2017-05-08



Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Бурхан Содомыг устгах ёстой
( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.

Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн түлхүүр үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова, энэ хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэндээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр, тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй – харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тэгээгүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав гэдэг нь хангалттай өчүүхэн байх байсан гэхдээ үнэндээ Содомд ийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгвэл Бурханы нүдээр энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болоход хүргэснийг та нар харж болно. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэхлээр энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал байсан. Хэрвээ хотод ганц зөв шударга хүн байсан ч хотыг Тэр устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хотыг устгах гэж байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, үүн дотор хичнээн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурхан хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгдөөгүй: Тэр Өөрийн нүдэн дэх мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь мөн Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан л бол эсвэл арван хүн л байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүний улмаас Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдамжийн ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл, Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн ба зарим нь итгээгүй. Ийм л зүйл байсан. Тиймээс тэр эрин үеийн зөв шударга хүмүүс–Бурханы нүдээр зөв шударга байсан хүмүүс–нь ердөө Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чадах хүмүүс л байсан. Тэд бол хүмүүсийн дунд Бурханы үгийг биелүүлсэн боолууд байсан. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж нэрлэж болох уу? Тэд Бурханаар төгс болгуулсан хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Үгүй, тэд чадахгүй. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Тэд бол, Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс болон гэрчүүд гэж нэрлэгдэхэд гарцаагүй тохирохгүй хүмүүс байсан. Иймд тийм хүмүүсийг Бурхан юу гэж дуудсан бэ? Библид бидний дөнгөж сая уншсан ишлэлийг хүртэл, Бурхан тэднийг “Миний боолууд” гэж дуудсан олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы боолууд байсан, тэд газар дээр Түүнд үйлчилсэн хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж дуудсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ хүмүүсийг юу гэж дуудах талаар стандарттай байдаг уу? Түүнд гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга эсвэл боолууд гэж дуудахаас үл хамааран Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн боол гэж дуудах үедээ, энэ хүн Түүний элчүүдийг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна мөн элчүүдийн тушаасан зүйлийг биелүүлж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юуг хэрэгжүүлдэг вэ? Бурханы газар дээр хийж, биелүүлэхийг хүнд тушаасан зүйлийг. Тэр үед Бурхан хүнээс газар дээр хийж, биелүүлэхийг хүссэн зүйлийг Бурханы зам гэж нэрлэж болох уу? Үгүй. болохгүй. Учир нь тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйлсийг хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг эсвэл тэрийг хий гэхээс илүүгүй зүйлийг хэлж, цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан ил болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замаар явах нь хэцүү байсан, тиймээс Бурханы зам нь Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байсан. Үүнээс, Бурханы хэлсэн гуч эсвэл хорин зөв шударга хүн байгаа эсэхээс үл хамааран Түүний нүдэнд тэд бүгд Түүний боолууд байсан гэдгийг бид харж болно. Бурханы элчүүд эдгээр боолууд дээр ирэх үед тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний үгийн дагуу үйлдэж чаддаг байсан. Энэ нь Бурханы нүдээр боолуудын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан бол хүмүүст зориулсан Өөрийн нэршилдээ ухаалаг байдаг. Тэд та нарын одоо байгаа шиг–ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог ба Түүний эзэгнэлт төлөвлөгөөг ухаарсан–учраас Тэр тэднийг Өөрийн боолууд гэж дуудаагүй, харин тэдний хүн чанар нь шударга бөгөөд тэд Бурханы үгийг мөрдөж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурхан тэдэнд тушаах үед тэд өөрсдийн хийж байсан зүйлсээ хойш тавьж, Бурханы тушаасан зүйлийг биелүүлж чаддаг байсан. Иймээс, Бурханы хувьд боол гэдэг цолны [b] утга учрын өөр нэг үе нь тэд газар дээрх Түүний ажлаас хамжилцдаг ба хэдий тэд Бурханы элчүүд биш байсан ч тэд бол газар дээрх Бурханы үгийн гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр боолууд эсвэл зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Газар дээр Бурханы эхлэн хийх гэж байсан ажил, Түүнтэй хамжилцах хүмүүсгүйгээр явагдахгүй байх байсан бөгөөд Бурханы боолуудын хүлээсэн үүргийг Бурханы элчүүдээр орлуулшгүй байсан. Эдгээр боолуудад Бурханы тушаасан даалгавар болгон Түүнд агуу ач холбогдолтой байсан ба иймээс Тэр тэднийг алдаж чадахгүй. Эдгээр боолууд Бурхантай хамжилцахгүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан, үүний үр дүнд Бурханы эзэгнэлт төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар ямар ч хэрэггүй болох байсан.
БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ II-ээс


Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment