2017-05-04



Дал дахин долоон удаа уучлах
(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, “Их Эзэн минь, ах минь миний эсрэг хичнээн удаа нүгэл үйлдэж, түүнийг нь уучлах ёстой вэ? Долоон удаа юу?” гэв. Харин Есүс түүнд айлдсан нь “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.

5. Эзэний Хайр
(Maтай 22:37-39) Есүс түүнд, –“Та өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, та бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.
Эдгээр хоёр ишлэлийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай ярьдаг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн Эрин Үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодруулдаг.
Бурхан махан биетэй болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан–Тэр энэ эрин үеийн онцгой ажлыг болон Өөрийн илэрхийлэхийг хүссэн зан чанарыг авчирсан. Тэрхүү хугацаанд Хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурханы энэ эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагдсан. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй юм. Түүний хэлсэн зүйл болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үетэй холбоотой байв. Тэр үүнийг хүний аргаар, хүний хэлээр хэлсэн үү эсвэл бурханлаг хэлээр хэлсэн үү гэдгээс үл хамааран–ямар ч аргаар эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй–Түүний зорилго нь, Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох болон хүмүүст тавих Түүний шаардлага юу болохыг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байсан. Иймээс Нигүүслийн Эрин Үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэлийг ашиглаж байсныг бид харж болно. Үүнээс ч илүүгээр бид хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалж байсан энгийн хөтчийн өнцгөөс Түүнийг хардаг. Ийм байдлаар ажиллах нь Нигүүлслийн Эрин Үеийн өмнөх Хуулийн Эрин Үед үзэгдээгүй зүйл юм. Тэр хүн төрөлхтөнтэй илүү ойр дотно, илүү нигүүлсэнгүй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинаар илүү бодтой үр дүнд хүрэх боломжтой болсон. Хүмүүсийг "дал дахин долоон удаа" уучлах гэдэг илэрхийлэл нь энэ зүйлийг үнэхээр тодорхой болгодог. Энэ илэрхийлэл дэх тооны биелүүлэх зорилго нь тэр үед Эзэн Есүсийн үүнийг хэлсэн цаад шалтгааныг хүмүүст ойлгуулахын тулд байсан. Түүний цаад санаа нь хүмүүс бусдыг–нэг удаа эсвэл хоёр удаа ч биш бүр долоон удаа ч биш харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг байсан. "Дал дахин долоон удаа" гэдэг нь ямар төрлийн санаа вэ? Энэ нь уучлалыг өөрсдийн хариуцлагаа, өөрсдийн сурах ёстой зүйл, тэдний баримтлах ёстой зам болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө юм. Хэдийгээр энэ нь зүгээр л нэг илэрхийлэл боловч энэ нь шийдвэрлэх чухал зүйл байсан юм. Энэ нь хүмүүст, Түүний хэлсэн зүйлийг гүнээ үнэлж, хэрэгжүүлэлтийн зүй зохистой арга зам, зарчим болон хэрэгжүүлэх стандартыг олоход тусалсан. Энэ илэрхийлэл нь хүмүүсийг тодорхой ойлгоход тусалсан бөгөөд уучлалыг сурах ёстой гэсэн нарийн зөв үзхүйг тэдэнд өгсөн–ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр харин бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой. Эзэн Есүс үүнийг хэлэх үед Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг уучлах тодорхой тоо байдаг уу? "Тэдэн удаа" гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүмүүс байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгохыг хүсдэг; тэд энэ тоонд илүү гүнзгий далд утга байгаа гэдэгт итгэдэг. Үнэндээ энэ нь зүгээр л Бурханы хүн чанар дахь илэрхийлэл байсан. Ямар нэг далд санаа эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд энэ харилцан яриа нь сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, илүү төлөвлөсөн байсан, арга барил нь хамаагүй илүү уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ энэ нь Хуулийн Эрин Үеийг давж гарсан.
Одоо Эзэнийг хайрлах болон бусдыг өөрийн адил хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлэгдсэн зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эдгээр нь Хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; зөвхөн хүмүүс л "бусдыг өөрийн адил хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнан хайрлахтай адил" гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд зөвхөн хүмүүс л ийм байдлаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм байдлаар ярьж байгаагүй. Ядаж л хүн төрөлхтөний төлөөх Өөрийн хайраа зохицуулахын тулд Түүнд “бусдыг өөрийн адил хайрла” хэмээх ийм төрлийн ягшмал зарчим хэрэггүй байдаг учраас, мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр хэн болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан "Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг" гэх мэтийн зүйл хэлж байхыг хэзээ та нар сонссон бэ? Учир нь хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр хэн болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүст хандах арга зам ба Түүний хандлага нь Түүний зан чанарын төрөлхийн илэрхийлэл болон илчлэл юм. Тэр үүнийг тодорхой арга замаар санаатайгаар хийх хэрэггүй эсвэл Өөрийн хөршийг Өөрийн адил хайрлахын тулд тодорхой арга барил эсвэл ёс зүйн дүрмийг санаатайгаар дагах хэрэггүй–Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшдэг. Та нар үүнээс юуг харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үгс болон үнэн нь бүгд хүний аргаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр хэн болох болон Түүний хүсэл нь илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл нь яг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр хэн болох байсан бөгөөд энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн бие хэм болон байр суурийг төлөөлж байсан. Өөрөөр хэлбэл, махан бие дэх Хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь хүний тэнгэр дэх Бурхантай харилцах харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор, саад бэрхшээл болоогүйгээр зогсохгүй, энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн Эрин Үед Есүс Христийн хийсэн ажлын уг чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байна гэдгийг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг мөн ихээхэн ашигладаг бөгөөд энэ нь Бурханы хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэл болон арга барилыг, мөн хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан бие махбодтой болмогц, Тэр хүний өнцгөөс эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй Түүний хэл болон илэрхийлэх арга барилын ихэнх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бие махбодтой болох үед, энэ нь та нарын хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талуудыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан бие махбодтой болсон үед Тэр өсөх явцдаа хүн төрөлхтний зарим нэг мэдлэг, эрүүл сэтгэлгээ, хэл болон хүн чанараар илэрхийлэх арга барилыг ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбод болсон Бурхан, Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлсийг эзэмшсэн юм. Тэдгээр нь, бие махбод болсон Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанараа илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгосон, тэгснээр Бурханы хүссэн үр дүнд хүрч байгаа юм. Бурханы хувьд махан биед ийм байдлаар ажиллах нь илүү бодтой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон үед, Бурханы бие махбод Өөрийн биелүүлэхийг хүссэн ажлыг хийж чадах болсон үед энэ нь Тэр Өөрийн зан чанараа болон газар дээрх Өөрийн ажлаа илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь мөн Тэр Өөрийн үйлчлэлийг Хүний Хүү байдлаар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан болон хүмүүсийн хооронд цаашид ангал байхаа больсон, Бурхан элчүүдээр дамжуулан харилцах Өөрийн ажлаа удахгүй зогсоох болно, мөн Өөрийн илэрхийлэхийг хүссэн бүх үг болон ажлаа махан биеэр биечлэн илэрхийлж чадна гэсэн үг билээ. Энэ нь мөн, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний эзэгнэлт ажил шинэ нутаг дэвсгэрт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхөж байсан гэсэн үг байлаа.
Эзэн Есүсийг төрөх үед маш олон зүйл тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээрийн дотроос хамгийн томоохон нь Диаволоор агнуулж, тэр хавийн хоёроос доош настай бүх хүүхдүүд алагдах хүртэл хэмжээнд хүрсэн. Хүн төрөлхтний дунд бие махбодтой болсноороо Бурхан асар их эрсдэл үүрсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн эзэгнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий юм. Хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор хийх Өөрийн ажилдаа тавьсан Бурханы асар их итгэл найдвар нь мөн илэрхий байсан. Бурханы махан бие нь хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болсон үед Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг бага зэрэг ойлгож чадах ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь Бурхан баяртай байсан, учир нь Тэр Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж эхэлсэн билээ. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэхэд Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан, учир нь маш олон жилийн хүлээлт болон бэлтгэлийн дараа эцэстээ Тэр энгийн хүний махан биетэй болж, хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний хэлбэртэйгээр Өөрийн ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцсийн эцэст хүний бие хэмээр дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, зүрхнээс зүрхэнд ярилцаж чадсан. Бурхан эцсийн эцэст хүмүүстэй нүүр нүүрээ харалцан хүний хэлээр, хүний арга замаар ярилцсан; Тэр хүний хэлийг ашиглан хүн төрөлхтнийг хангаж, тэднийг гэгээрүүлж, тэдэнд тусалсан; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнээс хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч байсан. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж байсан. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махан бие дэх Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт гэж хэлж болох юм–энэ нь мэдээж Бурханы хамгийн их баяртай байсан зүйл нь билээ. Тэр үеэс эхлээд энэ нь, хүн төрөлхтний дундах Өөрийн ажилдаа Бурхан тайвшрал маягийн зүйлийг мэдэрсэн анхны удаа байсан юм. Эдгээр бүх үйл явдлууд нь маш бодтой, маш хэвийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайвшрал маш үнэ бодит байлаа. Хүн төрөлхтний хувьд Бурханы ажлын шинэ үе шат биелэх болгонд, Бурхан тааламжтай байдлыг мэдрэх бүрд энэ нь хүн төрөлхтөн Бурханд илүү ойртох үе бөгөөд хүмүүс авралд илүү ойр очиж чадах үе юм. Бурханы хувьд энэ нь мөн Түүний шинэ ажлын эхлэл, Түүний эзэгнэлт төлөвлөгөө нэг алхам урагшлах үе бөгөөд цаашлаад Түүний хүсэл бүрэн биелэлтэндээ дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээж байгаа бүх хүмүүсийн хувьд энэ нь маш чухал мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг эхлүүлж, хүн төрөлхтөнд танилцуулах үед ажлын энэ үе шатны үр дүн аль хэдийн тодорхойлогдсон байдаг, энэ нь биелэгдсэн бөгөөд Бурхан үүний эцсийн үр нөлөө болоод үр жимсийг аль хэдийн харсан байсан. Энэ нь мөн, эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож Түүний зүрх сэтгэлийг мэдээж аз жаргалтай болгодог үе юм. Учир нь Бурханы нүдээр Тэр Өөрийн хайж байсан хүмүүсээ аль хэдийн харчихсан, тодорхойлчихсон байсан ба энэ бүлэг хүмүүсийг, Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах бүлгийг аль хэдийн олж авсан байсан тул Бурханы санаа амарч, Өөрийн санаа зовинолоо хойш тавьж, аз жаргалыг мэдэрч байсан. Өөрөөр хэлбэл Бурханы бие махбод хүмүүсийн дунд шинэ ажил эхлүүлэх боломжтой болох үед, Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч саад бэрхшээлгүйгээр хийж эхэлсэн ба бүх зүйл биелэгдсэн гэж Түүнд санагдах үед Тэр аль хэдийн төгсгөлийг харчихсан байсан юм. Энэ төгсгөлийн улмаас Тэр сэтгэл ханамжтай, жаргалтай зүрх сэтгэлтэй байсан. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Та түүнийг төсөөлж байна уу? Бурхан уйлах уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан Өөрийн алгаа ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэр дуу нь юу байх вэ? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дууг, Өөрийн зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дууг дуулж чадах билээ. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө дуулж, Өөртөө зориулан дуулж, үүнийг бүх зүйлд зориулан дуулж чадах юм. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно–энэ бүхэн нь хэвийн бөгөөд учир нь Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж болно. Энэ бол Түүний эрх бөгөөд энэ нь хамгийн энгийн зүйл юм. Та нар үүний талаар өөрөөр бодох ёсгүй, мөн та нар Бурханд өөрийн хориглолтыг тавьж, Тэр үүнийг эсвэл түүнийг хийх ёсгүй, Тэр ингэж эсвэл тэгж үйлдэх ёсгүй гэж Түүнд хэлэн Түүний аз жаргал эсвэл Түүнд байгаа ямар нэгэн мэдрэмжийг хязгаарлах ёсгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан аз жаргалтай байж болохгүй, Тэр нулимс урсгаж болохгүй, Тэр цурхиран уйлж болохгүй–Тэр ямар ч сэтгэл хөдлөлийг илэрхийлж болохгүй. Энэ хоёр удаагийн бидний ярилцсан зүйлээр дамжуулан та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод хэрвээ та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүнийг жаргалтай байгааг сонсоод хэрвээ Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал–та нар дор хаяж Бурханыг юу баярлуулдаг болон Түүнийг юу гунигтай болгодгийг тодорхой мэдэж, ойлгож чадаж байвал–та нар Бурханыг гунигтай байхад гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чадаж байгаа бол Тэр таны зүрх сэтгэлийг бүрэн олж авч, Түүнтэй харьцахад цаашид ямар ч саад бартаа байхгүй байх болно. Та нар цаашид Бурханыг хүний төсөөлөл, үзхүй болон мэдлэгээр хязгаарлахаар оролдохгүй. Тэр үед Бурхан та нарын зүрх сэтгэлд амьд бөгөөд тод томруун байх болно. Тэр таны амийн Бурхан, таны бүх зүйлийн Эзэн байх болно. Танд ийм төрлийн хүсэл эрмэлзэл байдаг уу? Та үүнийг биелүүлж чадна гэсэн итгэлтэй байна уу?
Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III-ээс

Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment