хэрэгжүүлэлтээс гадна бас үзэгдэл бий. Хүний амь болон зан чанарын аль алинд нь гарах өөрчлөлт нь үзэгдлийг даган өөрчлөгддөг. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтад найддаг байсан бол түүнд ямар нэгэн өндөр түвшний өөрчлөлтөд хүрэх нь боломжгүй зүйл байх байсан. Үзэгдэл Бурханы Өөрийнх нь ажил болон Бурханы эзэгнэлтийн тухай өгүүлдэг. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хэрэгжүүлэх зам буюу хүний оршин байх зам юм; Бурханы бүх эзэгнэлтэд үзэгдэл болон хэрэгжүүлгийн хоорондох харилцаа нь Бурхан болон хүний хоорондох харилцаа байдаг. Үзэгдлийг хасаад эсвэл хэрэгжүүлгийг дурдахгүйгээр түүний талаар ярьвал, аль эсвэл ганцхан үзэгдлийг үлдээгээд хүний хэрэгжүүлгийг орхигдуулвал энэ бүгдийг Бурханы эзэгнэлт, тэр дундаа хүн төрөлхтний төлөөх Бурханы ажил гэж хэлэх боломжгүй; энэ тохиолдолд хүний үүрэг үгүй болж Бурханы ажлын зорилго үгүйсгэгдэнэ. Эхнээсээ төгсгөл хүртэл Бурханы ямар нэгэн ажлын оролцоогүйгээр хүнээс дан ганц хэрэгжүүлэхийг шаарддаг байсан бол, түүнчлэн хүнд Бурханы ажлыг танин мэдэх шаардлага байгаагүй бол ийм ажлыг Бурханы эзэгнэлт гэхгүй байх байсан. Хүн Бурханыг мэддэггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй, тодорхойгүй, хийсвэр байдлаар сохроор хэрэгжүүлдэг байсан бол тэрээр бүрэн шаардлага хангасан бүтээл болж чадахгүй байх байсан. Тийм ч учраас энэ хоёр зүйл хоёулаа чухал юм. Хэрэв хүний хамтын ажиллагаа, хүний хэрэгжүүлэлтгүйгээр зөвхөн Бурханы ажил, өөрөөр хэлбэл дан ганц үзэгдэл байсан бол энэ бүгдийг Бурханы эзэгнэлт гэж хэлж болохгүй. Хэрэв зөвхөн хүний хэрэгжүүлэлт, дотогшлолт гэж байсан бол хүний дотогшлолтын замнал хэр өндөрт хүрсэн байх нь хамаагүй мөн адил эс зөвшөөрөгдөнө. Хүний дотогшлолт ажил болон үзэгдэлтэй зэрэгцэн аажмаар өөрчлөгдөх учиртай; үүнийг дур зоргоор өөрчилж болохгүй. Хүний хэрэгжүүлэх зарчим чөлөөтэй биш, харин ч тодорхой хязгаартай. Эдгээр зарчим нь ажлын үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг. Тиймээс ч Бурханы эзэгнэлт нь эцэстээ Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлт болж ирдэг.
Эзэгнэх ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний оршин байгаагийн үр дүнд зөвхөн бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу эхэнд тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэхийн өмнө эзэгнэлт гэж байгаагүй. Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт гэж байгаагүй, өөрөөр хэлбэл Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрэв Бурханы гүйцэтгэж буй ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы эзэгнэлт гэхгүй байх байсан. Бурханы бүх ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулахгүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлэхгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх ба Бурханы хүний дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанараас юу ч олж мэдэхгүй байх байсан; Хэрэв ийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы эзэгнэлт гэж дуудах нь зохимжгүй юм. Энгийнээр хэлбэл Бурханы эзэгнэлтийн ажил бол Бурханы хийдэг ажил, мөн Бурханаар авагдсан хүмүүсийн Бурханы удирдлагаар хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь эзэгнэлт гээд, энэнд хүмүүсийн дундах Бурханы ажил, Түүнийг дагадаг хүмүүсийн хамтын ажиллагааг заана; энэ бүгдийг нийтэд нь эзэгнэлт гэж хэлж болно. Үүгээр Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл үзэгдэл өндөр байх тусам), Бурханы зан чанар хүнд улам ил болдог, харин тэр нь хүний үзхүйтэй нийцэхгүй болох тусам хүний хэрэгжүүлэлт, хамжилцаа нь төдий чинээ өндөрсөнө. Хүнд тавигдах шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзхүйтэй төдий чинээ зөрчилддөг, үүнээс улбаалан хүнд тавигдах сорилт, шаардагдах стандарт мөн өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд нь хүрсэн байна. Түүнчлэн хүнд үзүүлсэн бүхнийг тэр танин мэдэх учиртай тул хүн бүрийн төрөл төрлөөрөө хуваарилагдах цаг ирнэ. Ийнхүү үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандахад, хүний хэрэгжүүлэлт мөн адил дээд цэгтээ тулсан байна. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы эзэгнэлт зөвхөн хүний хэрэгжүүлэлт хамтын ажиллагааны ачаар бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын урлагийн бүтээл, Бурханы бүх эзэгнэлтийн ажлын бай бас түүний үр бүтээл нь. Хэрэв Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын талстжилт болох зүйл гэж байх боломжгүй, улмаар Бурханы эзэгнэлт өчүүхэн ч ач холбогдолгүй болох байсан. Энэ ажлыг илэрхийлж чадах, үүний бүхнийг чадагч хүч, мэргэн ухааныг нотолж чадах Бурханы ажилд байхгүй тийм тохирох зүйлийг зөвхөн сонгосноор Бурханы эзэгнэлтийн зорилго биелэгдэж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилго бүтнэ. Иймээс хүн бол Бурханы эзэгнэлтийн ажлын нэн чухал хэсэг бөгөөд зөвхөн хүн л Бурханы эзэгнэлтийг үр өгөөжтэй болгож, үүний туйлын зорилгыг биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрэв хүн эзэгнэлтийн ажлын жинхэнэ талстжилт болох ёстой бол ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй зан чанар бүрэн алга болох ёстой. Үүний тулд хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж Бурхан хүмүүсийн дунд холбогдох ажлыг биелүүлэх шаардлагатай. Зөвхөн ийм маягаар эзэгнэх ажлын талстжилт болсон бүлэг хүмүүс эцэстээ олж авагдах учиртай. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар Бурханд өөрт нь өргөх гэрчлэлийг өргүүлж чадахгүй; ийм гэрчлэлд Түүний ажил гүйцэлдэхэд тохиромжтой амьд хүн төрөлхтөн шаардлагатай. Бурхан эхлээд эдгээр хүмүүс дээр ажиллах ба тэднээр Түүний ажил илэрхийлэгдэж, Тэр энэ гэрчлэлээ бүтээгдсэн зүйлсийн дунд хийх учиртай. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилготоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлсийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахад Бурхан ганцаараа ажилладаггүй. Хэрэв Бурхан ганцаараа ажилладаг байсан бол хүнийг үгээр үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс Бурхан хүнийг эрхшээхийн тулд хүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгэж байж Тэр бүх бүтээгдсэн зүйлд гэрчлэгдэж чадна. Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй үлдэх байсан; үүнийг дагаад Бурханы эзэгнэлтийн ажил ч гэж нэрлэгдэхгүй байх байсан. Хэрэв хүн зөвхөн өөрөө хичээж, хайж, шаргуу ажилладаг, гэсэн атал Бурханы ажлыг ойлгоогүй бол хүн тоглоом хийж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных, тэр эсэргүүцэгч бас мууг үйлдэгч; Сатан ялзарсан хүний хийсэн бүхнээр илэрхийлэгдэх ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илэрхийлэл. Яригдсан бүхэнд үзэгдэл хэрэгжүүлэлтгүй юм гэж байхгүй. Үзэгдэлд үндэслэн хүн хэрэгжүүлэлтийг бас дуулгавартай байх замыг олж авна, ингэж тэр өөрийн үзхүйг хажуу тийш тавьж, өнгөрсөнд эзэмшиж аваагүй тэдгээр зүйлсийг олж авна. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Түүний шаардлагад бүрэн нийцэхийг шаарддаг, харин хүн Бурханаар хийгдсэн ажлыг үзэхийг Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы эзэгнэлт юм. Бурхан хүнтэй нэгдэх нь эзэгнэлт бөгөөд хамгийн агуу эзэгнэлт билээ.
Бурханы ажлыг үндсэндээ илэрхийлэх үзэгдэл, хүний хийх ёстой хэрэгжүүлэлт цөм Бурхантай ямар ч хамааралгүй. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцээх ёстой, хүний хэрэгжүүлэлт хүнээр хийгдэх учиртай. Иймээс Бурханы хийх ажлыг хүн хийх хэрэггүй, хүний хэрэгжүүлэх зүйл Бурханд хамаагүй юм. Бурханы ажил бол Түүний өөрийнх нь үйлчлэл бөгөөд хүнтэй ямар ч холбоогүй. Энэ ажлыг хүн хийх хэрэггүй, тэгээд ч Бурханы хийх ажлыг хүн хийх чадваргүй. Иймээс хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг хүн хийх ёстой, үүнээс болж түүний амь золиослогдож, гэрчлэлд зогсохын тулд Сатанд тушаагдсан ч эдгээрийг хүн хийх ёстой. Бурхан Өөрийн хийх ёстой бүх ажлаа хийдэг, харин хүний хийх ёстой ажил хүнд үзүүлэгдэх ба үлдсэн ажил нь хүнд үлдэнэ. Бурхан нэмэлт ажил хийдэггүй. Бурхан зөвхөн Өөрийн үйлчлэлийн хүрээнд ажиллаж, хүнд замыг үзүүлж, зөвхөн замыг нээх ажил хийх ба түүнээс зам бэлдэх ажил хийдэггүй; үүнийг хүн ойлгох нь зүйтэй. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үгсийг хэрэгжүүлэх гэсэн үг, энэ бүгд хүний үүрэг бөгөөд хүний хийх ёстой зүйл болохоор Бурхантай ямар ч хамаагүй. Хэрэв хүн Бурханыг хүнтэй адил зовлон шаналал амсаж, цэвэршүүлэлтэнд орж зовох ёстой гэж хүсэж шаардаж байгаа бол тэр дуулгаваргүй байгаа хэрэг. Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, хүний үүрэг бол Бурханы бүх удирдлагыг эсэргүүцэлгүй дуулгавартай дагах. Бурханы ажиллаж амьдардаг арга барилаас үл хамааран хүн биелүүлэх ёстойгоо л биелүүлэх ёстой. Зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирно. Хүн ямар ч сонголтгүй, бүрэн дуулгавартай байж, хэрэгжүүлэхээс өөр юу ч хийж чадахгүй байх ёстой; энэ мэдрэмжийг хүн эзэмшсэн байх ёстой. Бурханы хийх ёстой ажил дуусахад хүн алхам алхамаар үүнийг амсаж мэдрэх шаардлагатай. Эцэстээ Бурханы бүх эзэгнэлт бүрэн дууссан ч Бурханы шаардсан зүйлийг хүн хийгээгүй байвал тэр шийтгэгдэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлээгүй бол энэ нь хүний дуулгаваргүй зан чанарын улмаас юм; Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй болохоор ингэсэн гэсэн үг биш. Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа тэдгээр бүх хүмүүс цөм шийтгэгдэнэ. Өнөөдөр танаас шаардаж байгаа зүйлс нэмэлт шаардлага биш, харин бүх хүмүүсийн хүлээвэл зохих хүний үүрэг юм. Хэрэв та өөрийн үүргээ ч гүйцэтгэх чадваргүй буюу сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрөө өөртөө төвөг удахгүй гэж үү? Та үхэлтэй уулзахгүй гэж үү? Хэрхэн хожмын ба хэтийн зүйлсийг хүлээх вэ? Бурханы ажил бол хүн төрөлхтний төлөө, харин хүний хамтын ажиллагаа нь Бурханы эзэгнэлтийн тусын тулд юм. Бурхан хийх ёстой бүх зүйлээ хийсний дараа хүн сайтар хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч байх ёстой, тоо томшгүй олон үзхүйд баригдаж, идэвхгүйгээр үхлээ хүлээн суух учиргүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл яагаад хүн Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд нэг зүрх, хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов Бурхантай хамтарч болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы эзэгнэлтийн төлөө өөрийн үүргийг биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүрчихээд байхад та юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс сүйрэлд автах бай болохгүй гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад өнөөдөр хүн өөрийн үүргийг үнэн сэтгэлээр хийж чадахгүй байсаар байна вэ? Бурханы хувьд Түүний ажил Түүний нэн тэргүүний зүйл, Түүний эзэгнэлтийн ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлнэ гэдэг Түүний нэн тэргүүний зүйл. Үүнийг та бүхэн ойлгох учиртай. Танд хэлсэн үгс таны мөн чанарын угт хүрч, Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд хүрсэн байгаа. Олон хүн энэ замын үнэн худлыг ойлгодоггүй; тэд хүлээсээр, харсаар, өөрсдийн үүргийг эс биелүүлнэ. Үүний оронд тэд Бурханы үг үйлдэл бүрийг шалгаж Түүний юу идэж, юу өмсөж байгаад анхаарал хандуулдаг, ингэснээр тэдний үзхүй илүү хүнд ноцтой болдог. Ийм хүмүүс зовлонг өөрөө эрж байх биш үү? Ийм хүмүүс хэрхэн Бурханыг хайдаг хүмүүс болж чадах вэ? Тэд яаж сайн дураараа Бурханд дуулгавартай хүмүүс болж чадах вэ? Тэд өөрсдийн үнэнч байдал болоод үүргийг умартаж, Бурханы явж суухад хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд үнэхээр зэвүү хүргэм! Хэрэв хүн ойлгох ёстой бүхнээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой бүхнээ хэрэгжүүлсэн бол Бурханы хүнээс шаардаж байгаа зүйл нь хүний хийх ёстой үүрэг бөгөөд түүний гүйцэтгэх ёстой зүйл учраас Бурхан хүнд ерөөлөө хайрлах нь гарцаагүй. Хэрэв хүн ойлгох ёстой зүйлээ ойлгож, хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чадахгүй бол тэр шийтгэгдэх болно. Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс Бурханы дайсан болно, хэдий тэд илт түүний ажлыг эсэргүүцээгүй ч гэсэн шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол эсэргүүцэж байгаа болно. Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлдэггүй тэдгээр бүх хүмүүс Ариун Сүнсний ажилд "онцгой анхаарал" хандуулдаг байсан ч гэсэн Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, санаатай эсэргүүцэгчид болно. Бурханы үгсийг дуулгавартай дагадаггүй, Бурханд захирагддаггүй хүмүүс Бурханы эсрэг босдог эсэргүүцэгчид. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс бол Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс юм, харин Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс билээ.
Бурханы ажил болоод Түүний эзэгнэлт тодорхой цэгтээ хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дараах хүмүүс цөм Түүний шаардлагыг биелүүлэх чадвартай байна. Бурхан Өөрийн стандартын дагуу, хүний хүрч чадах чадварынх нь дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрийн эзэгнэлтийн сацуу Тэр хүнд замыг нь чиглүүлж, оршин амьдрах замаар хангадаг. Бурханы эзэгнэлт болоод хүний хэрэгжүүлэлт хоёулаа ажлын нэг үе шат бөгөөд нэгэн зэрэг явагдах ёстой. Бурханы эзэгнэлтийн яриа хүний зан чанарын өөрчлөлтийг хөнддөг бол хүний хийх ёстой зүйл болоод хүний зан чанарын өөрчлөлтийн талаарх яриа Бурханы ажлыг хөнддөг; энэ хоёрыг ямар ч үед салгахын аргагүй. Хүний хэрэгжүүлэлт алхам алхамаар өөрчлөгдөж байгаа. Үүний учир нь Бурханы ажил үргэлж өөрчлөгдөн, ахин дээшилж, Бурханы хүнд тавих шаардлага мөн адил өөрчлөгдөж байдаг болохоор билээ. Хэрэв хүний хэрэгжүүлэлт номлолд баригдсан хэвээр байгаа бол энэ нь хүн Бурханы ажил, удирдлага дутагдсаны нотолгоо юм; хэрэв хүний хэрэгжүүлэлт огт өөрчлөгдөхгүй, гүнзгийрч байгаагүй бол энэ нь хүний хэрэгжүүлэлт хүний хүслийн дагуу явагдсаны баталгаа бөгөөд үнэн бус хэрэгжүүлэлт; хэрэв хүн замнах замгүй бол тэр аль хэдийн Сатаны гарт унаж Сатаны эрхшээлд орж, ёрын муу сүнсэнд эзэмдүүлсэн гэсэн үг билээ. Хэрэв хүний хэрэгжүүлэлт гүн гүнзгий болохгүй бол Бурханы ажил ч хөгжихгүй, хэрэв Бурханы ажилд өөрчлөлт байхгүй бол хүний дотогшлолт зогсонги байдалд орох нь дамжиггүй. Бурханы бүх ажлын хугацаанд хүн үргэлж Еховагийн хуулийг мөрддөг байсан бол Бурханы ажил хөгжин дээшлэх нь байтугай бүх эринийг дуусгавар болгож чадахгүй байх байсан. Хэрэв хүн үргэлж загалмайд зуурч, тэвчээр, даруу байдлыг дадуулсан бол Бурханы ажлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжгүй болох байсан. Зөвхөн хуульд баригдаж, загалмайд зүүгдэн, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлж ирсэн хүмүүсийн дунд зургаан мянган жилийн эзэгнэлтийг дуусгана гэдэг боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, Сатаны нөлөөллөөс өөрсдийгөө бүрэн ангижруулсан сүүлчийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы бүхэл бүтэн эзэгнэх ажил хийгдэж дуусгавар болно. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглүүлэлт юм. Яагаад шашны сүмүүдийн хэрэгжүүлэлт хуучирсан гэж хэлдэг вэ? Үүний учир нь тэд өнөөдрийн ажилтай хамаагүй зүйлсийг хэрэгжүүлдэгт оршино. Нигүүлслийн Эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хирээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажимдаа хуучирсан билээ. Тэд шинэ ажил, шинэ гэрлийн ард хаягдав. Анхны үндэс сууринд үндэслэвэл Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхамаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэдгээр хүмүүс Бурханы ажлын анхны үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрэлд зуурсан хэвээр. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөх боломжтой, тэгээд 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй байгаа бол тэр Ариун Сүнсний ажлаас хоцрогдсон байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхны ажлыг хуучин хэвээр нь дадуулан мөрдөж яваа хүмүүс байгаа учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг, иймд Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс мөн адил алхам алхамаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд нэг ч үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэж, Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй. Хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажлыг дагаж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас тусгаарлагдаж, түүнтэй харш болох нь мэдээж. Ийм хуучирсан хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлийн хүмүүс ч болж чадахгүй. Иймээс бүх эзэгнэлтийн ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж, загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд сүүлчийн өдрүүдийн ажлын үе шатыг эс хүлээн авбаас тэдний хийсэн бүхэн хоосон, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэх юм. Өнөөдрийн ажлыг дагаж дийлэхгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг эсэргүүцдэг. Тэд хэдий өнгөрсөний гэрлийг зуурдаг ч үүгээр Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй гэж тэднийг үгүйсгэж болохгүй. Яагаад хүний хэрэгжүүлгийг өөрчлөх талаар, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн зөрөөний тухай, өмнөх эринд хэрхэн хэрэгжүүлж байсан болоод өнөө үед ямар байгаа талаар ийм их яриад байгаа юм бэ? Ариун Сүнсний ажил үргэлж урагшлан дэвжиж, хүний хэрэгжүүлэлт байнга өөрчлөгдөх шаардлагатай байдаг учраас хүний хэрэгжүүлэлтийг ингэж үргэлж хуваан салгаж ярих ёстой билээ. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил, шинэ гэрлийг дагаж дийлэхгүй байгаагийн нотолгоо юм; энэ нь Бурханы эзэгнэлтийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхээ зөв гэж боддог, үнэндээ Бурханы ажил тэдэн дээр аль хэдийн зогссон, Ариун Сүнс тэдэн дээр ажиллахаа больсон байдаг. Бурханы шинэ эриний ажлаа гүйцэлдүүлэхээр зорьсон өөр бүлэг хүмүүст Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсөний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан эдгээр хүмүүсийг орхиж, энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр шинэ алжаа хийж байгаа. Эдгээр хүмүүс Түүний шинэ ажилд хамжилцах бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний эзэгнэлт биелэгдэх боломжтой. Бурханы эзэгнэлт үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажиллаж, хүнд үргэлж хэрэгцээ шаардлагатай байдаг иймээс хоёулаа туйлын өндөрт хүрч, Бурхан хүн хоёр бүрмөсөн уялддаг билээ. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүрэн эзэгнэлтийн эцсийн үр дагавар юм.
Бурханы ажлын үе шат бүрт мөн хүнд харгалзсан шаардлагууд бий. Ариун Сүнсний урсгалд буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат, түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хувьд Ариун Сүнс ажиллахгүй, Сатаны ноёрхол дор оршдог. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажилд хамжилцдаг, Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс юм. Энэ урсгалд орсон хэрнээ, энэ үед хамжилцаж, Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй хүмүүс сахилгажуулагдах бөгөөд хамгийн муудаа Ариун Сүнс тэднийг орхино. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгалд амьдарч, Ариун Сүнсний анхаарал халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлнэ, харин үнэнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч магад. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан Түүний нэр төрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээнэ. Түүний нэрийг дуурсгах, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд тэд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг учраас тэд Бурхантай зохих ёсоор хамжилцаж, үүргээ биелүүлдэггүй босогчид шиг байж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавих цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалд байхгүй, иймд Ариун Сүнсний сахилга бат, зэмлэлт тэдэнд хамаагүй. Бүхий л өдрийн турш тэд бие махбод болоод оюун санаандаа амьдарч, өөрсдийн тархины дүн шинжилгээ, судалгааны үүсгэсэн номлолын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамжилцах хамжилцаатай ямар ч хамаагүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхан түүнтэй хамт байхгүй, тэд Бурханы ерөөл, хамгаалалтаар гачигдана. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын өнгөрсөн шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэдний цугларал бол шашин гэдгийг бататгахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэдгээр бүх хүмүүсийг нийлүүлээд шашны бүрэн хураангуйлагч гэхээс сүм гэж дуудаж болохгүй. Энэ бол өөрчлөхийн аргагүй үнэн юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийж буй зүйл шашны анхилуун үнэр ханхлуулавч, тэдний амьдран гаргаж байгаа зүйл шашнаар бялхаж, түүнтэй Ариун Сүнс хамт байхгүй, Ариун Сүнс ажилладаггүй, тэдэнд Ариун Сүнсний сахилга бат, гэгээрлийг хүлээн авах эрх ч байхгүй. Эдгээр хүмүүс цөмөөрөө амьгүй хүүр, сүнсэн чанараар гачигдсан авгалдайнууд юм. Тэдэнд хүний босогч, эсэргүүцэгч чанар болоод хүний бүх муу үйлийн тухай мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам бүгд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг мэддэггүй. Тэд мунхаг агаад, олиггүй хүмүүс, тэднийг итгэгчид гэж дуудахад ч зохимжгүй өөдгүй амьтад! Тэд юу ч хийсэн Бурханы эзэгнэлтийн ажилд холбогдохгүй болох нь байтугай Бурханы төлөвлөгөөг эвдэж ч чадахгүй. Тэдний үг үйлдэл нь хэт жигшим, хэт өрөвдөлтэй, дурдахад ч зохимжгүй. Ариун Сүнсний урсгалд ороогүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй. Ийм учраас тэд юу ч хийлээ тэдэнд Ариун Сүнсний сахилга бат, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнд дургүй, Ариун Сүнсийг үзэн ядаж, голдог хүмүүс юм. Тэд бие махбодтой алхаж, Бурханы пайзтай хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллах үед тэр Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг чигт явдаг. Бурхантай хүн хамжилцаж чадахгүй байх бол маш ихээр тэрсэлж байна, Бурханаас эдгээр хүмүүс санаатай зугатаж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ. Тэд цээрлэл хүлээхгүй гэж үү? Эдгээр хүмүүсийн муу үйлийг дурдвал зарим хүмүүс тэднийг хараахаас өөрөөр тусалж чадахгүй, харин Бурхан тэднийг эс ойшооно. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой, харин үнэндээ Бурханы хувьд тэдгээр нь Түүний нэр болоод Түүний гэрчлэлтэй ямар ч холбоогүй юм. Эдгээр хүмүүс юу ч хийлээ энэ нь Бурхантай холбоогүй: Энэ нь өнөөдрийн Түүний нэр болоод Түүний одоогийн ажилтай ямар ч холбоогүй. Эдгээр хүмүүс өөрсдийгөө басамжлан доромжилж, Сатаныг илэрхийлдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт муу үйлийг хурааж байгаа хүмүүс. Уур хилэнгийн өдөр хараахан ирээгүй байгаа учраас өнөөдөр тэд юу ч хийлээ, Бурханы эзэгнэлтэд саад болдоггүй, Бурханы шинэ ажилтай ямар ч хамааралгүй хүмүүст оноох цээрлэл байхгүй. Бурхан энэ олон явдлыг аль хэдийн хамаарчихсан байх ёстой, тэдгээр мууг үйлдэгчид аль болох эртхэн цээрлэлээ хүртэх ёстой гэж үзэх хүмүүс ихээхэн бий. Гэхдээ Бурханы эзэгнэлтийн ажил хараахан дуусаагүй, уур хилэнгийн өдөр арай ирээгүй байгаа учраас зөвт бус хүмүүс өөрсдийн зөвт бус үйлдлийг үргэлжлүүлэн хийсээр байна. Зарим нь Ариун Сүнс байхгүй эсвэл ажиллахаа больсон шашны хүмүүс Бурханы нэрийг гутаадаг юм бол яагаад Бурхан тэдний увайгүй занг хүлцэн тэднийг устгахгүй байгаа юм бэ? гэж хэлэх байх. Сатаны илэрхийлэл, бие махбодыг илэрхийлдэг эдгээр хүмүүс мунхаг, олиггүй, утгагүй хүмүүс билээ. Бурхан хүмүүсийн дунд хэрхэн ажилладагийг ойлгохоосоо өмнө Бурханы уур хилэн ирэхийг тэд үзэхгүй, тэднийг бүгдийг эрхшээсний дараа тэдгээр мууг үйлдэгчид цөм өөрсдийн хариулалыг хүртэх ба тэднээс нэгэн ч уур хилэнгийн өдрөөс зугатан зайлж чадахгүй. Одоо бол хүнийг шийтгэх цаг биш, харин эрхшээх ажлыг явуулах цаг билээ, тэд Бурханы эзэгнэлтийг эвдэх явдал хийгээгүй бол, ийм хүний хийсэн үйлдлийн ноцтой эсэхээр нь зохистой шийтгэл явуулна. Бурханы хүн төрөлхтнийг эзэгнэх ажлын үеэр Ариун Сүнсний урсгалд орсон тэдгээр бүх хүмүүс Бурхантай холбоотой байна. Ариун Сүнсний жигшин голсон хүмүүс Сатаны нөлөөлөлд амьдрах ба тэдний хэрэгжүүлдэг зүйлс Бурхантай ямар ч холбоогүй. Бурханы ажил бүх хүмүүст биш зөвхөн түүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст чиглэгдсэн учраас зөвхөн Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг, Бурхантай хамжилцдаг хүмүүс л тэд хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран Бурхантай холбоотой байна. Бурханы хийсэн ажил үргэлж хандуулах бай байх ба дур зоргоор хийгддэггүй. Сатантай холбоотой хүмүүс Бурханыг гэрчлэхэд зохисгүй, Бурхантай хамжилцахад ч нийцэхгүй.
Ариун Сүнсний ажлын үе шат бүр нэгэн зэрэг хүний гэрчлэлийг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан ба Сатаны хоорондох тулаан, тулааны зүйл нь Сатан бол энэ ажлаар төгөлдөржих нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханд хүний хийх гэрчлэлийн байдлаас хамаарна. Энэ гэрчлэл нь Бурханы Өөрийг нь дагадаг хүмүүсээс шаарддаг зүйл бөгөөд үүнийг Сатаны өмнө хийх гэрчлэл ба нөгөөтэйгүүр Түүний ажлын үр дүнгийн нотолгоо болно. Бурханы эзэгнэлт нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагдана, үе шат бүрт хүнд тавигдсан тохирох шаардлага бий. Түүнчлэн эрин өнгөрч, урагшлахын хирээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү алхам алхамаар хүн "Үг нь Бие махбодоор илэрсэн"-ний үнэнийг үзэх хүртэл Бурханы эзэгнэлтийн энэ ажил өөрийн оргилдоо хүрдэг, мөн ингэснээр хүний шаардлага илүү өндөр болж, гэрчлэл хийх хүнд тавих шаардлага илүү дээгүүр болдог. Хүн Бурхантай үнэн голоосоо хамжилцаж чадах тусам тэр Бурханыг улам их алдаршуулдаг. Хүний хамжилцал бол түүний хийх гэрчлэл юм, харин түүний хийх гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт билээ. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байсан эсэх ч, тэнд жинхэнэ гэрчлэл байсан эсэх ч бай аль аль нь хүний хамжилцал, гэрчлэлтэй нарийн уялдаа холбоотой юм. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх эзэгнэлт эцэстээ хүрэх үед, хүн илүү өндөр гэрчлэлийг хийх шаардлагатай болно, Бурханы ажил эцэстээ хүрэх үед хүний хэрэгжүүлэлт, дотогшлолт нь дээд цэгтээ тулна. Өнгөрсөнд хүн хууль болоод тушаалуудыг сахьж, тэвчээртэй, эгэл даруу байх шаардлагатай байсан. Харин өнөөдөр Бурханы бүх зохицуулгад дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр зовлон шаналалын дунд байсан ч Бурханыг хайрлах хэрэгтэй гэж хүнд шаарддаг. Эдгээр гурван үе шат нь Бурханы алхам алхамаар, бүх эзэгнэлтийнхээ хугацаанд хүнд тавих шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрч, үе шат бүрт хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм замаар Бурханы бүх эзэгнэлт алгуурхан хэлбэржинэ. Үүний учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн ингэж л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажимдаа ангижирна, Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байна. Тэр цаг ирэхэд Бурханы ажил эцэстээ хүрэх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамжилцах шаардлагагүй, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдрах ба тэр цагаас хойш Бурханыг эсэргүүцэх босох зүйл гарахгүй. Бурхан ч хүнд цаашид шаардлага тавихгүй, хүн болоод Бурханы хооронд илүү зоцилтой хамжилцал байна, энэ хамжилцал нь Бурханы эзэгнэлт бүрэн дуусгавар болсоны дараа, Сатаны савраас Бурхан хүнийг бүрэн аварсаны дараах амьдал ирж, хүн ба Бурханы амьдрал болно. Бурханы мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралыг олж авч чадахгүй. Тэд өөрсдийгөө харанхуй руу уруудуулж, тэнд тэд гасалж, шүдээ хавирах болно; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы мөрийг алхам алхамаар ойр дагах ёстой; тэр "Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагах" хэрэгтэй. Зөвхөн эдгээр хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Сургаал номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдах хүмүүс билээ. Цаг үе бүрт Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, үе бүрт хүмүүсийн дунд шинэ эхлэл байна. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, харин “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эринд хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагах учиртай, ингэхдээ бүр ойр дагах учиртай. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах вэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамжилцаж, Бурханы шаардлагат нийцэхээр хичээж байгаад үед тэр хэрхэн шийтгэгдэнэ гэж? Бурханы ажил хэзээ ч зогсохгүй, Түүний алхам хэзээ ч зогсохгүй, Тэр эзэгнэлтийн ажлаа дуусгахын өмнө үргэлж завгүй байх ба хэзээ ч үл зогсоно. Гэхдээ хүн өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг хүртсэнийхээ дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж аваад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагшилдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг хараад тэр Түүнийг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж энэ хэлбэрээр байх юм шиг, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч тийм байх юм шиг сэтгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрөөд ямар ч хүн Бурханы шинэ ажлыг тунхагласан тэр хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. "Израильчууд Есүст итгэхгүй, Еховад л итгэх" нь буруу байсан гэж хүн боддог, гэтэл дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, мөн "Мессиаг ирэхийг хүсдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрийг тоглосон. Үүнээс нөгөө хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа одоо ч гэсэн Сатаны нөлөөлөлд амьдарч байгааг, мөн Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгааг гайхах явдалгүй. Энэ хүний эсэргүүцэгч чанарын үр дүн биш үү? Өнөөдрийн шинэ ажлаа хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд өөрсдийгөө Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг азтай хүмүүс гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд яагаад Бурхан тэднийг гурав дахь тэнгэрт аваачиж болохыг, Есүс цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн шиг үнэхээр тэр өдөр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; тэд өөрсдөө ч урсгал бүрээс ирсэн, зүйл бүрийн цөөн тооны хүмүүсээс хүн нэг бүрийг Бурхан авах эсэхийг ч мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, хүний өнөөдөр байгаа эрин, Бурханы хүслийн талаар хүн ямар ч ойлголтгүй байгаа, иймээс тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэдгээр хүмүүс Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд цөм өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүмүүс гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй таслах бөгөөд Бурханд "чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг" болохоор Бурхан тэднийг диваажин руу авч явна гэсэн асар их итгэлтэй байдаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд "чин үнэнч" байдаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль, мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл жигшим юм. Эцсээ хүртэл дагаагүй, Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүй, зөвхөн хуучин ажилтай зууралдаж, Бурханд үнэнч байж чадаагүй тэдгээр хүмүүс, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг, шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болдог. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь хуучин хуулийг орхиж, шинийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг мөсгүй гэж боддог. Зөвхөн мөсийн талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй эдгээр хүмүүс эцэстээ өөрсдийнх нь мөс тэдний ирээдүйг үгүй хийж байгааг харна. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнийг зуурдаггүй. Үгүйсгэгдэх зүйл үгүйсгэгдэж, таягдах нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы эзэгнэлтийн ажлын өчүүхэн хэсгийг зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ хүний дэмийрэл биш гэж үү? Энэ хүний мунхаглал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт дагадаг, хуулинд хамгийн үнэнч болохоо харуулж байгаа тэдгээр бүх хүмүүс хуулинд үнэнч байгаагаа хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хууль ёсны Эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе, иймд өнөөдрийн ажлыг өнгөрсөний ажилтай жишиж болохгүй, өнгөрсөний ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулийг зуурч, загалмайг үүрэх тухай асуудал биш. Иймээс хууль болоод загалмайд үнэнч хүмүүс Бурханаар зөвшөөрөгдөхгүй.
Хүн Хаанчлалын эрин үед бүрэн гүйцэт болно. Эрхшээх ажлын дараа хүн цэвэршүүлэгдэж, зовлон шаналлыг амсах болно. Энэ зовлон шаналалын үеэр даван гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс эцэстээ бүрэн төгс болно; тэд бол ялагчид юм. Энэ зовлон шаналалын үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн хором байна. Бурханы бүх эзэгнэлтийн ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэх ба Бурханыг дагадаг тэдгээр бүх хүмүүс энэ сүүлийн сорилтыг, энэ сүүлийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зовлон шаналалд баригдсан тэдгээр хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдлагагүй үлдэнэ, харин үнэн голоосоо Бурханаар эрхшээгдэж, хайсан хүмүүс эцэстээ зогсож дийлнэ; тэд бол хүн чанарыг эзэмшсэн үнэн голоосоо Бурханыг хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийсэн бай, эдгээр ялагчид үзэгдлээр хэзээ ч дутагдахгүй, гэрчлэлдээ бүтэлгүйтэхгүй үнэнийг хэрэгжүүлсээр байна. Тэд үлэмж зовлон шаналалаас эцэстээ гарч ирэх хүмүүс юм. Тогтуун биш усанд загасчлах хүмүүс өнөөдөр хоолоо олж идсээр байх ч нэг нь ч эцсийн зовлон шаналал, сүүлчийн сорилтоос зугатаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд зовлон шаналал нь асар их цэвэршүүлэлт болно; тогтуун биш усанд загасчилж байгаа хүмүүсийн хувьд энэ бүрэн таягдуулах ажил юм. Тэд хэр их соригдсон байх нь хамаагүй, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр; зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй хүмүүсийн хувьд Бурханы ажил тэдний бие махбодод ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзлээ өөрчилж, Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг зөвхөн хайдаг, Бурханд өөрсдийгөө зарцуулж, өргөх хүсэлгүй хүмүүс юм. Энэ төрлийн олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба тэднийг өрөвдөхийн ч чухалгүй. Хүн чанаргүй тэдгээр хүмүүс Бурханыг үнэн голоосоо хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байна, гэхдээ хүссэн зүйлээ алдвал эсвэл эцэстээ няцаагдвал тэр даруй босдог. Ердөө нэгхэн шөнийн хооронд тэд инээмсэглэх "сайхан сэтгэлтэй" хүнээс муухай царайтай, хэрцгий алуурчин болж, ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт өчигдрийн өглөгийн эзэнтэй мөнхийн дайсан мэт харьцдаг. Эдгээр чөтгөрүүдийг хөөхгүй бол нүд анивчихын хооронд хөнөөж мэдэх чөтгөрүүд цаашид зовлонгийн эх үүсвэр болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил эрхшээх ажлыг дуусгаснаар дуусгавар болохгүй. Эрхшээх ажил хэдий дууссан ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; энэ ажил зөвхөн хүн бүрэн цэвэршиж, Бурханыг үнэн голоосоо дуулгавартай дагадаг хүмүүс бүрэн төгс болж, зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй атал дүр эсгэдэг тэдгээр бүх хүмүүс цэвэрлэгдэх үед дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгоогүй тэдгээр хүмүүс бүрэн таягдан хаягдаж, таягдан хаягдсан хүмүүс нь чөтгөрийнх болно. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй, Бурханаас тэрсэлдэг болохоор, хэдий тэд өнөөдөр Бурханыг дагаж байгаа ч эцэстээ үлдэнэ гэсэн үг биш. "Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс авралыг хүлээн авна" гэдгийн "дагах" гэсэн үгийн утга нь зовлон шаналал дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр олон хүн Бурханыг дагана гэдэг амархан зүйл гэж боддог, гэхдээ Бурханы ажил дуусгавар болох үед та "дагах" гэдэг үгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр та эрхшээгдсэнийхээ дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч энэ нь та төгс болгуулах тэдгээр хүмүүсийн нэг болчихлоо гэсэн үг биш. Сорилтыг тэвчих чадваргүй, зовлон шаналалын дундаас ялж гарах чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадалгүй, Бурханыг эцсээ хүртэл дагаж чаддаггүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс ажлын сорилтыг тэсэн гарах чадвартай байдаг бол Бурханыг чин сэтгэлээсээ дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч сорилтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Тэд төд удалгүй хөөгдөж, ялагсад хаант улсад үлдэнэ. Бурханыг үнэхээр хайж байгаа эсэх нь түүний ажлын сорилтоор тодорхойлогдоно, өөрөөр хэлбэл Бурханы сорилтоор тодорхойлогдох бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан дур зоргоороо хэн нэгнийг орхидоггүй; Хүнийг яриангүй үнэмшүүлэх нь Түүний бүх хийх зүйл юм. Тэр хүнд үл үзэгдэх юмс, хүний үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогдох ба хүн үүнийг шийдэж чадахгүй. Мэдээж "буудай үрийн сүүл болохгүй, үрийн сүүл буудай болохгүй" биз дээ. Бурханыг үнэн голоосоо хайрладаг хүмүүс эцэстээ хаант улсад үлдэх ба Бурхан Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг гомдоохгүй. Үйл ажиллагаа, гэрчлэлээсээ хамаарч хаант улсад буй ялагсад тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд зовлон шаналал дунд ялалтаа мандуулсан тэдгээр бүх хүмүүс хаант улсад тахилчуудын бүлгэм болно. Орчлон ертөнц даяар сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчуудын бүлгэм бүрэлдэнэ. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаант улсад үүргээ биелүүлж Түүнтэй хамт хаант улсад амьдарна. Тахилчуудын бүлгэмд ахлах тахилч болоод тахилчууд байна, харин үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, Түүний ард байна. Энэ нь зовлон шаналалын үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр бүгд тодорхойлогдоно; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш. Хүн байр сууриа олох үед, Бурханы ажил зогсоно, учир нь хүн тус бүрдээ төрөл төрлөөрөө ангилагдаж, байх ёстой байрандаа очно, энэ бол Бурханы ажил гүйцсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил, хүний хэрэгжүүлгийн сүүлийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамжилцааны талсжуулалт юм. Эцэстээ хүн Бурханы хаант улсад амар амгаланг олж, Бурхан ч Өөрийн орших газарт амрахаар буцна. Энэ бол Бурхан ба хүний хоорондох 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment